Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 13]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 13 – Авъяастнуудын цуглаан

Эрнст сургууль. Юлан тивийн хамгийн шилдэг шидтэний сургууль.

Эрнст сургууль Ариун нийслэл Фэнлай хотын өмнө зүгт ойролцоогоор хорин километрт байрладаг. Эрнст сургуулийг Гэрэлт Сүм үндэслэж, санхүүжүүлдэг. Тэд яаж мөнгө хаяхыг үнэхээр мэддэг хүмүүс. Эрнст сургууль үлэмж талбайг эзлэдэг. Арван километрийн хүрээтэй. Энэ том сургууль бараг хотын хэмжээнд дүйцэхээр.

Эрнст сургуулийн гадна хүмүүс хааяа нэг харагддаг ба хоосон уулсын сүндэрлэнэ.

Ресторан, дэлгүүрүүд, баар болон бусад хэрэгтэй үйлдвэр үйлчилгээний салбарууд сургууль дотор нь байрладаг. Эрснт сургуулийн сурагчид бүхэл цаг хугацаагаа сургууль дотроо өнгөрүүлдэг.

“Ямар сайхан загвартай юм бэ?” Линлэй Эрснт сургуулийн хашааны орох хаалганы урд зогсоно. Тэрбээр сэтгэл хөдлөхөөс өөр яах билээ?

Эрнст сургуулийн үндсэн орох хаалга тавин метр өргөнтэй. Их хаалганы дээр тэргэл сар мэт дүрс байна. Энэ дүрс төрөл бүрийн шидийн бичээстэй ба харсан хүн бүр ямар ээдрээтэй болохыг нь биширмээр. Энэ ээдрээтэй шидийн бичээсийг харсан хүн бүр ямар хүчирхэг шидийн бүрэлдэхүүн Эрнст сургуулийг хамгаалж байгааг төсөөлөхөөр.

Эрснт сургуулийн гол хаалга өнөөдөр хөл хөдөлгөөнтэй байлаа. Сургуулийн ажилтнууд эгнэн зогсож элсэлтийн захиа, биеийн байцаалттай нэг сурагч шалгуулна. Линлэй даруй өөрийн бичиг баримтаа бэлдэн шалгуулахаар зэхнэ.

“Хичээл хоёрдугаар сарын 9-нд албан ёсоор эхлэнэ. Өнөөдөр хоёрдугаар сарын 8. Зарласны дагуу сурагчид 9-ны өдрөөс өмнө ирэх ёстой. Миний урд байгаа хүүхэд өнөөдөр ирж байгаа юм чинь над шиг сургуультай ойрхон амьдардагаас бас гарцаагүй.” Линлэй дотроо бодно.

Линлэйн урд байгаа залуу хүн мэдээж хүүхэд байлаа. Линлэйгээс хагас толгой намхан байв. Түүний хажууд мөн хөгшин эр зогсоно.

” Сайн байна уу? Би О’Брийн эзэнт улсаас ирсэн. Намайг Рэйнолдс гэдэг.” Линлэйн урд зогсож байсан хүүхэд гэнэт Линлэй уруу эргэж харан эелдэгээр мэндэлнэ.

О’Брийн эзэнт улсын нэрийг сонсоод Линлэй тавтиргүйтнэ. “О’Брийн эзэнт улс аа?”

О’Брийн эзэнт улс Дөрвөн их улсын нэг юм. Шидэт араатны уулсын хөндийн зүүн зүгт байрладаг бол Эрнст сургууль баруун зүгт байрладаг. Эрнст сургуульд ирэхийн тулд тэрбээр бүхэл Шидэт араатны уулсын хөндийг тойрон ирэх ёстой. Есдүгээр зэрэглэлийн дайчин эсвэл Гэгээнтэн зэрэглэлийн дайчдаас бусдаар хэн ч энэ уулсын хөндийг дайран өнгөрч зүрхлэхгүй.

Шидэт араатны уулсын хөндий арван мянган километр урт.

О’Брийн эзэнт улсаас ирсэн хүний хувьд түүний аян зам хамгийн багадаа хорин мянган километр байх уичртай. Хэрэв эзэнт улсын зүүн хэсгээс ирсэн бол түүний аян зам илүү урт байна.

Хорин мянган километр аялахад нэг жил хугацаа зарцуулсан байх.

“Намайг Линлай гэдэг. Би Фэнлай хаант улсынх.” Линлэй Рейнолдс нэртэй хүүд хүндэтгэлтэй хэлнэм.

