Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 7]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

7 хэсэг – Фэнлай хот

Шидэт араатнуудын уулсын хөндийн хажууд Ариун нэгдэл болоод Харанхуйн холбоо байдаг. Ариун нэгдлийн нийслэл хаант улс Фэнлай улс.

Фэнлай хот харин Фэнлай хаант улсын нийслэл.

Нэмж хэлвэл Ариун нэгдлийн Ариун нийслэл Фэнлай хот юм. Учир нь Гэрэлт Сүмийн төв Фэнлай хотын зүүн хэсэгт байрладаг.

Бүхэл Фэнлай хот хоёр хэсэгт хуваагдсан. Зүүн Фэнлай хот болоод Баруун Фэнлай хот. Зүүн Фэнлай хотыг Фэнлай улсын хаан захирдаг бол, Баруун Фэнлай хотыг Гэрэлт сүм зохицуулдаг. Учир нь Фэнлай хот улсын нийслэл төдийгүй Ариун нийслэл юм. Фэнлай улсын нэр сүрийг Юлан тивийн цөөхөн хотууд эн тэнцэнэ.

Фэнлай хот маш уудам газар нутагтай. Сая гаруй иргэд амьдардаг. Юлан тивд хамгийн том таван хотын нэгд тооцогддог.

Үдшийн бүрэнхий болоход Линлей  Хиллман хоёр Фэнлай хотод оржээ.

“Хөөх.”

Зүүн Фэнлай хотын Фрагнант Павилон замаар явахад Линлей нүд гэрэлтэн гялтганана. Жижигхэн Сүүдрийн хулгананыг Линлей хувцсандаа нуугдахыг тушаасан ч үе үе нууцаар эргэн тойрноо харна. Баярлаж догдолсондоо Скүээак хийнэ.

Аз болж, гудамж элдэв төрлийн дуу чимээгээр дүүрэн учир хэн ч анзаарсангүй.

“Чимээгүй!” Линлей жижигхэн Сүүдрийн хулганы толгойнд зөөлхөн хүрвэл чимээгүй болно. Гэхдээ Линлейтэй оюун бодлын холбоогоо догдолсоноо дахин илэрхийлнэ.

Фрагнант Павьлон зам чулуун өө сэвгүй тэгш чулуугаар бүрсэн, олон морин тэрэг явах замтай. Замуудын хооронд Зочид буудал, хувцасны дэлгүүр, зэвсгийн дэлгүүр, шөнийн клуб болон бусад газрууд байлаа. Нэмж хэлэхэд замын хажуугаар нарс болон наргил мод өрж ургуулсан.

Баян хатагтай болон залуу авхай нар шинэ загварлаг хувцас өмсөн хоорондоо ярьж замаар инээмсэглэнэ.

Линлейн хариу үйлдэлийг харвал ойрын язгууртан хатагтай нар хоорондоо Линлейг заан шивнэлдэнэ. Мэдээж Линлейн царайны хувирал хөдөөний хөөсөн мантуу хотод орж ирэхтэй адил байв. Нийслэлийн язгууртангууд хөдөөний хөөсөн мантуу нарын хажууд зэрэг зиндаагаа боддог хүмүүс.

“Хмм. Ямар бүдүүлэг бэ?” Линлей хөмсгөө атируулан өөр уруу нь чичилж инээх язгууртан хатагтай нарт сэтгэл дундуур байв.

Ааваасаа боловсрол эзэмшсэн Линлей маш хурдан өөрийн сэтгэл хөдлөлөө хянан нүүрний хувиралаа илүү тайван болгов.

“Линлей чи Фэнлай хотыг юу гэж бодож байна? Ариун нэгдлийн маань хамгийн том хот.” Линлейн хажууд Хиллман алхана. Үе үе хажуугаар өнгөрөх дайчид болон шидтэнгүүдийг хараад санаа алдахаас яах билээ? “Линлей Фэнлай хотод хүчтэй дайчид болоод шидтэнгүүд зөрөх энгийн үзэгдэл.”

Линлей толгой дохингоо хөхрөн инээв. “Номнуудад Фэнлай хот Ариун нэгдлийн улс төр, эдийн засаг болон соёлын төв гэдэг.”

“Баян хүмүүс болоод зэрэг дэвтэй хүмүүсийн диваажин.” Хиллман толгой дохин санаашрав.

Фрагнант Павьлон зам, хөл хөдөлгөөнөөр дүүрч, олон тансаг тэргүүд хажуугаар өнгөрнө. Фрагнант Павьлон замаар Линлей Хиллман хоёр алхаж байсны дараа дэн буудал орно.

Дэн буудлын хажуугийн жижиг зоогийн газар Линлей Хиллман хоёр оройн зоог барихаар шийдэв.

Тэр орой дэн буудалд

Линлей Хиллман хоёр нэг ороонд байна. Өрөөнд хоёр ор байх бөгөөд орсны дараа жижигхэн Сүүдрийн хулгана даруй Линлейн хувцаснаас гараад чангаар чархирна.

“Мэдэж байна, мэдэж байна. Өлсөж байгааг нь. Ид дээ.” Линлей ресторанаас авчирсан шарсан нугас газар тавьлаа. Бэбэ даруй баярлан зазилж эхлэв.

