Чөтгөр бурхдын домгууд [17]-Цонхоор шидүүлсэн нь

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Түүний нудрага Не Ли-ээр хэрхэн нээлгүүлж байгааг харсан , Шэнь Юэ-ийн царай шаналгаандаа үрчийв. Шэнь Юэ-ий дагалдагчид яахаа мэдэхгүй байлаа.

“Юу болсон бэ? Юу болсон бэ ахлагч Шэнь Юэ?”

Тэд Шэнь Юэ-рүү гөлрөв. Тэдний бодлоор, Шэнь Юэ Не Ли-ээс гарцаагүй илүү байсан, гэхдээ Шэнь Юэ яагаад ийм өвдсөн царайтай байгаа юм бол? Юу болов?

Ду Зө, Лү Пиао болон гурвал гайхширсангүй. Тэр байдлыг хараад, тэд үнэхээр тайван байв. Тэд Не Ли-ийн заавраар бясалгалын техникээр дадлагажсанаас хойш, тэдний бясалгал асар хурдтай ахисан. Тэдний сүнсний хүч хараахан 100 хүрээгүй байгаа ч, тэдний хүчинд аль хэдийн  ихээхэн дэвшилт гарсан.

Не Ли-ийн бэлтгэдэг бясалгалын техник тэднийхаас хүчтэй байх ёстой. Тэд Не Ли-ийн бясалгалын техник хэр өссөнийг мэдэхгүй гэхдээ Шэнь Юэ-г номхоруулахад одоо ч хангалттай!

Тэдний мэдэхгүй байгаа зүйл нь гэвэл Не Ли-ийн бясалгалын техникийн хурд тэднийхээс бага зэрэг удаан гэдэг. Хэдий түүний хүч сул ч өмнөх амьдарлаасаа авсан өргөн уудам асар их мэдлэгтэйгээр, Не Ли энгийн бясалгалгүй хүн байсан ч Шэнь Юэ-г хангалттай зовоохоор байна.

Не Ли хүйтнээр хэлэв, “Зы Юнь-ий нэрийг чам шиг хүн хэлэхэд ч хүндэднэ. Хэрвээ би чамайг дахиад Е Зы Юнь-ийг дагаж байгааг мэдвэл, тэр үед би чамайг нэг л цохих болно шүү!” Дахин төрсөнийхөө дараа, Не Ли Е Зы Юнь-д хэн нэгэн хорон санаа өвөрлөхийг зөвшөөрөхгүй! Амьдрал үхлийн заагт бүхнийг хамтдаа хуваалцаж мэдэрсэн тэр мэдрэмж бол хог шаар мэт Шэнь Юэ-ийн ойлгох зүйл биш.

“Энэ боломжгүй, би яаж ялагдаж чадах билээ?” Шэнь Юэ үнэнийг хүлээн зөвшөөрсөнгүй, тэр хэзээ ч Не Ли-д ялагдана гэж төсөөлж байгаагүй, түүний байдал эвгүй болж эхлэв, “Чи миний гарыг хүчилсэн!”

Шэнь Юэ-ийн сүнсний тойрон өсөж, сүнсний хүчний эргүүлэг Шэнь Юэ-ийн биенээс гарч, Не Ли-рүү бөмбөгдөв.

Хэдий Шэнь Юэ чөтгөрийн тулааны чадваргүй ч,  аль хэдийн сүнсний хүчээ Не Ли-ийн сүнсний тойронлуу бөмбөгдөхөөр хэрэглэж чадахаар болсон.

Шэнь Юэ-ийн сүнсний хүч аль хэдийн 78 хүрсэн, харин Не Ли-ий хувьд 2 өдрийн өмнө 5 байсан ч одоо 30 хүрсэн.

Не Ли-ийн сүнсний хүч Шэнь Юэ-ийн сүнсний хүчний талаар л байна!

“Сайнгүй шүү, Не Ли хоёрхон хоногийн өмнөөс л сүнсний хүчний бясалгалаа эхлэсэн. Түүний сүнсний хүч Шэнь Юэ-ийн эсрэг тулалдах боломжгүй.”  Ду Зө-ийн нүүрний хувирал өөрчлөгдөв, гэхдээ тэр Не Ли-ээс хол зогссон хэвээр байлаа. Зөвхөн энэ ч биш, аль хэдийн хүрэл зэрэглэлд хүрсэн Шэнь Юэ-ийн 6н дагалдагчид тэдний замыг хааж байсан болохоор Ду Зэ болон бусад нь Не Ли-д ойртож чадсангүй.

