Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 10]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 10 – Луугийн цусын нууц хөгжүүлэх боть (нэгдүгээр хэсэг)

Вушан тосгон. Баруч овгийн эдлэн

Хогг өдрийн цайгаа уугаад удаагүй. Буйдан дээр сууж, амрангаа ном амтархан уншиж байв.

Эдлэнд хоёр бүрэлзсэн сүүдэр мэт хүмүүс хурдлан орж ирнэ. Энэ Линлей Хиллман хоёр. Фэлнай хотоос яаран буцаж ирэв. Энэ үед тэр хоёрын царай хэлж боломгүй баяр хөөрөөр гэрэлтэж Линлей холоос “Ааваа, би эргээд ирлээ!”

“Ноён Хогг” Хиллман мөн догдолсон байв.

Хогг толгойгоо өргөөд. Линлей Хиллман хоёрын баярласан царайг хараа, дотроо эерэг совин татаад даруй босов. Линлей Хиллман хоёрыг хараад намуухан хоолойгоор “Шидтэний шалгалт ямар болов?”

Баруч овог уналтанд ороод маш удаж байна. Эртний энэ овогт өмнөх сүр жавхланг сэргээх хүчирхэг хүн хэрэгтэй.

“Ноён Хогг, Эрнст сургууль! Эрснт сургууль шүү дээ! Линлей Эрнст сургуульд тэнцсэн!” Хиллман баяртайгаар хэлнэ.

Хогг хөшөө болж хувирсан мэт болов. Толгойнд дахь хүчилтөрөгч дутаж, бүх зүйл харанхуйлсан мэт болов.

“Эрнст… Ноёнтон? Ноёнтон?” Хиллман хоёр удаа хэлэв.

Хогг удалгүй ухаан орж, хурдлан Линлей , Хиллман уруу дөхлөө. Итгэж өгөхгүй хоолойгоор “Эрнст, чи сая Эрнст сургууль гэсэн үү?” ЯГ одоо Хоггийн нүд бүлтрэх мэт болов.

“Аав, энэ Эрнст сургуулийн элссэн бичиг.” Линлей даруй элсэлтийн дугтуйг аавдаа өглөө. Хогг хэсэгтээ хөшсөнөө, хурдхан улаан дугтуйг аваад доторхи захиаг гаргав. Маш нухацтай захиаг уншсанаа.

Хоёр нэр тодрон гарч ирлээ. – “Эрнст сургууль” “Линлей”

“Хаха, Хахахахаах! Баруч овгийн өвөг дээдэс минь. Манай овогт дахиад итгэл найдвар байна!” Хогг толгойгоо дээшээ өргөн, тэнгэр харж буй мэт галзуу мэт инээлээ. Бүхэл бие нь чичирхийлж, нулимс бөмбөрөн уналаа. “Баруч овогт итгэл найдвар байна!”

Энэ галзуу гэмээр инээд Линлейг гарцаагүй цочруулав.

“Аав…” Линлей намуухан хэлж, аавдаа саад болохоос эмээв.

Линлей аавыгаа өмнө хэзээ ч ингэж аашлахыг харж байгаагүй бөгөөд аавынх нь нулимс Линлейн зүрхийг шимшрүүлнэ.

Гэрийн үйлчлэгч Хири мөн ирэв. Тэрээр Хоггийн хариу үйлдэлд цочирдоод дотроо юу болсон тухай мэдэх үгүй.

Хогг гүнзгий амьсгаа аваад Линлей уруу хараад зах хязгааргүй баяр хөөрөөр “Сайн байна, Сайн байна”

“Хиллман, Авга Хири” Хогг тэр хоёр уруу хараад. “Өнөөдөр би найр зохионо. Хурдан явж бэлдэцгээ! Өнөөдөр би маш баяртай байна. Ийм хүүтэй болхоор үхсэн ч би Баруч овгийн өвгөдөө бардам харахаар боллоо.”

