Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 3]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 3 – Болхи арга (хоёрдугаар хэсэг)

Линлей даруй гүйн нэг гараараа чандагийн хоолойноос шүүрэн авлаа. ТАС!

Шаналантайя тийчилж байсан туулай хоёр чичрээд амьгүй болов. Хагас жилийн өмнө болсон тулааны дараачаар Линлейн цусан дахь Луугийн цусний хэрцгий зан авир бүрэн илэрсэн.

“Би нэгдүгээр зэрэглэлийн дайчин болоод шидтэн. Дайралтийн хувьд миний шид илүү хүчтэй юм.” Чандагийг базан Линлей санаа амран инээлээ.

Шидтэнгүүд есөн зэрэглэлд хуваагддаг. Нэгдүгээр зэрэглэлийн шидтэн болох тун ч амархан. Харин удаачаар зэрэглэл ахин тун хэцүү. Олон хүчит шидтэнгүүд долоогоос найм, эсвэл наймаас дээшээ зэрэглэлд орох гэж зуун бүтэн жил шаргуу сургуулилдаг.

Харин Нэгдүгээр зэрэглэлийн хувьд авьяастай хүн хагас жилийн дотор болчихно. Харин авьяасгүй хүн шидтэн болох суурь шаардлагаа хангасан тохиолдолд хоёроос гурван жилд шидтэн болно.

Атгандаа чандагаа бариад Линлей даруй уулнаас буулаа.

“Линлей чи яагаад болгоогүй бэ? Сүүдрийн хулгана түүний мах иддэг ч болсон маханд илүү дуртай.” Делин Кевоте-н хоолой Линлейн оюун бодолд сонсогдоно.

“Делин Өвөө, таныг хүүхэд хуурч байгаагүй гэдэгт мөрийцөхөд бэлэн байна.” Гүйж байхдаа Линлей ёжилсон өнгөөр хариулнам.

Делин Кевоте дотроо давхийнэ. Тэрбээр нэг ч хүүхэдгүй байсан учир яагаад Гэгээнтэн зэрэглэлийн хүчит шидтэн хүүхэд харж хандах билээ?

“Юу. Үгүй л дээ. Би үзээгүй.” Делин Кевоте аргаггүй эрхэнд хүлээн зөвшөөрөв.

Линлей өөртөө итгэлтэйгээр “Би ихэвчлэн Вартоныг хардаг. Танд л гэж хэлэхэд та хүүхдэд аливаа зүйлийг өгөхийг хүсвэл анхнаасаа сайнаас өгөхгүй байхыг зөвлөе. Эс бөгөөс ирээдүйд тэд танаас удаа бүрт илүү ихийг хүсэх болно. Одоо Сүүдрийн хулгана чулуу зажилж байна. Би түүнд түүхий мах өгвөл машид баярлана. Би түүнд түүхий мах долоогоос найман өдөр өгч байгаад дараа нь болсон мах өгвөл тэр улам баярлана.”

Делин Кевоте даруй ойлгов.

 

Хөгшрөх тусам хүн санаа суудаг. Энэ санааг ойлгохгүй байна гэж юу байхав? Өөрийн дагалдагч нартаа хэрэглэдэгтэй адил арга энэ байв. Эхлээд шар тосны үнэр авхуулаад дараа нь бага багаар өгнө. Ихийг эхэнд өгвөл тэдний ирээдүйд баярлуулахад хэцүү болно.

“Би сармагчин өсгөх номноос бас уншсан. “Өглөө гурав гэж хэлээд орой дөрвийг өгөх нь өглөө дөрөв гэж хэлээд орой гуравийг өгөхөөс илүү” гэж бичсэн.” Линлей мишээнэ.

Линлей наймхан настай хэдий ч тэрбээр залуу хүмүүсээс дутахгүй гэдгийг Делин Кевоте мэдэрлээ.

“Баруч овгийн боловсрол үнэхээр үр дүнтэй юм.” Делин Кевоте дотроо уулга алдлаа. Сайн боловсролтой болсоноор оюун хөгждөг.Харамсалтай нь олон эгэл улсууд боловсрол эзэмшиж чаддаггүй. Эгэл ардууд дийлэнхидээ сайн шидтэний сургууль эсвэл дайчны сургуулийн элсэлтийн шалгуур эсвэл элсэлтийн төлбөрийг төлж чаддаггүй.

…..