Шэнь Юэ сүнсний тойронгоо эргүүлж, сүнсний хүчээ Не Ли-ийн зүгрүү хуйлруулав.

“Ха ха, ийм сул жижигхэн сүнсний хүчтэй бас миний урд бардамнаж зүрхэлж байдаг!” Шэнь Юэ өөрийн одоогийн сүнсний хүчээрээ Не Ли-ийн маш сул дорой бага сүнсний хүчийг мэдрэнэ, тэр Не Ли-ийг амархан няцлах болно!

“Инээдтэй юм!” Не Ли тоомсоргүй ёжлов, тэр өмнөх амьдралдаа хүчирхэг шилдэг супер чөтгөрийн сүнстэйгээр мастерийн чөтгөрийн сүнстэнтэй тоо томшгүй удаа тэмцэлдэж байсан. Тэдгээр мастер чөтгөрийн сүнстэнгүүд, шилдэг супер чөтгөрийн сүнс бас сүнсний хүчнүүд тэдний сүнсний хүчний удирдлагуудын хажууд аймшигтай зэрэглэлийнх байсан.

Гэсэн хэдий ч энэ амьдралд, Не Ли-ийн сүнсний хүч сул хэвээр байна, Не Ли-д түүний өмнөх амьдралаас үлдсэн тоологдошгүй үхлийн тулааны туршлага бий. Түүний одоогийн сүнсний хүчний удирдлага, сүнсний хүч нь зөвхөн 30 байсан ч бүр түүнтэй хүрэл зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн нүүр тулсан ч түүний эсрэг нэг ч давуу талгүй байх болно!

Шэнь Юэ-ийн сүнсний хүчний хэрэглээ зүгээр л эв хавгүй дутмаг , зөвхөн л дайсныхаа сүнсний тойронг бөмбөгдөхийг мэддэг. Не Ли-ийн харж байгаагаар, ийм төрлийн сүнсний хүчний удирдалага зэрлэг хүнээс ямар ч ялгаагүй.

Сүнсний хүчийг ингэж хэрэглэдэггүй юм!

Не Ли-ийн харахад, тэнд Шэнь Юэ бүхэлдээ сул цэгнүүдтэй байв. Хэрэв Не Ли хүсвэл, аль хэдийн Шэнь Юэ-ийн үхсэн цогцос шалан дээр хэвтэж байх болно.

Не Ли Шэнь Юэ-г алахаас санаа зовохгүй, учир нь Шэнь Юэ Не Ли-г өчүүхэн ч айлгаж чадахгүй!

Тахиа баранд аюул учруулах билүү?

Зарим хүмүүс өөрийнхөө хэмжээг мэддэггүй нь инээдтэй. Шэнь Юэ өөрийн сүнсний хүчээ дийлдэшгүй мэтээр мэдэрлээ. Түүний хөөрсөн царай, Не Ли-ийн зовсон байдлыг төсөөлж байлаа.

Яг Шэнь Юэ-ийн сүнсний хүч Не Ли-ийн сүнсний тойронг бөмбөгдөж байхад, Не Ли сүнсний хүчээ нарийхан зүүний багц болгон хурааж, Шэнь Юэ-ийн сүнсний тойронлуу дайрав.

Нэг цэгийн сүлбэлт!

Не Ли-г сүнсний хүчээ нарийхан зүү болгон хурааж байх зуур, Шэнь Юэ сүнсний хүчээ шулуухан тараав. Не Ли зөвхөн сүнсний хүчнийхээ багахан хэсгийг хэрэглэсэн хэдий ч, түүний сүсний хүч Шэнь Юэ-ийн сүнсний хүчийг задлав.

“Ургхх!” Шэнь Юэ нядлуулж буй гахай шиг л чарлав. Не Ли-ийн сүнсний хүчний зүүнийн дайралт Шэнь Юэ-ийн сүнсний хүчийг цоолсон ба эрчимтэй зүүнүүдийг зогсоох боломжгүй байлаа.   Не Ли-ийн сүнсний хүчний зүүнүүд Шэнь Юэ-ийн сүнсний тойронлуу бөмбөгдөв.

Сүсний тойрондоо өвдөлт авахад, Шэнь Юэ бүхэлдээ хөлөрч эхлэн, амьсгаа нь багтран, ямар нэг аймшигт зүйл харж байгаа юм шиг байлаа.

