Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 11]

2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 -Өсөлт

Хэсэг 11 – Луугийн цусын нууц хөгжүүлэх боть (хоёрдугаар хэсэг)

“Луугийн цусын нууц хөгжүүлэх боть оо?” Линлэй аав уруугаа гайхсан харцаар харахаас өөр яалтай?

Хогг инээмсэглээд “Луугийн цус хөгжүүлэх нууц арга ч биш энэ боть дотор Баруч овгийн тухай олон зүйл бий. Луугийн цусын нууц хөгжүүлэх боть дотор Луугийн цуст тэвнэ хэрхэн ашиглах тухай, манай овгийн өвөг дээдсийн тухай түүх бий.”

Линлэй болгоомжтойхон хуудсуудыг эргүүлнэ.

Боть дотроо дөрвөн хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг “Луугийн цусын нууц хөгжүүлэх боть” талаар байсан бол үлдсэн хэсгүүд овгийн тухай тэмдэглээстэй.

“Линлэй энэ боть өөр хүний гарт орлоо ч тэдэнд дуслын ч төдий нэмэр болохгүй. Учир нь Луугийн цус хөгжүүлэх нууц аргаар тэд хичээллэх ямар ч боломж үгүй. Манай гэр бүлийн түүхээс хэн нэгэн сурлаа гээд юу л болов гэж? Мөн бидэнд энэ боть олон хуулбараараа байгаа. Энэ бол зөвхөн нэг хуулбар нь. Олон үе өнгөрч бидэнд өвлөгдөн ирэх тутам эх хувь нь тоос болон замхарсан байдаг.” Хогг хэлэхдээ инээж байв.

Линлэй ч мөн хөхөрч инээв.

“Ойлгомжтой. Хэрэв хэн нэгэн авлаа ч ямар ч хэрэгцээгүй.” Линлей улам бүр сонирхолдоо дийлдэж хуудас бүрийн хэсгийг уншлаа.

Луугийн цус хөгжүүлэх нууц боть Нэгдүгээр хэсэг

“Хэрэв хэн нэгэн Луугийн цус хөгжүүлэх нууц ботиор хичээллэхийг хүсэх авас тухайн хүн судсан дахь Луугийн цуст дайчны цусыг сэргээх учиртай. Луугийн цусыг сэргээх хоёр арга бий. Нэгдүгээр арга бол Луугийн цус хангалттай хэмжээнд хүрсэн тохиолдолд. Харин хоёрдугаар арга цусан дахь Луугийн цусны хэмжээ хангалтгүй тохиолдолд…”

Үүнийг уншаад Линлэй цочирдов.

Судсан дахь өндөр нягтаршилтай Луугийн цуснаас өөр арга бий гэжүү? Яагаад өмнө олон жилд гэр бүлээс нь нэг ч хүн амжилт олоогүй бол?

“Хоёрдугаар арга бол амьд луугийн цуснаас уух, эсвэл үхээд удаагүй луугийн цуснаас уух явдал юм. Луу үхээд удах тусам цусаа сэргээх боломж төдий чинээ бага байна.!  Луугийн цуснаас ууснаар өвөг дээдсийнхээ луугийн цусыг сэргээх боломж бидэнд бий. Хамгийн сайн үр дүнд Гэгээнтэн зэрэглэлийн луугийн цус байх ёстой. Ёсдүгээр зэрэглэлийн Луугийн цуснаас уувал боломж харин бага байдаг.”

Үүнийг уншаал Линлей хөшив

“Бидний овгийн өвгөд үнэхээр гайхалтай юм. Амьд луугийн цуснаас ууж Луугийн цусын хөгжүүлэх нууц арга хөгжүүлсэн байна.” Линлэй уйлах, инээх алин болохоо мэдсэнгүй.

“Амьд луугийн цуснаас уух, тэр ч бүү хэл Гэгээнтэн зэрэглэлийнхийг шүү. Линлей чиний өвгөд үнэхээр гайхалтай байжээ.” Делин Кевоте Линлэйн хажууд зогсож ботийг мөн уншиж байлаа. Оршил цогцолборуудыг уншаад тэр ч мөн цочих мэт болно.