Гартаа зэрлэг чандага атгасан Линлейг гэртээ гүйж байгааг харсан Вушан тосгоны хэн ч гайхсангүй. Үнэндээ Линлей “Газрын гадас” шидийг сурсанаас хойш тэрбээр зэрлэг ангийн мах дийлэнхидээ авчирдаг болсон.

“Залуу эзэн Линлей гайхалтай юм. Дахиад ангийн мах авчирсан байна.” Түүнтэй зөрсөн хүмүүс мишээн өнгөрнө.

Линлей хүмүүстэй зөрж байхдаа мөн эелдэгээр хариу инээмсэглэнэ.

“Хүний өгсөн хоолыг Сүүдрийн хулгана иддэг болов уу.”

Гүнзгий амьсгаа аваад Линлей гэр бүлийнхээ эдлэнгийн хойд талбайн уруу явлаа. Болгоомжтойхон гишгэж, Сүүдрийн хулгана гарч ирсэн газар ойртлоо. Түүний гишгээ ямар ч чимээ гаргахгүй байв. Богино хугацаанд Линлей хаана байсан газраа эргээд ирэв.

“Сүүдрийн хулгана хаана байна?” Линлей эртний байшингаа аживал илжирч буй навчиж, нурангаас өөр юу ч харагдахгүй байв.

Зарим чулууг мэрсэн ул мөр үлджээ. Гэхдээ бүхэл байшингаар хайж үзвэл Сүүдрийн хулганы бараа ч харагдахгүй байв. Линлей дотроо цөхрөнгөө барахаас өөр яах билээ? “Делин өвөө, сүүдрийн хулгана аль хэдийн явчихжээ. Ганц цагийн дотор үнэхээр явчихаж байгаа юмуу?”

Гэрлийн туяа Хуйларч буй луу бөгжөөөс гаран, цагаан дээлтэй Делин Кевоте болов.

Делин Кевоте мөн эргэлзэн хөмсгөө атируулав. “Ийм байх учиргүй дээ. Ганц цаг өнгөрсөн шүү дээ. Үнэхээр явчихаж байгаа юм байхдаа?”

Гэнэтхэн!

“Крүнч, Крүнч.” Танил зөөлхөн мэрэх чимээ дахин сонсогдов. Линлейн нүд сэргээд эртний эдлэнгийн зүг эргэв. Эртний эдлэнгийн хаалгаар орвол хар Сүүдрийн хулгана нэг газар чулуу мэрж хэвтэж байгааг харж байлаа. Яг л сийлбэрчин мэт чулуунууд этгээд, сонирхолтой хэлбэрт оруулан зажилсан байв.

Линлей хаалганы хажууд зогсож байв.

Тап! Линлей албаар хаалгаар орж буй чимээ гаргав.

“Ээк!”

Хар Сүүдрийн хулгана нүд ирмэх зуур арван метр холдов. Түүний хоёр гялтганасан нүд хаалганы зүг ширтэнэ. Тэрбээр даруй Линлейг харлаа. Мэдээж болгоомжилсон байгааг нүднээс нь харж болно.

“Май, энийг идээ.”

Линлей Сүүдрийн хулгана уруу инээмсэглээд зэрлэг чандагаа хаалганы урд шидэв. Сүүдрийн хулгана хүний хэлийг ойлгохгүй ч, ухаантай шидэт араатнууд инээмсэглэлийн утга учирыг ойлгохыг мэдэж байв.

Эцсийн эцэст, шидэт араатнууд зэрлэг араатнуудтай адил биш. Тэдний оюун ухаан хүнийхээс багахан дорой. Хүчтэй шидэт араатнууд мөн овжин зальтай бадйаг.

“Битгий яар, битгий яараарай.” Линлей өөртөө сануулан хойшоо аажуухан ухрана.

Сүүдрийн хулгана Линлейг явахыг хараад зэрлэг чандагыг харлаа. Богинохон хугацаанд тээнэгэлзэж байснаа гялбаа мэт хаалганы зүгт очин холын Линлейг харна. Одоо л тэрбээр үхсэн чандагыг харнам. Сүүдрийн хулгана машид баярлана дороо үсэрлээ.

“Скүээ. Скүээ!” Сүүдрийн хулгана баяртай чимээ гаргав.

Одоо чандагийн махийг бушуухан идлээ. Хурц шүднүүд нь гайхалтай хурдан зажилна. Сүүдрийн хулгана жижиг биетэй ч, өөрөөс нь том биетэй чандагыг бүхэлд нь арьсыг нь үлдээгээд идэв. Ясыг хүртэл дутаалгүй идсэн байв.

