Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 4]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 4 – Эрнст сургууль

Цаг хугацаа өнгөрөх бүрт бусдаас хайр халамж мэдэрч үзээгүй жижиг Сүүдрийн хулгана Линлейгээс жийрхэхээ бага багаар болино. Наймдугаар өдөр гэхэд туулайгаа газар тавиад хоёрхон алхамын цаана байхад жижиг Сүүдрийн хулгана үтэр түргэн идэхээр хурдан гүйн, Линлей уруу хоёр удаа чархирсан.

Аравдугаар өдөр!

“За өнөөдөр би жижгхэн сүүдрийн хулганад болсон мах өгнө.” Линлей зэрлэг тахиаг уутанд хийн, баяртайгаар хуучин эдлэнгийнхаа арын хэсэгт очив.

Делин Кевоте Линлейн хажууд алхана. Гэхдээ Линлейгээс гадна хэн ч түүнийг харж чадахгүй. Делин Кевоте баяртайгаар мишээх нь түүний сахлыг хөндлөнгөөр бавайлгана. “Линлей өнгөрсөн есөн өдөр жижигхэн Сүүдрийн хулана чамаас айхаа болисон. Өнөөдөр чи түүнд болсон мах өгөх гэж байна. Тиймээс машид баярлан улам чамд ойртох байх даа.”Энэ үгийг сонсоод Линлей мөн баярлан жуумалзана.

Линлей арын эдлэнд орох төдийд

“Скүек, Скүек!” Жижгхэн Сүүдрийн хулгана линлей уруу хурдлан гүйн, дороо үсэрч, чархирна.

“Би хоолоо гаргаагүй байтал надруу аль хэдийн гүйлээ. Надаас үнэхээр айхгүй байгаа юм байна.” Линлей дотроо баярлана.

Түүний хажууд Делин Кевоте жижигхэн сүүдрийн хулгана уруу эелдэгээр инээмсэглэнэ. Сүүдрийн хулгана Делин Кевоте огтхон ч мэдрэхгүй байгаа. Делин Кевоте “Чамд аль хэдийн ойр дотно болсон янзтай байна.”

“Скүеэээээаак!” Жижигхэн сүүдрийн хулгана Линлей уруу гэмгүй цайлган хар нүдээрээ харан, тэсгэл алдан чархийнэ. Энэ нь Линлейг хурдан хоолоо өгөөчээ гэж байгаа аястай.”Битгий тэвчээргүй загна.” Линлей шарсан тахиаг уутнаас гаргала.Шарсан тахиаг үнэрлэсэн жижигхэн Сүүдрийн хулганы нүд гэрэлтэн, Линлей уруу өрөвдэлтэй харцаар харна. Линлей үүнийг хараад элгээ хөштөл инээлээ. Өнгөрсөнд Линлей жижигхэн Вартонд хоол өгвөл Вартон “Ахаа, би энийг хүсч байна.” гэж өрөвдөлтэй харцаар хардаг байсан.Одоо жижигхэн Сүүдрийн хулгана яг адилаар хийнэм!”хэхэ, бүгд чинийх!” Линлей шарсан тахиаг Сүүдрийн хулганад өгөвЖижигхэн Сүүдрийн хулгана баясгалантайгаар чархиран, шарсан тахиаг даруй залгилна. Ганц хазсаны дараа жижиг Сүүдрийн хулгана улам хурдлан иднэ. Богинохон хугацаанд Сүүдрийн хулганатай адил хэмжээтэй байсан шарсан тахиа бүхэлдээ алга болов.”Ходоод нь яаж ийм их хоол идэж чаддагийг ойлгохгүй юм. Ийм их юм яаж иддэг байнаа?” Санаа алдан Линлей инээв.Энэ удаа жижигхэн Сүүдрийн хулгана хоолдоо машид сэтгэл ханасан аястай. Машид баярлан дороо үсрэнгээ  Линлей уруу чархирсан хэвээр. Тэр ч бүү хэл Линлейн хөлийг урд хоёр сарвуугаараа тэврэн авлаа. Линлей машид баярлахаас өөр яах билээ?. Энэ бол Сүүдрийн хулгана өөрийн санаачлагаараа Линлейд ойртсон анхны удаа.”Линлей гараараа арсыг нь илбэх гэж оролд. Ихэвчлэн шидэт араатнуудын гэр бүлийн гишүүд нь үсийг нь самнадаг.” Делин Кевоте зөвлөнө. Линлей гараа сунган жижигхэн Сүүдрийн хулганы толгойнд гараа хүргэлээ. Жижигхэн Сүүдрийн хулгана бултах гэж өчүүхэн ч оролдсонгүй. Харин ч нүдээ хагас анин дуртайяа илүүлнэ. Линлей даруй урам орж, үсийг нь самнан, Сүүдрийн хулганыг хурхирах хүртэл ая тухтай амар амгаланг мэдрүүлнэ.”Энэ жижигхэн залуу ч хөөрхөн юм” Линлей үнэхээр энэ жижигхэн Сүүдрийн хулганд дуртай болж эхэлнэ.”Делин өвөө, шидэт араатнууд үнэхээр соонин юм. Хурдны луу аварга хатуу хайрстай хэрнээ долдугаар зэрэглэлийн шидэт араатан. Харин энэ жижиг Сүүдрийн хулгана өсч том болхоороо бас долдугаар зэрэглэлийн шидэт араатан болох юм. Хоёул адилхан зэрэглэлд багтах ч яагаад ийм өөр ялгаа гарч байгаа юм бол?”Сүүдрийн хулганаа халамжлах зуур, Линлей гайхахаас өөр яанам бэ?”Өнгөн байдлаар дүгнэж болохгүй. Гудамжинд таарсан хамгийн эгэл хөгшин эр гараа хөдөлгөх төдий нисдэг луу хөлөглөн уул давч болно шүү дээ.” Делин Кевоте зөөлхөн инээв.Линлей энэ санааг ойлгож байв.

