Чөтгөр бурхдын домгууд [16]-Чөтгөрийн шид

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Е Зы Юнь орон зайн бөгжнөөсөө 2 хуйлмал бичээс гаргаж ирлээ.

Шинжээчид ихэвчлэн бичээсний хээнүүд дээр өөрсдийн техникээ хадгалдаг. Тэднийг хуйлмал бичээс дээр бичээд, тулааны үед, хуйлмал бичээсийг хүчирхэг тулааны техник гаргахаар идэвхижүүлж болно, тэр нь өөрсдөө техникийг гүйцэтгэснээс илүү хурдан байх болно. Гэхдээ хуйлмал бичээс нь ихэвчлэн үнэтэй байдаг. Зөвхөн хоосон хуйлмал бичээс л зуун чөтгөрийн зоосноос дээш, хүрэл зэрэглэлийн хуйлмал бичээс 1000н чөтгөрийн зоос мөн мөнгөн зэрэглэлийн чөтгөрийн зоос 10.000 чөтгөрийн зоосноос дээш үнэтэй. Алтан зэрэглэлийн хуйлмал бичээсний хувьд бол төсөөлөшгүй.

Тэд нар маш үнэтэй , энгийн хүмүүс үнийг нь дийлж хүрэхээргүй.

“Эдгээр 2 хуйлмал бичээс бол Цаст Салхины бичээсүүд.” Е Зы Юнь цайвар хуруунуудаараа хүрэл зэрэглэлийн хуйлмал бичээсийг удаанаар нээв. “Эдгээр 2 хуйлмал бичээсийг зурж байхад зарим нэг асуудал гарсан юм шиг санагдаад байна, тэгээд тэднийг идэвхижүүлэх боломжгүй болохоор нь орхисон гэхдээ би асуудлын гол шалтгааныг олж чадахгүй байна.”

Не-ийн харц хуйлаас дээрх 2 бичээсний хээлүү шилжин, 2 бичмэл хээн дээрх асуудлыг олов.

Тэр өмнөх амьдралдаа Түр зуурын Чөтгөрийн Сүнстэний номон дотор их цаг хугацааг өнгөрөөсөн, Не Ли-ийн бичээсний хээн талаарх мэдлэг төгс төгөлдөрт хүрсэн. Түүний хувьд бүх төрлийн бичээсний хээнүүд ойлгоход амархан. Хоёр хуйлмал бичээсийг залруулахад түүнд ямар нэг асуудал гарахгүй.

“Профессэрүүд ч эдгээр 2 хүрэл бичээсийн хээний асуудлын шалтгааныг хэлж чадаагүй гэж үү? ийм гэр бүлтэй байж, яагаад ааваасаа асууж болохгүй гэж?” Не Ли асуугаад Е Зы Юнь-ийг харав.

Е Зы Юнь-ий цайвар ягаан өнгөтэй нүдэнд гунигийн урь тодров.

Не Ли гэнэтхэн ойлголоо. Түүнийг төрөхөд ээж нь байгаагүй, аав нь хотын захирагч тэр өдрийн турш завгүй байдаг. Түүний өвөө нь домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн, тэгэхээр тэр Гэгээн Өвөг Дээдсийн уулсыг судлах, Яруу Алдрын хотын ямар нэг боломжит аюулыг арилгах хүмүүсийг удирдах хэрэгтэй. Тэгэхээр угаасаа Е Зы Юнь-д хэн ч тусалж чадахгүй.

Үүнийг бодоод, Не Ли Е Зы Юнь-ийг өрөвдөв, тэгээд хэллээ ” Цаашдаа, хэрэв ямар нэг асуудал гарвал чи намайг энэ хавиас өдийд олж чадна!”

Не Ли үгээ дуусгаад , 2 хүрэл зэрэглэлийн хуйлмал бичээсрүү ширтэв, хуйлаасын нэгрүү зааж “Хүрэл зэрэглэлийн хуйлмал бичээс бол Цаст Салхины Шинж чанарын  <<Мөсөн Салхи, Хутга шиг Хурц>> бичээс, бичээсний бүтэцэд ямар ч асуудал байхгүй, гэхдээ энэ бол алдаатай хуйлаас.&#8221;

“Алдаатай хуйлаас?&#8221; Е Зы Юнь гайхширан асуув.

