Чөтгөр бурхдын домгууд [14]-Тэнгэрлиг бурханы бясалгалын техник

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Сүнсний хүчээ сүнсний болорлуу шилжүүлсэний дараагаар, хэдэн гэрэлтэй цэгнүүд сүнсний болорыг тойрон хөвөж харагдана, гэхдээ сүнсний болор үндсэндээ харанхуй байв.

“Сэтгэл амарлаа, Не Ли-ийн сүнсний хүч минийхээс ч муу юм!” Лү Пиао инээж байхдаа нүдээ анивчив.

Ду Зө Лү Пиао-руу муухай харлаа.

Не Ли-ийн санаа зовсонгүй. Түүнд сүнсний хүчний хэмжээ хэр их байх нь ямар ч хамаагүй, энэ үед Не Ли сүнснийхээ тойронд анхаарлаа хандуулж байв.

Улаан сүнсний тойрон, хуваагдмал замбараагүй хэлбэрүүдтэй ямар ч шинж чанаргүй.

“Шинж чанаргүй эмх замбараагүй сүнсний тойрон” Не Ли гашуунаар инээмсэглэв. “Бүх сүнсний тойронгууд маш хүчтэй, гэхдээ би ямар нэг сүнсний тойронг хамгийн сул дорой нь гэвэл шинж чанаргүй сүнсний тойрон байх болно. Учир нь ямар ч шинж чанаргүй сүнсний тойронгийн хэлбэр нь тарсан байдаг. Эхэндээ, миний сүнсний тойронгийн эхлэл үүнтэй адил байсан гэхдээ олон төрлийн бясалгалын техникээр дажлагсан учраас энэ нь бүр илүү дэггүй болж.”

“Гайхах зүйлгүй Түр зуурын Чөтгөрийн Сүнстэний Номны тусламжтайгаар дадлагажихад удаан хугацаа зарцуулсаны дараа, би ямар ч дэвшил гаргах боломжгүй байна. Энэ бол гол асуудал.”

Шинж чанаргүй сүнсний тойронгууд хамгийн тогтворгүй бас тэд өөрчлөгдөх маш дуртай.

Не Ли бодлынхоо гүн живэв. Хэрэв шинж чанаргүй сүнсний тойронд ямар ч бясалгалын техник тохирохгүй юм бол , үүнд гурван л сонголт байна: Тэнгэрлиг Бурханы бясалгалын техник, Дайны Бурханы техник, Хоосон Бурханы техник. Энэ дундаас Тэнгэрлиг Бурханы бясалгалын техник нь хамгийн төгс, Дайны Бурханы техник нь хамгийн бардамсаг мөн Хоосон Бурханы техник нь хамгийн нууцлаг. Ирээдүйн боломжин дээр тулгуурлавал, Тэнгэрлиг Бурханы техник хамгийн боломжтой нь гэхдээ Тэнгэрлиг Бурханы техник нь дадлагажихад хамгийн хэцүү нь.

Шинж чанаргүй сүнсний тойронтой хүн бясалгалын техникээр дадалагжих нь бусдынхаас маш удаан байдаг. Хэрэв  дадлагажихад боломжтой нэг нь гэвэл Тэнгэрлиг Бурханы бясалгалын техник, энэ нь хамгийн хүчтэй төгс бясалгалын техник, шинж чанаргүй сүнсний тойронтой төстэйгөөр төрөл бүрийн чанаруудыг гаргадаг. Нэг удаад л Тэнгэрлиг Бурханы техникийн бэлгэлгэлийг амжилттай хийхэд, бүхий л өөр өөр шинж чанартай бүх төрлийн бясалгалын техникээр дадлагажих боломжтой болон, үр дүнд нь дээд хүчийг олж өөрийн зам мөрийг бүтээх боломжтой болно.

