Чөтгөр бурхдын домгууд [18]-Бичээсний мастер

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Шөнө удаанаар ирэн, сар тодоор гэрэлтэнэ, бүх зүйлс хөшигөөр бүтээгдэв.

Бэлтэлийн талбайд.

Не Ли анх Сяо Нин Арь-тай уулзсан газарлуугаа алхана. Алсыг харахад, сарны гэрэл дор Сяо Нин Арь чимээгүйхэн зогсож байлаа. Өнөөдөр тэр нямбай хувцаслан ирсэн  байна. Мөнгөн туузаар чимэглэсэн , тод бор үс доош унжина. Цагаан туяхан царай, нарийхан хөмсөг, ганган бас цэвэрхэн, бодит өчүүхэн мэдрэмжгүй.

Үнэхээр Е Зы Юнь-тай адил гоо үзэсгэлэн.

“Чамайг ирэхгүй гэж бодож байлаа?” Сяо Нин Арь-ийн нүд Ниэ Ли-г чиглэв.

“Яагаад тэгнэ гэж? Би амалсан амлалтандаа хүрдэг.” Не Ли үл ялиг инээмсэглэн хэлэв”Би ямар ч завгүй байсан хамаагүй, эхлээд чиний бие дээрх өвчинийг эмчлэх хэрэгтэй.”

“Баярлалаа” Сяо Нин Арь шивнээд толгойгоо гудайлгав. Түүний сэтгэл талархалаар дүүрэн байлаа.

Ниэ Ли толгойгоо гудайлган Сяо Нин Арь-ийг харав. Сяо Нин Арь-ийн хувцаслалт түүний энгийн байдалтай харьцуулахад илүү сэтгэл татам санагдана. Цагаан торгон даашинз түүний сэтгэл татам галбирыг тодруулна, түүний цээжнээс өвдөг хүртэл шүргэсэн байлаа. Хичээнгүйлэн дадлагжисан туяхан хөлнүүд мөн уян хатан байдлыг харж болно.

“Одоогоор бага зэрэг дээр болсон байх ёстой.” Не Ли Сяо Нин Арь-ийн хөлнөөс барив. Түүний эмзэгхэн шагай толигор бас гоёмсог ,болор гялалзаж буй мэт үзэсгэлэнтэй. Хөх няц бага зэрэг хөнгөрчээ.

“Тийм ээ тэгсэн.” Сяо Нин Арь толгой дохив. Түүний сэтгэл Не Ли-д талархаж байлаа. Не Ли-ээр иллэг хийлгэсэний дараагаар, тэр үнэхээр бөх унтсан, өмнөх шиг тарчлаагүй.

Тэр өмнө нь Не Ли-гээр нэг удаа иллэг хийлгэсэн ч, Ниэ Ли-ээр бариулахад, түүний царай бага зэрэг ичсэн байдлаа нууж чадсангүй.

Сяо Нин Арь-д тусалж байх зуураа Не Ли асуув “Надад чамаар туслуулах асуудал байна, хэрэв чи надад тусалж чадах бол би баярлах болно?

“Юу байх нь хамаагүй, үүнийг хийж болно.” Сяо Нин Арь чин сэтгэлээсээ хэлэв.

“Надад яг одоо 10.000 чөтгөрийн зоос байна. Би чамайг эмий ургамалын дэлгүүр явуулахыг хүсэж байна тэгээд надад Нил ягаан Манан Өвс авахад туслана.” Не Ли хэлэв.

“Нил ягаан Манан Өвс?” Сяо Нин Арь эргэлзэн, асуув, ” Нил ягаан Манан Өвс чамд юунд хэрэгтэй гэж?”  Нил ягаан Манан Өвс бол маш хямдхан ургамал, ихэвчлэн үүнийг утаанд хэрэглэдэг. Хатаасныхаа дараа Нил ягаан Манан Өвсийг түлээ шиг шатааж, утаа нь шавьжийг зайлуулах нөлөө үзүүлдэг.

Тэнд маш олон  Нил ягаан Манан Өвс байгаа бас энэ нь маш хямдхан. Нэг чөтгөрийн зоосоор л үүнээс маш ихийг худалдан авч чадна. Жил бүр, Яруу Алдрын хотын өрх бүр үүнээс төсөөлөшгүй ихийг шатаадаг.

Бусдаар утаанд хэрэглэдэг,  Нил ягаан Манан Өвс өөр хэрэглээгүй. Тэгэхээр, яагаад  Не Ли-д ийм их хэмжээний  Нил ягаан Манан Өвс  хэрэг болов?