Мэдээжийн хэрэг Делин Кевоте энд байгааг Хогг анзаарах ч үгүй. Хогг хөхрөн инээгээд Линлэй уруу “Линлэй чи харсан уу? Манай өвөг дээдсийн аргаар Луугийн цус бидний судсаар лугшдаг. Сэрээх хоёр арга байдаг. Гэхдээ хоёр дохь арга буюу Луугийн цус уух яалаа гэж амархан ажил байх билээ? Тэр ч бүү хэл… Линлэй хойшоо эргүүлээд нэг хараадахаа.”

Линлэй хуудсыг эргүүлэв.

“Амьд луугийн цуснаас уух маш эрсдэлтэй. Луугийн цус машид хүчтэй. Хэн нэгний биенд орохоороо хүний бие бялдрыг хөгжүүлж, хоромхон зуур хүнийг хүчирхэгжүүлнэ. Харамсалтай нь арьсаа хуулуулж буй мэт машид өвдөлтийг өгөх нигууртай.  Үндсэн хэрэглээнд хэн нэгэн зүгээр луугийн цус уувал арьс нь түлэгдэж, үхэх мэт шатан судас нь дэлбэрч даруй газар дээрээ үхэх болно.”

Үүнийг уншаад Линлэй хэлэх үггүй болов.

 

“Ааваа, хэн энэ Луугийн цусын хөгжүүлэх нууц ботийг бичсэн бэ? Яагаад ийм аюултай аргыг оруулсан юм бол?” Линлэй юу гэж өөр хэлэхээ мэдсэнгүй.

Хогг нухацтай царайгаар “Линлэй энэ Луугийн цусын хөгжүүлэх нууц ботийг Юлан тивийн анхны луугийн цуст дайчин Баруч өөрийн биеэр бичсэн! Түүнд үүнийг бичих өөрийн гэсэн шалтгаан бий. Харин Гэгээнтэн зэрэглэлийн луугийн цус уугаад хоёр манай овгийн хүний судсууд дэлбэрч үхэж байсан түүхтэй.”

“Гэгээнтэн зэрэглэлийн луугийн цус уусан хүн үнэндээ байсан юмуу?” Линлэй ямартай ч айж эмээлээ.

Гэхдээ үнэндээ тухайн үед жирийн л нэг хэрэг байжээ.

Өнгөрсөнд нэг хоёрдугаар мөн гуравдугаар үеийн Баруч овгийн гишүүд бүгд Луугийн цуст дайчид байсан. Овгийн яруу алдар мандан бадарч байсан үе. Тэр үед Гэгээнтэн зэрэглэлийн цус олон боломжгүй ч ажил биш ажаамуу.

“Энэ түүх аль эртнийх. Тэр үеийн жинхэнэ нууцууд энэ номонд байхгүй. Миний мэдэж буйгаар энэ явдлаас хойш Баруч овгийн бүх гишүүд хуран чуулснаар энэ аргийг нэг ч хүн оролдоогүй. Хойшид манай гэр бүлийн гишүүд сул доройтож, тэр ч бүү хэл луугийн цус уухийг хүссэн ч олдохоо больсон юм.” Хогг толгойгоо сэгсрэн санаашрав.

Линлэй толгой дохино.

Олон номонд Луугийн бардам зангийн талаар бичээстэй.

Амьд Гэгээнтэн зэрэглэлийн лууг барьж авах ий? Мөн цусийг нь урсгах гэдэг тэдний хувьд үгээр хэлэмгүй гутамшиг болно. Баруч овгийн хувьд Лууд тэднийг уурандаа хүйс тэмтрээгүй нь аз тохиолтой хэрэг мөн. Гэсэн хэдий ч бид Баруч овог цагтаа ямар хүчтэй байснийг эндээс харж болхоор.

“Зөв байх учиргүй дээ аав. Хэрэв Луугийн цуснаас ууж Луугийн цуст дайчин болсон хүн байхгүй бол яагаад манай өвөг дээдэс луугийн цус ууж болно гэж бичсэн бол? Тэр ч бүү хэл есдүгээр зэрэглэлийн луугийн цус хүртэл нөлөөтэй гэж бичсэн байна.” Линлэй тээнэгэлзэнэ.

Хогг тавтиргүйтнэ.

“Линлэй битгий их юм бод. Үнэндээ би ч гэр бүлийнхээ түүхийг сайн мэдэхгүй. Дөрвөн мянган жилийн өмнө болсон явдлын тухайд би ч юу болсныг сайн мэдэхгүй.” Хогг Линлэй уруу хөхрөн инээв.

Линлэй толгой дохино.