Энгийн бясалгалын техникээр дадлагажихад, сүнсний тойрон нь зөвхөн нэг л чөтгөрийн сүнсийг агуулах боломжтой байдаг. Хэрвээ чи хүчирхэг чөтгөрийн сүнсийг олж авбал өмнөх сүнс солигдох хэрэгтэй болно. Гэхдээ Тэнгэрлиг Бурханы техник, нэг нь л долоон өөр чөтгөрийн сүнсийг агуулж чадах ба тус бүр нь өөр өөр шинж чанартай. Тухай бүр нэг чөтгөрийн сүнс нэгдэж, нэгийнх нь хүч дахин өсөх болно. Долоон сүнсний хүчийг цуглуулсанаар бясалгал болон тулааны чадвар аймшигтай төсөөлөшгүй зэрэглэлд хүрнэ.

Тэр түр зуур эргэлзэв. Бэлтгэлийн хурд удаан, Ду Зө, Лү Пиао болон тэр гурвынхтай харьцуулахад маш удаан хэдий ч нэг удаагийн бэлтгэл болон бясалгалаар амжилттай болно, тэгэхээр Тэнгэрлиг Бурханы техник эргэлзээгүй хамгийн хүчтэй нь мөн!

Не Ли тарниар бясалган хамгийн анхан шатны бэлтгэлийг эхлүүлэв. Ирээдүйд магадгүй тэр томоохон бэлдмэлийг бэлтгэх хэрэгтэй болно, гэхдэээ одоо зөвхөн анхан суурь зүйлсээр бэлтгэх хэрэгтэй.

Не Ли-г өөрийн бэлтгэлээ эхлэхийг харсан Дө Зэ, Лү Пиао болон бусад нь ч мөн өөрсдийн бясалгалын техникээрээ бэлтгэж эхлэн, тэнгэр газраас энерги шингээж, өөрсдийн сүнсний тойронгоо хүчирхэгжүүлэв. Тэд илүү ихээр дадлагажих тусам, тэд хэр нууцлаг болон гүн гүнзгий бясалгалын техник болохыг ойлгоно.

Зургуул өөрсдийн сүнсний тойронгоо хурдацтайгаар эргэлдүүлж өссөн тэлүүлэв.

Ду Зө , Лү Пиао болон гурван энгийн сурагчийн сүнсний хүч их хэмжээгээр нэмэгдэв.

Сайжруулах үйл явц нь гайхмаар хурдан. Энэ бүхний дараа, Не Ли-ийн тэдэнд өгсөн бясалгалын техник нь онцгой гайхалтай хүчирхэг техникүүд, нэг удаад эхлэхэд, бэлтгэлийн хурд нь энгийн бясалгалын техникүүдтэй харьцуулахад 10 эсвэл бүр 100 дахин хурдтай.

Не Ли Тэнгэрлиг Бурханы техникээр бэлтгэж байлаа, одоохондоо тэр хурдтай бясалгалыг хайсангүй, харин эхний үндсэн алхамаа тогтвортой тавихыг илүүд үзэж байлаа. Түүний сүнсний тойрон далайн давалгаа шиг байнга дүрсээ сольж байлаа. Түүний сүнсий тойронгийн хэсгүүд татарж бас түлхэгдэж байлаа. Не Ли өөрийн сүнсий тойронгоо аль хэдийн их хэмжээгээр бэхжсэнийг мэдэрлээ.

Сүнсний хүчний бэлтгэлийн эхний шат бол нэг сэтгэл болон сүнсний зэрэглэлд хүрэх. Сүнсний хүчээ тасралтгүй өргөжүүлэхэд сүнсний тойрон дахин дахин өссөөр, аажмаар цэнхэр туяа ялгаруулдаг.

Не Ли болон түүний багынхан бэлтгэлдээ зориулж номын санд үлддэг.

Эхний өдөр, дараагийн өдөр…. цаг хугацаа өнгөрөхөд, Не Ли-ийн сүнсний хүч 5аас 30гаруй болж өслөө.

Тэр хурд зүгээр л гайхалтай. Хэрэв Шэнь Сю Не Ли-ийн бясалгалын техникийн хурд ямар аймшигтай хурдтай болж байгааг мэдвэл тэр юу гэж бодох байсан бол.

Хэдий тийм ч Не Ли-ийн хурдыг удаан гэж авч үзнэ. Ду Зө , Лү Пиао болон өнөөх гурвын хурд Не Ли-гийнхээс бүр ч илүү байв. Ялангуяа Ду Зө 1 одтой хүрэл зэрэглэлд удахгүй хүрэх магадлалтай.

