Чөтгөр бурхдын домгууд [13]-Төрөлхийн авьяас шалгах

Өдрийн мэнд!

Хяналтгүй оруулсан тул алдаатай эсвэл ойлгомжгүй зүйл байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.

Мөн таалагдаж байгаа дүрийнхээ талаар сэтгэгдэл үлдээвэл баяртай байх болно.

Advertisements
One comment

Өмнөх хэсэг

         Дараагийн хэсэг


“Бүгд нэг нэг сүнсний болор аваарай. Эдгээр анхдагч сүнсний болорууд сайн хадгалагдагдсан. Сүнсний хүч 500 хүрэхээс өмнө сүнсний анхдагч болоруудыг өөрийн сүнсний түвшингөө шалгахын тулд хэрэглэж болно. Эхний удаад чиний сүнсний хүч 500-г хангасан бол чи дундаж сүнсний болорыг хэрэглэх хэрэгтэй!” гэж Не Ли хэлээд хүн бүрт нэг нэгээр нь сүнсний болорыг хуваарилаж эхлэв.

Не Ли-г тэдэнд сүнсний болор хуваарилахыг хараад Вэй Нань , Жү Сян Зюнь, Жан Мин нар нэрлэхлэв.

“Ийм үнэтэй зүйлийг бид нар хэрхэн авч чадах билээ?” Вэй Нань хэлэв. Нэг л анхдагч сүнсний болор 1000 чөтгөрийн зоосны үнэтэй; тэдний 2 жилийн хэрэглээний зарлага ч ийм их хэмжээнд хүрэхгүй гэтэл Не Ли тэдэнд сүнсний болорыг зүгээр л бэлэглэж байна шүү дээ.

“Тийм ээ, бид үүнийг авч чадахгүй!” Жү Сян Зюнь хурдхан нэмэрлэж хэлэв.

Жан Мин ч адилхан хэллээ. Тэд бүгд энгийн сурагчид . Өмнө нь хэзээ тэд ийм үнэтэй зүйл хэрэглэж байлаа даа?

“Үүнийг Не Ли өгсөн, ав аа! Эсвэл та нар биднийг ах дүүс гэж тооцдоггүй хэрэг үү?” Ду Зө хөмсөгөө зангидан чангаар хэллээ.

Хэдий Ду Зө энгийн сурагч ч, тэр одоо ч нэр хүндтэй хэвээр байгаа. Тэр гурав нэг нэгэнрүүгээ хараад толгой дохив. Не Ли-ээс сүнсний болорыг авахад тэдний сэтгэл талархалаар дүүрэн байлаа.

“Баярлалаа Не Ли, одооноос чи бидний ахлагч. Хэрэв ямар нэг зүйл болвол бид чадахаараа туслах болно.” гэж тэд хэлэв. Тэд аль хэдийн Не Ли-г сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн ба тэд Не Ли-г дагахаар шийджээ.

Тэр гурвын үгийг сонссон Не Ли үл мэдэг инээмсэглэв. Ах дүүстэй болсоноор Не Ли-ийн хийхээр төлөвлөсөн ажлыг хагасаар бууруулж байгаа юм!

“Ду Зө, чи эхлээд шалга!” Не Ли Ду Зө-рүү харангаа хэлэв “Зүгээр сургуулийн элсэлтэн дээр хийсэнтэйгээ адилаар хий!”

“Мэдлээ” Ду Зө толгой дохив. Тэр анхдагч сүнсний болорыг өргөөд, удаанаар өөрийн сүнсний хүчээ тийшээ шилжүүлэв. Сүнсний болор аажмаар гэрэлтэж эхлэв. Бага багаар гэрэл нэмэгдсээр, Ду Зө-ийн харуулсан царай хараахан боловсроогүй ч, сүнсний болор дотор тойрон бүжиглэх дүр үзэгдэх төдий байлаа. Энэ гэрлийн түвшинийг дүгнэвэл, тэнд 1 одтой хүрэл чөтгөрийн сүнстний зэрэглэлд хүрэхэд их зай байлаа.

Үлдсэн нь тэдний хараанаас алга боллоо бас энийг хэдэн тооны цэгүүд цоохортон байсан гэж хэлж болохоор, цэг бүр нэг сүнсний хүчийг төлөөлнө.