“Мэдлээ Ноён Хогг.” Хиллман Хири хоёр хариулав.

“Скүээак Скүэаак” гэнэт жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ Линлейн хувцаснаас гарч ирээд Линлейн мөрөн дээр суув. Тэрбээр жижигхэн хоёр нүдээрээ Хогг уруу ууртай аргаггүй харлаа.

Жижигхэн Сүүдрийн хулганы сэтгэл хөдлөлийг оюун бодлоороо мэдэрвэл Линлей инээх эсвэл уйлахаа мэдэхгүй байв.

Юу болсон бэ? гэвэл жижигхэн Сүүдрийн хулганыг Линлейн хувцас дотор унтаж байхад Хоггийн тэсэрч буй мэт инээд сэрээчихэж. Гөлчгий Сүүдрийн хулгана маш их хугацааг унтан өнгөрүүлж, сэрэхдээ дургүй байдаг. Одоо тэрээр ууртай байхаас өөр яах билээ?

“Сүүдрийн хулгана. Шидэт араатан Сүүдрийн хулгана?” жижигхэн Сүүдрийн хулгана хараад Линлейн аав Хоггийн царай хувьсав.

“Ааваа.” Линлей аавыгаа дайрахаас айж хурдан “энэ жижигхэн Сүүдрийн хулгана бид хоёр аль хэдийн сүнсний холбоотой.”

Хогг аянганд цохиулсан мэт болоод. Тэнэг гэмээр гөлөрч зогссоноо. “ЧИ, чи шидэт араатан Сүүдрийн хулганыг эрхэндээ орууллаа гэжүү?”

Шидэт араатанг эрхэндээ оруулах хоёр арга бий.  1) Хүчээр, мөн 2) Сүнс хүлэх шидэт хээгээр.

 

Линлейн биеийн хүчийг сул байгааг Хогг мэднэ. Хамгийн сул дорой Сүүдрийн хулгана хүртэл гуравдугаар зэрэглэл хүчтэйг ч мэднэ. Нэмж хэлвэл Линлей сүнс хүлэх шидэт хээг ашиглах боломжгүй учраас энэ ер огт байж болохгүй.

“Тиймээ ааваа. Би эрхэндээ оруулсан.”  Линлей нухацтайгаар хэллээ.

Хогг одоо л өөрийнх нь хүү өөрчлөгдсөнийг анзаарав. Үнэхээр төрөл арилжсан мэт!

“Ноён Хогг, Линлей үнэхээр энэ Сүүдрийн хулганыг эрхэндээ оруулсна. Би өөрийн нүдээрээ харсан.Энэ жижиг Сүүдрийн хулгана яагаад Линлей ойрын үед зэрлэг амьтад агнасан шалтгаан.Арын хашаан дахь  “хөөрхөн амьтан” чинь энэ шүү дээ.” Хиллман тайлбарлав.

“Өөрийн тэжээвэр амьтан мэт хооллов оо?” Хогг хэсэг зуур бодсоноо Линлей уруу итгэж өгөхгүй байдлаар харна. “Шидэт араатан СҮүдрийн хулгана. Энэ чиний арын хашаанд тэжээж байсан “хөөрхөн амьтан” юм уу?”

Линлей үнэнээр толгой дохив.

Хогг уйлах инээх алин хийхээ мэдэхгүй. “Хөөрхөн амьтан” Үнэндээ шидэт араатан байсан гэжүү?

Линлейгээс сүнс хүлэх хээгүй яаж Сүүдрийн хулганыг эрхэндээ оруулсаныг асуух олон асуулт байвч Хогг санаа зовсонгүй. Яг одоо тэр маш сайхан ааштай байв.

“За одоо яахав. Авга Хири, Хиллман, хамгаалагчдыг яг одоо зохион байгуул. Өнөө орой, би гайхалтай найр хийх болно.” Хогг чангаар хөхрөн инээлээ. Яг одоо тэрбээр юунд ч санаа зовогүй инээсэн.