“Би үнэхээр энийг хэрэглэх хэрэгтэй.” Не Ли хэлэв, Сяо Нин Арь-ийг түүнд туслахаар явуулахыг хүсч байгаа учир нь Сяо Нин Арь үүнийг авахад тийм ч их анхаарал татахгүй. Не Ли одоогоор олны нүдэнд маш их өртсөн, тиймээс тэр анхаарал татахааргүй байх хэрэгтэй.

“Чамд хэр их Нил ягаан Манан Өвс хэрэгтэй юм?”

“Илүү дээр нь, Би дэлгүүрт байгаа бүх Нил ягаан Манан Өвсийг авахыг хүсч байна.” Не Ли хэлэв.

Сяо Нин Арь үүнийг авч чадахгүй, ийм их хэмжээний  Нил ягаан Манан Өвсийг юунд хэрэглэх юм?

“Надад энэ асуудлыг орхи, би эхлээд чамд төлөхөд туслана, 10.000 чөтгөрийн зоос надад юу ч биш!” Сяо Нин Арь-ийн гэр бүл бага зэрэг буурах хандлагатай байгаа ч, одоо ч язгууртан гэр бүлүүдийн нэг хэвээр байгаа. Сяо Нин Арь, гишүүүдийн нэг гайхамшигтай чадвартай, мөнгөөр дутагддаггүй. Тэр ихэвчлэн мөнгөө үрдэггүй, харин тэр хадгалдаг, одоогоор 100.000 чөтгөрийн зоос цуглуулсан байгаа.

Не Ли агшин зуур бодоод толгойгоо дохиод хэлэв “Ойлголоо, тэгэхээр чи эхлээд надад авахад тусал, дараагаар нь чиний надад зориулж зарцуулсан хэсгийг, би 2 дахин нуглан өгөх болно.”

“Хэрэггүй ээ, энэ мөнгөний хэмжээ тийм ч их биш.” Сяо Нин Арь хурдхан нэмж хэлэв. Тэр Ниэ Ли-д туслах боломжтой байгаадаа баяртай байлаа, энэ бүхний эцэст Не Ли-ийн түүнд өгч буй сайхан сэтгэл үнэхээр агуу байна. Тэр одоо ч хэрхэн хариу барихаа мэдэхгүй байгаа, хэдхэн чөтгөрийн зоос түүний талархсан сэтгэлтэй тэнцэхгүй.

Түүний хөлний иллэг дууссаны дараа, Сяо Нин Арь-ийн царай улайв. Хэдийгээр үүнийг өмнө нь дуусгасан ч, иллэгний эвгүй цэг түүнийг ихээр ичээж байв.  Тэр толгойгоо гудайлган товчоо нэг нэгээр нь тайлж эхлэв. Өнөөдөр, Сяо Нин Арь цээжээ ягаан өнгийн боолтоор ороосон байсан учир өмнөхөөсөө илүү сэтгэл татам дур булаам байв. Тэр эмзэгхэн цагаахан арьсан дээр бага зэрэг товойсон хэсэг мэдэгдэхүйц өнгө гаргана.

Ягаан гоо үзэсгэлэн, өмнөхөөсөө илүү тачаангуй. Не Ли харцаа хурдхан шилжүүлж, Сяо Нин Арь-ийн хөхөрсөн газарт иллэг хийхдээ төвлөрөв.

“Чи хариад эм уусан уу?” Не Ли асуув, түүний хоёр гар хөхөрсөн газарт мөн түүнчлэн эргэн тойрных нь хэсэгт зөөлхөн нухаж байлаа. Үе үе тэр сэтгэл татам зөөлнийг мэдэрч байх зуур, хөх няц удаанаар тархаж тарж эхлэв.

“Тийм” Сяо Нин Арь-ийн царай улайн дур булаам сэтгэл татам болно. Эртээр Не Ли түүний бясалгалын техникийг өөрчлөхөд тусалсаныг бодоод, тэр нухацтайгаар харан хэлэв, “Не Ли, миний бясалгалын техник чамаар өөрчлүүлсэнээс хойш, миний сүнсний хүч хүчирхэг болсон. Би чамайг үнэхээр гоц ухаантай гэдгийг мэдэрч байна, бүгд чиний чадварыг мэдэхгүй ч гэхдээ чи олон нийтэд өөрийн чадвараа харуулах өдөр ирвэл, чи шууд л гялалзах болно!”

Сяо Нин Арь Не Ли-ийн сайхан царай үүнд бага зэрэг хөөрсөнийг харав. Түүний сэтгэлийн гүнд ганцаардал гуниг орж ирэв, учир Не Ли-ийн гэрэлтэх өдөр ирэхэд, тэр түүний хажууд дахин зогсох боломж олдохгүй. Ийм дарамтан дор, Сяо Нин Арь сүүлийн хэдэн өдөр маш хүндээр бэлтгэл хийсэн.