“Ду Зө, чиний чадвар маш хурдан өссөн байна. Чи аль хэдийн 52 сүнсний хүчтэй болж!” Лү Пиао-ын сэтгэл догдлон хэлэв, Магадгүй Ду Зө 52 сүнсний хүчтэйээр тэдэн дундаа түрүүлж сүнсний хүчээ 100 болгож, 1 одтой чөтгөрийн сүнстэн болох байх.

Ду Зө Не Ли-г харав. Не Ли одоогоор сүнсний болорыг харахад төвлөрч байв.

Не Ли-ийн хувьд сүнсний хүчний хэмжээ чухал биш, 10 эсвэл 100 байх нь хамаагүй , хамгийн чухал нь шинж чанар болон хэлбэр.

Сүнсний болор дотор хэсэг цагаан гэрэлтэй , улаавтар саарал туяагаар гэрэлтсэн цэгнүүд тохиолдлоор хоорондоо нийлж төрөл бүрийн хэлбэр үүсгэж байв, яг л үүл шиг.

Дүр зургыг харсан, Не Ли гайхсан царай гарган, намуухнаар хэллээ ” Энэ нь Хүчирхэг Галын шинж чанартай мөн Тэнгэрийн Аадрын үүлний хэлбэртэй байна.” Ду Зө-ийн бясалгалын бэлтгэл хурдацтай байсанд гайхах юм алга.Тэнгэрийн Аадрын үүлний хэлбэр болон Хүчирхэг Галын шинж чанар нь төгс зохицоно. Өмнөх амьдралдаа Ду Зө Ариун Галын бичээсний хээгээр хичээллэж байсан нь харамсалтай юм, тэгээд дээр нь тэр 1 одтой алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн болоход тэр аль хэдийн хязгаартаа хүрсэн байсан. Гэхдээ энэ амьдралд, Ду Зө           Не Ли-ийн тусламжтайгаар том өөрчлөлт хийх болно.

“Хүчирхэг Галын шинж, мөн Тэнгэрийн Аадрын үүлний хэлбэр ээ?” Бүгд Не Ли-ийн хэлсэн зүйл гайхширав.

“Энэ дэлхийд дутагдалтай сүнсний тойронгууд гэж байхгүй. Улаан, улбар шар, шар, ногоон, бүдэг цэнхэр, хөх, индиго гэсэн 7 өнгийн сүнсний тойрон байдаг. Нэг бүр нь хувь хүний өвөрмөц чанар , авьяас чадварыг илэхрхийлдэг. Янз бүрийн шалтгааны улмаас, зарим сүнсний тойрон нь бэлтгэл хийхэд илүү амар байдаг, гэхдээ улаан сүнсний тойрон нь дутагдалтай гэсэн үг биш. Хэрвээ чи бэлтгэх хийх зөв бясалгалын техник олж чадвал, энэ нь улаан сүнсний тойрон байсан ч хүчээ суллаж чадна. Сүнсний тойронгын зэргээ өөр зэрэгт шилжүүлсэн хүн бол сүнсний хүчний бясалгалын сонирхогч!” Не Ли эдгээр зүйлүүдийг хэлэхдээ үл мэдэг инээмсэглэж байлаа.

Не Ли-ийн үгийг сонссон Ду Зө, Лү Пиао болон бусад нь мэл гайхширж орхилоо. Энэ нь үнэхээр цочирдууллаа, Яруу Алдрын хот үүссэн цагаас хойш, тэдгээр домгийн зэрэглэлийн шинжээчид сүнсний тойронг зэрэглэлтэй гэж сургасаар байгаа. Улбар шар улаанаас хүчтэй, шар улбар шараас хүчтэй… тэгэхээр тэр домгийн зэрэглэлийн шинжээчидийг зөвхөн сонирхогч байсан гээд хэлчихлээ гэж үү?

Сүнсний тойронгийн ойлголтоор, домгийн зэрэглэлийн шинжээчид ч Не Ли-тэй адил зэрэглэлийнх биш юм. Не Ли сүнсний тойронгийн талаарх мэдлэгээр ямар ч домгийн зэрэглэлийн шинжээчидтэй өрсөлдөж чадна. Учир нь өмнөх амьдралдаа, Не Ли домгийн зэргээс илүү гарсан; энэ түвшин нь тэдний хувьд төсөөлшгүй юм.

