Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 14]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


 

Ном 2 – Өсөлт

Хэсэг 14 – 1987 дотуур байрны ахан дүүс

“Юу, би ядарчихлаа. Линлэй чи яаж зүгээр байгаад байна?” Рэйнолдс амьсгаадан бахардах гэж байхад Линлэй юу ч болоогүй мэт.

“Юу, чи аль хэдийн ядраа юу?” Линлэй хөхөрч эхлэв. Ямар богино зайнд тэр хоёр гүйсэн билээ?

Вушан тосгоноос Эрснт сургууль хүртэл гүйсэндээ ч тэр ядраагүй ээ.

“Хөөе, энд буулга. Тиймээ хайрцгийг энд тавь. Болгоомжтой буулгаарай. Хэрэв чи эвдэлвэл төлж чадахгүй л байх шүү.” 1987 дотуур байр дотроос залуухан хүний хоолой сонсогдооно. Линлэй Рэйнолдс хоёр бие биерүүгээ харлаа. Тэгээд сониучирхан оров. Орвол булчинлаг хэдэн залуус аливаа зүйлсийг завгүйхэн зөөх нь харагдана.

Чамин хувцастай залуу өрөөний голд зогсож тэднийг зааварчилна.

Линлэй Рэйнолдс хоёрыг хараад залуугийн нүд гэрэлтэж хурдлан гүйж ирснээ. “Хаха, та нар миний өрөөний хамтрагчид биз дээ? Та нарыг ямар удаан хүлээвээ. Би ганцаараа л байлаа. намайг Иел гэдэг. Бас Ариун нэгдлийн гишүүнийхээ хувьд арай гэж тэнцсэн.”

“Ариун нэгдлийн гишүүний хувьд арай гэж тэнцсэн гэж юу гэсэн үг бэ? ” Рэйнолдс амандаа бувтаснаа ” Намайг Рэйнолдс гэдэг Би О’Брийн эзэнт улсаас ирсэн”

“Намайг Линлэй гэдэг. Би Ариун нэгдлийн Фэнлай улсынх” Линлэй бас инээлээ.

Урт хугацаанд өрөөний хамтрагчид болж хамтдаа машид удаан амьдарна.

“Өө, Рэйнолдс, Линлэй, та нартай танилцсандаа таатай байна. Хөөе, миний дасгалын төхөөрөмж хааччих ваа?” Иел толгойгоо эргүүлээд өөрийнхөө зарц нараа ширтэв.

“Дасгалын төхөөрөм өө?” Рэйнолдс Иел уруу ирмэв. “Иел чи тэд нараар юу хийх гэж байна? Дайчин болох гэж байгаа юмуу?”

Иел хамраа үрснээ мишээгээд “Би бардам шидтэн ч гэсэн сайхан биетэй болохын тулд хичээллэх хэрэгтэй. Эс бөгөөс би яаж үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг урхидах билээ? Шидтэн зэрэглэл дунд үзэсгэлэнтэй олон эмэгтэйчүүд байгаа шүү. Эрнст сургуулийн эмэгтэй шидтэнгүүд хөөрхөн байгаад зогсохгүй дээд зиндааных юм шүү. Эрнст сургуулиас найз охинтой болвол олн хүн надад нүүр өгөх биз.”

“Өө” Рэйнолдс хэлэх үггүй болно.

Линлэй юу хэлэхээ бас мэдэхгүй байв. Дасгалын төхөөрөмжүүдийг хараад Линлэй бас бэлтгэл хийхийг хүсч байвч Иелийг хөөрхөн эмэгтэйчүүдийг урхидах гэж ашиглана гэж бодоогүй.

“Би найман настай. Харин чи Иел? Рэйнолдс нээлттэй хүн байв.

Иел машид өндөр байлаа. Есөн настай Линлэй аль хэдийн 1.5 метр өндөр. Гэхдээ Иел аль хэдийн Линлэйгээс хагас толгой өндөр байв.

“Би юу? Аравтай. Хаха, би буцаж залуужихгүй байна. Миний ах арван хоёртойдоо зандангаа тайлсан. Би ч гэсэн урьднаас бэлтгэх хэрэгтэй.” Иелийн нүд гэрэлтэв

[TLN : Иел – Yale, Рэйнолдс – Reynolds ;]

“’Зандангаа тайлна’ гэдэг юу гэсэн үг бэ?” Рэйнолдс гайхшран Иелийг харна.

“Нээрээ, зандангаа тайлна гэдэг юу гэсэн үг бэ?” Линлэй мөн сониучирхан Иелийг харна.

Хоёр байрны хамтрагчаа хараад Иел хэсэг чимээгүй зогсов. Түүнээс гадна Линлэйн хажууд байгаа Делин Кевотийн сүнс элгээ барин чангаар хөхрөн инээлээ. Энэ Линлэйг гайхшруулан “Делин өвөө, яагаад инээгээд байна?”