Сяо Нин Арь-ийн үгийг сонссон, Не Ли үл ялиг инээмсэглэв. Тэр Сяо Нин Арь түүнд урам зориг өгч байгааг мэднэ. Тэр дахин амилсаны дараа, Не Ли-ийн сэтгэл их хүчтэй болсон. Тэр нэг өдөр оргил дээр зогсоно гэдэгтээ огтхон ч эргэлзэсэнгүй. Сяо Нин Арь болон бусдын төсөөлж байгаагаас илүү хол давсан хүчирхэг болно!

Гэсэн хэдий ч, Не Ли Сяо Нин Арь-ийн санаа зовж байгаад талархаж байлаа.

Ариун гэр бүл.

Үндсэн асуудал хариуцсан ахлагчидын хагас.

Ариун гэр бүлийн үндсэн асуудал хариуцсан ахлагч, Шэнь Мин, мөнгөн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн. Түүний бясалгал хүчтэй биш ч тэр Ариун гэр бүлд албан тушаал сахисан хэвээр байгаа, учир нь Ариун гэр бүлийн асуудалыг хариуцан зохицуулах чадвартай.

Тайланг сонссоны дараа, Шэнь Мин-ийн царайнд уур хилэн тодров.

“Тулааны бэлтгэл ангийн сурагч манай Ариун гэр бүлийг үгүйсгэж зүрхэлнэ гэнэ ээ!&#8221; Шэнь Мин харгис харц гарган, Не Ли-ийн <<Улаан Туяа>>-ны бичээсний хээн илчлэлтийн  улмаас тэдний талаар өөр гэр бүлүүдэд муу сэтгэгдэл төрсөн. Тэдний муу сэтгэгдэлийг арилгахийн тулд , Шэнь Мин гэр бүлүүдлүү тайлбарлуулахаар олон аргаар хүмүүсийг илгээсэн.

Ариун гэл бүлийн үндсэнд нөлөөлсөн асуудал, гэхдэээ Ариун гэр бүл Не Ли-ийн ард гарж чадахгүй, учир нь тэд Не Ли-д тодорхой хүчтэй байдлаар сонирхон сонссон.

Хэдхэн өдрийн дараа, дахин шинэ мэдээ ирэв, Не Ли ариун гэр бүлийн үндсэн удам Шэнь Юэ-г зодсон гэх.

“Залуу мастер Шэнь Юэ удахгүй 1 одтой хүрэл зэрэглэлд хүрэх биш билүү? Яаж тэр Ниэ Ли-ийн өрсөлдөгч биш байж чадах билээ?&#8221; гайхширан, Шэнь Мин түүнийг өчүүхэн дорд амьтан хэмээн харав.

Тэр өчүүхэн амьтан Шэнь Мин-ийн царайн дах жихүүдэсийг мэдэрж, түүний нуруулуу хүйт оргиулна, өмнө нь хэлэв “Би үүнд үнэхээр итгэхгүй байна, Залуу мастер Шэнь Юэ-ийн хүч болон сүнсний хүч гарцаагүй Не Ли-ийнхээс илүү байсан, гэхдээ Ниэ Ли Шэнь Юэ-г ялахад чөтгөрийн шид хэрэглэсэн гэдэгт ч итгэхгүй байна.&#8221;

Тэр өчүүхэн амьтаны үгийг сонссон, Шэнь Мин-ийн хөмсөг зангирав, ‘Юун чөтгөрийн шид? Тэр бусдаас сайн биш ба ялагдсаныхаа дараа шалтаг олж, гэхдээ тулааны бэлтгэл ангийн сурагч хэр хүчирхэг байх билээ? Магадгүй 1 одтой хүрэл зэрэглэлийнх ч биш.’

“Ариун гэр бүлийн үндсэн асуудал хариуцсан ахлагч аа, бид үүнийг Гэрийн Мастерт мэдээллэх хэрэгтэй юу?&#8221;

“Үгүэ ээ, Энэ асуудлыг Гэрийн Мастерт хэлэх хэрэггүй. Гэрийн мастер домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн болохоор хичээж байгаа. Үхэл амьдралын асуудал байсан ч, Гэрийн Мастерт мэдэгдэх хэрэггүй.&#8221; Шэнь Мин-ийн харж байгаагаар, Не Ли Ариун гэр бүлд ямар ч аюул учруулж чадахгүй, “Чи Ниэ Ли ямар гэр бүлд харьяалагддагийг олсон уу?&#8221;

“Тиймээ, Ахмад аа, Бид аль хэдийн шалгасан, Тэнгэрийн Тэмдэг гэр бүл!&#8221;

