Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 12]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 12 – Зааварчилгаа.

Цаг хугацаа өнгөрч, нүд ирмэх зуур нэг сар өнгөрлөө. Олон шинэ модод Вушан тосгоны ойр тойронд дэлгэрч, хаврын урь орсон мэдрэгдэнэ.

Нарс модны дор.

Линлей завилан сууж бясалгалын байдалд шилжин, шидийн хүч хуримтлуулна.

Бясалгалын байдалд шилжсэний дараа Линлэй олон газрын судлуудын гэрэл,ногоон өнгийн судлуудын гэрлийг машид тодоор мэдрэнэ. Энэ олон гэрлийн судлууд биед нь урсан орж, түүний махбодь болоод ясаар дайрахдаа цэвэршин цээжин дэх төвд хуримтлагдана.

Түүний цээжин дэх төвд газрын утаат манан, ногоон утаат манан хоёр зохицон оршино.

Газрын утаат манан түүний газрын шидийн хүч бол ногоон манан салхины шидийн хүчийг илтгэнэ.

“Юүхх.” Амьсгаагаа гаргасны дараа Линлэй бясалгалын байдлаасаа гарав.

Делин Кевоте сар лугаа цагаан дээлтэй, Линлэйн хажууд завилан сууж, эргэн тойрны байгалын үзэсгэлэнг шимтэн мэдрэнэ. Линлэйг сэрсэнийг хараад тэрээр инээлээ. “Линлэй маргааш чи Эрнст сургууль явна. Өнөөдөр ч гэсэн шаргуу хичээллэх юм гэжүү?”

Линлэйн уруул нумран хөнгөхөн инээмсэглээд “Делин өвөө, Хүчтэй дайчид өдөр бүр шаргуу хичээллэх ёстой гэж та өөрөө хэлээгүй билүү? Нэг ч хором амарч болохгүй. Урт хугацаанд хичээллэж байж л гайхалтай хүчтэй болно шүү дээ.”

” Хөгтэй моньд чинь, одоо байтугай надад багшлах нь уу?” Делин Кевоте гоморхох байдалтай инээлээ.

“Хэхэ” Линлэй инээд алдав.

“Вүүш!” Хар сүүдэр холоос тэдний зүг чиглэн гялбаа мэт ирнэ. Нүд ирмэх зуур Линлэйн мөрөнд гараад ирлээ. Энэ бол Сүүдрийн хулгана Бэбэ. Залуухан Бэбэ Линлэйг налаад, арааны шүлсээ гоожуулаад хажуугийн ангийн туулайг заалаа.

Бэбэгийн царайны хувирлаар л Линлэй юу хүсч байгааг нь мэднэ.

“Надаар хоол хийлгэх гээ юу?” Линлэй хэлэхдээ инээлээ.

Бэбэ удаа дараа толгой дохино.

“Линлэй.” Делин Кевоте оюун бодлоороо хэлнэ. “Энэ Сүүдрийн хулгана үнэхээр хачирхалтай юм. Сар болсон ч хэмжээгээрээ ерөөсөө өсөөгүй юм. Гөлчгий Сүүдрийн хулгануудын өсөлт үнэхээр хурдан байх ёстой доо”

“Надад ч бас мэдэх юм алга даа” Линлэй толгой сэгсэрнэ.

Сүүдрийн хулгана Бэбэ хэмжээгээрээ өсөөгүй ч хурд нь машид хурдан өсч байлаа.

“Үнэхээр жигтэй юм” Делин Кевоте Бэбэг харна. Яг одоо Бэбэ түүнийг сүнс харж байгааг төсөөлөх ч үгүй.

“Орой боллоо. Би дайчны бэлтгэлдээ удахгүй гарах ёстой” Линлэй босоод ангийн туулайг аван уул доош уруудна. Делин Кевоте хажууд нь ниснэ. Тэрбээр урвайснаа ” Линлэй ирээдүйд чи шидтэн болно. Яагаад одоо болтол дайчны бэлтгэлд яваад байгаа юм?”

Линлэй инээснээ “Делин өвөө, Дайчны бэлтгэл маань миний тэсвэр тэвчээрийг хөгжүүлэхийг мэдсэн, тэгснээр миний сүнсний эрчим хүртэл хөгжиж байгаа.”

“Би ч бас мэднэ л дээ” Делин Кевоте урам хугарсан өнгөөр “Гэхдээ яаж энэ энгийн дасгалууд сүнсний эрчим хурдан хөгжүүлдэг бясалгалын аргуудтай харьцуулагдах вэ?”

Линлэй амааа таглуулаад дахиж ярьсангүй

Дайчны дасгалууд хүний сүнсний эрчим хөгжүүлдэг нь үнэн ч, түүний жинхэнэ шалтгаан энэ биш.

Линлэй сургуулилтаа үргэлжлүүлж байгаа жинхэнэ шалтгаан бол “Ирээдүйд би луугийн шинэхэн цус уух боломжтой болвол. Эртнээс биеэ хөгжүүлсэн байх хэрэгтэй. Бие бол яг хундага шиг, харин тулааны ки бол яг л дарс шиг. Хүний бие машид чухал. Эртнээс бууриа бат тавих тусам Луугийн цус хөгжүүлэх нууц ботиор хичээллэхэд илүү дөхөм болно.”

