Хуйларч буй луу [ном 2, хэсэг 2]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 2 – Болхи арга (нэгдүгээр хэсэг)

“Линлей битгий урам хугар. Би зөвхөн түүнийг хүчлэн эрхэндээ оруулах арга байхгүй гэж хэлсэн. Харин би эрхэндээ оруулах боломжгүй гэж хэлээгүй шүү дээ.” Делин Кевоте дотроо бахдалтайгаар инээмсэглэлээ. “Хэрэв энэ нас бие гүйцсэн Сүүдрийн хулгана байсан бол би туслаж чадахгүй байлаа. Гэхдээ энэ чинь зулзага Сүүдрийн хулгана шүү дээ. Гэгээнтэн зэрэглэлийн хүчит шидтэний хувьд надад зулзага Сүүдрийн хулганыг аргалах үр дүнтэй аргууд байна. Нэмж хэлэхэд сүнс хүлэх шидэт хээ ч хэрэг болохгүй.”

Линлейн тогтуун оюун дахин далайн давалгаа мэт хурдсана, тэрбээр Делин Кевоте уруу гялалзсан нүдээр харна.

“Өвөө Делин надад хурдан хэлээч, та юу төлөвлөөв?” Линлей ярихад хүртэл догдлон тэсгэл алдана.

Делин Кевоте өөртөө сэтгэл ханасан байдлаар инээмсэглээд “Тун энгийн Сүнс хүлэх арга нь сүнс хүлэх шидэт хээгээр эзэн зарцын харилцааг үүсгэдэг. Мэдээж хэн нэгэн шидэт араатанг эрхэндээ оруулвал эзэн болно гэсэн үг. Харин бидэнд эзэн-зарцын харилцаа үүсгэх арга ч алга. Иймээс бидэнд Сүүдрийн хулганатай ‘эн тэнцүү’ харилцааг санаачлах боломж байна.”

“Эн тэнцүү харилцаа?” Линлей сониучирхан “Энэ чинь юу билээ? Өмнө хэзээ ч сонсож байгаагүй байна.”

“Чи сонсоогүй байх нь аргаггүй. Таван мянган жилийн өмнө миний амьдардаг үед хүртэл маш цөөхөн хүмүүс ‘эн тэнцүү’ харилцааг мэддэг байсан.” Делин Кевотын нүд гялтганан инээмсэглэв. ” Эн тэнцүү харилцаа нь шидэт араатан та хоёр адилхан байр суурьтай байх ба эзэн зарцийн тухай ойлголт байхгүй гэсэн үг. Бодит байдал дээр эн тэнцүү харилцаанд шидэт араатан та хоёрын хооронд илүү дотно харилцаа үүсч, чин сэтгэлээсээ шидэт араатан чамд туслан гайхалтай багийн ажиллагаа үүснэ.”

Линлей одоо ойлгов

“Өө. Делин өвөө таны үгээр бол энэ харилцаанд маш олон давуу тал байна Хүмүүс яагаад ашигладаггүй юм бэ?” Линлей гайхшрав.

Делин Кевоте чангаар инээгээд ” Учир нь ‘эн тэнцүү’ харилцааг хүмүүс бус шидэт араатнууд санаачлах ёстой.”

“Шидэт араатнууд санаачилах аа?!” Линлей хөшиж орхив.

Сүнс хүлэх шидэт хээг бэлтгэх шаардлага үгүй нь аргаггүй. Энэ харилцааг шидэт араатан өөрөө санаачлах нь байна. Делин Кевоте үргэлжлүүлэн “Бүхий шидэт араатан төрөхдөө эн тэнцүү харилцааг санаачлах чадвартай байдаг. Гэхдээ бүхэл амьдралдаа энэ харилцааг ганц удаа ашиглаж болдог. Энэ зарц, эзний харилцаатай адил бус. Эзэн үхвэл шидэт араатныг дахин сүнс хүлэх аргаар эрхэндээ оруулан ашигладагтай адилхан биш. ”

Линлей толгой дохив.