“Тийм ээ, энэ алдаатай хуйлаасыг хийсэн хүн бол мэргэжилийн залилагч, хэрэв хэн нэгний хараа хангалттай хурц биш бол энэ хуйлаасыг авах нь ойлгомжтой.&#8221; Не Ли хөхрөн хэллээ. “<<Мөсөн Салхи, Хутга шиг Хурц>> бичээсийг Цаст Салхины Сүнслэг Хорхойн* цусыг ашиглан зурдаг. Цаст Салхины Сүнслэг Хорхойн цус ихэвчлэн мөнгөлөг саарал өнгөтэй байдаг , мөнгөлөг тод улаан биш. Миний таамгаллаар үүнийг Цаст Салхины Сүнслэг Хорхойн авгалдайн цусаар бичсэн байх. Цаст Салхины Сүнслэг Хорхойн авгалдайн цус хангалттай хүчирхэг биш, тиймээс <<Мөсөн Салхи, Хутга шиг Хурц>> бичээс идэвжих боломжгүй байгаа юм.&#8221;

Насанд хүрсэн Цаст Салхины Сүнслэг Хорхойн цус мөнгөлөг саарал харин авгалдай байхдаа мөнгөлөг улаан өнгөтэй байдаг. Е Зы Юнь хэзээ ч асуудал нь ийм зүйл байсан гэж бодоогүй. Тэр энэ идэвхижих боломжгүй хуйлмал бичээсийг аваад сургуулийн хэд хэдэн профессор бүр дэд захиралаас асуусан ч тэд асуудлыг олоогүй, учир нь энэ хүрэл зэрэглэлийн хуйлмал бичээсийг зөв зурсан байсан!

Энэ нууц түүний сэтгэлд удаан хугацаанд нуугдсан. Эцэст нь, энэ нууцлаг зүйл шийдвэрлэгдлээ.

Түүний бодол буруу байсан, энэ бичээсэнд алдаа байгаагүй, тиймээс тэр бичээснээс асуудлыг олох нь боломжгүй!

Ийм төрлийн шалтгаан, Не Ли зөвхөн нэг хараал үнэнийг хэлж чадлаа, үүнийг хийхэд хэр агуу мэдлэг хэрэгтэй вэ? Тэдгээр профессорууд болон дэд захиралийн мэдлэг Не Ли-ийнхээс доогуур гэж үү?

Е Зы Юнь-ий дотор Не Ли-ийн талаар гүн гүнзний гайхал бий болж, аажмаар Не Ли-ийн эсрэг хамгаалалтаа багасгав. ‘Агуу их мэдлэгтэй хүн, магадгүй түүний зан ааш тийм ч муу биш байх зөв үү?’

“Энэ Хүрэл зэрэглэлийн бичээсний тухай?&#8221; Е Зы Юнь нөгөө хүрэл зэрэглэлийн хуйлмал бичээсрүү заав. Тэр хуйлмалруу зааж байх зуураа Не Ли-г дахин харав. Не Ли түүнээс бага зэрэг өндөр, цэвэрхэн царайтай, хурц хөмсөгтэй, гэрэлтсэн нүдтэй, тэр маш царайлаг байв.

Өнгөрсөнд, Не Ли-ийн оролцоо ангид маш бага байсан. Өнөөдрөөс л Е Зы Юнь Не Ли-ийн талаар ойлголттой болж , сэтгэлдээ Не Ли-г маш ихээр биширч эхэллээ.

 &#8221; Энэ бичээсний хээ бол Цаст Салхины шинж чанарын  <<Мөсөн Салхи, Гэнэтийн Цас>>-ны бичээс. <<Мөсөн Салхи, Гэнэтийн Цас> бол анхдагч мөнгөн зэрэглэлийн бичээсний хээ, гэхдээ  <<Мөсөн Салхи, Гэнэтийн Цас> Харанхуйн эринээс гүйцэт бус үлдсэн. Хожим нь хүмүүс үүнийг засварлахыг хичээсэн ба үйл явцад нь зэрэглэл доошилж хүрэл зэрэглэлийн бичээсний хээ болсон.&#8221; Не Ли хэлэв.

Е Зы Юнь-д эргэлзээ төрөв, тэр хэзээ ч үүний ард ийм түүх байна гэж бодоогүй. Ямар номонд тэмдэглэгдсэн юм бол , яагаад тэр өмнө нь үүнийг харж байгаагүй билээ?

