Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 15]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


""

Ном 2 – Өсөлт

Хэсэг 15 – 1987 дотуур байрны ахан дүүс

Эрнст сургуулийн дийлэнхи сурагчид хэдэн арван жил амьдардаг. Төгсөх үедээ өрөөни йахан дүүс машид дотно найзууд болдог. Иел, Рэйнолдс, Линлэй Жорж үеийн хүүхдүүдээсээ илүү ухаан суусан хэдий ч дотроо тэд хүүхэд хэвээрээ.

Хэсэгхэн зуур буу халсан хэдий ч тэрүүхэн хугацаандаа тэд машид дотно болжээ.

“Залуусаа, сургуулиа бүгдээрээ илүү сайн таниж мэдье. Өнөөдөр, би оройн хоолонд дайлья! Хаха.” Иел өөрийнхөө цээжийг илтгэлтэйгээр дэлдэнэ.

“Шидэт карттай хүнийг бид ашиглахгүй бол өөр хэн ашиглах билээ?” Рэйнолдс хөхрөв.

Жорж Линлэй хоёул хүүхдүүд учир хорлонтойгоор инээлээ.

“Скүэаак, Скүэаак!” энэ үед жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ Линлэйн хувцаснаас толгойгоо гэнэтхэн цухуйлгав. Дөнгөж сэрсэн учир жижигхэн Сүүдрийн хулгана ганцаардаж, толгойгоо цухуйлгасан хэрэг.

“Хөөх, наадах чинь юу бэ?” Рэйнолдс тавьтиргүйтсэндээ дороо үсэрлээ.

“Бэбэ, чи сэрчихвүү?” Линлэй хөхрөн инээнгээ Бэбэгийн жижигхэн толгойг илбэв. Бэбэ нүдээ эв тухтайгаар анин, нүдээ нээснээ Рэйнолдс, Иел, Жоржийг харлаа. Түүний жижиг хамар тэр гурвыг танин мэдэж буй мэт гуравтаа үнэрлэв.

“Шидэт араатан. Энэ шидэт араатан байна!Би номноос харж байсан.” Иел гэнэт орилов.

“Линлэй чи шидэт араатнаа хамтрагчаа болгоо юу?” Рэйнолдс Жорж хоёр цочирдлоо.

Тэд бүгдээрээ балчир хүүхдүүд. Яаж тэд шидэт араатныг эрхэндээ оруулах билээ?

“Бэбэ бол зүгээр зулзага. Би хоол өгсөн болхоор надад дуртай болсон. Тэгээд л бид хоёр сүнс холбох харилцаанд орсон.” Линлэй хөхрөнө.

“Тэнгэр минь. Шидэт араатан шүү дээ.! Линлэй чи үнэхээр гайхалтай юмаа. Би нэг шидэт араатантай больё гэж багадаа мөрөөддөг байсан.” Иелийн нүд гэрэлтэн Бэбэ уруу харна. “Би сүнс хүлэх бичгийн хуйлаастай ч шидэт араатанг эрхэндээ хүчилж оруулж чадахгүй”

Иел гутран хэллээ.

“Чи шидэт араатныг эрхэндээ оруулж чадахгүй гэжүү? Зулзага байсан ч гэсэн үү?” Линлэй хөхрөв.

Иел толгой сэгсрээд ” Би нэгдүгээр зэрэглэлийн шидтэн ч биш. Би нэг эсвэл хоёрдугаар зэрэглэлийн шидэт араатанг сургаж чадах байх. Гэхдээ тийм сул дорой царцаагаар би яах билээ? Найм эсвэл долдугаар зэрэглэлийн шидэт араатан бол олоход маш хэцүү. Тэдгээр араатнуудын зулзагууд хүртэл машид хүчтэй.”

Линлэй чимээгүйхэн зөвшөөрөв.

Жижигхэн сүүдрийн хулгана Бэбэ одоогоор тавдугаар зэрэглэлийн шидэт араатан лугаа хүчтэй. Линлэйгээс хамаагүй хүчтэй. Гэхдээ Бэбэтэй хамт байсан хагас жилийн хугацаанд Бэбэг огтхон ч өсөөгүйг анзаарсан. Энэ Линлэй Делин Кевоте хоёрыг хоёуланг толгой эргүүлсэн асуудал.

“Линлэй, энэ Сүүдрийн хулганыг Бэбэ гэдэг юмуу? Намайг Бэбэг эрхлүүлэхийг чи зөвшөөрөх үү?” Рэйнолдс жижигхэн Сүүдрийн хулганыг тасралтгүй ширтнэм.

“Бэбэ?”

Линлэй Бэбэгээс даруй сүнсний холбоогоор асуув.

“Үгүй. Яасан ч үгүй” Бэбэ мөн энгийн хүсэл тэмүүллээ Линлэйд сүнсний холбоогоороо хэлж чаддаг. Одоо Бэбэ соёогоо Рэйнолдс уруу гарган “Скүээак, Скүээак!” Маш чангаар ууртайгаар чархирлаа.

Рэйнолдс уруулаа жимийн сэтгэлээр унахаас өөр яалтай?

“Рэйнолдс чамд нэг нууц хэлье. Бэбэ шарсан маханд дуртай. Ирээдүйд чи түүнийг шарсан нугас эсвэл тахиагаар хоолловол чамд дургүй байхаа болино.” Линлэй Рэйнолдсийн нүд сэргэхийг хараад хөхрөхөөс өөр яахав?

“Болно”

Рэйнолдс хөмсгөө атируулан Иел уруу харлаа. “Иел би мөнгөөр дутвал надад хэдийг зээлүүлж байгаарай. Ломү өвөө ирвэл би чамд буцаагаад өгнө.

