Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 9]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 9 – Шидийн хандлагын шалгалт (хоёрдугаар хэсэг)

“Шидийн эрчимын шалгалтанд орохдоо чи хүчтэй байх ёстой.Аль болох удаанаараа тэвч.” Делин Кевоте нухацтай хэлнэ. “Би салхины шидийн талаар сайн мэдэхгүй. Чи заавал шидийн сургуульд орох ёстой. Хос элементийн ийм гайхалтай хандлагатай учраас салхины шидийг сурахгүй бол үнэхээр хайран юм болно.”

Линлей үүнийг ойлгож байв.

“Шидийн хээд ороод зогсоорой.” Халзан залуу үнэндээ Линлейд маш эелдэг харьцаж байв.

Тэр ч бүү хэл эргэн тойрны язгууртан хүмүүс Линлейг шинэ нүдээр харна. Хос элементийн гайхалтай хандлагатай гэдэг нь шидийн хүчийг маш богино хугацаанд гаргаж чадна гэсэн үг. Үлдсэн цагаа сүнсний эрчимээ цуглуулан, хөгжүүлэхэд зарцуулж болно. Ирээдүйн боломж нөөц хязгаарлагдахгүй.

Линлей шидэт хээн дээр гарав.

Шидэт хээ даруй гэрэлтэж, цагаан ауратай болно. Даралт мэт хүч Линлейн сүнсийг дарав.

Цагаан гэрлийн шид – Гайхалтай!

“Ямар сул юм бэ? Хагас жилийн өмнө Хар луугаас ирсэн гайхалтай хүч энэ зэрэгтэй өчүүхэн ч дөхөхгүй юм байна.” Линлей санаа амарч бодох сөхөөтэй байв.

Цаг хугацаа явах бүрт шидийн хээн аура эрчим хүчирхэгжин хүчирхэгжсээр гайхалтай сүр хүч нь улам нэмэгдэв. Танхимын бүх хүмүүс амьсгаагаа түгжсээр, гарцаагүй энэ даруухан хувцастай залуу хүчирхэг шидтэн болно гэдгийг мэдэж байв.

“Энэ хүүхдийг мэдэх хүн байна уу? Хаанаас ирсэн аль овгийнх бэ?”  Урд зогсох язгууртнууд хоорондоо шивнэлдэцгээнэ.

Ийм гайхалтай ирээдүйтэй хүнтэй найзлавал тэд маш хүчирхэг нөхөртэй боллоо гэсэн үг

“Линлейг гэдэг юм байна?” Зарим шидийн сургуулийн элсүүлэгчид шалгалтын удирдлагуудаас нэрийг нь авлаа.

Шидийн сургуулиудын элсүүлэгчид чимээгүйхэн сууж байсан бол одоо яаралдан харахаар очив. Ийм гоц хүнийг элсүүлэхийг хүсэхгүй ямар шидтэний сургууль байх билээ?

Ганцаар шидийн хээн дээр зогсоод, Линлей хүчит эрчимыг эсэргүүцсээ л

Линлей хүчтэй амьсгалж, бүхэл оюун бодол нь бүрэлзэж эхлэнэ. Энэ хүчирхэг эрчим түүнийг уул мэт дарж, хүч чадал нь чавхагдсан ч тэссээр.

“Би удаан тэсэх бүрт, илүү сайн сургуульд орж чадна.” Линлей шүдээ зууна.

Тэгээд даралт нэг хязгаарт хүрмэгч, Линлей тэвчихээ байгаад, нэг өвдөг дээрээ сөхрөв. Түүний атга шалан дээр чичирч байв.

Бүх хүний нүд халзан хөгшин эр уруу чиглэсэн байв.

Түүний царай улаан, баяртайгаар хоолойгоо засаад. “Сүнсний хүч, үеийнхнээсээ арван найм дахин хүчтэй. Өндөр зэрэглэл. Өндөр сүнсний эрчим, гайхалтай элементийн хандлагатай.”

Энэ үед бүх шидтэний сургуулийн төлөөлөгчид ойртон “Сайнуу, Линлей Би Ланде шидтэний сургуулиас ирж байна. Манай Ланде шидтэний сургууль чамайг сургуульдаа хүндэтгэлтэйгээр урьж байна. Чиний бүх сургалтын төлбөр үнэгүй. Жил бүр 1000 алтан зоосны тэтгэмж өгнө. Бид чамд маш чадвартай шидтэн багш тусгайлан өгнө.”

“Линлей, би Велин шидтэний сургуулиас явж байна. Бид…”

…..

Сүрэг мэт хүмүүс эргэн тойронд нь шавж, ямар дулаахан уриалгахан угтаж байгааг хараад Линлей хэсэг зуур цочирдов. Дотроо тэрбээр гайхсан. Нүд ирмэх зуур ямар олон элсүүлэгчид түүний нэрийг мэдэж авсан нь үнэхээр гайхалтай.

“За бүгд суудалдаа морилно уу. Бид шалгалтаа үргэлжлүүлэх хэрэгтэй.” Халзан эр эелдэгээр хэлэв.

Тэрбээр эгэл хүмүүст бардамнаж болох ч хүчит шидтэний сургуулиудын төлөөлөгч нарт хүндэтгэлтэй хандах ёстой.

