Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 6]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 6 – ‘Бэбэ’ сүүдрийн хулгана (хоёрдугаар хэсэг)

Жижигхэн Сүүдрийн хулгана өмнө нь Линлейг анд явж, ууланд зэрлэг туулай агнахыг харж байсан. Гэхдээ энэ удаа Линлей уул уруу яваагүй. Тэрбээр тэс хөндлөн замаар явж байна. Жижигхэн Сүүдрий хулгана даруй сандрав.

“Скүээк, Скүээак!”

Жижигхэн Сүүдрийн хулгана хурдхан Линлейн зүг явлаа

Линлейг явж байх зуур гэнэт түүний хөлийг тэврэхийг мэдрэв. Толгойгоо гудайлган харвал жижигхэн Сүүдрийн хулгана. Жижигхэн сүүдрийн хулгана хоёр хөл дээрээ тогтож, урд хоёр хөлөөрөө Линлейг хүчтэй аргаггүй тэврэнэ. Линлейг хоёр тунгалаг нүдээрээ өрөвдөлтэй аргаггүй харж, уйлах мэт боллоо.

“Өө, энэ жижигхэн Сүүдрийн хулгана юугаа хийж байна?” Линлей ямартай ч гайхав.

Хиллман хажуу тийш харвал Сүүдрийн хулганыг хараад цочирдов. “Шидэт араатан! Чулуу идэгч харх уу?” Хиллман шидэт араатнуудын тухай сайн мэдэхгүй. Гэхдээ нэг удаа бүхэл арми Чулуу идэгч хархнуудад идүүлсэн. Тиймээс ихэнхи цэргүүд хархний төрлийн шидэт араатнуудаас айдаг.

“Линлей , болгоомжтой!” Хиллман даруй тэдэн уруу шалавлана. Линлей сүүмийлзэхийг харвал Хиллман Сүүдрийн хулганы хажууд ирлээ.

Гэхдээ жижигхэн Сүүдрийн хулгана бүр хурдтай нүд ирмэх зуур Линлейн мөрөнд гарч амжив.

“Авга Хиллман байж байгаарай!” Линлей одоо л хариу үйлдэл үзүүлж амжив.

Хиллман тэсгэл алдана.

“Авга Хиллман. Энэ миний арын хашаанд хооллож тэжээдэг байсан амьтан юмаа.” Линлей даруй хэллээ. “Жижигхэн Сүүдрийн хулганаа, зөвүү?”

Жижигхэн Сүүдрийн хулгана Линлейн ярьж байгааг ойлгосон мэт жижиг толгойгоороо дохино.

Хиллман цочирдсон царайгаар “Линлей чи шидэт араатан тэжээж байсан гэх гээ юу?” Линлей жижиг Сүүдрийн хулганыг гартаа бариад “Жижигхэн Сүүдрийн хулаган, Би авга Хиллмантай нийслэл орлоо. Чи нийслэл орж болохгүй. Ойлгоо?”

Жижигхэн Сүүдрийн хулгана Линлейг өрөвдөлтэй гунигтай нүдээр харж уйлах буй мэт болно.

Линлей жижигхэн Сүүдрийн хулганыг газар тавиад, гараараа даллав. “Буцаад яв.” Тэгээд зам уруу заагаад “Би тэр зам уруу явлаа. Нийслэл уруу.”

Гараараа далласны дараа Линлей дахин урагш алхана.

“Скүээак. Скүэаааааак!” Жижигхэн Сүүдрийн хулгана тэнд зогсоод Линлейг харна.

“Авга Хиллман. Явцгаая. Хэхэ, энэ жижигхэн Сүүдрийн хулгана ухаантай юм. Намайг юу гэж хэлж байгааг ойлгож  байна.” Линлей Хиллманд хэлнэ. Энэ явдлыг харсан Хиллман биширч, сандраад үргэлжлүүлж алхав.

Линлей Хиллман хоёрыг аажуу алга болохыг хараад жижигхэн хэн Сүүдрийн хулгана тэндээ зогсоно.

“Скүээак, Скүаак….”

Жижигхэн Сүүдрийн хулгана чанга Скүэаак гэж чархираад бүрэлзсэн хар дүрс болон хорь гучаад метрийг нүд ирмэх зуур туулав. Хурд нь цочирдом хурдтай байлаа. Линлей Хиллман зам зуур ярьж байх хооронд хойноос хурдтай зүйл ирж буй мэт болсон учир эргэж харав.

“Шүүү!”

Хариу үйлдэх хангалттай хугацаа байсангүй. Тэр бүрсийсэн дүрс гэнэт Линлейн хөлөнд ирлээ. Линлейн баруун хөлийг даруй хэмлээд авлаа.

“Ёоо!” Гэнэт аюултай өвдөлт мэдрэгдвэл Линлей агаарт үсрээд авлаа.

Доошоо харан жижигхэн Сүүдрийн хулганыг харлаа. Жижигхэн Сүүдрийн хулгана Линлейг өрөвдөлтэй гунигтай нүдээр харж байлаа. Линлей хөлөө үрвэл хөл нь үнэндээ цус алдаж байв. Тэрээр ууртай болохоос өөр яах билээ. Гэхдээ жижигхэн Сүүдрийн хулгана ямар гунигтай байгааг хараад түүнд уурлаж чадахгүй байв.

“Линлей чи зүгээр үү?” Хиллман хэлэв.

