Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 16]

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 16 – Салхины шид

Эрнст сургуулийн хөтөлбөрт сар бүрийн эхний хорин найман өдөр хичээлтэй, харин сүүлийн хоёр өдөр амардаг.

Газрын шидийг 8:00 цагаас 10:00 цаг хүртэл, галын шидийг 10:30 аас 12:30, усны шидийг 14:00 ээс 16:00 цаг хүртэл, салхин шидийг 16:30 аас 18:30 хүртэл, аянганы шидийг .19:00 ээс 21:00 хүртэл шөнө, харин гэрлийн шидийг 21:30-аас 23:30 хүртэл заадаг байна.

Дийлэнхи сурагчид ганц элементийн шидтэнгүүд учраас өдөрт хоёрхон цаг хичээлд суудаг. Линлэй хос элементтэй учраас өдөрт дөрвөн цаг сууна. Гэхдээ энэ зөвхөн сайн дураар явдаг хичээлүүд учир заавал явах албагүй. Яваагүй гэж хэн ч чамайг шахаж шаардахгүй.

Газрын шидийн сургууль зургаан ангид хуваагддаг. Анги бүр өөр өөрийн байртай. Шинэ сурагчид мөн нэгдүгээр зэрэглэлийн шидтэнгүүд эхний ангид, хоёрдугаар зэрэглэлийн шидтэнгүүд хоёрдугаар ангид, гуравдугаар зэрэглэлийн шидтэнгүүд гуравдугаар ангид зэрэг зургадугаар зэрэглэлийн шидтэн зургадугаар ангид сууна.

Зургадугаар зэрэглэлийн шидтэн хүссэн үедээ төгсч болно. Гэхдээ тэд хүсэхгүй бол үргэлжлүүлэн сурч болох ажээ.

Хоёрдугаар сарын 10. Нэгдүгээр ангиудад

Газрын шидийн нэгдүгээр анги үлэмж том, зуун сурагч суух хүчин чадалтай байв. Хорин сурагч аль хэдийн эзэнтэй байгаа ба Линлэй харьцангуй урд суухыг эрмэлзээд суудлаа эзлэв. 8:00 цагт тавь агруй сурагч ирсэн байв.

” Энд байгаа хүүхдүүдийн цөөхөн шинэ гэдгийг харж байна. Бусад нь энд хэр удах юм бол?” Линлэй дотроо бодно.

Эцсийн эцэст шинэ сурагчид хоёрдугаар зэрэглэлд хүрэхийн тулд хэдэн жил сургуулиллах шаардлагатай болдог.

“Оройн мэнд, сурагчидаа.” Эелдэг, даруухан бор үст дунд насны залуу сурагчидын өмнө зогсоно. “Намайг Вэнди гэдэг. Би газрын шидийн багшаар өнөөдрөөс ажиллана. Бид хорин шинэ сурагчидтай байна. Тиймээс шинэ сурагчдын өөрийгөө танилцуулах боломж олгоё. Тэгж байж бие биенээ мэднэ шүү дээ.”

Даруй нэг нэгээрээ хүүхдүүд өөрийгөө танилцуулж эхлэв.

” Намайг Гэрхан гэдэг. Би зүүн зүгийн их талаас ирсэн.”

Гэрханыг өөрийгөө танилцуулахыг сонсоод Линлэй цочирдов. “Эндэхийн сурагчид үнэхээр Юлан тивийн өнцөг булан бүрээс иржээ. Тэр ч бүү хэл Юлан тивийн зүүн зүгийн их талаас ирсэн байна шүү дээ.”

Юлан тивийн газрын зурагт

Ариун нэгдэл Харанхуйн холбоо хоёр Юлан тивийн Шидэт араатнуудын уулсын баруун талд байрладаг. Зүүн талд Дөрвөн их эзэнт улсууд байрладаг. Харин тэндээс зүүн зүг явбал өөрийн эзэнт улсуудтай их тал байдаг байна. Их талаас Эрнст сургууль хүртэлх зай машид хол. Нэг удаадаа явахад дор хаяж гурван жил шаардлагатай!
“Намайг Линлэй гэдэг. Би Ариун нэгдлийнх.” Линлэй ангийнхаа урд гарч өөрийнхөө тухай товчхон танилцуулав.