Зөвхөн төсөөлж л чадна, тэд бясалалын үе шатуудаа дуусгасаныхаа дараагаар, хэр их тэдний сүнсний хүч өссөн байх бол?

1 одтой хүрэл зэрэглэлд 2 сарын дотор хүрэх, энэ нь Не Ли-ийн хувд бол юу ч биш. Не Ли магадгүй 2 эсвэл 3н одтой зэрэглэлд хоёр сарын дотор хүрэх боломжтой. 2сарын дараа шалгахад, Шэнь Сю-ийн царай ямар байх бол?

Энэ үед, тулаанчидын бэлтгэл ангид.

Сүүлийн хоёр хоногт, Не Ли болон түүний бүлгийн суудал хоосон байсан ба хэн ч тэднийг хаана байгааг мэдсэнгүй.

“Удалгүй 3 дах орой болно, Не Ли үүнийг мартаагүй байгаа?” Сяо Нин Арь дотроо өнөө оройн тухай бодов. Тэр өдөр болсон зүйлийн тухай бодоход, чимээгүйхэн сууж буй Сяо Нин Арь бага эрэг улайв. Түүний царай эелдэг зөөлнөөр инээмсэглэнэ, үзэсгэлэнтэй бас дур булаам байсан учир түүнийг тойрсон хөвгүүд гацаж орхилоо.

Е Зы Юнь дотроо маш ихээр эргэлзэнэ. Саяханаас Сяо Нин Арь дандаа л бодолдоо автаад байсан нь түүний сонирхолийг татаж байв. Сяо Нин Арь-ийг бодолдоо автахад юу нөлөлсөн юм бэ. “Сяо Нин Арь Не Ли-д татагдсан гэж үү, үнэхээр үү?” Е Зы Юнь ойлгосонгүй, “Тэр Не Ли гэдэг хүүхдийн юу нь тийм сайн байна, Сяо Нин Арь шиг бардам охин түүнд жинхнээсээ дурлалаа гэж үү?”

Шэнь Сю ангид хичээл заана, түүний харц хоосон гурван сандалруу чиглэн, дотроо ёжлов. “Не Ли магадгүй маш ихээр дадлагажиж байгаа? Тэгээд юу гэж? Не Ли ихээр дадлагажвал 2 сарын боломжит хугацаанд сүнсний хүчээ 5аас 100 болгоно гэж бодож байгаа. Энэ үнэхээр боломжгүй зүйл!”

Хэрэв Не Ли ногоон эсвэл түүнээс дээш сүнсний тойронтой байсан бол магадгүй үүнийг биелүүлэх боломжтой байсан. Гэхдээ Не Ли улаан сүнсний тойронтой! Түүний харж байгаагаар, Не Ли ялагдах болно! Не Ли үнэнгээсээ түүнтэй ангийхний өмнө зөрчилдөж зүрхэлсэн, түүний хариу энэ байх болно!

Хөөгдсөнийхөө дараа Не Ли-ийн байдал ямар байхыг тэр зөвхөн төсөөлж чадна!

Шэнь Сю нүүрэндээ бүдэгхэн дооглол илрүүлээд цуцалтгүй лекцээ үргэлжлүүлэв “Улаан, улбар шар, шар, ногоон, бүдэг цэнхэр, хөх, индиго гэсэн долоон өөр сүнсний тойрон бий,  улаан нь хамгий доод зэрэглэлийнх. Яруу Алдрын хотын 100н жилийн түүхэнд, зөвхөн хэд нь л мөнгөн чөтгөрийн сүнстэний зэрэглэлд бэлтгэж чаджээ. Үгүй бол зарим санамсаргүй байдалд, улаан сүнсний тойронгуудын агуулж чадах хэмжээ нь 600 , хэдий их болно, төдий хэмжээний хүнд байх болно!”

Шэнь Сю-ийн үгийг сонссон, олон энгийн хүүхдүүд сэтгэл дундуур байв. Сүнсний хүч нь ихдээ л 600д хүрч чадна, юу гэсэн үг вэ гэхээр ямар нэг аз тохиохгүй л бол, ихдээ л тэд зөвхөн 5 одтой хүрэл зэрэглэлд хүрнэ.