Түүний сүнсний тойрон чичирж, тэр цочирдсон байв. Шэнь Юэ-ийн хараа аажмаар бүдгэрч , гэнэт түүний урд байгаа Не Ли уул шиг сүр жавхлантай болсон байв! Учир тэр эсэргүйцэж чадахгүйгээ мэдрэв! Не Ли-ийн хүйтэн харц, түүний сэтгэлийг гүн жихүүдэс төрүүлэв.

Не Ли-ийн харц сэлэм хуйнаасаа суллагдаж байгаа юм шиг л байв. Түүнй өмнөх амьдрал дах амьдралын тоо томшгүй учрал болон үхлийн тулаануудын дараа тоо томшгүй мастерууд Не Ли-ийн гарт үхсэн. Не Ли-ийн сүнс ясыг нэвтлэх жихүүдэсийг агуулдаг. Аймшигт аура, Шэнь Юэ шиг хүүхдүүд эсэргүүцэж чадахааргүй.

Үнэхээр аймшигтай, Шэнь Юэ дотоожоо халуу оргиж байгааг мэдрэв. Тэр айсандаа шээж орхижээ.

“Юу болчихов? жинхнээсээ юу болов?” 1 одтой хүрэл зэрэглэлтэй Шэнь Юэ-ийн дагалдагчид гайхсан царай гаргав.

Тэд Шэнь Юэ-ийн сүнсний хүчийг Не Ли-хээс илүү гэдгийг тодорхой мэдэрсэн. Шэнь Юэ илэрхий давуу талтай байсан, тэгэхээр түүний сүнсний тойрон хэрхэн ялагдсан байх билээ? Дөнгөж сая яг юу болчихов?

Не Ли-ийн үйлдэл үнэхээр хурдан байсан, Шэнь Юэ-д ямар ч хариу үйлдэл үзүүлэх боломж олгоогүй!

“Тэгээд айсандаа чи өмдөндөө шээчихлээ. Чиний үнэр, үнэндээ чи яг л хог шиг надад аюул учруулж зүрхэллээ. Би чамтай илүү цаг үрэхээс залхаж байна, алга бол, надаас холд!” Не Ли Шэнь Юэ-г нэг гараараа шүүрэн авав. Не Ли түүнийг гарнаасаа хаяж гадагш шидлээ.

Бүүм!

Шэнь Юэ цонхоор шидэгдэн, хатуугаар газарт унаж, тоос босов.

“Ахлагч аа!”

“Ахлагч аа!”

Шэнь Юэ-ийн дагалдагчид даруй яаран гарч, яаран Шэнь Юэ-д туслав. Тэд Шэнь Юэ-ийн дотоож нойтон байхыг харлаа.

“Намайг хурдхан хол авч яв!” Шэнь Юэ-ийн нүд атиралдав. Тэр маш их айдсыг мэдэрч түүний гуяаар халуун зүйл урсаж байлаа.

Шэнь Юэ-ийн дагалдагчид түүнийг түргэхэн хол авч явав.

Не Ли болох Шэнь Юэ-г мэдсэн хэд бүгд цочирдов. Не Ли жинхнээсээ Шэнь Юэ-г өргөөд цонхоор шидчихлээ! Зүүд байсан уу?

Тулааны бэлтгэл ангид, Не Ли-ийн төрлөхийн чадвар Шэнь Юэ-тэй өрсөлдөх бүрэн боломжгүй байсан. Бүгд л Не Ли-г хичээл заалгана гэж бодсон, гэхдээ тэдний хүлээсэн болсонгүй, Не Ли биш Шэнь Юэ хичээл заалгалаа!

Тулалдааны үйл явцыг олон хүн хараагүй ч, Шэнь Юэ ялагдсан, энэ бол маргаангүй үнэн.

“Ха ха, Шэнь Юэ өмдөндөө шээтлээ айлаа. Энэ нь мэдээж түүний сүнсний тойронд нэвтэрсэн, Не Ли-ийн сүнсний хүч аль хэдийн Шэнь Юэ-гийнхээс хүчтэй болсон гэж үү?”

“Энэ нь Не Ли багш Шэнь Сю-тэй тавьсан бооцоог хэлж байна! Хэрвээ хоёр сарын дотор Не Ли нэг одтой хүрэл зэрэглэлд хүрвэл багш Шэнь Сю шууд л огцорно. Тэгэхээр Не Ли ханцуйндааа тамга хөзөр нуусан байна!”

“Не Ли зөвхөн улаан сүнсний тойронтой, тэр яаж ийм хурдан сайжирч чадав?”

Номын санд байсан бүх хүн л сая болсон зүйлийн талаар ярилцана.