Линлей аавыгаа ширтэнэ. Түүний санахаар тэрбээр хэзээ ч аавыгаа ийм баяртай байхыг харж байгаагүй.

……….

Тэр орой.

Баруч эдлэнд маш шуугиан ихтэй байлаа. Арав гаруй хамгаалагчид тэдний гэрийнхэн бүгд уригдсан. Таван бүтэн ширээг эдлэнгийн үндсэн хашаанд зассан ба Баруч эдлэн баяр хөөрөөр дүүрэн байлаа.

“Амттай, амттай” Жижигхэн Вартан жижиг атгаараа хоол атган баяртайгаар идэж байв.

“Залуу эзэн Линлей, Эрнст сургуульд орсонд баяр хүргэе. Ирээдүйд залуу эзэн Линлей хүчит шидтэн болох нь гарцаагүй.” Овгийн хамгаалагч Линлейтэй эелдэг уух зүйлээ тулгана.

Энэ найранд Линлей анхаарлын төвд байв.

Линлейг Эрнст сургуульд орсоныг мэдээд энд байгаа бүх хүн хөөрнө. Эрнст сургуульд орно гэдэг тэр хүний заяа төөрөг өөр зэрэглэлд орохыг хүн бүр мэднэ. Ирээдүйд Линлей гарцаагүй жижигхэн Вушан тосгонд хүлэгдэхгүй шүү дээ.

“Ахаа, хүн бүр таньтай тулгаж байна. Би ч гэсэн тулгая.” жижигхэн Вартон жүүстэй аягаа өргөв.

Жижигхэн Вартоны болхи гарыг хараад Линлей инээх эсвэл уйлахын алин болохоо мэдэхгүй. Гэдхээ өөрийн жүүстэй хундагаа өргөөд Вартоны аягатай тулгалаа.

“Аливаа. Бид ах дүүс шүү дээ.” Линлей мишээн хундагаа өргөв

….

Шөнө, Баруч овгийн өвөг дээдсийн танхимд зөвхөн Линлей аавтайгаа байв.

Эгнээ лаанууд бүхэл танхимыг гэрэлтүүлж, урин дулаан илчээ өгнө. Энэ үед Хогг сүнсний тавцангуудыг харж зогсно. Намуухан хоолойгоор “Линлей тав дахь Луугийн цуст дайчин төрснөөс хойш үеэс үед манай овог уналтанд орж, өвөг дээдсийн шүтээнээ алдсан. Цаг бүр бодох тусам би үнэхээр ичиж гутарсан. Бид Луугийн цуст язгууртан овог шүү дээ!”

Линлей аавынхаа ард зогсож авиа ч гаргасангүй.

Тэрбээр мөн ичжээ.

Таван мянган жилийн түүхтэй эртний овог. Луугийн цуст овогийнхоо тухай бодох бүрт Линлей зүрхэндээ бахархана. Гэхдээ өвөг дээдсийн шүтээн алдагдсан шүү дээ.

“Линлей” Хогг гэнэт Линлей уруу нухацтай харлаа. “Өнөөдрөөс эхлээд чамайг хүүхэд гэж би харахгүй. Чамайг Баруч овгийн хөгжлийн тулгуур гэж харна. Бидний бүх итгэл найдвар чам дээр байгаа шүү.”

“Мэдлээ ааваа.” Линлей толгой дохино.

“Түр хүлээгээрэй. Чамд өгөх зүйл байна.” Хогг гэнэт өвөг дээдсийн танхимын хажуугийн нууц өрөөнд орлоо. Удалгүй гартаа зузаан гэгч номтой ирлээ. “Линлей үүнийг уншаад бүгдийг цээжил.”

“Энэ чинь?…”

Линлей гартаа байгаа зузаан номоо гайхан харна. Хавтаст нь үг байхгүй ч эхний хуудсыг харвал таван том үг гарч ирлээ.

Луугын цусын нууц хөгжүүлэх боть


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.