“Линлей эрт амар. Маргааш өглөө чи шидтэний шалгалт болоод элсэлтийн арга хэмжээнд орно.” Хиллман зааварчилна.

“Ойлголоо, авга Хиллман.” Линлей хажуугийн цонхонд дөхөөд цонхоо татан онгойлгов.

Дэн буудал гурван давхар өндөр. Линлей гуравдугаар давхарт байлаа. Вушан тосгонд гурван давхар нэг ч байшин байхгүй. Гэхдээ Фэнлай хотод энэ энгийн л үзэгдэл. Нийслэлд тэр бүү хэл долоо, найман давхар байшингууд байгаа.

Цонхоор харвал Линлей гудамж хүмүүсээр дүүрэн байхыг харав.

“Юүү. Том хотод ирээгүй удсан байна.” Гэрэл Хуйларч буй луу бөгжөөс гарч ирэн цагаан сахалт хөгшин эр болно. Делин Кевоте Линлей хоёр зэрэгцэн зогсон дор байх гудамжийг харна.

“Делин өвөө.” Линлей даруй мэндэлнэ.

“Линлей том хотод байх ямар байна?” Делин Кевоте инээнэ.

“Том хэрэг бишээ.” Линлей жуумалзана.

Делин Кевоте сэтгэл хөдлөлтэйгээр амьсгаагаа гаргаж “Чи энд удаагүй. Ийм том хотууд хэрхэн ажилладгыг мэдэхгүй байна. Олон сайхан газар чи мөнгөө үрэх боломжтой. Том дуудлага худалдаанд нэг зүйлийг худалдан авахын тулд зуу зуун мянган алтан зоос тэрч бүү хэл хэдэн сая алтан зоос зардаг.”

“Сая алтан зоос?”Линлейн хоолой аргах шиг боллоо.

Энэ ямар их мөнгө билээ? Өөрийн гэр бүл бүх хөрөнгөө нийлүүлээд ч сая алтан зоос хүрэхгүй байх.

“Бүр баян гэр бүлүүд байна. Мөнгө, эрх мэдэл, үзэсгэлэн гоо… энэ зүйлүүдийн тулаан хүчтэй явагддаг. Өдөр бүр энд хэн нэгэн үхдэг. Ядуу газар ухагчид Фэнлай хотын газрыг ухвал шарил олдог ба ихэвчлэн язгууртан гэр бүлийнх байна.”

Делин Кевоте тайвнаар “Энэ ертөнцөд амьд үлдэхийн тулд чи өөрөө хүчтэй байх хэрэгтэй.”
“Бусдын хүч сүр жавхаад итгэх хэрэггүй. Бүх юм чамаас ганцаарангаас чинь хамаарна.” Делин Кевоте Линлей уруу харна.

Үнэндээ Линлейн цусан дахь Луугийн цус түүнийг тулаан болоод цус асгарахад дуртай болгосон.

“Хэн нэгэн гэр бүл болоод намайг заналхийлвэл би алах болно.” Линлей тууштай хэлнэ.  Эцсийн эцэст олон язгууртан гэр бүлийн мандалт болон уналтын талаар тэр ном уншсан. Өөрт хэрцгий хандсан шиг дайсандаа өршөөл үзүүлж болохгүйг Линлей маш сайн мэднэ.

Хэрэв дайснаа сул тавьбал нэг өдөр гэр бүлийг чинь алахаар ирнэ.

“Гэхдээ миний хүч одоо сул байна.” Линлей сая Фэнлай хотод ирэхэд язгууртан эмэгтэйчүүд өөр уруу нь яаж харж байсныг мартаагүй. Энэ өндөр зиндааны хүмүүсийн дунд Линлей хөдөөний хөөсөн мантуугаас өөрцгүй.

Тайван инээмсэглээд Линлей орон дээрээ суугаад бясалгалын байдалд шилжин эргэн тойрны энергиэ сорж эхлэв.

Бясалгалын транс бол сүнсний энерги цуглуулах, хөгжүүлэх сайн арга. Энэ арга сүнсний энергийг багаар зарцуулж, амран сэргээх зориулалттай.!
Цээжин дэх цөмд….

Манантай газрын өнгөтэй урсгал түүний цөмд урсаж байна. Энэ мананцартай урсгал бол газрын элементийн эрчимээс авсан шидийн хүч юм. Делин Кевотийн багшлалтаар бол нэгээс зургадугаар зэрэглэлд шидийн хүч ургалтай адил харагддаг. Харин шидтэн улам өөрийгөө хөгжүүлвэл шидийн хүчийн нягт чанар нь нэмэгддэг.

Долдугаар зэрэглэл хүрвэл шингэн шидийн хүчтэй болдог.

Зургаагаас долдугаар зэрэглэлд хамгийн чухал хөгжүүлэлтээ хийдэг.

“Энэ Линлей үнэхээр шаргуу юм. Шөнө хүртэл бясалгаж суух гэж.”

Хөлөө завилан суусан Линлейг хараад Хиллман магтахаас өөр яах билээ. Дайчин болон шидтэнд Сүнсний энерги хоёуланд чухал байдаг.