Рэйнолдс нүдээ ирмэснээ, сэтгэл хөдлөсөн аястай “Фэнлай хаант улс аа? Тэгвэл чамд сайхан байгаа даа. Би Фэнлай хаант улсад ирэхийн тулд бүтэн нэг жил болсон. Чи нааш ирэх гэж удаагүй биз дээ.”

“Тиймээ. Би гэрээсээ ийшээ ирэх гэж хагас өдөр боллоо” Линлэй үнэнээр хариулав.

“Хөөөөөөх…” Рэйнолдсийн царайны хувиралыг үгээр хэлэмгүй.

Нэг хүн нэг жил явж ирж байхад нөгөөх хагас өдрийн дотор ирэх гэж.

“Сурагчидаа хурдал” Ойрхон байсан шалгагч шавдуулав.

Шинэ сурагчидаа авах нэг хэсгэ бол дахин шидтэний шалгалт авах явдав. Эцсийн эцэст элсэлтийн захиаг хулгайлж хуурамчаар элсэх оролдлого Эрнст сургуульд гарч болзошгүй.

“Очиж байна” Рейнолдс шалгалтаа өгөхөөр явав.

Шалгалтын дүнг хараад Линлэй цочирдов.

Рэйнолдс өндөр элементийн хандлагатай, сүнсний эрчимийн хувьд….

“Рэйнолдс, найман настай. Сүнсний эрчим, дундажаас гучин хоёр дахин хүчтэй. Гайхалтай зэрэг.”

Энэ тоог сонсоод Линлэйн нүд бүлтрэх шиг болов. Гэхдээ шалгагчид их тайван байж гайхсан шинжгүй.

“Линлэй юу болоо бэ? Иймхэн юмыг бишрээ юу?”  Рэйнолдс хэлнэ. “Энэ чинь Эрнст сургууль. Жил бүр Юлан тивээс зуугаадхан хүн тэнцэж ордог. Гайхалтай чадваргүй хүн гэж хаана байх билээ? Миний үзүүлэлт бол ердөө энд дэх сурагчдын дундаж”

“Гэхдээ Эрснт сургууль Гэгээн нэгдэлд нэгэн нүүр өгдөг. Гэгээн нэгдлээс тавин сурагч. Бусад их дөрвөн эзэнт улсаас мөн тавин сурагч. Үнэхээр шудрага биш байгаа биз.” Рэйнолдс санаашрав.

Үүнийг сонссон Линлэй мөн тавтиргүйтэв.

Гэрэлт сүм Эрнст сургуулийг байгуулсан. Тиймээс Ариун нэгдэлд нүүр өгөх нь аргаггүй биз.

“Миний ээлж” Линлэй шалгагч уруу гүйлээ.

Рэйнолдс жижигхэн хамраа үрсэнээ ” Энэ Линлэй Ариун нэгдлийнх. Намайг бодвол амархан тэнцсэн байх учиртай. Над шиг чадвартай биш гэдэгт мөрийсөн ч яахав”  Рэйнолдс өөртөө итгэлтэй байв.

Гэхдээ шалгагч Линлэйн хариуг зарлавал Рэйнолдс цочирдоно.

“Өндөр сүнсний эрчим, элементийн гайхалтай хандлагатай? Тэр ч бүү хэл салхи газрын хос элементийн хандлагатай?” Рэйнолдс-д хэлэх үг үнэхээр олдсонгүй.

Гайхалтай элементийн хандлага маш ховор гэхдээ Линлэй хос элементийн хандлагатай байгаад зогсохгүй салхи газар хоёр хоёуланд гайхалтай элементийн хандлагатай банйа. Энэ бол үнэхээр ховор авьяас. Энэ авьяас түүнийхээс ч мундаг. Эцсийн эцэст хос элементийн шидтэнгүүд машид хүчтэй байдаг.

“Рэйнолдс хана гөлрөөд зогсолгүй хоёулаа явцгаая” Линлэй хөхрөн инээв.

“Өө” Линлэйгээс нэг насаар дүү ч  Рэйнолдс гаднах төрхөөрөө гурав насаар дүү мэт харагдана.

Линлэй Рэйнолдс хоёр Эрнст сургуулийн үнэмлэх авч, өөрдийн өрөөний түлхүүрээ авна. Эрнст сургуульд баян, нөлөөтэй хамаагүй хамт амьдрах болдог. Сургалтын төлбөр, орон сууцны төлбөрийг бүгдийн чөлөөлсөн.

Гэсэн хэдий ч….