Гэхдээ далд ухамсартаа тэрээр өнгөн талаас дүгнэдэг хэвээр

Жишээлбэл Хурдны лууг хар. Том бие, хөлдүү алтан гэрлээр гэрэлтэх хайрсыг нь хараад ямар хүчтэйг хүн шууд хэлж чадна.

“Энэ Сүүдрийн хулгана хэзээ надтай эн тэнцүү харилцааг санаачлах юм болдоо.” Линлей амандаа бувтнав. Тэрэнд юу ч хийх боломж үгүй. Эн тэнцүү харилцааг зөвхөн шидэт араатнууд санаачилдаг. Тиймээс тэр зөвхөн хүлээхээс яах вэ?

Делин Кевоте инээгээд “Бүх зүйл сайнаар явж байна. Санаж яв. Тэвчээртэй байх ёстой.П

“За . Ойлголоо.” Линлей ч инээв.

…..

Цаг хугацаа нүд ирмэх зуур өнгөрч. Линлей жижигхэн Сүүдрийн хулганыг хорин өдөр хооллов. Жижигхэн Сүүдрийн хулгана Линлейтэй маш дотно харицна. Зарим шалтгаанаар тэр хоёр машид дотно болсон ч жижигхэн Сүүдрийн хулгана эн тэнцүү харилцааг санаачлаагүй хэвээр.

Газрыг харанхуй бүрхэн авч, бүхэл Вушан тосгон анир чимээгүй.

Баруч овгийн хоолны өрөөнд, Линлей гэр бүлийнхэнтэйгээ, Гэрийн үйлчлэгч Хиритэй хамт урт ширээн дээр суун оройн хоолоо идэж байхад лааны гэрлүүд бадарна.

“Линлей чамайг шарсан мах хойд эдлэнд ававаачих боллоо гэж сонслоо.” Хоолны тэн хагаст Хогг анхаарлаа Линлейд хандуулав.

Линлей сандрав.

“Одоо миний үнэнгээ хэлэх цаг болсон мэт болжээ.” Линлей өөртөө хэлээд хогг аав уру гаран толгой дохив. “Ааваа, саяхан би манай арын эдлэнд хөөрхөн амьтан амьдрахыг олж мэдсэн. Маш хөөрхөн амьтан. Би хоол өгч байгаа юм.

“хөөрхөн амьтан?” Вартоны нүд сэрэв.

“Өө.”

Хогг толгой дохив. “Бид арын эдлэнд бараг ордоггүй. тэнд амьтад байх нь жирийн хэрэг. Долоо хоногын дараа Фэнлэй хотоод шидийн хандлага шалгах шалгалт, шидтэний элсэлт болно чи орох уу?”

“Өө, шидийн шалгалт болон шидтэний элсэлт ий?” Линлей энэ арга хэмжээг гэнэт санав.

Хуйларч буй луугаас гэрэл гарч ирэн цагаан сахалт Делин Кевоте болж хувирна. Делин Кевоте Линей уруу инээгээд. “Линлей, шидтэний шалгалт элсэлт зөвхөн чиний сонголт. Миний зааварчилгаа дор чи шидтэний сургуулиас муу амжилт олох билүү?”

Линлей энэ бодолтой хүлээн зөвшөөрнө.

