Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 5]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 5 – ‘Бэбэ’ Сүүдрийн хулгана (нэгдүгээр хэсэг)

“Эрнст сургууль бол дэлхийн хамгийн шилдэг шидтэний сургууль.Бүх төгсөгчид хамгийн багадаа зургадугаар зэрэглэлийн шидтэнгүүд байдаг. Маш олон төгсөгчид долдугаар зэрэглэлийн шидтэнгүүд! Хэрэв Баруч овог долдугаар зэрэглэлийн шидтэнтэй болвол бид өвөг дээдсийнхээ дурсгалт сэлмээ буцааж авах боломжтой болно.”

Хогг зөөлхөнөөр хэллээ

Линлей Хоггийг өөрт нь итгэл хүлэлгэснийг мэдэрч байлаа.

“Бидний өвөг дээдсийн дурсгалт сэлэм. Энэ сэлмээ алдсан доромжлолоо бид арилгах ёстой.” Линлейн зүрх хүчтэй цохилж байлаа

Эртний Луугийн цуст дайчны овог. Энэхүү хүчит удмаараа тэрбээр бахархдаг. Гэхдээ хүчит Луугийн цуст овог өөрсдийнхөө өвөг дээдсийнхээ дурсгалт сэлмээ алдсан шүү дээ. Ямар гутамшиг бэ? Хогг болон олон өвгөдүүд үүний талаар бодох бүрт ичдэг байсан.

Харамсалтай нь дайны сэлэм ‘Алуурчин’  худалдаж авсан гэр бүл эгэл жирийн гэр бүл биш байх нь тодорхой. Одоогийн Баруч овог хэтэрий дорой байна.

“Эрнст? Гэрэлт Сүмийн ариун хаан уу?” Хажууд байсан Делин Кевоте хэлнэ.

“Юу болов, Делин өвөө?” Линлей гайхан асуув. “Бүх Ариун Нэгдлийн зургаан хаант улс, арван таван вант улсуудын зуу зуун сая хүмүүс Гэрэлт сүмийн дотогт хаан Эрнстийг мэдэх байх. ” Линлей мөн Домогт Эрнст хааны түүхийг мэднэ.

Тэрээр ганцаар Гэрэлт сүмийн нэр хүндийг өсгөн, Ариун нэгдлийг үүсгэсэн.

“Би тэр жаал Эрнстийг ийм амжилттай болохыг төсөөлөө ч үгүй. Тэр ч бүү хэл Гэрэлт сүмийн Ариун хаан болжээ.” Делин Кевоте санаашрав.

 

“Делин өвөө та Ариун хаан Эрнстийг мэддэг байсан юмуу?” Линлей цочив.

Гэхдээ Линлей үүний талаар дахин бодов.

Зөв ч байх учиртай. Пуанг эзэнт гүрэн нэгдсэн байхдаа Гэрэлт сүм, Сүүдрийн соёл, Гэгээнтний павьлонууд олон сүмүүдийг эзэнт гүрэнд барьсан. Энэ бүх сүмүүд бүгд Пуант эзэнт гүрний захиргаанд байсан.

“Ерөнхийдөө Эрнст Гэгээнтэн зэрэглэлд орж ирсэн гоц авьяастай хүн. Тавь орчим настай л байсан. Гэхдээ миний насны хувьд сүүлдэж ирсэн хүнтэй адил.” Делин Кевоте тайван хэлнэ.

Делин Кевоте амьд ахуйд Эрнст өөрийгөө хөгжүүлж байсан. Эрнст дөнгөж Гэгээнтэн зэрэглэлд ороход Делин Кевоте харин Юлан тивийн Гэгээнтэн зэрэглэлийн оргилд олон жил болж байсан. Гэгээнтэн зэрэглэлийн дайчдын дунд Делин Кевоте хамгийн шилдэгт тооцогдог байсан.