Сурагчид өөрсдийгөө танилцуулж дууссаны дараа газрын шидтэн Венди газрын шидийн хүчийн тухай ярьж эхлэн. Дараа цагт нь л зөвхөн газрын шидийн тухай хичээлээ зааж эхэллээ.

Линлэй болон бусад хүүхдүүд чимээгүйхэн сонсч байв. Линлэйн хажууханд Делин Кевоте мөн гарч иржээ.

“Энэ залуу сайн суурьтай юм. Тийм ч хүчтэй биш ч гэсэн нэгдүгээр зэрэглэлийн шидтэнгүүдэд заахад заавал найм эсвэл есдүгээр зэрэглэлийн шидтэн байх шаардлагаггүй юм байна.” Делин Кевоте магтан толгой дохив.

Газрын шидийн тухай олон зүйлийг мэдэх учраас хичээлийг сонсох нь түүнд хялбар бйав.

“Гэхдээ Девин өвөө, суурь сайтай ч гэсэн таны хэлдэг шиг хялбараар зааж чадахгүй байна шүү дээ. Илүү хүндрүүлж тайлбарлаад байх шигээ?” Линлэй тайлбарлав.

Делин Кевоте итгэлтэйгээр хөхөрснөө. Цагаан сахлаа илбэн самнаад “Мэдээж. Гэгээнтэн зэрэглэлийн шидтэний шидийн тухай ойлголт найм есдүгээр зэрэглэлийн шидтэнгүүдтэй яаж харьцуулагдах билээ? Гэгээнтэн зэрэглэл бол бүр өөр шатны хүмүүс шүү дээ. Миний зааж буй хичээл илүү гүн гүнзгий, шидийн уг гарлыг илүү чиглэсэн байгаа.”

Линлэй хичээлийг сонсоод шийдвэрт хүрэв.

“Өнөөдрөөс эхлээд газрын шидийн хичээлд сард нэг удаа сууна.” Линлэйд үрээд байх тийм ч их цаг үгүй.

Линлэй бүгдийг урьдаас төлөвлөв. Өдөр бүр гадаа шидийн бэлтгэлд цаг гаргана. Хаана шидийн бэлтгэх хийх газраа ч Линлэй сонгосон. Эрнст сургуулийн баруун талд байрлах ууланд тэрбээр хийхээр төлөвлөв. Уулсын хөндийн хажууханд Эрнст сургууль байдаг учир олон уулс хажууханд байх нь аргаггүй.

16.00

Линлэй салхин шидийн хичээлд суун хичээлээ сонсоно.

“Өдрийн мэнд.” царайлаг шаргалт үст залуу мэндлэв. “Би бол зургадугаар зэрэглэлийн сурагч Трэй. Өнөөдрөөс эхлээд та нарт би салхин шидийг заах болно. Би 0298 дугаартай дотуур байранд амьдардаг. Надаас асуух зүйл байвал хичээлийн дараа ирж болно шүү.”

Зургадугаар зэрэглэлийн сурагчид, хэзээ ч төгсч болох ба нэг эсвэл хоёрдугаар ангийн хүүхдүүдэд багшлах бүрэн эрхтэй.

“Эхлэхээс өмнө бүгд өөрсдийгөө танилцуулаарай.” Трэй инээмсэглэв.

Энэ бол эхний хичээлийн энгийн нэг дүрэм. Бүх хүүхдүүд өөрсдийгөө танилцуулав.

“Хөөе, Линлэй чи анзаарав уу? Салхины шидийн сурагчид дунд олон хөөрхөн охидууд байна. Хараа тэр охин чам уруу сая инээмсэглэлээ.” Делин Кевоте Линлэйн хажууд нэг охин уруу заанам. “Тэр сая тэр охин өөрийгөө Делиа гэж танилцуулсан. Үнэхээр хөөрхөн нэртэй юм байна. Миний 1300 жилийн туршлагаар энэ охин том болхоороо үнэхээр үзэсгэлэнтэй болох нь дамжиггүй. Линлэй тэр охин уруу инээмсэглээд сайхан сэтгэгдэл үлдээгээрэй. Тэгж байж л ирээдүйд та хоёр дотно харилцаатай болж болно шүү дээ.”

