Чөтгөр бурхдын домгууд [15]-Заавар

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Не Ли болон түүний бүлэг ярилцана, гэнэт Не Ли-ийн харц цааш чиглэв. Номын тавиурын эгнээнүүдийн дунд, нарийхан галбир зузаан номруу ширтэж байв. Нил ягаан үс хүрхрээ шиг толгойноос нь сул унжина. Чихнийхээ хажууд, хэсэг үсээ баглан торгон утсаар боосон нь хайр татам даруу хэв маягийг түүнд нэмж өгчээ.

Үдшийн нарны туяа түүний толигор царайн дээр туссан нь түүнийг илүү сэтгэл татам дэгжин харагдуулж байлаа.

Зөвхөн түүнийг харахад л Не Ли-ийн зүрхний цохилт хурдсав. Агшин зуур тоо томшгүй олон дурсамж түүний тархийг дүүргэв. Төгсгөлгүй цөлд, чөтгөрийн араатнуудаас зугтан нуугдаж гүйж, үхэл амьдарлын байдалд Не Ли-ийн аюулын хурц мэдрэмжтэйгээр тоо томшгүй удаа үхлээс аврагдаж, аажмаар Е Зы Юнь-тай хамтран тэд нэгнийгээ илүү сайн мэддэг болсон.

Не Ли-ийн бясалгал маш муу, Е Зы Юнь болон түүний хооронд уудам тэнгэр шиг ялгаа бий ч  тэд хоёул хамт байсаар ирсэн.

Тэр орой, Не Ли Е Зы Юнь-ий толигор нуруунд хүрэхэд, Е Зы Юнь-ий сэтгэл дэх галзуу дурлал удаан дарагдсангүй. Сарны гэрэл доорхи Е Зы Юнь, дагинийн баримал шиг төгс зураглал, түүний дур булаам царай, гуалиг бие, толигор хаш цагаан гарнууд,…Эдгээр галзуу дүр зураг Не Ли-ийн сэтгэлд тод хоногшин үлдсэн.

 Тэр үеийн Не Ли, Е Зы Юнь шиг сахиусан тэнгэр түүнд дурлана гэж огт төсөөлж байгаагүй.

Дараагаар нь, өөрийгөө болон бусдын амийг хамгаалахын төлөө, тулаанд Е Зы Юнь нас барсан. Тэр дүр зургийг харсан, Не Ли-ийн сэтгэл хэн нэгнээр хатгуулсан юм шиг болсон. Хэрэв Е Зы Юнь-ий гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хамгаалуулах гэсэн хүсэлтийг биелүүлэхгүй байсан бол тэр үеийн Не Ли шууд л түүнийг дагах байсан.

‘Хэрэв нууцлагдмал Түр зуурын Чөтгөрийн Сүнстэний ном байгаагүй бол, би энэ амьдралд буцаж ирэх боломжгүй болж, түүнийг дахин харж чадахгүй байх байсан!’

Не Ли гүнзгий амьсгаа аваад, өөрийн дотоод сэтгэл хөдлөлөө тайвшируулав. Тэр үргэлж Е Зы Юнь-тай ойр байх боломж хайж байсан, гэхдээ тэр түүнд саад болохыг хүсэхгүй байгаа. Ямартай ч Шэнь Юэ болон түүний гэрлэлт толовлогдоогүй байгаагаас хойш, одоогийн Не Ли яаралтай хүчээ сайжруулж хэрэгтэй.

Не Ли зөвхөн хүчтэй байснаар л Ариун гэр бүлийг зайлуулж чадна, тэгээд Шэнь Юэ-ийн гараас Е Зы Юнь-ийг булаах боломжтой болно.

“Та нар явж бай, надад хийх зүйл байна!” Не Ли Лү Пиао, Ду Зө болон өнөөх гурвын зүгрүү хараад хэллээ.

Лү Пиао, Ду Зө хоёр Не Ли-ийн харцыг дагав. Гартаа эртний номнууд барьсан, үзэсгэлэн гоо, дагина шиг чимээгүйхэн ном уншиж байгаа нь зүгээр л төгс байв. Цагаан торгон даашинз өмссөн, гоолигхон бие номын тавиурын эсрэг талыг нална. Ихэмсэг байдал, нам гүм, гоёмсог яг л бадамлянхуа усанд дэлгэрч байгаа юм шиг, ариун бас дэгжин хэн ч түүнд бүдүүлэг хандаж зүрхлэхээргүй. Тэд даруй Не Ли-г үүнийг хийхийг хүсэж байгааг мэдлээ.