Тэдгээр улаан сүнсний тойронтой сурагчид шудрага бус байгаад гомдоллож чадахгүй, яагаад тэд зөвхөн улаан сүнсний тойронтой гэж.

“Тэдгээр зүйлс төрөхөд л тэнгэрээс шийдэгдсэн, бид хувь заяандааа бууж өгөх хэрэгтэй. Зарим хүмүүс төрөхдөө ивээгдсэн мөн зарим нь доод энгийн гаралтай төрсөн!” Шэнь Сю нулимсаа гартал инээв.

Е Зы Юнь болон Сяо Нин Арь Шэнь Сю-ийн үгийн сонсоод жигшин хөмсгөө атиралдуулав. Тэд анхнаасаа л Шэнь Сю-д дургүй байсан ба Шэнь Сю маш их ярьдаг. Яруу Алдрын хот чөтгөрийн мангаснуудын аюулд өртөхөд, Шэнь Сю нөхцөл байдлыг харгалзахгүйгээр энгийн ард болон язгууртнуудын зөрчилдөөнийг үргэлжлүүлэн өдөөхийг хичээж байсан.

Шэнь Сю-ийн үгийг сонссон энгийн сурагчид нудрагаа чангаар зангидахад, тэдний атганаас цус гоожиж байлаа. Тэд Шэнь Сю-ийн хэлсэнд ууртай байсан хэдий ч тэдний ихэнх нь чимээгүйхэн тэвчив. Бүгд сургуулиас гарахаар багштай бооцоо тавьж зориглохгүй шүү дээ.

Тэд үүнийг хийж зүрхлэхгүй учир тэд сэтгэлдээ Не Ли-г гүн бишрэн байгаа.

Энгийн сурагчид Шэнь Сю-ээр байнга доромжлуулах нь тэдэнд сэтгэлийн өдөөлт болж байгааг Не Ли мэдэхгүй байлаа. Бараг л бүх энгийн сурагчид Не Ли-г ялуулж, харгис Шэнь Сю-г хол хөөж явуулахыг хүсэж байгаа. Не Ли-ийн саяханы үйлдэл тэдгээр энгийн сурагчидын сэтгэлийг ялсан.

Цаг хугацаа өнгөрөхөд, Не Ли-ийн ариун гэр бүлд өгсөн хатуу цохилт болон түүний Шэнь Сю-тэй хийсэн бооцоо удалгүй олон нийтэд тархсан бөгөөд бараг л Гэгээн Оддын сургууль даяар тэр үйл явдалын тухай ярилцаж байлаа.

“Тэр жинхнээсээ өөрийнхөө сүнсний хүчийг 2 сарыын дотор 5аас 100 хүргэнэ гэж хэлсэн! Тэр зүгээр л өөрийнхөө байр суурийг мэдэхгүй байна!”

“Тиймээ, бүр бүдэг цэнхэр сүнсний тойронтой гоц суут ухаантан ч магадгүй үүнийг хийх боломжгүй!”

“Би Не Ли-г ялна гэж найдаж байн. Би тэр эмэгтэйг маш их үзэн яддаг.”

“Би ч бас, гэсэн хэдий ч түүний ялах боломж маш бага.” Гэгээн Оддын сургуулийн сурагчдын 70% нь энгийн иргэд. Не Ли тэдний өмнөөс зогсож Шэнь Сю болон Ариун гэр бүлийг гомдоосон учир тэд Не Ли-г сэтгэлдээ дэмжинэ.

Маш олон хүмүүс Ариун гэр бүлд дургүй, харин зарим язгууртан хүүхдүүд Не Ли-д дургүйцсэн хэвээр байлаа.

Хэдий Ариун гэр бүлийн буруу байлаа ч Ариун гэр бүл Яруу Алдрын хотын гурван язгууртан гэр бүлийн нэг байсаар байх болно. Не Ли-ийн үйлдэл түүний удирдлагуудыг гомдоосон, энэ нь тэдний эрх мэдлийг гутааж байгааг харуулсан! Тэд Не Ли-г язгууртнуудын дундах өөдгүй амьтан хэмээн харж байв.