Пуант эзэнт гүрэнд Делин Кевоте маш өндөр зиндааны хүн байсан бол Эрнст түүнтэй эн зэрэгцэх хаа ч хүрэхгүй.

Хэрэв Эрнст түүнтэй таарвал тэрбээр жудагтай аргаггүй бөхийн хүндэтгэл үзүүлэх байсан.

“Эрнст ийм мундаг болно гэж би үнэхээр төсөөлөгүй.” Делин Кевоте хөнгөхөн инээв.

Линлей Делин Кевотыг бишрэх агуу мэдрэмж зүрхэнд нь төрнө. Пуант эзэнт гүрний Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн, Юлан тивийн хамгийн хүчирхэг хүн. Харин одоо өөрт нь шид зааж байна шүү дээ. Линлей ямар азтай байна.

Оройн хоол үргэлжилж, Баруч овгийн эдлэнд сайхан уур амьсгал бүрдсэн байв.

“Линлей долоо хоногын дараа Авга Хиллманыг чамайг Фэнлай хотод хүргэж, шидтэний шалгалт, элсэлтэнд туслахаар зохицуулчихья.” Хогг Линлей уруу инээмсэглэнэ.

“Мэдлээ, ааваа.”

Линлей толгой дохив.

“Залуу эзэн Линлей. Таныг сайн шидтэний сургуульд элсэж чадна гэдэгт итгэж байна.” Гэрийн үйлчлэгч Хири хэлнэ.

“Хамгийн шилдэг нь. Өө шилдэг нь шүү!” Жижигхэн Вартоны жижигхэн гар хоол болсон хэдий ч гараа савчина.

Хогг багахан инээмсэглээд “Шидтэн болно гэдэг амаргүй. Зөвхөн арван мянган хүнээс нэг хүн тэнцэнэ. Эрнст сургуульд орох шаардлага бүр өндөр босготой. Зөвхөн шидийн өндөр хандлагатай хүмүүс тэнцдэг. Хэрэв Линлей шидтэн болж чадвал би машид баярлана. Аль сургуульд орох хамаагүй.”

“Би таныхаа урмыг хугалахгүй ээ ааваа.” Линлейн үгс итгэл дүүрэн байлаа.

Учир нь Линлей аль хэдийн нэгдүгээр зэрэглэлийн шидтэн шүү дээ.

…..

Цаг хугацаа өнгөрөх зуур нэг мэдэхэд долоо хоног өнгөрлөө.

Хойд эдлэнгийн өвсөн дунд Линлей хэвтэж байвал жижигхэн Сүүдрийн хулгана Линлейг тойрон үсрэнэ. Тасралтгүй чархираж байсан ч Линлей түүнийг үл тооно

Жижигхэн Сүүдрийн хулгана нүдээ эргэлдүүлэн, хоёр хөл дээрээ босоод урд хоёр сарвуугаараа Линлейн биеийг нална.

“Скүүүэеак” Сүүдрийн хулгана сэтгэл дундуур дуулна.

Линлей Сүүдрийн хулганы толгойг илнэ. “За одоо тоглохоо больцгооё. Маргааш би гэрээ орхин нийслэл орно. Шидтэний шалгалт дуусаад би шидтэний сургуульд орно. Би чамтай дараа нь уулзах боломж үгүй.”

Сүүдрийн хулганыг шидтэний сургуульд авчрах боломж үгүй.

Шидтэний сургуулийн сурагчид энгийн хүмүүс биш. Хүчирхэг олон шидтэн хүртэл байна. Тэд жижигхэн Сүүдрийн хулганыг байхыг мэдвэл тэд даруй эрхэндээ орон тамгалах болно. Долоо эсвэл наймдугаар зэрэглэлийн шидтэнгүүд тэнд байх учиртай. Жижигхэн Сүүдрийн хулгана барих бол асуудал биш.

Линлей Сүүдрийн хулганатай харилцаа үүсгээгүй учраас хэн ч түүнийг эрхэндээ оруулах боломжтой.