…..

Маргааш өглөө эрт зүүн Фэнлай хортын ногоон навч замд. Фэнлай хотын үндсэн замуудад ногоон навч замыг маш сайн гоёж чимсэн байв. Энэ зарим барилгууд нь хаант улсын өмч байлаа. Харин хамгийн өндөр барилга уу? Энэ Гэрэлт сүмийн орой билээ.

Гэрэлт сүм бүхэл Ариун нэгдлийг захирдаг. Ариун нэгдэл зургаан хаант улс арван таван вант улсаас бүрддэг.

Гэрэлт сүмийн Ариун хаан өндөр зэрэг зиндаатай. Тэрбээр хаант улсуудын хаадыг томилж татан буулгах эрхтэй. Ийм учраас Фэнлай хотын хамгийн өндөр барилга Гэрэлт сүмийн орой болдог.

Энэ өглөө маш олон хүмүүс Гэрэлт сүмийн орой барилгад ирлээ. Дийлэнхи хүмүүс бая хувцастай байсан ба язгууртнууд байв. Олон сүйх тэргүүд Гэрэлт Сүмийн оройн барилгын урд талбайд эгнэн зогсож, олон язгууртнууд хоорондоо ярьцгаана.

Линлей Хиллман хоёул мөн ирсэн байв.

“Авга Хиллман энд олон хүн байна. Олон язгууртнууд хүүхдүүдээ авчиржээ” Линлей Хиллман уруу инээлээ. Энэ үед жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ Линлейн хувцсанд нуугдаж байлаа. Үе үе тэрбээр эргэн тойрныг нууцхан ажина.

Хиллман тайвнаар инээмсэглээд. “Язгууртнууд аа? Бүх л Эрнст сургуулийн сурагчид амархан аль нэг улсын гүн болж чадна.”

“Аль нэг улсын гүн ий?” Линлей даруй ойлгов.

Аль нэг улсын язгууртан болох хэцүү биш. Харин дээд язгууртан болох туйлын хэцүү. Дөрвөн агуу эзэнт улсууд бүгд Ариун нэгдэлтэй тэнцүү. Фэнлай улс тэдний хаана ч хүрэхгүй.

“Өө, Доил ноёнтон та бас ирээ юу?

“Жибо би хүүхдээсээ л болж ирнэ шүү дээ. Хэси Жибо ахдаа хүндэтгэл үзүүлээ.”

Холгүйхэн бүлэг язгууртнууд хоорондоо ярьцгаана. Шидтэний шалгалтын хураамж дөнгөж арван алтан зоос. Хэрэв сурагч тэнцвэл сургалтын төлбөр бүр өндөр болдог. Дийлэнхи шидтэний сургуулиуд зуун алтан зоосыг жил бүр авдаг. Эгэл гэр бүлүүд сургалтын төлбөрийг нь яаж дийлэх билээ? Гэхдээ тэдний хүүхдүүд сонгогдвол өөр язгууртан тэтгэлэг өгч болдог.

Бүх шидтэн сургуулиуд үнэтэй төлбөргүй.

Жишээлбэл хамгийн шилдэг Эрнст сургууль. Жилд маш цөөхөн хүүхдүүд элсдэг учир Ариун нэгдэл энэ сургуулиас төлбөр авахыг зогсоосон. Угаас Эрснт сургуульд орсон хэн ч онцгой авьяастай хүн байна. Ирээдүйн боломж бололцоо нь хязгааргүй.

“Хмм, энэ ардууд болоод хөдөөний мантуу нар бас иржээ. Тэд мөрөөдөөд байгаа юм байхдаа.” Холоос инээлээ.

Энэ зуун хүмүүс дундаас эгэл ардууд бас хөдөөний язгууртан Линлейтэй адил зарим хүмүүс байв. Ихэнхидээ хөдөөний язгууртнууд үл ойшоогддог. Нийслэлийн язгууртнууд ихэмсэг зантай ба бусдыг үл хүндэтгэдэг.

“Линлей ийм хүмүүст битгий анхаарал хандуул.” Хиллман намуухан хэлнэ.

Энэ бүлэг язгууртнууд уруу хараад Линлей “Авга Хиллман би энэ юмнуудыг юман чинээ бодоогүй ээ.” Аавынхаа сургалтан дор Линлей бардам амиа хичээсэн язгууртнуудад анхаарлаа хандуулахаа больсон.

Энэ дөрвөлжинд язгууртнууд хоорондоо ярьж, мөн хөдөөний мантуу болон эгэл хүмүүс байлаа.

Энэ үед Гэрэлт сүмийн хаалганд хоёр хуягт дайчид зогсож байв.

Удсаны эцэст хар нөмрөгт албан ёсны хүн гарч ирлээ. Урд хаалганд зогсоод инээмсэглээд тод хоолойгоор. “Шидтэний шалгалт удахгүй эхлэнэ. Бүх шалгалчид болоод олон шидтэний сургуулиуд бэлэн болов. Шалгуулахаар ирсэн хүн бүр намайг их танхимд дагаад яв.”


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.