Не Ли үргэлжлүүлэн хэллээ, ” Хэрвээ чи тохиромжтой бясалгалын техникийг олвол , ямар ч сүнсний тойронгийн өнгө домгийн зэрэглэлд хүрч чадна! Ду Зэ Хүчирхэг Галын шинж, мөн Тэнгэрийн Аадрын үүлний хэлбэртэй шар сүнсний тойронтой. Зөв бясалгалын техник, бичээсний хээ болон Тэнгэрийн Аянганы Чөтгөрийн Араатан нь түүний Хүчирхэг Галын шинжнийх, үүнтэйгээр түүний амжилт цочирдуулам байх болно. Хэрвээ тэр өөр дадлага хийвэл түүний бясалгалыг тооцохгүйгээр үйл явц нь удааширч , харцангуй түүний хүч доогуур болно.”

Не Ли-ийн үгийг сонссон, Ду Зө гунигтайгаар хараад хэллээ “Харамсалтай нь, Яруу Алдрын хотод Хүчирхэг Галын техник нь гүйцэд бус. Хэрэв тэд нь эртний номонд тэмдэглэгдсэн бол хэл нь ч мөн эртний хэл дээр байгаа” үгээ дутуу хэлсэнээ Ду Зө гэнэт бодов. Ниэ Ли Хүчирхэг Галын номыг уншиж чадсан.Тэр Не Ли-рүү итгэл төрсөн харцаар харлаа.

Энэ үед, Не Ли инээмсэглэл тодруулан халааснаасаа карт гаргаж ирэв. Тэгээд тэр хэллээ ” Надтай хамт бай, үүнд ямар ч санаа зовох юм байхгүй. Энэ бол зөвхөн Хүчирхэг Галын бясалгалын техникүүд, надад бол тийм ч хэцүү биш. Би 69 Хүчирхэг Галын бясалгалын техниктэй, чи алинаар нь дадлага хийхийг хүсч байна?”

Тэнгэрлэг Улаан Туяаны техникүүд? Үгүй ээ , энэ техник бол их хатуу, ялангуяа нэг удаагийн бэлтгэлээр л төгсгөлд нь хүрдэг, энэ нь амархан хэн нэгний голчидийг гэмтээж чадна. Тэнгэрлиг Күилин техник? Энэ техник Ду Зө-ийн биенд үнэхээр тохиромжтой. Тэнгэрлиг Күилин техник нь ямар ч асуудалгүй гэхдээ үүгээр өмнө нь хэн ч бэлтгэл хийж байгаагүй, бүр зохиогч нь хүртэл. Гэхдээ Не Ли-н дүгнэлтээр,  техникийн эхний 9н үе шат нь маш аюулгүй ба зөвхөн сүүлийн 3н шат нь л бага зэрэг асуудалтай.

Тэнгэрлиг Күилин* техникийн хүч нь ярих зүйлгүй. 9р шатны дадлага нь л аль хэдийн цочирдуулам бас гайхалтай байдаг. Сүүлийн 3н үе шатнаас л , Ду Зө-ийн хувь заяа хамаарна.

“Чи Тэнгэрлиг Күилин техникээр бэлтгэл хий, тэдгээр гурваас хамгийн хүчтэй нь Хүчирхэг Галын бясалгалын техникүүд. Би чамтай техникийн тарнийг хуваалцах болно. Ирээдүйд, Би үүнээс төрөл бүрийн тулааны урлагын хувилбарын хуулбарыг хийнэ!” Удалгүй, Не Ли Ду Зө-д техникийн тарнийг хуваалцав. Тэнгэрлиг Күилин техникийн тарни тийм ч нууцлагдмал биш, тиймээс Ду Зө маш хурдан цээжиллээ.

Нам гүмхэн дотроо бясалгав, Ду Зө маш ихээр гайхширлаа. Тэнгэрлиг Күилин техник бусад бясалгалын техникээс гарцаагүй хүчтэй , үүнийг тэр өнгөрсөнд харсан! Зөвхөн тарниар, Ду Зө өөрийн сүнсний тойронгийн хурдтай хэлбэлзэлийг мэдрэв; түүний сүнсний хүч илэрхий бэхжисэн шинжтэй байв. Тэр дөнгөж бэлтгэлээ эхэлсэн  ч түүний сүнсний хүч аль хэдийн тэлж бас нэмэгдэж эхлэв!