Тэр Не Ли-ийн ярихыг үргэлжлүүлэн сонсов, “Нэмж хэлэхэд хүрэл зэрэглэлийн бичээсний хээрүү буурсан, <<Мөсөн Салхи, Гэнэтийн Цас> тэднийг засварласан учир байгуулалтанд нь асуудал гарсан, тэгээд байнга идэвхижүүлэлт хийх боломжгүй байх асуудалтай байдаг. Энийг бага зэрэг тодруулах л хэрэгтэй.&#8221;

“Бүтцийн өөрчлөлт? хэрхэн өөрчилсөн гэж?&#8221; Е Зы Юнь-ий нүд эргэлзээгээр дүүрнэ, хэрвээ түүний өвөө байсан бол тэр бичээсний хээн бүтцийн талаар хөндлөнгөөс асууж зүрхлэхгүй, учир нь  бичээсний хээнүүд эртний үеэс аль хэдийн төгс хэлбэртэйгээр уламжлагдан ирсэн. Түүний өвөө домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн мөн бичээсний хээ зохиож чадах хэдий ч үүнийг засахад маш хэцүү байдаг.

“Чамд бал байна уу?&#8221; Не Ли асуугаад, Е Зы Юнь-ийг харав.

Е Зы Юнь баруун гараа хөдөлгөөд, эвэртэй хонины эврээр хийсэн мөнгөн эвэрэн бал орон зайн бөгжнөөсөө гаргаж ирэв.

Не Ли мөнгөн эвэрэн бал Е Зы Юнь-аас авах үед, түүний хуруу санамсаргүйгээр Е Зы Юнь-ий алганд хүрэв. Тэр зөөлөн арьстай холбогдоход түүний зүрхний цохилт хурдсав.

Е Зы Юнь нэн даруй гараа татаж аваад, гэнэт гараа дээшлүүлэв. Түүний сэргэлэн нүд Не Ли-г харна.

Тэр Не  Ли-г санаатайгаар энэ байдлыг давуу талаа болгон авсан гэж бодно, гэхдээ гайхалтай нь Не Ли мөнгөн эвэрэн балыг нэр төртэйгөөр барьсан харагдана.

Магадгүй тэр хэтэрхий их боддог, тэр холбоо түүнд аль эрт л хачин мэдрэмж өгсөн.

Не Ли цагаан цаасан дээр хэдэн амархан зураас зурна, бичээсний хээ нь <<Мөсөн Салхи, Гэнэтийн Цас>>-ээс илүү бүрэн харагдана. Зурааснуудын хэлбэрийн хэмжээ яг зохицсон, хэвлэж авсан юм шиг л.

Не Ли цогц бичээсний хээг санамсаргүйгээр зурсан хэдэн зураасаар л зурж дуусгалаа, энэ аймшигтай чадвар түүнийг гайхширан уулга алдахад хүргэв. Энэ засвар  <<Мөсөн Салхи, Гэнэтийн Цас>> бичээс илүү бүрэн бас ойлгоход хэцүү болсон байна, бүр Е Зы Юнь ч ойлгож чадсангүй.

“Энэ бол бүрэн  <<Мөсөн Салхи, Гэнэтийн Цас>> бичээс, Не Ли Е Зы Юнь-ыг хараад хэллээ, “Энэ бол хүрэл зэрэглэлийн бичээсний хээ.&#8221;

Е Зы Юнь-ий харц  <<Мөсөн Салхи, Гэнэтийн Цас>> бичээсний хээлүү ширтэнэ, түүний хөмсөг атиралдана, энэ засварласан  <<Мөсөн Салхи, Гэнэтийн Цас>> өмнөхтэй нь харьцуулахад 2 дахин нарийн төвөгтэй болжээ. Одоогийн тэр энэ бичээсний хээ хэр үр дүнтэйг шалгаж чадахгүй, түүнчлэн хэн нэгэн үүнийг хуйлаас болгоно.

Тэр өмнө нь ийм төрлийн бичээсний хээ харж байгаагүй!