Гэхдээ зүрхэндээ Линлэй сэжиглэсэн хэвээр. Хэрэв амжилттай хэн ч Луугийн цус ууж Луугийн цуст дайчин болоогүй юм бол яагаад анхнаасаа энд Луугийн цусын хөгжүүлэх нууц боть тэмдэглээстэй байна?

“Линлэй, орой болж байна. Чи харьж амрах хэрэгтэй” Хогг инээнэ.

Линлэй толгой дохино.

Шөнө

Линлэй өөрийн унтлагын өрөөнд ирж, ботийг уншиж байлаа. Гэхдээ түүний оюун бодолд олон асуулт хөвөрсөн хэвээр.

” Делин өвөө, та юу гэж бодож байна. Энэ аргаар хэн ч амжилт олоогүй бол анхнаас нь яаж мэдсэн байх уу?” Линлэй энэ логикийг ойлгохгүй байв.

Делин Кевоте зальт үнэг мэт хөгшин билээ. Цагаан сахлаа илбээд, өөртөө итгэлтэйгээр “Линлэй хариулт нь маш энгийн. Миний мэдхээр лууд маш бардам ихэмсэг аймгийнхан. Том хүчирхэгийг нь яана? Танай овгийнхон Луугийн овгоос машид дарамт шахалтанд ирсэн учраас энэ номны агуулгыг өөрчилснөөс гарцаагүй.”

Линлэй даруй ойлгов.

Энэ үнэхээр байж болно.

Луугийн аймгийн шахалтаас болоод Баруч овог Луугийн дайчидаа амьд луугийн цусны хойноос хөөх тэмцлийг зогсоосон байх.

“Гэхдээ мэдээж энэ миний таамаглал” Делин Кевоте хэлнэм. “Тэгээд Линлэй, миний мэдхээр луугийн цус уух гарцаагүй үхэлд хүргэдэггүй. Цэнхэрзүрхэн өвсийг хамт хэрэглэвэл сөрөг нөлөөгүй болдог. Гэхдээ үүнийг мэдэх маш цөөхөн хүмүүс байдаг байх.”

Линлэй цочирдов.

Галзууртлаа баярлаад “Деин өвөө, шинэхэн луугийн цусыг Цэнхэрзүрхэн өвстэй идвэл аюулгүй гэжүү?”

Делин Кевоте итгэл дүүрэн толгой дохив. “Мэдээж өнгөрсөнд Пуант эзэнт гүрэнд гүнж хүндхэн өвдөхөд ганц эмчлэх арга нь шинэхэн луугийн цусыг Цэнхэрзүрхэн өвстэй холих л байсан. Баримт болгож хэлэхэд би хувьдаа өөрөө тэр Гэгээнтэн зэрэглэлийн лууг барьсан юмдаг.”

” Би их эмчийг жорондоо бүх зүйл тэнцүүхэн эсрэг нөлөөтэй бадйаг гэж сонссон. Аливаа орц байхад түүний эсрэг эн тэнцүү орц байх л ёстой. Тэр үед шинэхэн луугийн цусыг Цэнхэрзүрхэн өвстэй холихыг тэр өвгөн л мэддэг байсан. Зургаан мянган жил өнгөрөхөд өөр мэдэх хүн үлдээгүй байлгүй дээ.” Делин Кевоте тайвнаас хэллээ.

Линлэй толгой дохив

“Шинэхэн луугийн цус болоод Цэнхэрзүрхэн өвс…” Линлэйн нүд баяр хөөрөөр гэрэлтэнэ. “Ирээдүйд би хүчирхэг есдүгээр зэрэглэлийн шидтэн болхоороо үгүй ээ бүр хүчтэй болхоороо шинэхэн луугийн цус Цэнхэрзүрхэн өвсөөр жижигхэн Вартоноо Луугийн цуст дайчин болгоноо.”

Линлэй тэр бүү хэл өөрөө ч энэ аргыг ашиглахыг хүснэм.

Хэрэв Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн, Луугийн цуст дайчин болж чадвал…. Мэдээжийн хэрэг, энэ бол зөвхөн мөрөөдөл. Гэгээнтэн зэрэглэлийн лууг барих холын, хүрч боломгүй мөрөөдөл юм.

“Алсын зам ч урт байна. За одоо унтах цаг болжээ. Маргааш сургуулиллах ёстой.”


Өмнөх хэсэг

Дараагийн

Advertisements

2 comments on “Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 11]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s