Не Ли, Лү Пиао, Ду Зө болон гурвал харц солилцов. Ду Зө болон бусад нь хэт их сэтгэл хөөрлөөс болж царай нь улайсан байлаа. Өнөөдөр Шэнь Юэ хичээл заалгалаа, үүнд үнэхээр сэтгэл хангалуун байв. Өнөөдрийг хүртэл, Шэнь Юэ үнэхээр бардам байсан, тэд бүгд түүнийг азгүйтэхийг харахыг хүсэж байсан!

Номын санд болсон үйл явдал сурагчидын дунд тархав. Гэхдээ агуу Гэгээн Оддын сургуульд  энэ нь тийм ихээр нөлөөлөхгүй эцэстээ удалгүй намдав. Не Ли болон бусад нь хичээнгүйлэн дадлагжина.

Шэнь Сю-ийн ажлын өрөөнд.

“Юу гэнээ? Не Ли чамайг номын сангаас шидсээн?” Шэнь Сю тайван царайлна, “Чиний хүч аль хэдийн 63 , сүнсний хүч чинь 78 хүрсэн, Не Ли чамаас хүчтэй байлаа гэж үү?”

Шэнь Сю эртээр болсон зүйлийг бодон түр айн бодлогоширов.  Тэр аллагын жихүүдэс түүний сэтгэлд гүн сүүдэр үлдээсэн. Тэр хэзээ ч сүнсний тойронгоо чичиртэл айна гэж бодоогүй. Наад зах нь нэг сар түүний айдас эдгэнэ тэр нь түүний бясалгалын хурдыг удаашируулна.

“Авга аа, тэр Не Ли чөтгөрийн шид мэддэг. Түүний хүч минийхаас тодорхой сул байсан, гэхдээ тэр миний гарыг базахад миний гар бүхэлдээ хүчээ алдсан. Миний сүнсний хүч тодорхой хүчтэй байсан, гэхдээ би яагаад гэдгийг мэдэхгүй байна, түүний сүнсний хүч минийхтай холбогдоход минийх даруй ялагдсан”. Шэнь Юэ дурсан ярив.  Тэр одоо ч эргэлзсээр бас тэр яагаад Не Ли-д ялагдсаныхаа учрыг олохгүй хэвээр байв!

Шэнь Сю-ийн царай уурандаа тавалзан цонхийв. Шэнь Юэ өмдөндөө шээтлээ айсан, үнэхээр ичгэвтэртэй

Не Ли, би чамайг олох болно!, Шэнь Юэ нударгаа зангидахад хагарах дуу гарав. Энэ дайсагнал бол туйлын эвлэршгүй!

“Түүний хүч болон сүнсний хүч хэр их юм?” Шэнь Сю хөмсөгөө атиралдуулав, тэр угаасаа Не Ли-тэй хийсэн бооцоогоо мартахгүй. Хэрэв Не Ли нэг одтой хүрэл зэрэглэлд 2 сарын дотор хүрвэл тэр огцрох хэрэгтэй болно!

“Түүний сүнсний хүч ердөө л 30, түүний сүнсний хүчийг ихдээ 10 гэж би тооцоолж байна!” Шэнь Юэ мэдэрсэн зүйлээ хэлэв.

“Хэрэггүй амьтан, чи түүнд ялагдлаа гэж үү?” Шэнь Сю сануулав.

Шэнь Юэ үгүйсгэхээр амаа нээхийг хичээсэн, гэхдээ тэр зөвхөн гомдолтойгоор амаа хамхив. Тэр хэзээ ч ялагдана гэж төсөөлөөгүй. Не Ли-ийн сүнснйи хүч маш бага, тэр түүнийг амархаан зодож бас сүнсний хүчийг нь гэмтээх боломжтой байсан!

“Магадгүй тэр гөлөг хүч болон сүнсний хүчээ удирдах гарамгай чадвартай байх!” Шэнь Сю өөр өнцгөөс харж үзэв. Тэр таамаглана,”Зарим хүмүүс сул сүнсний хүчтэй ч, муугаар хүчтэйг ялах хүчтэй удирдлагатай. Гэхдээ, тэр нэг одтой хүрэл зэрэглэлд 2 сарын дотор хүрэх нь тийм ч амар байхгүй!” Шэнь Сю гомдоллов.

“Зөв!” Шэнь Юэ толгой дохив. Не Ли Е Зы Юнь-тай харьцаж байгаа нь түүнд хүчтэй аюул мэдрүүлж байлаа. Тэр Не Ли-г сургуулиас гаргаж холхон зайлуулахыг хүсэж байв!


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s