“Залуу эзэн, бид бүх зүйлийг бэлдчихлээ.” Машид булчинлаг залуу хүндэтгэлтэй нь аргаггүй хэлнэ.

“Мм. Одоо явж болно. Буцаж очоод аавд ирээдүйд яаралтай зүйл болоогүй тохиолдолд надад садаа болох хэрэггүй гэж хэлээрэй. Өө нээрээ. Санаж яв…. жил бүр надад миний шидэт карт-нд мөнгө шилжүүлж болохгүйг захиарай. Аав шидтэнгүүд шидэт саваа, ашиглаж болох үнэт чулуунд их мөнгө зардагийг сайн мэдэх ёстой.” Иел энгийн хэрнээ чангаар хэлнэ.

“Мэдлээ, залуу эзэнтэн.” Залуу хүндэтгэлтэйгээр хэлнэ.

Иел толгой дохин сэтгэл ханасан аястай, гараараа илбэн, цэргийн удирдагч мэт дохио өгөн залуусыг явуулав.

“Шидэт карт?” Рэйнолдс биширсэн харцаар түүнийг харна. “Шидэт картуудыг зөвхөн ‘Дөрвөн эзэнт улсын Алтан банк’ гаргадаг шүү дээ. Энэ банкийг дөрвөн улс хамтран гаргасан. Карт захиалах үнэ зөвхөн зуун алтан зоос болдог гэж би сонссон юм байна.”

“Яг зөв” Иел энэ тухайд маш мэдлэгтэй. “Шидэт картийн дансны үлдэгдэл мянган алтан зоос. Гэхдээ мянган алтан зоос миний сарын хэрэгцээнд ч хүрэхгүй биз дээ.”

Линлэй энэ үгсийг сонсоод…

“Баян юмаа.” Линлэй дотроо санаашрав.

Жил бүр энд амьдрахад Линлэйгийн аав зуун алтан зоос өгсөн. Үнэндээ Линлэйгийн нүдэнд зуун алтан зоос хангалттайгаар барах байв. Эцсийн эцэст шаргуу ажилласны эцэст жилд ардууд хориос гучин алтан зоос олдог.

“Чи үнэхээр баян юмаа. Аав маань надад хоёр зуун зоос л жилд өгдөг.” Рэйнолдс бувтнав. “Тэгэдэ намайг бүр шидийн сургуулилтаа төвлөрөхийг хэлсэн шүү.”

“Надад зуухан зоос.” Линлэй инээв. “Гэхдээ энгийн амьдралд хангалттай шүү.”

“Баах, дүү нар минь. Миний мөнгө бол та нарын мөнгө. Хэрэв мөнгөөр гачигдвал зүгээр над дээр ирээрэй! Бид хамтдаа бараг хэдэн арван жил амьдрах байх. Хэдэн арван жил ахан дүүс болно шүү дээ. Минийх, чинийх гээд байх юмгүй.” Иел үнэхээр чөлөөтэй байж түүнийг ярьж дуусмагц….

Линлэй Рэйнолдс хоёр хоёул зэрэг тавьтаргүйтэв.

“Хэдэн арван жил ий?” Линлэй Иел уруу гайхан харав.

Иел ердийн байдгаараа хариулна, Линлэй, чи зөвхөн Эрнст сургуулийг зургадугаар зэрэглэлийн шидтэн болсон цагт төгсч болно. Шидтэн болсны хувьд чи дээшлэх тусам илүү хүнд болдог. Дийлэнхи хүмүүст зурагдугаар зэрэглэлийн шидтэн болохын тулд хэдэн арван жил хэрэгтэй.”

Линлэй хөмсгөө атируулна.

Хэдэн арван жил? Аавынхаа нуруунд хэдэн арван жил ачаа үүүрүлэх юм гэж үү?

“Делин өвөө, та надад яагаад хэлээгүй юм бэ?”

Делин Кевотийн дуу толгойнд нь цуурайтна. “Тайвшир Линлйэ. Дийлэнхи хүмүүст хэдэн арван жил хэрэгтэй. Гэхдээ миний зааварчилгаа дор зургадугаар зэрэглэлд ердөө арван жилд хүрэх болно.”

Арван жил.

Арван жилд Линлэй ердөө арван естэй байна. Одоо л Линлэй тайвшрав.

“Энд бүгд ирсэн байх шив?” Тодоор хоолой сонсогдоно. Нэгэн хүү өрөөнд орж ирэв. Рэйнодлстэй адил өндөртэй хүүхэд байсан ч илүү төлөв даруу үзэмжтэй байв. “Сайн байцгаана уу. Намайг Жорж гэдэг. Би аравтай, Юлан эзэнт улсаас ирсэн.”

Иел, Рэйнолдс, Линлэй өөрсдийн тухай ерөнхий мэдээллийг шинэ ирсэн хүүхдэд хэлнэ.

“Юлан эзэнт улс аа” Линлэй тавьтаргүйтнэ.

