Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 8]

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 7 – Шидтэний хандлагын шалгалт (нэгдүгээр хэсэг)

Сүмийн албатын зааварчилгаа дор дөрвөлжин хэлбэртэй эгнэж зогссон хүмүүс сүмийн их танхимд алхан орж ирнэ.

Сүмийн дотор.

Гантиг чулуун шалтай, үлэмж кристал гэрлэн обжуртай танхим байв. Зуу зуун хүмүүс чөлөөтэй багтана.

Их танхимын урд сандлуудыг эгнэсэн бөгөөд шидэт сургуулиудын төлөөлөгч бүр сууна. Их танхимын тэн голд харин шалгалтын хэсэг байна.

Хар нөмрөгт сүмийн албат инээмсэглээд “Шалгалтын хэсэг тэн голд байна. Бүх шалгуулагчид нэг нэгээрээ гарч ирнэ үү. Голын тойрогт өөр хүн орж болохгүй. Бүх шалгуулагчид эгнэн зогсоно уу. Гэр бүлийн хүмүүс, найзууд харин хойш болно уу.”

“Линлей, энэ чиний шалгалтын хураамж. Энэ харин чиний иргэний үнэмлэх. Хурдал. Өө нээрээ Сүүдрийн хулганаа надад өгчих. Сүүдрийн хулганатай шалгалт өгөхөд чамд хэцүү байна.” Хиллман хэлнэ.

“Бэбэ, одоо авга Хиллмантай байж бай. Би шалгалт өгчихөөд ирье.” Оюун бодлоороо Линлей жижигхэн Сүүдрийн хулганад тушаал өглөө. Линлейн хувцас дотор тэрбээр дургүй аргаггүй эргэлдэж байснаа олон дахин шаардуулсаны эцэст жижигхэн Сүүдрийн хулгана Хиллманы хувцасанд шурган оров.

Линлей арван алтан зоосыг хүлээн авч эгнэн зогсоно. Залуучууд зургаагаас арван долоон настай байв. Тэд хоёр урт эгнээнд эгнэн зогсож, сүмийн ажилтнууд хүн бүрээс хураамжыг нь авна.

Тө тойрог арван метр өргөнтэй байсан ба гурван том хүн тэнд зогсоно. Хоёр хүн шалгалт авч байсан бол нэг хүн шалгалтын дүнг бичиж авна. Шалгалтын төхөөрөмж кристал бөмбөлөг ба зургаан талт ээдрээтэй шидийн хээ байв.

“Нэгт”

Халзан хөгшин эр кристал бөмбөлөг уруу заагаад “Гараа кристал бөмбөлөг дээр тавь. Чиний элементийн хандлагыг чинь шалгах болно.”

Эхний шалгуулагч арван хоёр настай залуу хөвгүүн. Хөвгүүд догдолж, сандарсан шинжтэй гараа кристал бөмбөлөг дээр тавина. Даруй бүхэл кристал бөмбөлөг бүдэг, улаан туяа, ногоон өнгө холилдсон гэрэл цацруулав.

Халзан эр гарт байгаа цаасаа харснаа нүүрний хувиралгүй. “Нас арван хоёр, Элементийн хандлага : Гал, дундаж. Салхи, муу хандлагатай.”

“Одоо шидэт хээн дээр зогс. Чиний сүнсний эрчимыг энэ удаа шалгана. Санаж ав чи зогсох ёстой. ЮУ ч болж байсан унаж, сөхөрч болохгүй. Чамайг хэр удаан зогсохыг харья.” Халзан хөгшин эр хүйтэн хөндий хэвээр үлдэнэ. Залуу хөвгүүн толгой дохин зургаан талд шидэт хээн дээр гарав. Гэгээлэг цагаан эрчим халзан эрээс гарч шидийн хээн яг голд тусав.

Гэрлийн шид – Гайхалтай!
“Энэ цагын шалгалт өмнөхтэй адилхан юм байна.” Делин Кевоте бөгжнөөс гарч Линлейн хажууд ирэв.

“Делин өвөө.” Делин Кевотеийг хараад Линлей тайвшрав.

“Шидийн хандлагын шалгалт, элементийн хандлага удаад ордог. Сүнсний эрчимын шалгалт хамгийн чухал. Хагас жилийн бясалгалын дараа чиний сүнсний эрчим чиний үеийнхэнээс арван зургаагаас, арван долоо дахин хүчтэй байх ёстой. ” Делин Кевоте Линлей уруу жуумалзан. “чамд энэ шалгалт маш амархан байх болно.”

Богино хугацаанд шидийн хээн голд зогсож байсан хөвгүүн зогсож чадсангүй.

“Сүнсний эрчим дундаж хүнээс хоёр дахин хүчтэй. Шидтэн болоход хангалтгүй.” Халзан хөгшин эр шидийн хээг унтраавал хөвгүүн чимээгүйхэн явлаа.

Хүмүүс шаагилдаж эхлэв.

“Чимээгүй.” Халзан эр хүйтнээр хэлж, даруй язгууртнуудын дундаас хэн ч дуу гаргаж зүрхэлсэнгүй. “Дараагийн”

Делин Кевоте хажуунаас сониучирхан харна.