“Би зүгээрээ” Линлей цухалдав

Гэнэт –

Өтгөн хар гэрэл жижигхэн Сүүдрийн хулганы биенээс гарлаа. Дусал шинэхэн цус гэнэт амнаас нь гарч, тэр дусал цус Линлейн цус, Сүүдрийн хулганы цусийг агуулна. Тэр цус хоёр талд хувиран хар гурвалжинг үүсгээд хар эрчим агуулсан гэнэт хачин шидийн хээг үүсгэлээ.

Линлей Хиллман хоёр хараад хөшиж орхив.

“Энэ… Энэ арай?” Линлей зүрхэндээ таамаг төдий байла

Бөгжнөөс Делин Кевоте нисэн гарлаа. Цагаан сахал нь хийсэн баяртайгаар. “Линлей энэ жижиг залуу эн тэнцүү бүрэлдэхүүнийг хийж байна.”

“Энэ үнэхээр эн тэцнүү харилцаа юм гэжүү?” Линлейн зүрх булиглана. Үүнийг хүсэн хүлээж байсан ч цочирдон баярлав.

Хачирхалтай шидийн хар хээ хоёр хэсэг болж гурван хар гурвалжин Линлейн бие уруу орж, нөгөөх нь жижиг Сүүдрийн хулганы биед оров. Үүнийг харсан Хиллман айдас хүйдэст автав.

“Линлей зүгээр үү?” Хиллман Линлейд санаа зовж эхэллээ.

“Би зүгээрээ. Гайхалтай байна.” Линлей өөрийн болон жижигхэн Сүүдрийн хулганы сүнс холбоотой болж байгааг мэдэрч байв.

Вушан тосгоноос гарах замд чимээгүй зогсож, Линлей жижигхэн Сүүдрийн хулгана бие биенээ харна. Тэд анхныхаа харилцааг үүсгэвээ.

“Жижигхэн Сүүдрийн хулгана, нэр чинь юу бэ?” Линлей бодлоороо асуув.

Жижигхэн СҮүдрийн хулгана ямар нэг догдолсон мэт болж “Бэй… Бэй….”

Линлей жижигхэн Сүүдрийн хулганыг харлаа.

“Жижигхэн Сүүдрийн хулгана юу гээд байна?” Линлей ойлгосонгүй.

Цагаан сахал нь хөвсөн Делин Кевоте хажууд нь ирж “Линлей энэ жижигхэн Сүүдрийн хулгана бол гөлчгий. Одоогоор ойлгомжтой дуу гаргаж чадахгүй. Оюун бодлоороо харилцаж байгаа ч чамтай энгийн санааг л илэрхийлж чадна.”

Сүнсний холбоосоор Линлей Сүүдрийн хулганы догдолсонг мэдрэнэ. Гэхдээ жижигхэн Сүүдрийн хулгана ярьж чадахгүй байлаа.

“За. Чи ‘Бэй’…’Бэй’ гэж байсан тиймээс чамаас Бэбэ гэж нэрлэлээ. Ямар байна?” Линлей Сүүдрийн хулганыг харахдаа мишээж байв.

Жижигхэн Сүүдрийн хулгана хэсэг зуур бодсоноо жаргалтайгаар толгой дохив.

“Бэбэ” Линлей үрчийтлээ мишээн шүдээ гаргав.
“Скүэак Скүеак” Сүүдрийн хулгана дороо үсэрч байв.

“Бэбэ!”

“Скүеак Скүеак.”

“Бэбэ!”

“Скүеак Скүеак.”

….

Найман настай хүү Сүүдрийн хулгана хоёр жаргалтайгаар ярилцана

“Линлей юу болов юу болсон бэ??” Хөшсөн байдлаасаа Хиллман одоо л гарав. Гэхдээ нүдэнд нь айдас төрсөн хэвээр. “ЛИнлей энэ ямар шидийн хээ байсан бэ? Юу болов? Чи зүгээр үү?
”

Хиллман хар шидийг олон төрлийн хараал, жатга оролцоотой байдаг гэж сонссон

Линлей сая хараалгасан юм биш биз.

Хиллман зөвхөн шидийн тухай багахан мэддэг учир айж авахаас өөр яах билээ?

“Хаха. Би зүгээрээ. Одоо Бэбэ зүгээр миний шидэт араатан болсон.” Линлей машид баяртай баяв. “Алив. Бэбэ миний мөрөн дээр гараад ир.” Даруй Сүүдрийн хулгана жаргалтай чархираад Линлейн мөрөн дээр гараад ирэв.

“Чи эрхэндээ орууллаа гэжүү?” Хиллман цочирдов.

Хиллман мэдлэгтэй залуу байв. Тэрбээр шидэт араатныг эрхэндээ оруулах машид хэцүүг мэднэ. Гэхдээ Линлей сая шидэт араатан эрхэндээ оруулчихлаа шүү дээ.

Хиллман үнэхээр галзуурах дөхөм “Чи.. чи сая сүнс хүлэх хээн бичээсгүй байсан. Яаж ? яаж чадав?”

“Болноо авга Хиллман.” Линлей тэсгэл алдана. “Хурдан явья. Нийслэл хүрэх хол байна шүү.” Хэлэхдээ Линлей авга Хиллманыг гарнаас нь татан нийслэлд ярилцах боломж олголгүй алхлаа.

Жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ Линлейн мөрөнд баяртайгаар зогсоод скүээак хийн чархирна.

Скүэк чархираан дараанаас Линлей, Бэбэ, Линлей гурав алсын замдаа гарлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.