Үнэндээ, Линлэй шиг элементүүдийн хандлагатай байхад шидийн хүч цуглуулахад их хугацаа эсвэл хичээл зүтгэл хэрэггүй.

Тэрээр дийлэнхи цагаа бясалгалын байдалд шилжин сүнсний эрчимээ хөгжүүлэхэд зарцуулна.

Гэхдээ урт хугацаагаар сүнсний эрчмээ хөгжүүлэх нь хүнийг туйлдуулна. Түүний хувьд дайчны бэлтгэл бол зүгээр л сүнсний эрчимээ хөгжүүлэх хоёр дахь хувилбар.

……

Маргааш өглөө Вушан тосгоны бүх иргэд гол замд цуглан Линлэйг үдэж өгнө. Вушан тосгоноос Эрнст сургуульд суралцах шидтэнтэй болно гэдэг үнэхээрийн бахдамаар хэрэг.

Жил бүр Эрнст сургууль зөвхөн зуугаад сурагчдыг Юлан тивийн өнцөг булан бүрээс авдаг.

Одоо Линлэй Баруч өвгийн эдлэнд байна. Хиллман болоод бусад хүмүүс бүгд гадаа хүлээнэ. Эдлэнд яг одоо зөвхөн Хогг, Линлэй, Вартон, Гэрийн үйлчлэгч Хири байв.

“Линлэй өнөөдөр чи албан ёсоор Эрнст сургуульд элсэн орж, Эрснтийн сурагч боллоо. Эрнстээс төгсөхдөө чи хүчирхэг шидтэн болно! Чамайг явахаас өмнө би чамд нэг юм хэлью ….” Сүүлчийн өдөр Хогг Линлэйд захих маш олон зүйлтэй байв.

Хэсэг зуур азсанаа, Хог хэдхэн өгүүлбэр хэлнэ. “Линлэй, Баруч овгийн өвөг дээдсийнхээ зуу зуун жилийн туйлын хүслийг санаж авагтун. Бас Баруч овгийнхоо гутамшиг доромжлолуудыг бүү март!”

Хоггийн царай ногоорно.

“Чи төгсөхдөө хамгийн муудаа зургадугаар зэрэглэлийнх болно. Чи сайн хичээвэл долдугаар зэрэглэлийн шидтэн болох асуудал биш. Нэмж хэлэхэд чи хос элементийн шидтэн. Хос элементийн долдугаар зэрэглэлийн шидтэн бол Фэнлай улсын хүчирхэг багана. Ирээдүйд чи өвөг дээдсийн алдагдсан удмын өвөө эргүүлэн авах ёстой! Хэрэв чадахгүй бол би үхсэн ч чамайг уучлахгүй!” Хогг аймшигтайгаар Линлэйг ширтэнэ.

” Үхсэн ч чамайг уучлахгүй!”

Энэ үгс Линлэйн зүрхийг шимшрүүлнэ.

Замд үдэхдээ хэлсэн аавын захиас энэ байлаа.

“Ааваа битгий санаа зов. Би амьд ахуй байгаа цагт Баруч овгийн өвөг дээдсийнхээ алдагдсан өвөө заавал эргүүлэн авна. Би амлаж байна” Линлэй амалж, аавынхаа нүд уруу итгэл дүүрэн хариулна.

Хоггийн нүд сэргэж, Линлэйн мөрөнд хүчтэйгээр алгаа тавина.

“Чамд итгэж байна хүү минь!”

….

Вушан тосгоноос зүүн зүгд Линлэй замд гарлаа. Эргэж харвал олон зуун танил хүмүүс түүнийг гаргаж өгнө. Тэр хүмүүсийн тэргүүн эгнээнд түүний аав Хогг, түүний дүү Вартон зогсоно.

“Ахаа баяртай! Баяртай!” Жижигхэн Вартон далайцтай даллана.

Аав дүүгээ хараад Линлэйн нүд улайст, мөн хариу даллана.

“Ааваа. Вартон” Линлэйн зүрх хайр элбэрэлээр дүүрэн байв.

Төрсөн цагаасаа хойш Линлэй гадагш удаан хугацаагаар хэзээ ч явж үзээгүй. Гэхдээ энэ удаа замд гарахдаа маш удаан хугацаанд эргэж ирэхгүй. Яг одоо жижиг Сүүдрийн хулгана Бэбэ Линлэйн мөрөнд хүлээцтэй сууна. Бэбэ Линлэйн бодлыг мэдрээ юу гэмээр дуу ч үл гаргана. Хажууд Делин Кевоте сүнсний хэлбэртээ ороод Линлэйд урам зоригтойгоор харна.

“Линлэй явцгаая” Хиллман хэлэв. Хиллман Линлэйг сургуульд нь хүргэж өгч, дээрэмчдээс хамгаалах бие хамгаалагч болох учиртай.

Линлэй гэр бүлээ сүүлийн удаа харлаа. Ингээд өөрийгөө хүчилж Эрнст сургуулийн зүг алхаж эхлэнэ.

“Баяртай гэр бүл минь. Баяртай гэр минь”

Юлан цаг тооллын 9991 он. Есөн настай Линлэй залуу Сүүдрийн хулгана Бэбэ, Баруч овгийн хамгаалалтын ахлагч Хиллмантай Вушан тосгоноос явлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s