Нэг нэгээрээ хүүхдүүд шалгуулсаар. Эхний арван хүүхдийн дундаас тэнцсэн хүүхэд гарч ирээгүй. Одоо залуухан эмэгтэй шидэт хээн дээр зогсоно. Өмнөх арван хүмүүсийн алинаас ч удаан зогсном.

“Хм?” Хөгшин эрийн нүд гэрэлтэж шидийн хээд өгөх хүчээ нэмнэ.

Удаан хугацааны дараа залуухан эмэгтэй нэг хөл дээрээ сөхөрнө.

Хөгшин эр сэтнэл ханасан байдалтай инээмсэглэл тодруулаад. “Сүнсний эрчим дундажаас найм дахин хүчтэй. Шаардлага хангасан. Мөн чи дундаж элементийн хандлагатай учир чи шидтэн болж болно.” Хөгшин эрийн шүүлт энэ охины амьдралыг тодорхойлно.

“Өө, ямар сайн хэрэг бэ?” Баярлаж уулга алдсан хүн энэ охин өөрөө биш аав нь байлаа. Халзан, дунд насны ноён хүн байв.

“Чимээгүй!”  Хөгшин эр хүйтэн, ууртай өнгөөр хэлнэ.

Даруй охин болоод түүний аав уруу олон шидийн сургуулийн элсэлтийн хүмүүс очино.

Атаархсан харц залуу эмэгтэй уруу чиглэж байв.

Цаг хугацаа өнгөрөх тусам их танхимд ирэх хүмүүс улам олширно. Шидийн шалгалт долоон хоног үргэлжилнэ. Тийм учраас дийлэнх хүмүүс даруй эхэнд ирдэггүй. Линлейн ээлж болоход шалгуулагчидын эгнээ сүмийн гол хаалганд тулсан байв.

“Дараагийн.” Халзан эр дахин хэлэв.

Линлей тайвнаар голд очно. Делин Кевоте түүны хажууд байсаар. Делин Кевотийн нүдэнд Гэгээнтэн зэрэглэлийн дайчин дөнгөж түүний оршихуйг мэдрэнэ. Тиймээс эгэл шидтэнгүүд түүнийг мэдэж чадахгүй.

Линлей баруун гараа кристал бөмбөлөгт тавьбал

Даруй!

Кристал бөмбөлөг гэрлээр дүүрч, нар мэт гэрэлтэн. Газар мэт гэрэл ногоон өнгийн туяатай хамтран цацарч байв. Нарийхан улаан зураасууд ч хажууд байв. Энэ нүд сохлом хурц гэрэл хүн бүрийн өмнө тодорно.

Нар мэт хурц гэрлийг кристал бөмбөлөгөөс гарч ирэхийг харвал хүн бүр цочирдоно.

Халзан эр гартаа байгаа цаасаа харвал тод томруунаар Линлей найман настай гэж бичээстэй.

“Намайн настай. Элементийн хандлага – Газар болоод Салхи гайхалтай, Гал дундаж” Хөгшин эр зүрх булиглангуй хэллээ. Дийлэнхи шидтэнгүүд дундаж шидийн хандлагатай байдаг. Өндөр элементийн хандлага ховор бол…. Гайхалтай хандлага нэн ховор байдаг.!

Жирийн шидтэн арван цаг тодорхой хэмжээний шидийн хүч гаргаж чадах бол тэр хүийг нэг цагт Линлей гаргаж болно.

“Хөөөөөөх”

Бүхэл хүмүүс цочирдов. Гайхалтай элементийн хандлагатай байгаад зогсохгүй хоёр элементтэй байна шүү дээ! Энэ үнэхээр цочирдом явдал.

“Салхины элементийн гайхалтай хандлага?” Делин Кевоте цочирдов.

“хөөх би салхины шидийн бас хандлагатай юмуу?” Линлей цочирдоно. Тэрбээр гайхширч Делин Кевоте уруу харахаас өөр яалтай?

Делин Кевоте бахдан инээмсэглээд “Линлей, би чамд зөвхөн газрын шидийн хандлага тодорхойлж чадна гэж хэлсэн шүү дээ. Чи байгалийн эрчим сороход салхи хэзээ ч мэдрээгүй юу?”

“Салхины эрчим ээ?” Линлей цочирдов. “Та надад элементийн эрчим тухай ярьж байхад сатаарч болохгүй гэж хэлсэн. Тиймээс би ногоон хэдийг анзаарсан ч тоогоогүй. Дараа газрын эрчим сорж байхад ногоон судлууд гарч ирэхээ болсн.”

Делин Кевоте одоо ойлгов

Шидийн хүчийг сургулуилж байхад явангуяа хос элементийн шидийг. Нэг элементэд жишээлбэл газарт анхаарлаа төвлөрүүлвэл бусад шидийн эрчимууд түлхэгдэж, тухайн шидийн эрчим л татагддаг.

“Дараагаар би сургуулиллах болгонд, Би зөвхөн газрын эрчимыг ойр байгааг мэдэрсэн. Ногоон судлын тухай дахиад бодохоо больсон.” Линлей машид баяртай байв.

Хос элементийн шидтэнг ямар хүчтэйг мэдэх учраас тэр билээ.

Элементийн хандлагын шалгалтын дараа сүнсний эрчимын шалгалт!


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

1 comments on “Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 8]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.