“Гэхдээ шидэт араатныг ‘эн тэнцүү’ харилцааг хүслээрээ санаачлуулах тун хэцүү.” Делин Кевоте нухацтай царай гаргана. “Чи шидэт араатныг гэр бүлийн хүнээ гэж итгүүлэн, өөрөөс чинь салахгүй байх шийдвэр гаргах хүртэл ятгана гэсэн үг. Тэгж байн гэмээн шидэт араатан ‘Эн тэнцүү харилцаа’ чамтай саналаараа үүсгэнэ.”

Линлей багахан толгой дохив.

“Насанд хүрсэн шидэт араатнууд маш ухаантай, хэрэв насанд хүрсэн шидэт араатны сэтгэлийг хөдөлгөж, гэр бүлээ хэмээн харуулахыг хүсвэл бараг боломжгүй.” Делин Кевоте санаа алдав. “Гэхдээ зулзагууд өөр. Тэд хүний үр ухаан хөгжөөгүйтэй адилхан амархан хууртагдаж болно. Өөртөө татахыг хүсвэл амттай хоол өг. Шидэт араатнуудын ухаан маш муу. Тэднийг ойр ойрхон хооллох бүрт тэр чамд татагдана. Тэгээд хамт тогло. Богино хугацааны дараа энэ шидэт араатан чамд дуртай болно. Тэр ч бүү хэл эцэг эх нийгмээсээ тусгаарлагдсан шидэт араатны зулзага эрхэндээ оруулахад бүр амархан.”

Делин Кевотын үгийг сонсвол Линлейн хүнд ачааг авсан мэт болов.

“Жоохон хүүхэд хуурах асуудал л байна шүү дээ.” Линлей хөрхөн инээв.

Энэ тал дээр тэрбээр арвин туршлагатай. Багаасаа тэрбээр жоохон дүү Вартонтой тоглож, түүнийг хуурдаг байжээ. Линлей энэ тал дээр урлагын мастер гэсэн үг.

“Линлей битгий биеэ тоо. Хэрэв чи шидэт араатны зулзага хуурах гэж байвал маш олон зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Болгоомжтой байхгүй бол энэ жижиг Сүүдрийн хулгана чамайг хазаж мэднэ шүү.” Делин Кевоте сануулав.

“Намайг хазах ий? ”

Линлей холгүйхэн байх Сүүдрийн хулгана уруу харав. Чулууг зажлан бутаргах соёо сонсдоно. Сүүдрийн хулгана чулууг талх зажилж буй мэт амархан зажилж байв. Линлей хурц соёоных нь талаар огтхон ч эргэлзэхгүй байв.

“Тэгвэл би яах ёстой бэ?” Линлей даруй өөртөө итгэх итгэлээ алдав.

“Тайвшир. Миний аргаар чамд төвөг ирэхгүй. Миний ‘болхи санаа’-гаар чамд зөвхөн цаг хугацаа болоод тэсвэр тэвчээр хэрэгтэй. Битгий яарч эсвэл тэсгэл алд.” Делин Кевоте өөрийн ‘болхи санаа’ удаанаар тайлбарлав. “Линлей, хэрэв Сүүдрийн хулгана өлсгөлөн байвал юу ч хамаагүй иднэ. Чулуу, яс, мах. Гэхдээ хамгийн дуртай нь мэдээж мах. Тэр дундаа шарсан мах. Энэ өвөг дээдсийн туршлага дээр үндэслэсэн юм шүү.”

“Түүнчлэн зүгээр Вушан уул уруу гарч зарим араатан алаадах, тэгээд шарсан махаа газар түүнээс хол тавиарай. Санаж ав. Ойртох гэсний хэрэггүй. Тэрбээр идэх бүрт чамд ойртохыг хүлээ.” Делин Кевоте инээв. “Чи ойртох гэж оролдвол, чамаас айсандаа дайрч мэднэ. Гэхдээ хэрэв чамруу өөрөө ойртвол ямар ч аюул байхгүй.”

“Болхи хэдий ч маш аюулгүй арга.” Делин Кевоте инээмсэглэнгээ хэлнэ.

Линлей ойлгов.

Энэ арга үнэхээр бага зэрэг болхи ч гэлээ шулуун бөгөөд энгийн.

“Өвөө Делин энэ сүүдрийн хулгана өөр газар уруу гүйчихгүй байгаа?” Тэрбээр шарсан махтай ирэхэд Сүүдрийн хулгана алга болж мэдсэн байна. Тэгвэл тэрээр яаж ч чадахгүй билээ.