“Асуудалгүй” Иел хөнгөхөн нүдээ ирмэн хэлнэ.

“Та хэд сургуультайгаа тухтай танилцаагүй гэдэгт итгэж байна, тиймүү? Алив явж сургуультайгаа танилцацгаая” Жорж ярингаа инээмсэглэнэ.

Дөрвөн ахан дүүсээс Жорж хамгийн хөдөлгөөнтэй хүн, Рэйнолдс хамгийн хүүхдээрээ. Иел…. тэр бол хүүхэмсэг төрлийнх. Харин Линлэйн хувьд тэрбээр бусдаасаа хамгийн нууцлаг нь.

Хос элементийн шидтэн. Гайхалтай хандлагатай. Бас шидийн араатантай.

Үнэхээр нууцлаг нэгэн

Эртний Эрнст сургууль мянга мянган настай олон барилгаар дүүрэн. Тэдний өмнө танилцуулгын хавтангууд хүртэл байв.

Тэдний хамгийн залуу нь наймтай, хөгшин нь аравтай. Хүүхдүүд алдартай Гэгээнтэн зэрэглэлийн дайчны нэрсийг, түүхүүдийг уншвал зүрхүүд нь булиглан догдолно. Тэд нэгэн өдөр Гэгээнтэн зэрэглэлийн дайчин болохын мөрөөдөж байлаа.

Яг одоо Линлэйн хажууд чих нь дүнгэнэнэ. “Шинэ үеийн залуусаас өөрцгүй юмнууд. Ягаан шивээст хар баавгайг алсандаа бардах гэж? Есдүгээр зэрэглэлийн шидэт араатанг л алж чадах хүнийг шинэхэн Гэгээнтэн зэрэглэлийн дайчин гэх юм байна.”

Эрнст сургуулийн дийлэнхи хүмүүсийг Делин Кевоте дурдах ч хэрэггүйд тооцно

….

1987 дотуур байрны дөрвөн ахан дуус Сүүдрийн хулгана Бэбэтэй хамтаар алхаж, ерөнхийдөө дасч эхлэнэ. Тэр орой дотуур байрны хажууд тансаг зочид буудалд өөрсдөдөө найр тэмдэглэнэ. Тэд мэдээж жүүс ууж байгаа.

Дараачийн өдөр хоёрдугаар сарын 9. Сургууль нээлтээ хийнэ.

Өнөөдөр хичээл бахйгүй. Хоёрдугаар сарын 10-наас хичээл орно. Сургуулийн удирдлагын нээлтийн үгийг сонсох өдөр байлаа. Зургаагаас арван хоёр настай хүүхдүүд танхимыг дүүргэсэн. Тэд хүмүүс юуны тухай ярьж байгааг мэдэхгүй учраас мөрөөдөж эхэлцгээнэ. Ёслол дууссаны дараа тэд бүгд баяртайгаар буцацгаана.

Оройн хоолоо идсэний дараа 1987 дотуур байрны ахан дүүс дотуур байрны сандал дээр сууж ангийнхаа тухай ярилцана.

“Энд амархан юм. Өдөрт ганц хичээлтэй. Өө, Линлэй хос элемент учраас хоёр ангитай.” Иел санаашрав. “Гэхдээ Эрнст сургууль үнэхээр амгалан юмаа. Хэрэв хичээлдээ суумаар байвал сууж болно. Хэрэв суухыг хүсэхгүй бол алгасч болно.”

Жорж тайвнаар инээмсэглээд. “Иел битгий санаа амар. Сурагчдийг зөвхөн хүч нэмсэн тохиолдолд анги дэвшүүлдэг. Тэр ч бүү хэл чи энд бүхэл зуун амьдрах гээ юу? Түүнээс гадна Эрнст сургуульд жаран жилд зургадугаар зэрэглэл хүрч чадахгүй бол юу ч болсон хасагддаг.”

Танилцуулга дээрх Сургуулийн дүрмийг уншвал Линлэй толгой дохино.

Сургууль хяналт султай ч гэсэн хэнийг ч жаран жил сургадаггүй. Жаран жил сураад зургадугаар зэрэглэл хүрч чадахгүй аваас шууд хасагдана.

“Хасагдах аа?” Иел ширтэнэ. “Хэрэв би үнэхээр хасагдвал хөгшин аав маань намайг бараг алах байх даа.” Эрнст сургуулиас хасагдах нь нэр төрөө гутаан доромжилсон хэрэг. Эцсийн эцэст хэн ч үүнийг хүсэхгүй. Гэхдээ мэдээж Эрнст сургуульд тэнцсэн л учир тэд бүгд авьяастай байж таараа.

“Маргааш хичээл эхлэнэ. ЯМар багш нар байгаа болоо? Лому өвөөгөөс сайн хүн байхгүй бол би хий дэмий ирж дээ.” Рэйнолд амандаа бувтнав.

“Рэйнолдс Лому өвөө шидтэн юмуу?” Линлэй гайхшрав.

“Мэдээж. О”Брийн эзэнт улсаад Эрнст сургууль явах замд Ломү өвөө аль хэдийн надад шид зааж эхэлсэн.” Рэйнолдс бардам хэлнэ.

Линлэй бусадтайгаа ярилцах үед бүгд догдолсон байв.

“Газрын шидийн хичээл чухал биш. Газрын шидийн тухай Эрнст сургуульд Делин өвөөтэй харьцуулагдах ямар хүн байх билээ? Хамгийн чухал нь салхин элементийн хичээл. Салхины шид ямар байдаг болоо гэхээс сэтгэл гэгэлзэх юм”

Тэнгэр аль хэдийн бүрхэж эхэллээ, 1987 дотуур байрнаас дөрвөн хүүгийн инээх, наргиантай чимээ одоо хүртэл сонсогдоно.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s