“Бүүрп!” Жижигхэн Сүүдрийн хулгана хэхрэх дууг гаргаснаа, хүнийх мэт хөдөлгөөнөөр машид тавтай гэдсээ иллээ.

Чулуутай харьцуулвал түүхий мах хамаа үгүй амттай байв.

Хоолоо идээд Линлейгийн явсан зүг уруу дахин харав. Гөлчгий Сүүдрийн хулгана даруй энэ залуу хүүд талархах сэтгэл төрнө. Эцсийн эцэст энэ чинь зулзага шидэт араатан шүү дээ. Гөлчгий Сүүдрийн хулгана хүртэл дараа энэ залуу хүн дахин ангийн махтай ирэх болов уу гэсэн бодолтой хоцорлоо.

Тэр өдрийн орой.

“Сүүдрийн хулгана идсэн эсэхийг гайхах юмаа.” Линлей хойд эдлэндээ очин, зэрлэг чандага шидсэн газраа очив.

“Линлей битгий санаа зов. Энэ шидэт араатны зулзага. Үргэлж л өлсөж байдаг юм.” Делин Кевотийн хөхрөх чимээ Линлейн бодолд цуурайтна.

Линлей үл мэдэгдэм толгой дохив. Даруй хаалганы хажууд ирвэл цустай туулайн арьс үлдсэн байлаа. Гэхдээ туулайн шүүс болоод яснууд алга болсон байв. Үүнийг хараад Линлейн нүд гэрэлтэв.

“Гайхалтай!” Линлей гараа чанга атгав.

Эхний алхам амжилттэй. Одоо үргэлжлүүлэх л үлдлээ

Маргааш үдээс хойш Линлей зэрлэг тахиа агнав. Ангийн махаа Авга Хирид өгөөд оройн хоол бэлдүүлэхээр зэхэв. Харин өчигдөр чандагаа хаана шидсэн, тэр хаалганы зүгт Линлей зэрлэг тахиагаа шидлээ.

“Сүүдрийн хулгана үнэндээ намайг харж байна шүү дээ.” Линлей Сүүдрийн хулганыг өөр уруу нь ойртоход нь сандарна.

“Линлей бүх зүйл сайнаар явж байна. Чамайг хараад зугтаагүй гэдэг нь чамд ямар ч муу сэтгэгдэл төрөөгүйг илэрхийлж байна.” Делин Кевоте энэ явдалыг хараад Линлейд дотроо нууцханаар баярлав. Линлей үнэхээр хүчирхэг шидэт араатны зулзагатай таарсан байна шүү дээ.

“Энэ зулзагын эцэг эх ямар зорилготой амьтад юм болдоо.” Делин Кевот дотроо сэжиглэнэ.

Зэрлэг тахиагаа хаалганы тэнд орхиод бага Сүүдрийн хулганад хэдэн үг хэлээд инээмсэглээд ухарлаа. Энэ удаа харин тэр явахгүй хажууд нь зогсоод харж байв. Удалгүй балчир Сүүдрийн хулгана гарч ирэв. Эргэн тойрноо ажаад, хол байгаа Линлейг хараад айсангүй. Ойртон очоод толгойгоо гудайлгаад даруй тахиаг Сүүдрийн хулгана идэж эхлэв.

….

Гурав дахь өдөр, Дөрөв дэх өдөр, Тав дахь өдөр.

Үргэлжилсээр. Өдөр ирэх бүр Линлей бясалгалын дасгал хийн жижигхэн Сүүдрийн хулганад идэх зэрлэг чандага болоод бусад амьтдыг бэлдэнэ. Энэ тосгоны хэн ч тэр бүү хэл Хогг, Хиллман хүртэл Линлейг шид сурч байгааг мэдэхгүй. Үүнтэй адилаар хэн ч Линлейг дөрөвдүгээр зэрэглэлийн шидэт араатны хүчтэй зулзага тэжээж байгааг мэдэхгүй.

Зөвхөн Делин Кевоте үүнийг мэдэж байлаа. Тэрбээр Линлейг өсч том болохыг харна.

“Линлейд энэ жижигхэн Вушан тосгон яаж хангалттай байх билээ.” Линлейг бясалган, шидээр сургуулилахыг хараад Делин Кевотед баяр хөөр тодорно. “Ирээдүйд, Линлей чирнелен ягаан Сүүдрийн хулгана дагуулаад зах хязгааргүй Юлан тивд хөл тавина.”


Өмнөх хэсэг

Дараагийн

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s