“Зарим хүмүүс энгийн ардтай хамт зогсож байгаам шиг байдаг, чи үүний талаар юу хийж чадах вэ?” Тэд Не Ли-ээр тохуурхаж байна.

Үдийн нар буухад.

Гэгээн Оддын сургуулийн ихэнх сурагчид хооллохоор явцгаав. Номын сан чимээ аниргүй байна, Не Ли болон түүний хамтрагчид хооллочихоод номын санруу буцаж дадлагаа үргэлжлүүлэхээр явлаа.

“Не Ли, миний сүнсний хүч аль хэдийн 89 хүрчихэж! Энгийн хурдтайгаар, би долоо хоногийн дотор нэг одтой хүрэл зэрэглэлд хүрч чадах нь!” Ду Зэ шивнэв, түүний хоолой дуусашгүй сэтгэл хөдлөлтэй байлаа. Энэ бясалгалын хурд нь түүний хувьд төсөөлөхөд ч боломжгүй!

“Муугүй шүү!” Не Ли инээд алдав, энэ хурд бол Не Ли-ийн хүлээж байсан зүйл.

Ду Зэ ч биш Лу Пиао болон нөгөө 3 ч бас хөөрөн сэтгэл нь догдолсон байв, тэдний сүнсий хүч ч мөн маш их дэвшил гаргасан. Одоогийн хуртайгаар, тэд 2 сарын дотор нэг одтой хүрэл зэрэглэлд хүрэх боломжтой.

Тэдний сүнсний хүчний бэхжилт маш хурдан байна. Үнэхээр хурдан, үүнээс харахад эрхэм зорилгодоо хүрэхэд удахгүй нь. Энэ яг л зүүдэлж байгаам шиг байна!

“Бидэнд бэлдмэл авах хэрэгтэй, бэлдмэлүүдээр л зөвхөн бид  бясалгалын хурдаа хурдлуулж чадна!” Не Ли хэлэв.

Не Ли-ийн үгийг сонссон, Ду Зө болон бусад нь алмайрч орхив. Тиймээ , тэд ямар ч бэлдмэл уугаагүй гэхдээ л ийм хурдтай байна. Хэрвээ тэд бэлдмэл хэрэглэвэл тэдний бясалгалын хурд хэр хурдан болох бол?

Гэхдээ, тэд хаанаас бэлдмэл олно гэж?

Бэлдмэлүүдтэйгээр тэр бясалгалаа сайжруулж чадна, чөтгөрийн сүнстэний зоосоор хэдэн арван мянга болно!

Тэд эвэртэй хонинуудыг хөнөөгөөд ойролцоогоор 16000 чөтгөрийн зоос олсон хэдий ч сүнсний болоруудыг авсанаар дөнгөж л 10000 чөтгөрийн зоос үлдсэн.

“Та нар номын санд бэлтгэлээ үргэлжлүүлж бай, надад өнөө орой хийх зүйл байна. Би үлдсэн 10000 чөтгөрийн зоосоо илүү их болгох арга олох хэрэгтэй!” Не Ли хөхрөн хэлэв. Илүү мөнгөтэйгөөр тэд бясалгалаа сайжруулах бэлдмэлийг худалдан авч чадна.

Тэд Не Ли-г юу төлөвлөснийг мэдэхгүй, гэхдээ Не Ли аль хэдийн төлөвлөснөө хойш тэд үүний тухай асуух шаардлагагүй.

Өнөө орой, Не Ли Сяо Нин Арь-д уулзахаар амалсан! Хэрэв Не Ли Сяо Нин Арь-д түүний өвчинийг эдгээхэд туславал, үүнийг сайн үйл гэж авч үзнэ.

Ду Зө, Лү Пиао болон бүлгийн 3 Не Ли-г сахиусан тэнгэр Сяо Нин Арь-тай уулзахаар явж байгаа гэж бодсонгүй. Хэрвээ тэд мэдвэл тэд шууд л сэтгэлээр унана. Не Ли охидуудыг найзуудаасаа илүүд үзэж байна!


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s