“Энэ Бичээсний Хээ нь байгуулалтанд 36 үндсэн хээ орсон.&#8221; Не Ли тайлбарлав,&#8221;Энэ бол тогтвортой байгуулалт, өмнөх нь тогтвортой байгаагүй!&#8221;

Е Зы Юнь дүүрэн эргэлзээтэйгээр ‘за’ гэв. Тэр дахин юм асуусангүй, зөвхөн Не Ли-ийн өөрчилсөн бичээсний хээг хадгалж байлаа, хуйлаасыг хүмүүсд шалгуулахаар бэлтгэнэ хэрвээ Не Ли-ийн хэлсэнээр болбол мөнгөн зэрэглэлийн бичээсний хээ байна гэсэн үг.

Тэр тэгээд цаашдын түүний асуудалтай байгаа Цаст Салхины бичээсний хээ мөн түүнчлэн бясалгалын техникийн зааварчилгааг хайв. Не Ли тайван дөлгөөхөн байв. Не Ли-гийн зөвөлгөөг сонсоход, Е Зы Юнь-ий Не Ли-ийн талаара эргэлзээ буурч, түүнийг улам бүр биширч байлаа. Не Ли шиг агуу их мэдлэгтэй болохын тулд хэр их цаг зарцуулах хэрэгтэй вэ?

“Ангийн найз Не Ли, хариултуудад чинь маш их баярлалаа. Бороотой эсвэл нартай байсан ч, маргаашийн энд уулзана гэсэн тохиролцоогоо битгий мартаарай&#8221; явахаасаа өмнө, Е Зы Юнь сувд шиг гоёмсог бас үзэсгэлэнтэйгээр инээмсэглэв.

Тэр гэрэлтсэн инээмсэглэл Не Ли-г алмайруулж орхилоо. Е Зы Юнь гараа даллан явлаа. Түүний ардаас харагдах байдал гоолиг бас сэтгэл татам байв.

Не Ли-ийн сэтгэл гэнэт хөөрч эхлэв. Тэр Е Зы Юнь-тай өрнүүлсэн анхны яриандаа сэтгэл хангалуун байв.

Дөнгөж Не Ли-г явахаар бэлтгэж байхад, хажуунаас гар гарч ирэн түүнийг заамдав.

“Чи&#8221; Не Ли-ийн харц тэр хүн дээр тогтож, түүний царай барайв. Тэр хүн Шэнь Юэ байлаа.

Шэнь Юэ Не Ли-ийг заамдаж байхдаа түүнрүү ширүүнээр харж “Чи Е Зы Юнь-тай юуны тухай ярьсан юм?&#8221;

“Гараа тавь, үгүй бол би эелдэг байхгүй шүү.&#8221; Не Ли хүйтнээр хэлэв.

“Хэх, хэх, эелдэг байхгүй ээ? Не Ли чи өөрийгөө арай л их юманд бодооод байна, чи өөрийгөө хэн гэж бодоов? Хэдэн бичээсний хээ мэддэг гээд өөрийгөө тийм лаг гэж бодоо юу? Чи одоо ч дорд хэвээрээ байна! Е Зы Юнь-аас хол бай, эс бөгөөс сайхан мэдээрэй!&#8221; Шэнь Юэ ширүүнээр хэлэв.

Ду Зэ, Лу Пиао болон гурвал болж буй зүйлийг хараад, яаран ухасхийв. Тэр үед Шэнь Юэ-ийн талаас 6 эсвэл 7 дагалдагч нар Шэнь Юэ-ийн талаас гарч ирэн Ду Зө, Лү Пиао болон гурвалруу ширүүнээр харж, хоёр талаас тулалдах хүсэл авалцаж байлаа.

Номын санд байсан бусад сурагчид үүнийг хараад, тэдэнд зай тавьж эхлэв, тэд үүнд орооцолдохоос айж байлаа.

“Юу болов?&#8221;

“Би Шэнь Юэ Не Ли 2ыг сахиусан тэнгэр Е Зы Юнь-тэй холбоотой зөрчил гаргасан гэж сонссон, тэд удахгүй тулалдах юм шиг харагдаж байна.&#8221;

“Не Ли гэж хэн бэ? жинхнээсээ Ариун гэр бүлийн гишүүн Шэнь Юэ-тэй сөргөлдөж зүрхэллээ!&#8221;

“Не Ли бол галзуу, тэр өөрийн байр сууриа мэддэггүй! Шэнь Юэ удахгүй нэг одтой хүрэл зэрэглэлд хүрнэ. Не Ли түүнд ямар нэг зүйл хэрхэн хийж чадах билээ.&#8221;

Шэнь Юэ-ийн харж байгаагаар түүний хүч амархан Не Ли-г дөнгөчихөөр байв. Тэр Не Ли-г номхотгохын тулд хүчнийхээ 1/10-г л хэрэглэх хэрэгтэй!