Урьдчилан таамаглахад , Тэнгэрлиг Күилин техникээр дадлагажсаны дараа, Ду Зө-ийн сүнсний хүчнийхээ бүх төрлийн хэлбэлзэл , хязгаарыг олох болно!

Энэ бүх хугацаанд, Ду Зө өөрийн гэр бүлийн хүнд хувь заяатай тэмцэлтсээр байгаа. Түүний мөрөөдөл бол эцэг эх болон гэр бүлийнхээ хувь тавиланг өөрчлөх , гэхдээ тэр энэ зорилго нь маш хол байгааг мэднэ. Гэхдээ энэ үед , Ду Зө эдгээр бүх асуудлуудыг орхиод , Тэнгэрлиг Күилин бясалгалын техникээр хичээнгүйлэн дадлагаж хэрэгтэйгээ мэдэрлээ! Энэ бүгдийг Не Ли түүнд өгсөн!

“Би чамд хэдэн өдрийн дотор бясалгалын техникийн мэдээллүүдийг тэмдэглэн өгөх болно!” Не Ли сулхан инээмсэглэн хэллээ.

Ду Зө Не Ли-д маш ихээр талархаж байв. Түүний нүд улайн хүндэлтгэлтэйгээр хэлэв ” Тэнгэрлиг Күилин бясалгалын техникийг надтай хуваалцсан сайхан сэтгэлд, талархал илэрхийлье. Цаашид чамд ямар нэг зүйл тохиолдвол, би чадахаараа туслах болно, хэрвээ энэ нь шовх ирт ууланд алхах эсвэл галан далайд сэлэх байсан ч , Хэрэв Ду Зө би багахан эргэлзвэл, тэнгэрийн хараалаар үхэхэд бэлэн байна!”

(Орчуулгачийн тэмдэглэл:”шовх ирт ууланд алхах эсвэл галан далайд сэлэх” жинхэнэ утга нь үхлийн аюултай зүйлс)

“Тэгэх хэрэггүй дээ, бид бол сайн ах дүүс! Энэ бол зөвхөн бясалгалын техник!” Не Ли хөнгөхөн инээмсэглэн хэлээд Ду Зө-ийн нурууг зөөлхөн алгадав.

Не Ли-ийн хувьд бол энэ нь зөвхөн бясалгалын техникийн нэг хэсэг , гэхдээ Ду Зө-ийн хувьд бол үүний ач холбогдол нь өөр!

Энэ үед, Лу Пиао  сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй , дэргэдээс нь хэлэв “Та нар хэтэрхий нялуун юмаа, ах дүүс бид жаргал зовлонгоо хамтдаа хуваалцах хэрэгтэй! Не Ли, Би зөвхөн улаан сүнсний тойронтой,надад тохиромжтой тохирох сүнсний бэлтгэл бий  юу?”

“Тэгэлгүй яахав, бүгд сүнсний бэлтгэл хийж болно, бусдад нь тэнд өөр бясалгалын техник байгаа тэр нь улаан сүнсний тойронд тохирно!” Не Ли инээмсэглэн хэллээ.

Лү Пиао өөрийнхөө сүнсний хүчийг сүнсний болорлуу шилжүүлж эхлэв. Даруй, сүнсний болор сүүмэлзэх төдий гэрэл гаргаж эхлэв. Болор доторх гэрлүүдээс 10 цэг нь улаавтар туяа гаргав. Тод гэрэлнүүд нь Ду Зө-гийнхээс жижиг боловч олон байв! Үүнийг харсан, Лү Пиао-ийн царай улайв. Түүний сүнсний хүч маш бага юм.

“Улаан сүнсний тойрон, Хаос* шинж чанар болон Улаан Нарны хэлбэр!” Не Ли хоромхон зуур хөмсөгөө зангидав. “Улаан нарны хэлбэр, энэ нь нийтлэг хэдий ч , Хаос нь гайхалтай ховор шинж чанар, 100.000 хүний нэг нь ч Хаос шинжтэй байдаггүй . Яагаад Гэгээн Үндсэн Хаос техникээр хичээллэж болохгүй гэж?”