Бүгд л үзэсгэлэнтэй зүйлд дуртай. Е Зы Юнь-тай нүүр тулгарахад, тэд өөрсдийгөө доогуур үнэлсэнээр урагш явах эр зориг нь мохдог.

Не Ли Е Зы Юнь-ий зүг алхав.

“Би Не Ли-г 15 минутын дотор амжилтгүйтнэ гэдэгт мөрий тавьлаа, ангийн хамгийн үзэсгэлэнтэй охин түүнийг шууд л аних нь тодорхой!” Лу Пиао хэлээд өөртөө итгэлтэйгээр инээмсэглэв.

“Би Не Ли-г өөртөө хэтэрхий хүнд цохилт авахгүй гэж найдаж байна.” Ду Зө бувтнав.

Тэд буланд нуугдаад Не Ли-г харав.”Тэр магадгүй түүнээр аниулах байх. Ангийн хамгийн үзэсгэлэнтэй охинтой ойртох амаргүй, бүр Шэнь Юэ хүртэл олон удаа түүнтэй ойртох гэж оролдоод амжилт олоогүй.”

Е Зы Юнь үдшийн бүрэнхийд чимээгүйхэн ном уншина, энэ үзэсгэлэнтэй байдлыг Не Ли бусниулахыг хүссэнгүй.

Не Ли гэнэт, Е Зы Юнь-ий уншиж байгаа ном Тэнгэрийн Хүчирхэг Галын ном байгааг харлаа.

Е Зы Юнь тэр номын хуудсыг эргүүлж байх зуураа хөмсгөө зангидаж байлаа. Тэр бол хүчтэй өрсөлдөхүйц сүнстэй , маш хүнд бэлтгэдэг, түүний чадвар, бясалгал, мэдлэг энгийн хүмүүсийнхээс хавьгүй илүү. Тэр дотроо багахан бардамнадаг, гэхдээ тэр Не Ли болон түүний хооронд хэр их ялгаа байгааг ойлгов.

Хүчирхэг галын номны хэсгүүд үнэхээр агуу!

Эхний орчуулсан хэсэг бол зүгээр, гэхдээ үлдсэн хэсгүүд Цаст Салхины Эзэнт гүрний хэл дээр бичигдсэн. Тэр үүнээс юу ч ойлгосонгүй!

Мэдлэгээрээ, Е Зы Юнь үеийнхнээсээ үнэхээр илүү, гэхдээ тэр буруу залууг өөртэйгөө харьцуулсанаа мэдэв.

Не Ли дахин амилсаныхаа дараа. Е Зы Юнь-ийг Тэнгэрийн Хүчирхэг Галын номыг бариад хуудсыг эргүүлж байгааг хараад, Не Ли Е Зы Юнь-ийг ойлгож, түүний бодлыг таав. Тэр тусалж чадахгүй ч Е Зы Юнь-ий зүг явж байхдаа инээмсэглэн тэгээд дооглонгуй хэлэв “Тэгэхээр, Сурагч Е Зы Юнь Тэнгэрийн Хүчирхэг Галын номыг сонирхоо юу?”

Е Зы Юнь өөрийн гүн бодлоосоо сэргэв. Не Ли-рүү харахад, түүний царайнд гайхсан байдал тодров, тэр мэдээж Не Ли-тэй энд уулзахаар хүлээж байгаагүй. Дахин бодов, Не Ли магадгүй энд номнуудыг уншиж байсан байх, өөрөөр Не Ли яаж тийм их мэдлэгтэй байх билээ?

“Энэ ном маш агуу юм, би зүгээр л гүйлгэн уншсан тэгээд миний уншиж чадахгүй олон зүйл дотор нь байгааг ойлгосон!” Е Зы Юнь номоо хаагаад, Не Ли-гээс эелдэгээр зайгаа барьж байх зуураа энгийнээр хэлэв.

Е Зы Юнь-ий гуалиг бие, хэдий тэр хэдэн алхам холдсон ч түүний хурц тансаг үнэр нь үнэртэж байлаа. Не Ли тэр үнэрт ховсдуулж байсан учир түүний биений өвөрмөц тансаг үнэрийг мэднэ. Энэ тансаг үнэр бол танил дотно түүний дурсамжин дах үнэр.