“Тэнгэрийн Тэмдэг гэр бүл? Хэх хэх, хэрхэн энгийн сурвалжит гэр бүл манай язгууртан гэр бүлтэй тэмцэж чадах билээ? Тэр мунхаг гөлөг магадгүй <<Улаан Туяа>>-ны бичээсний хээн гарал үүсэл дээр төөрөгдсөн байх бас үүнийг гайхуулахаа хүлээж тэсээгүй&#8221;. Шэнь Мин бодлоо, Ариун гэр бүл бага сурвалжит гэр бүлтэй сөргөлдөх нь боломжгүй. Хэрвээ тэр хэн нэгнийг Тэнгэрийн Тэмдэг гэр бүл-ийг ажиглуулахаар илгээвэл, бусад гэр бүлүүд олж мэдээд, тэр үед Ариун гэр бүлийг ялихгүй амьтад мэтээр харна, “Залуу Мастер Шэнь Фэй-г Не Ли-д анхаарал тавиулахаар явуул, Хэрэв хэсэг залуучууд сургуульд сөргөлдөн тулалдсан бол энэ нь ойлгох боломжтой байх болно!&#8221;

Үүнийг сонсоод, Шэнь Мин-ийн туслах даруй цаад санааг ойлгов. Шэнь Фэй бол нэг одтой мөнгөн зэрэглийн чөтгөрийн сүнстэн, Не Ли-ийг зохицуулахад түүний хүч хангалттай хүрнэ. Тиймээс Залуу Мастер Шэнь Фэй-г Не Ли-г зодуулахаар явуулж байгаа юм.

Дахин бодоод, Шэнь Мин хэллээ “Энэ асуудлын шуурга хараахан намдаагүй байна, түүнд хэлэхээ азна. Салхины туслалцааг багахан намжаа, тэгээд Шэнь Фэй-г явуул!&#8221; Ариун гэр бүлийн Үндсэн Асуудал хариуцсан Ахлагч, тэр үүнийг зөв  хянах ёстой, тэгвэл хэн нэгний хов жив болохгүй.

“Мэдлээ!&#8221;

Хотын захирагчийн ордон, Е Зы Юнь-ий өрөө, түүний өрөө маш гоёмсог чимэглэсэн бас тансаг.

Ширээний урд, Е Зы Юнь-ий толгой судалгаа хийн тонгойно. Тэр заримдаа зогсон, юм бодон хөмсөгөө атиралдуулна. Тэр Не Ли-ийн зурсан <<Цаст Салхи,  Гэнэтийн Цас>>-ны хээг эртний номноос хайна гэхдээ алдаатай байсан ч хамаагүй.

Не Ли энэ бичээсний хээг хаанаас олсон юм бэ?

Энэ үед, цэнхэр нүүрний хаалт өмссөн үзэсгэлэнт бүсгүй орж ирэв.

“Хатагтай, ямар асуудлаар намайг дуудаав?&#8221; үзэсгэлэт бүсгүй даруухнаар инээмсэглэнэ.

“Нагац Сюэ, та бол бичээсний мастер, та энэ бичээсний хээн эх үүвэрийг мэдэх үү?&#8221; Е Зы Юньтолгойгоо өргөн үзэсгэлэнт эмэгтэйүү харан асуулаа.

Сюэ Инь-ийн харц Е Зы Юнь-ий урдах цаасруу ширтэв. Түүний харц гайхлаар дүүрч , асуулаа “Хатагтай, та энэ бичээсний хээг хаанаас авсан юм бэ? Би яагаад үүнийг өмнө нь хараагүй байх билээ?&#8221;

“Бүр нагац Сюэ Инь ч өмнө нь хараагүй гэж үү?&#8221; Е Зы Юнь цочирдов, Нагац Сюэ бол бичээсний мастер! Бүр түүнийг өмнө нь хараагүй байхал Не Ли үүнийг санамсаргүйгээр зурлаа гэж үү?

“<<Цаст Салхи,  Гэнэтийн Цас>> шиг харагдаж байна, гэхдээ яг ч адил биш. Энэ нь <<Цаст Салхи,  Гэнэтийн Цас>>-аас илүү хүчтэй юм шиг мэдрэгдэж байна.&#8221; Сюэ Инь бичээсний хээг гараараа заан хэллээ “Эдгээр зөв бүтэцтэй зурааснууд, аль мастерийн хийсэн ажил гэдэгт итгэлгүй байна, Сюэ Инь ялагдлаа хүлээн зөвшөөрлөө, Хатагтай би энэ бичээсний хээн мастертай уулзаж болох уу?&#8221;

‘Не Ли бичээсний хээн мастер? Яаж энэ боломжтой байх билээ? Не Ли насан дээр бичээсний мастер байх боломжгүй!’ Не Ли бал аван хэдхэн зуралтаар л амарахн зурсаныг нь бодоход Шэнь Юэ бүр ихээр эргэлзэв!


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд [18]-Бичээсний мастер”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s