“Хөөе, чи төлбөр төлөх ёстой юмуу?” Линлэй Рэйнолдсийг дагаж явсан хөгшин эр сургалтын төлбөр өгөхөд Линлэй гайхна.

Хиллман харин Линлэйн хажууд инээлээ “Линлэй, Эрснт сургууль зөвхөн Ариун нэгдлийн гишүүн улсуудад л сургалтын төлбөр орон сууцны төлбөрийг чөлөөлдөг. Бусад хүмүүс бүгд машид өндөр төлбөр төлнө”

Рэйнолдс ч гэсэн толгой дохино.

Хөгшин эр Линлэй уруу инээмсэглээд ” Тэр ч тийм. Энэ бол зөвхөн Эрснт сургуулийн ч дүрэм биш. О’Брийн эзэнт улсын Академи ч гэсэн ийм дүрэмтэй. Эзэнт улсын сурагчдыг төлбөрөөс чөлөөлдөг бол бусад газраас ирэгчдэд тэнгэрт тулсан өндөр үнэ хэлнэ.”

Линлэй тэнэг биш учраас даруй ойлгов.

“Линлэй миний залуу эзэн таньтай адил өрөөний түлхүүртэй. Та хоёр цуг амьдрах юм байна. Ирээдүйд бие биенээ түшнэ гэдэгт итгэж байгаа шүү!” Хөгшин эр хэллээ.

Рэйнолдс урвагараар хэлнэ “За, Ломү өвөө, та одоо буцаж болно. Би аль хэдийн Эрснт сургуульд ирлээ шүү дээ”

“Авга Хиллман. Та ч гэсэн буцаж болно. Би өөрийгөө аваад явж чадна.” Линлэй ярьж байхдаа Хиллман уруу инээмсэглэж байв. Хиллман ч гэсэн сэтгэл ханасан байртай толгой дохин “Линлэй тэгвэл би буцлаа, сайн хичээгээрэй” Хиллман урмын үг хэлнэ.

Линлэй инээмсэглээд толгой дохив.

“Линлэй явцгаая.” Рэйнолдс Линлэйн гараас хөтлөн авч сургууль уруу гүйлээ.

“Баяртай, авга Хиллман”

Хиллман, хөгшин эр хоёул хүүхдүүдийг сургуульд орохыг харав. Харин удсаны эцэст тэр хоёр буцлаа.

Авга Хиллманд баяртай гэж хэлсний дараа Линлэй Рэйнолдс хоёр Эрнст сургуульд хамт оров. Эрнст сургуульд тохилог, тансаг байв. Нуур, чулуун гүүр, чулуун зам, эртний байшин…. энэ сургуулиас эртний эрчим мэдрэгдэнэ.  Долоон хүн гараа хөтлөөд тойрч чадахгүй бүдүүн моддыг харвал энэ сургууль ямар эртнийх болох нь харагдана.

“Гайхалтай юм. Шинэ сургуулиудтай харьцуулашгүй чамин юм. Уран сэтгэмж гэж үүнийг л хэлнэ дээ.” Рэйнолдс эргэн тойрноо ажингаа хэлнэ.

Эрнст сургуульд энэ удаа олон тэмдэг дохио сурагчдыг хаана байгааг чиглэн өгөхөөр байршуулсан байв. Энэ шинэ сурагчдад мэдээж туслах зорилготой.

“Линлэй, өрөөгөө олцгооё.” Рэйнолдс Линлэйн гараас татаж, хурдхан дотуур байрны зүг яаравчлав.

Өрөө дугаар 1987

Линлэй Рэйнолдс хоёр бүртгэлийн ажлаа зэрэг дуусгасан. Дийлэнхи өрөөнүүдэд дөрвөн хүн амьдардаг. Линлэй Рэйнолдс хоёр дотуур байрны хэсэгт очвол гайхсандаа уулга алдна. Тэнд мянга мянган дотуур байрнууд байв.

Мянга мянган дотуур байрнуудад зарим хоёр давхар хаус маяган дотуур байр хүртэл байна.

“1987, 1987…” Линлэй Рэйнолдс хоёр дотуур байрнуудын дугаарыг харан гүйнэ.

Дотуур байрны дугаарлалт маш энгийн байлаа. 0001 эхлэн зуугаар эгнэсэн байв. Линлэй 20 дахь эгнээнд ирвэл 1901 дугаартай өрөөг харав. Тэд зүүн зүг үргэлжлүүлэн гүйх аваас Рэйнолдс амьсгаадан бахардаж, эцэстээ тэд 1987 дугаартай дотуур байранд ирлээ.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.