“Гэгээн Үндсэн Хаос техник? Энэ хүчтэй юу?” Лү Пиао догдлог асуув, энэ нь хүчирхэг нэр шиг сонсогдож байна.

“Тэгэлгүй яахав, Гэгээн Үндсэн Хаос техник нь Тэнгэрлиг Күилин техникээс огтхон ч дутахааргүй. Тийм ч их бэлтгэл хийх шаардлагагүй, зөвхөн өөрийн бие дэх Хаос Күи-г өсгөх хэрэгтэй, энэ нь чамд тохирно.” Не Ли хөхрөн “Бэлтгэлээ хамгийн дээд зэрэглэлд хүргэх нь чиний азнаас хамаарна.”

Не Ли-ийн хэлэхийг сонсоод Лү Пиао-ийн нүд агшин зуурт гялалзав. Энэ бясалгалын техникийн хэсэг нь түүнд маш ихээр тохирно. Тэр инээд алдан хэлэв “Би хамгийн дээд зэрэглэлд хүрэхээр бэлтгэх хэрэггүй ээ, Би нэг одтой чөтгөрийн сүнстэний мөнгөн зэрэглэлд хүрч чадвал сэтгэл хангалуун байх болно.

Нэг одтой мөнгөн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн… Хэрвээ Гэгээн Үндсэн Хаос техникийн зохиогч нь Лү Пиао-ийн туйлын зорилго нь хэр их гэдгийг мэдвэл тэр түүнийг бодолдоо багалзуурдаж алах болно.

“1 одтой мөнгөн зэрэглэл…” Не Ли хэлэх үггүй болов. Тэрээр өмнө нь Лү Пиао-г өөрийн мөрөөдлөө хэр инээдтэй болохыг ухаарна гэж тооцолов. Гэгээн Үндсэн Хаос бясалгалын техникээр Дадлагажих, энэ нь 1 одтой хүрэл зэрэглэл дээр тогтох боломжгүй. Хаос Күи-г биедээ хуримтлуулахад, Лү Пиао-ийн бясалгал асар хурдан боловсорч аймшигт түвшинд хүрэх болно!

Мөн Не Ли  Вэй Нань , Жү Сян Зюнь, Жан Мин нарыг шалган тус бүр нь бясалгалын техникийн багцтай бэлэг өгөв. Гэсэн хэдий ч үүнийг Гэгээн Үндсэн Хаос эсвэл Тэнгэрлиг Күилин техникүүдтэй харьцуулах боломжгүй. Тэдний бясалгалын техникүүд нь Яруу Алдрын хотынхоос ялгаагүй байсан тул харьцуулж болохоор байв. Бясалгалын техникийг дурьдахгүйгээр тэдний авьяас болон сүнсний тойрон нь төгс зохицож байсан, тэдний ирээдүйн дадлага нь илүү үр дүнтэй байх болно!

5 одтой хүрэл зэрэглэлд хүрч тохиромжтой чөтгөрийн сүнстэн-ийг олох хүртэлэээ хүлээ, дараагаар нь тэдний байлдааны чадвар хурдацтайгаар өсөх болно!

Өөрийн гар дах сүнсний болорын хэсэгрүү харав, Не Ли өөрийн төрөлхийн чадвараа шалгахад бэлдлээ. Янз бүрийн шалтгааны улмаас түүний өмнөх амьдралд , Не Ли олон тойруу замаар явсан ба түүний маш эмх замбарааагүйгээр бясалгалын техникүүдээр дадлагажиж байсан. Түүний бэлтгэлийн төгсгөлийн үр дүнд түүний хүч дутагдалтай байсан. Тиймээс энэ амьдралдаа, Не Ли өөрт хамгийн их тохирсон бясалгалын техникээр хичээллэхийг хүсч байгаа!


Орчуулагчийн тэмдэглэл:


Күилин-[ 麒麟][Qilin] Хятадын домогт туурайт  амьтан Qilin-of-Chinese-mythology


Хаос-[choas] эмх замбараагүй байдал


Өмнөх хэсэг

 Дараагийн хэсэг

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд [13]-Төрөлхийн авьяас шалгах”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s