Делин Кевоте Гэгээнтэн Зэрэглэлийн хүчит шидтэн. Шидтэний сургууль яалаа гэж Гэгээнтэн зэрэглэлийн хүчит шидтэнээр хичээлээ заалгах билээ.

“Юу? Чи явмааргүй байгаа юмуу?” Урьд инээмсэглэж байсан хоггийн царай хүйтэн хөндий болж бодлогоширно.

Давхар элементийн наймдугаар зэрэглэлийн шидтэн, жижигхэн бүлгийн хоорондийн тулааныг үзээд Линлей шидтэн болохыг хүсч байгааг тодхон санана. Яагаад одоо эргэлзэнэ бэ?  Хогг ч гэсэн Линлейг шидтэн болохыг машид хүснэ.

“Ааваа. Би…”

“Үгүй. Линлей аавынхаа саналыг зөвшөөр.” Делин Кевоте яаран хэллээ.

Линлей хэлэх гэж байсан үгээ урууландаа залгин орхив. Энэ үед сэжиглэн асуув. “Делин өвөө, та надад заана биз дээ? Та надад зааж байхад би яагаад шидтэний сургуульд орох хэрэгтэй юм бэ? Гэр бүлийн мөнгийг хий дэмий үрж байгаа бус уу?”

“Үгүй.” Делин Кевоте нухацтай хэлнэ. “Би Юлан тивд таван мянган жил амьдарсангүй. Таван мянган Жил шүү дээ Линлей. Чи олон шидтэнгүүд олон шинэ шид энэ хугацаанд боловсруулсныг анзаарах хэрэгтэй. Хэдэн шид энэ хугацаанд гарч ирсэнийг хэн мэдэх билээ?”

Линлей даруй ойлголоо.

“Тэгээд Линлей, Вушан тосгон чамд хэтэрхий жижигдэнэ. Чи шат ахин илүү уудам нутгийг үзэх хэрэгтэй.” Делин Кевоте нухацтай хэлнэ.

“Илүү том хүрээнд…”

Линлей ятгуулагдахаас өөр яах билээ.

Хурдны луугийн хүчит сүр мөн “Галт могойн бүжиг” Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн Рүдиг өлхөн тоо томшгүй чулуун бороо оруулж сүйрэл авчирснийг санаж байв.

“Ирээдүйд…”

Линлейн зүрх булиглаж. Хэрэв нэг өдөр луугийн толгойд мордож, гаймшгийн хүчийг зэвшиж, хүн төрөлхтний орой тэргүүнд хүрвэл гайхалтай мэдрэмж ава. Үүнийг бодох тутамд түүний цус буцална.

“Линлей чи юугаа бодно бэ?” Хогг урам хугарч эхэлнэ. Линлейтэй яриж байхүед Линлей мөрөөдөж байлаа.

“Өө юу ч бишээ.!” Линлей даруй аав Хогг уруугаа харж толгой дохин. “Ааваа миний зүрхэнд би үнэхээр шидтэн болох хүслэн байна. Долоо хоногын дараа намайг Фэнлай хотод очуулж, шидтэн болох шалгалтанд орох ажил явдлыг зохицуулж өгнө үү.”
Хогг үүнийг сонсоод эцэст нь инээлээ..

“Шидтэн. ооо, оо. Яг галаар турхирдаг шидтэн шиг үү?” Сонсож байх зуур Вартон алгаа ташина.

“Вартон тэр бол зүгээр циркийн заль. Циркийн залийг битгий жинхэнэ шидтэй холиорой.” Хогг ширүүн хэлнэ.

“өө.” Жижигхэн Вартон ярихаа болив.

Линлей тэсгэл алдан аавыгаа харна. “Ааваа, олон шидтэний сургууль байх ёстой. Алин сайн бэе Нээрээ шидтэн, дайчны холимог сургууль гэж байдаг уу?”

Хогг инээгээд “Үнэндээ дөрвөн хүчит хаанд улс, мөн үндсэн нэгдлүүд өөрсдийн гэсэн Элит сургуулиудтай. Чи дөрвөн хаанд улсад О’Брийний эзэнт улс хамгийн хүчирхэг цэргийн хүчтэйг мэднэ.”

Линлей толгой дохив. Бүгд үүнийг мэднэ.

“О’Брийн эзэнт улсын хамгийн шилдэг сургууль бол О’Брийн академи. ДЮлан тивийн хамгийн шилдэг дайчны академид тооцогддог. Харин Шидтэний академиуд бол…” Хогг бодлогоширно. “Юлан тивийн шилдэг сургууль Ариун нэгдэлд бий. Нэрийг нь Ариун сүмийн домогт Ариун хааны нэрээр нэрлэсэн ‘Ариун хаан Эрнст’ “Эрснт сургууль.”


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.