“Линлей манай Эрнст сургууль өөрийнхөө шинэ сурагч болохыг хүндэтгэлтэй урьж байна. ” Холоос дахин нэг хоолой гарвал бүхэл танхим чимээгүй болж. Халзан эр хүртэл ярихаа азнав.

Линлей эргэж харна.

Цагаан дээлтэй дунд эргэм насны залуу. Инээмсэглээд “Гайхалтай элементийн хандлагатай, өндөр сүнсний эрчимтэй. Хоё элементтэй. Линлей манай Эрнст сургууль чамайг элсүүлэхдээ таатай байна. Чамайг харин манай Эрнст сургуульд орох хүсэлтэй эсэхийг мэдэхгүй юм?”

Хиллман хажууд хөшиж зогсоод. Даруй Линлей уруу гүйн баярласандаа гар нь чимчигнэж байв.

Эрнст сургууль?

Бүхэл Юлан тивд хамгийн шилдэг шидтэний сургууль Эрнст сургууль уу? Энэ юуг өгүүлнэм?

 

Энэ нь төгссөний дараа даруй жирийн сурагч байсан ч хажуугийн хаант улсуудын гүнтэн болох боломжтой. Хэрэв сайн сурагч байвал дөрвөн их улсууд түүнийг таатай угтана.

Үлэмж Юлан тивээс жил бүр Эрнст сургуульд зуу хүрэхтэй хүмүүс ордог.

Жилд зуун сурагч. Энэ юуг хэлнэ бэ?

Эрнст сургуульд орсон хүн бүр гоц авьяастайд тооцогдоно.

“Линлей, зөвшөөр.” Хиллман баярлан, догдлон хэллээ.

Линлей мөн машид догдолсон байв. Түүний оюун машид тунгалаг, гаднаасаа тайван харагдаж байгаа ч. Линлей Эрнст сургуульд ороод Делин Кевоте чиглүүлгэ дор хэдхэн арван жилийн дотор долоо эсвэл наймдугаар зэрэглэлийн шидтэн болохоо мэднэ.

Түүний овог дахин цэцэглэх ёстой.

“Ноёнтон, Эрнст сургуульд орох нь нэр төрийн хэрэг.” Линлей хүндэтгэлтэй хэлнэ.

Линлейн тайван байдалд гайхсан цагаан дээлт эр инээмсэглэснээ. “Линлей би сургуульдаа чиний биеийн байдлыг нарийн тайлбарлана. Цаг нь болхоор чи өөрийн иргэний үнэмлэхээ авчраад сургууль дээр дахин шалгалт өгнө. Ингээд л манай сургуулийг албан ёсны сурагч болж байгаа юм.”

Өөр хүн өмнөөс шалгалт өгөх бол утгаггүй асуудал. Учир нь сургууль бүр дахин нэг шалгалт авдаг.

“Бүх хичээлийн жил хоёр семестерт хуваагддаг. Эхний семестр Хоёрдугаар сарын 9-нд эхлэдэг. Чи хоёрдугаар сарын 9-н гэхэд ирчихэд л хангалттай. Энэ чиний нотлох баримт. Элсэхэд чинь чамайг гэрчилнэ.” Цагаан дээлтэй залуу тамгалсан улаан дугтуйг ханцуйнаасаа гаргав.

Үнэндээ Линлейн шалгалтыг харуйг мэдмэгцээ тэр Линлейн мэдээллийг дугтуйнд нэмсэн. Учир нь эргэлзээгүй хэн ч Эрнст сургуулийн саналаас татгалзахгүйг тэр мэдэж байгаа.

“Баярлалаа.” Линлей дугтуйг хүлээж авав.

Линлей гаднаа баярласан шинжгүй ч. Хиллман биеэ барьж чадахааргүй баярлана. Эрнстийн сурагч. Тэдний дунд хэн амжилтанд хүрээгүй бэ? Линлейн ирээдүйн амжилтууд одооноос ч таамаглаж болохуйц байв.

“Авга Хиллман. Явцгаая.” Линлей улаан дугтуйг хувцасандаа хийж, их танхимыг Хиллмантай орхин гарна.

Шаваантай байсан хэдий ч их танхимын бүх хүмүүс язгууртнаас эгэл ард хүртэл тэр хоёрт зам тавина. Өмнө хөдөөний хөөсөн мантуу гэж хочилж, хүйтнээр ёжилж байсан язгууртнууд хүртэл одоо Линлейд маш эелдэгхэн харна. Тэдний харьцаа маш сайн байлаа.

Энэ бол Эрнст сургуулийн сурагчийн нийгмийн зиндааг илэрхийлэх энгийн нэг хэрэг!

Язгууртан, эгэл ард, сүмийн ажилтнуудын харц дор Линлей, Хиллман хоёр сүмээс гарна.

“Скүэээаак” Сүмийг орхиод жижиг Сүүдрийн хулгана чархирна. Линлейн баяр хөөрийг тэрбээр мэдэрнэ.

Одоо л Линлей өөрийн баяраа нүүрэндээ ил гаргана. Гэнэт хоёр гараа чангаас чанга атгаад, нүд нь дүрэлзэж, Хиллман уруу харна. Маш хурднаар “Авга Хиллман. Явцгаая. Буцацгаая! Вушан тосгондоо буцаад аавд мэдээ дуулгая!”


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.