“Снифф, снифф…” Линлейг ярьж байгааг сонсоод жижигхэн Сүүдрийн хулгана нам дуугаар хамраараа үнэрлэнэ.

“Чи миний юу ярьж байгааг ч ойлгохгүй.” Линлей аргаггүй эрхэнд толгойгоо сэгсрэв.

“Шидтэний сургуульд би хэр удахаа мэдэхгүй байна. Хэдэн жил болох бол? Хоёул дахин уулздаг болвуу?” Линлей жижигхэн Сүүдрийн хулганы үсийг илбэнэ. Дотроо хагацах хүсэлгүй байлаа. Жижигхэн Сүүдрийн хулганатай сүүлийн нэг сар тоглосон учир хөөрхөн жижиг Сүүдрийн хулганыг халамжилдаг, хайрладаг болсон.

Тайван, намуухнаар чархирах үедээ нүдээ хагас анин жижигхэн Сүүдрийн хулгана дуртайя эрхлэнэ.

…..

Дараагийн өдөр, өдрийн хоолны дараа. Баруч овгийн эдлэнгийн өмнөд хэсэг

Хогг цэх, нухацтай зогсоно. Линлейг хараад “Линлей, Вушан тосгон нийслэлтэй ойрхон. Ерен километрийн зайд байдаг. Чи гэгээ тасрахаас өмнө тэнд оччихно. Очоод нийслэлд хэрэг төвөгт битгий ороорой. Нийслэлд баян, нэр нөлөө бүхий хүмүүс олон байдаг.”

“Мэдлээ, ааваа.” Линлей хэлэхдээ толгой бөхийнө.

“Хиллман, Би чамд Линлейг даатгалаа.” Хогг хажуугийн Хиллманыг харнам.

Хиллман инээмсэглэн. “Ноён Хогг. Та санаагаа бүү чилээ дээ.”

“За та нар одоо явж болно.” Хогг инээв.

“Баяртай, ааваа.” Линлей хүндэтгэлтэйгээр хэлэв. Дараагаар жижигхэн Вартон уруу инээмсэглэв. “Вартон ах чинь одоо явлаа шүү дээ.”

Жижигхэн Вартон даруй Линлейг харан намуухан хоолойгоор “Ахаа. баяртай.!”

Линлей эдлэнгийн арын хэсэг уруу хялам хийснээ дотроо “Жижигхэн Сүүдрийн хулганад минь мах авчрах хүн байхгүй болох вий гэж айж байна.” Линлейн хажууд байсан Хиллман “ЛИнлей, Линлей явцгаая.”

” Мэдлээ, авга Хиллман.”

Линлей дахин юм бодолгүй даруй авга Хиллманыг даган эдлэнгээс гарав.

“Скүэк” Баруч овгийн эдлэнгийн зочны өрөөний дээвэр дээр, Жижигхэн Сүүдрийн хулгана Линлейг явахыг харна. Жижигхэн Сүүдрийн хулганы бодол олон асуултаар дүүрнэ. Нүдэнд нь Линлей уг нь анд явах ёстой. Яагаад цүнх үүрээд өөр хүнтэй явж байгаа билээ?

Жижигхэн Сүүдрийн хулгана Линлейд үнэхээр дуртай.

Сарын хугацаанд Линлейг өөрийн гэр бүлийн хүнээ гэж үзэх болсон.

“Скүеээак!”

Жижигхэн Сүүдрийн хулганы бие нүд ирмэх зуур Баруч овгийн эдлэнгийн дээврээс алга болж. Хоёр гурван хөдөлгөөний дараагаар ойрын айлын дээвэр дээр зогсоно. Одоо ч Линлей Хиллман хоёрыг харсан хэвээр. Линлейн араас дагасаар удалгүй жижигхэн Сүүдрийн хулгана Вушан тосгоноос гараад явлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.