Яг одоо Линлэй Делин Кевотийг үл ойшооно.

Линлэй яг одоо салхин шидийн багш Трэйгийн зааж буй хичээлд анхаарлаа хандуулж, Трэйн ярих бүх зүйлийг чихээ дэлдийлгэн соргогоор сонсно.

” Салхин шид бол хамгийн хурдан шид. Нэмж хэлэхэд Гэгээнтэн зэрэглэлд хүрээгүй байхдаа хамгийн түрүүнд нисч чаддаг шидтэнгүүд.” Трэйн үгс салхин шиддээ ямар хайртай тэр мэдрэмжүүдийг агуулна: “Тэнгэрт нисэхийг хүсч байсан уу? Тоо томшгуй уулсаар дүүлэх тэр мэдрэмж ямар байх бол? Ямар гайхалтай мэдрэмж бэ, бас ямар олон хүмүүс энэ мэдрэмжийг хүсдэг билээ?”

Олон хүүхдүүдийн нүд гэрэлтэнэ.

Нисэх ий?

Хүсэхгүй хүн хэн байхав?

“Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн нисч чадна. Гэхдээ Эрнст сургууль нэг зуунд нэг л сурагч гаргадаг. Харин салхин шидтэнгүүдийн хувьд тавдугаар зэрэглэлд хүрэхээрээ агаарт хөвөх “Хөвөх техник” ашиглаж чадна.” Трэй итгэлтэйгээр хэлнэ. “Бас салхин шидтэнгүүд машид хурдан. “Суперсоник” техникийг ашиглан тэд хурдаа машид ихэсгэж болно.”

“Гэхдээ эд бол зүгээр энгийн шидүүд. Домогт хориотой техник “Сүйтгэгч хүч” сүйтгэгч хүчээрээ хамгийн шилдэг. Мөн домогт хориотой техник “Хэмжээст ирмэг” ганц хүнтэй хийх тулаанд хамгийн хүчтэй нь.” Трэйн хоолой урам зоригоор дүүрэн байв.

Олон сурагчийн нүд бүлтийнэ.

“Хмм, яаж Сүйтгэгч хүч хамгийн хүчирхэг сүйтгэх Миний газрын шидийн “Тэнгэр нурж, газар цуурах” техник “Тэнгэрийн солир унах” техник яах болж байна?” Делин Кевоте уурласан, урвайсан харагдана.

“Делин өвөө, ‘Хэмжээст ирмэг’ техник гэж юу бэ?” Линлэй асуув.

Хэмжээст ирмэг техникийг Делин өвөө өмнө дурьдаж байгаагүйг санавал Линлэй үнэхээр энэ шидийг нэгийн эсрэг нэг хамгийн хүчирхэг шид байж болзошгүй гэж бодном.

“Хэмжээст ирмэг шид үү? Энэ хэмжээст орон зайн ханыг зүсч, материйг¹ өөрийг нь зүсдэг. Энэ бол нэг удаагийн шид. Газрын шидийн ‘Дэлхийн хамгаалагч’ гүйцэх билээ. Дайсантайгаа зогсошгүйгээр тулалддаг шүү дээ” Делин Кевоте мэтгэлзэнэм.

Гэхдээ Линлэй ойлгов.

Хэмжээст ирмэг техник үнэхээр аймшигт хүчтэй байв. Делин өвөө нэг удаагийн шид гэж хэлсэн ч гэсэн дайсан бултаж чадахгүй бол дайснаа хөнөөхөд хангалттай.

“Би Луугийн цуст дайчин, салхины шидийг ашиглаж чаддаг болвол. тэр үед…” Линлэйн сэтгэл хөдлөв.

Тэгээд хичээлээ үргэлжлүүэн сонсно. Линлэй салхин шидтэй дотно холбоотой боллоо. Дөрвөн элементээс газар, ус, салхи, галын элементүүд далай мэт гүн нууцуудтай. Мэдлэгийн далай төгсгөлгүй. Харин одоо Линлэй далайн хөвөөнөөс эхлэн шумбаж эхлэв.


¹Матер – Массийг бүрдүүлэгч хамгийн жижиг нэгж. Математикт цэг гэдэг ойлголтоор ч явдаг.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

1 comments on “Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 16]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.