Не Ли бардам Шэнь Юуэ-г жигшилтэйгээр харав. Түүний харахад, Шэнь Юуэ бол зүгээр л хүүхэд, эхлэсэнээс хойш тэр Шэнь Юэ -г аюул гэж хараагүй! “Хэрэв чиний бүхий л Ариун гэр бүл надтай арай ядан тэмцэх юм бол, хэн чамайг Шэнь Юэ гэж бодох юм?&#8221;

Хүч эсвэл сүнсний хүчний зэрэглэлээ бол, одоогийн Не Ли Шэнь Юэ-ээс муу. Эцэст нь Не Ли Тэнгэрлиг Бурханы Бясалгалын Технизээр 2 өдрийн өмнөөс л бэлтгэж эхэлсэн. Гэхдээ Не Ли-ийн харж байгаагаар, Шэнь Юэ-ийн хүчээ ашиглах чадвар нь болхи хүнээс ялгаагүй.

‘Миний одоогийн биеийн хүч 38 бас миний сүнсний хүч 32 хэдий ч чамайг унагаах хүч надад хангалттайгаас илүү бий’

“Чи Ариун гэр бүлийн байр сууриндаа найдаад, бардам бас дээрэлхүү байж болно гэж бодоо юу? Ногоон сүнсний тойронтой болохоороо суут ухаантан гэж үү? Чи одоо ч энэнээс хол байна!&#8221; Не Ли Шэнь Юэ-ийн гарнаас барьж дунд хуруугааараа бугуйг нь хавчив. Өөрийн хүяээ дунд хуруундаа шилжүүлэн бугуйг нь барихад Шэнь Юэ удаанаар нударгаа суллав.

Шэнь Юэ Не Ли өөрийнх нь гарыг базахад гайхширсан, түүний гар бүхэлдээ мэдээ алдсан. Мэдээ алдалт бас сул тэр хэр их хүчээ хэрэглэхийг хичээх нь хамаагүй түүний хүч нээгдэн эсэргүүцэж чадахгүй байсан.

Энэ үед, Не Ли-ийн гар ган хавчаар шиг , Шэнь Юэ-ийн гарыг хавчина, хурц аймшигтай өвдөлт мэдэрч байгаа нь Шэнь Юэ-ийн гажсан царайнаас харагдаж байв.

‘Не Ли энийг яаж хийгээд байна? Миний хүч Не Ли-ийнхээс мэдээж илүү, гэхдээ би эсэргүүцэж чадахгүй байна?’

Шэнь Юэ-ийн бодолд, Не Ли-ийн талаарх сэтгэгдэл үргэлж доод зэрэглэлтэй, муу сүнсний тойронгийн чадвартай, сул бие махбодьтой. Түүнийг бодож байх зуур, тэр ангидаа гоц ухаантан, ногоон сүнсний тойронтой, залуу үеийн бүх төрлийн бэлдмэлийг хэрэглэдэг учир түүний бие үе тэнгийхнээс нь илүү хүчирхэг.

Гэхдээ энэ хүчний богинохон тулаанд, тэр Не Ли-г зодож чадахгүй байна!

Не Ли ямар төрлийн чөтгөрийн шид хэрэглээд байна?!

Не Ли бага зэрэг дооглов. Түүний хүч хараахан сайжраагүй ч , Не Ли-ийн чадвар түүний хүчийг удирдахад Шэнь Юэ-тэй хийж байгаа тэмцэл түүнд юу ч болохгүй. Не Ли даруй өөрийн хурууны хүчээ Шэнь Юэ-ийн бугуйн цэгрүү нэвтрүүлэсэнээс Шэнь Юэ гарныхаа хүчийг алдлаа.


 Орчуулагчийн тэмдэглэл:


Цаст Салхины Сүнслэг Хорхой*

Snow_Wind_Spiritual_Worm


Цаст Салхины Сүнслэг Хорхойн авгалдай*

Snow_Wind_Spiritual_Worm_Larva


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд [16]-Чөтгөрийн шид”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s