“Тэнгэрийн Хүчирхэг Галын номыг Цаст Салхины эзэнт гүрний эрин үеийн хэл дээр бичсэн. Тэр эриний үгнүүд ойлгоход хэцүү ба бага зэрэг нарийн мэдлэг шаардсан, гэхдээ хэрэв эхлээд чи Хар Алтан Эзэнт гүрний эриний үгсийг сурж чадвал, эднийг ойлгоход амар байх болно мөн чи Цаст Салхины Эзэнт гүрний үгсийг илүү амархан уншиж чадна.” Не Ли инээмсэглэн хэлэв.

“Хар Алтан Эзэнт гүрний үеийн үгнүүд?” Е Зы Юнь болгоомжтойгоор давтан хэлэв. Харанхуйн эриний өмнө, тэнд гурван эрин байсан, эрин бүрт хамгийн хүчирхэг эзэнт гүрнүүд тэмдэглэгдсэн, тус тус Гэгээн Сүнсний Эзэнт гүрний эрин, Цаст Салхины Эзэнт гүрний эрин, Ариун Эзэнт гүрний эрин, Цаст Салхины Эзэнт гүрний эрин дэх Хар Алтан Эзэнт гүрэн бол харьцангуй том эзэнт гүрэн.

Не Ли олон зүйлсийг мэддэг бас сайн сурсан, Е Зы Юнь багахан бишрэл мэдрэхээ больж чадахгүй байв.

“Гэхдээ эзэнт гүрний хэлийг сурахад энэ ном чухал шаардлагагүй. Чиний авьяас, Хүчирхэг галын бясалгалын техникээр дадлагажихад тохиромжгүй.” Не Ли тайван байв, Е Зы Юнь урд биеэ барьж хөшиж орхидог залуустай адилгүй байлаа.

Энэ бүхний дараа, Не Ли Е Зы Юнь-ийг маш сайн мэддэг, яс махных нь гүнд хүртэл.

“Өхх, Тэгээд надад ямар бясалгалын техник тохиромжтой гэж?” Е Зы Юнь урд байгаа залуугаа ажиглав, учир нь Не Ли-ийн мэдлэгнээс болоод тэр бага зэрэг гутарж сэтгэлээр унаж байлаа.

“Хэрэв би зөв таасан бол өмнө нь танай гэр бүлийн хэн нэгэн чиний сүнсий хүчийг шалгасан, чи одоогоор Цаст Салхины бясалгалын техникээр хичээллэж байгаа, тэгэхээр магадгүй чамд Цаст  Салхины бясалгалын техник хамгийн сайн тохирно.” Не Ли үл мэдэг инээмсэглэн хэлэв.

Е Зы Юнь-ий нүд томорч, Не Ли-г гайхан харлаа, Не Ли үнэнээсээ зөв таалаа, түүний өвөө үнэхээр түүний сүнсий хүчийг өмнө нь шалгасан, гэхдээ энэ нь бусдад мэдэгдхээргүй нууц байсан, нэг удаа л томоохон сүнсний хүчний тоог шалгасны дараагаар, Не Ли үүнийг яаж мэдэв?

Е Зы Юнь-ий царайг харсан, Не Ли өөрийнхөө зөв таасныг мэдэв, тэгээд инээмсэглэн хэллээ “Чиний гэр бүл чиний бие махбодийг өмнө нь шалгасан хэдий ч, гэхдээ тэр нь чиний сүнсний тойронгийн хэв хэлбэрийг шууд илрүүлж чадахгүй, тэгэхээр магадгүй түүний сонсгосон бясалгалын техник чамд тохиромжгүй байж магадгүй юм.”

“Сүнсний тойронгийн хэлбэр?” Е Зы Юнь хөмсөгөө зангидав, тэр энийг юу болохыг мэдэхгүй.

“Чиний сүнсний тойронгийн хэлбэрийг мэдэхэд бага зэрэг цаг зарцуулвал ямар уу?” Не Ли Е Зы Юнь-аас асуув.

Е Зы Юнь толгойгоо өргөөд Не Ли-г хараад, хэсэг зуур бодоод толгойгоо сэгсрэв,” Хэрэггүй ээ!” Тэр Не Ли-ээс зайгаа барьсаар байлаа. Хэрэв Не Ли-ийн шалгах арга барил түүний өвөөгийнхтэй адил бол түүний арьсан хэсэгт хүрэх хэрэг гарна. Е Зы Юнь Не Ли-ээс болгоомжилсоор байлаа.