Юлан эзэнт улс. Энэ бол Юлан тивийн хамгийн эртний эзэнт улс. Юлан цаг тоолол анх арван мянган жилийн өмнө үүсэхэд Юлан эзэнт гүрэн Юлан тивийг бүхэлд нь захирдаг байсан. Цаг хугацаа өнгөрөх бүрт Юлан тив дайн самуунд нэрвэгдэж олон хэсгүүдэд хуваагдсан.

Энэ цаг үед Юлан Эзэнт гүрэн Дөрвөн их гүрний ердөө нэг болсон.

Юлан тивийн эдийн засаг машид хүчтэй, бас олон шидтэнгүүдтэй. Юлан эзэнт улсын шидтэний академи Эрнст сургуулийн удаа бичигддэг.

“Жорж, Юлан эзэнт улсын шидтэний сургуулиуд муугүй шүү дээ. Энэ хүртэл яагаад ирсэн юм бэ?” Иел гайхшран хэлнэ.

Жорж инээмсэглэснээ. ” Юлан эзэнт улсын шидтэний сургуулиуд сайн ч Эрнстийг гүйцэхгүй. Сургуульд орох гэж байгаа бол шилдэгт нь л орох ёстой. Хэдий замнал удаан байсан ч бас сургуулилалт гэж үзэж болох юм.”

“Жорж, чи аравтай юмуу? Гэхдээ надтай адил харагдаж байна.” Рэйнолдс хажуунаас хэлнэ.

Жорс даруй инээлээ.

Найман настай Рэйнолдс бас арван настай Жорж хоёр адилхан өндөртэй байх юм. Хоёл хүүхдүүдийн хамгийн намхан байлаа. Линлэй тэднээс хагас толгой өндөр. Харин Иел хамгийн өндөр нь байв.

“За хангалттай. Би зуун элсэгчдээс олон хүн элементийн хандлага, сүнсний эрчим өндөр зэрэглэлд багтаж байгааг харлаа. Тэрч бүү хэл зарим хүмүүс хоёуланд гайхалтай элементийн хадлага, сүнсний эрчимтэй байсан. Үнэхээр мангасууд гэж тэднийх хэлэх байхдаа.” Жорж сайн мэдээлэлтэй харагдана.

Иел уруулаа жимийснээ. “Тэр ч байдаг хэрэг. Эрнстийн ямар сурагч сул дорой байх билээ? Би өөрөө элементийн хандлага, сүнсний эрчим хоёул өндөр зэрэгт байгаа ч зуун хүүхдийн хамгийн дор оруулж байна. Хэрэв хөгшин аав минь Гэрэлт сүмтэй тусгай харилцаагүй бол би багтах ч үгүй байсан биз.”

Линлэй Иел уруу цочирдон харахаас өөр яах билээ?

Энэ Иелийн аав гэж үнэхээр гайхалтай юм. Гэрэлт сүмтэй тусгай харилцаатай байх гэж.

“Манай дотуур байрнаас хамгийн чадварлаг нь Линлэй байх. Гэхдээ та нар Эрнст сургуулийн төсөөлөшгүй гоц авьяастанг сонсож байсан уу?” Иел нөгөө гурав уруу ширтэнэ.

Линлэй Рэйнолдс хоёул толгойгоо сэгсэрлээ.

Гэхдээ Жорс инээмсэглэснээ толгой дохив. ” Би түүний талаар сонссон юм байна. Эрнст сургуулийн номер нэг сурагч Дикси. Зуун жилд ганц тохиох авьяас. Хос элементийн шидтэн бөгөөд, элементийн хандлага, сүнсний эрчим хоёуланд гайхалтай зэрэглэлд багтдаг. Гэхдээ түүний сүнсний эрчим бүр онцгой. Үеийн дундажаас 62 дахин өндөр сүнсний эрчимтэй. Үнэндээ 30 дахин их болоход гайхалтай зэрэглэлд ордог. Түүний хувьд супер гайхалтай зэрэглэлд багтах биз. Харамсалтай нь мэдээж гайхалтай зэрэглэл бол аль хэдийн зэрэглэлүүдийн хамгийн өндөр нь.”

Линлэй ойлгов.

Хос элемент. Гайхалтай элементийн хандлага болоод сүнсний эрчим.

“Би үеийнхэнээс ердөө арав дахин хүчтэй. Гэхдээ тэр залуу 68 дахин хүчтэй сүнсний эрчимтэй байна шүү дээ” Линлэй биширсэндээ санаашрав.

Эрнст сургууль үнэндээ тэнгэрт байх үүлс лугаа тэнцэх олон тооны гоц авьастнуудтай байх юм. Юлан тивийн бүхий л шидтэнгүүдийн цуглаан энд болж буй гэлтэй. Энд Линлэй зөвхөн дундажаас дээгүүрт тооцогдоно. Гэхдээ… Линлэйн хойно таван мянган жилийн настай Гэгээнтэн зэрэглэлийн хүчит Шидтэн бий!


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.