Е Зы Юнь бодлыг таасан, Не Ли инээмсэглэв. Тэр Е Зы Юнь-ийг маш их боддогийг мэднэ, тэгээд хэллээ,”Үнэндээ шалгалтын арга барил нь маш амархан, хэрэглээгүй сүнсний болорыг аваад чи өөрийн сүнсний хүчээ сүнсний болорлуу шилжүүлнэ, би зүгээр л сүнсний болорыг хараад чиний сүнсий тойронгийн хэлбэрийг хэлнэ.”

“Өхх, Ийм амархан юм уу?” Е Зы Юнь Не Ли-рүү уучлал гуйсан харцаар харлаа. тэр Не Ли-г буруу ойлгосон юм шиг мэдрэгдэнэ, нэг л сүнсний болор тийм ч их мөнгө орохгүй.

“Хэрвээ чи сүнсний тойронгийнхоо хэлбэрийг шалгахыг хүсвэл, маргааш өдийд намайг энд хайгаарай.” Не Ли үгээ хэлж дуусаад, эргэж хараад алхлаа.

Е Зы Юнь Не Ли-г мэл гайхширан харлаа. Ихэвчлэн хөвгүүд түүнтэй илүү удаан ярилцахыг хүсдэг, гэхдээ Не Ли эсрэгээрээ байлаа. Не Ли үнэхээр ямар төрлийн хүн бэ? Е Зы Юнь энэ сурагчийг ойлгоддоггүйгээ ухаарлаа.

Не Ли-ийн амьсгал Е Зы Юнь-ий зан чанар. Тэр Еэ Е Зы Юнь-тай ойртохыг илүү хичээх тусам, цаашид Е Зы Юнь түүнээс зайгаа барих болно. Ирээдүй хол байна шүү дээ, эхлээд Е Зы Юнь-д сайн сэтгэгдэл үлдээгээд тэгээд бага багаар харилцаагаа босгох хэрэгтэй.

Е Зы Юнь шүдээ зууна, “Ангийн найз Не Ли”гэх сонсогдов.

“Юу болсон бэ?” Не Литолгойгоо эргүүлэн асуулаа.

Не Ли-г харж байсан бас Е Зы Юнь түүнийг цааш алхаж байхад зайнаас ярилаа. Е Зы Юнь үнэхээр түүнийг дуудсан учир Лү Пиао, Ду Зө болон өнөөх гурав нэг нэгэнрүүгээ гайхширан харлаа.

“Мэдээж, тэр босс байх гавьяатай. Эхлээд тэр сахиусан тэнгэр Сяо Нин Арь-аар өглөөний цай бэлдүүлж авсан бас одоо Е Зы Юнь түүнийг дуудлаа. Миний үлдсэн амьдралын аз жаргалын төлөө би боссоос зарим зааварчилгаа авах хэрэгтэй.” Вэй Нань бувтнав.

Хөндлөнгийн ажиглагчидын атаархаж байсан учир нь Е Зы Юнь-тай ярилцах боломжтой болох, хэдэн эрчүүд үүнийг хүсдэг бол?

Лү Пиао, Ду Зө 2 нэг нэгэнрүүгээ харав.

“Бид Не Ли-г дутуу үнэлсэн юм шиг байна!”

“Энэ залуу нууцлаг ур чадвартай юм!”

“Не Ли сахиусан тэнгэр Е Зы Юнь-ийг урхидчихлаа. Тэр үнэхээр Е Зы Юнь-ийг урхидаж чадлаа. Нэгийг нь зүүн гартаа нөгөөг нь баруун гартаа бариад чанга тэврэнэ, түүний аз жаргал хязгааргүй юм!”

Не Ли ах дүүсийнхээ хоорондох яриаг мэдээгүй, Е Зы Юнь түүнийг дуудсан нь гэнэтийн байлаа, тэр гайхан арагш харав.

“Ангийн найз Не Ли-ийн бичээсний хээн талаарх мэдлэг агуу юм. Надад Не Ли-ээс зарим зүйлс асуух хэрэг байна, энэ зүгээр үү?” Е Зы Юнь-ий нүд гэрэлтэн Не Ли-ээс асуулаа.

“Мэдээж болно, хүссэнээ хэл.” Не Ли хөхрөв.

Е Зы Юнь тийм ч их итгэсэнгүй, бүх асуултын дараа тэр энгийн хүний шийдвэрлэж чадахгүй зүйлсийг асуухыг хүсч байлаа. Бичээсний хээн ойлголтын нэр томьёонд, Е Зы Юнь-ий мэдлэг язгууртан гэр бүлд төрсөн нэгэн учир үе тэнгийхнийгээ хол давсан.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.