“Хэн мэдлээ? Энэ чиний азнаас шалтгаална. Гэхдээ богино хугацаанд энэ хаачих ч үгүй.” Делин Кевоте хэллээ.

“За яахав. Би тэгвэл зэрлэг араатан алахаар явлаа.”Линлей тлогой дохин хурдхан Вушан уул уруу гүйлээ. Хөлний гишгэлтүүд хурдтай ч гэсэн хачирхмаар нь ямар ч чимээ гарахгүй байлаа. Энэ газрын төрлийн шидтэний нэг чадвар.

Эдлэнгийн хойд хаалгаар гарсаний дараа Линлей энгийн хурдаараа гүйн, түүний хөлний чимээ дахин сонсдоно.

“Залуу эзэн Линлей, дахин уул гарах гэж байгаа юмуу?” Авга Хири гартаа шүүр барих шүүрдэж байхдаа Линлейг харан инээмсэглэв.

“Тиймээ.” Линлей хурдаа нэмэхэд арилан одов.

Өнгөрсөн хагас жилийн турш Линлей үдээс хойш бүр шидийн урлагт суралцахаар очдог байсан. Түүнийг шидийн урлагт суралцаж байгааг мэдээж хэн ч мэдэхгүй. Тэд гэхдээ үдээс хойш бүр Линлейг ууланд чөлөөт цагаараа тоглох дуртай гэж боддог.

…..

Намар. Вушан уулын дийлэнхи модод навчсаа гээсэн хэдий ч мөнх ногоон модод ч олон байв. Зарим гүн улаан навчисаар гангарсан модод ч байна.

Уулсын ой модонд хурдтай үл мэдэг сүүдэр нэвчих харагдана. Линлей чимээгүй гүйсэн ч үл мэдэгдэм бөгөөд хурдан байлаа. Тэрээр хагас жилийн турш газрын эрчимийг өөртөө сорсон учир зөвхөн Линлейн шидийн хүчээр зогсохгүй түүний бие бялдар хөгжсөн.

Энэ үед Линлейн бие Вушан тосгоны дундаж 15-16 насны залуус мөн нэгдүгээр зэрэглэлийн дайчны хүчтэй байлаа.

Олон хэрэм болоод туулай Вушан ууланд байдаг. Энд догшин араатан ховор. Ийм учраас эцэг эхчүүд хүүдүүдээ ууланд тоглуулахаас айдаггүй. Эцсийн эцэст Вушан уул жижигхэн уул ба цөөхөн том амьтад, тоотой шидэт араатнуудтай.

Линлейн гүйх чимээ гэнэт зогсов. Шаргал өнгөтэй өвс идэж буй туулайг харсан байв.

Маш сэрэмжтэй зэрлэг туулай хүртэл Линлейг ойртож ирсэнийг анзаарсангүй.

“Зэрлэг туулайнууд хурдан хариу үйлдэл үзүүлж, хурдан гүйдэг. Шид хэрэглэсэн дээр байна.” Линлей даруй шидийн шившлэг уншина.

Линлейн цээжний голд газрын шидийн хүч гарах шиг болов. Дийлнхи дайчид өрцнөөсөө арван сантиметр дор тулааны кигээ байрлуулдаг бол харин шидтэнгүүд шууд цээжийнхээ голд, хоёр хөхний толгойн голд хуримтлуулдаг. Харин сүнсний энерги мэдээж толгойнд хуримтлагдана.

Шидэт шившлэг амандаа бувтнасан эсвэл орилсон ямар ч ялгаагүй. Хамгийн чухал нь шидэт тарниар сүнсний энергиэ чиглүүлэх явдал билээ.

Хэдхэн секунденд Линлей шившлэгээ дуусгаж, түүний нүд гэрэлтэн туулайг харлаа.

Нэгдүгээр зэрэглэлийн газрын шид – Газрын гадас!

Пүүф!

Зэрлэг туулайн доороос хурц газрын гадас шуудхан гарч ирлээ. Энэ түүний цээжийн сүлбэн оров. Улаан цус урсан гарч, зөөлөн арьсийг нь будлаа. Энэхүү гэнэтийн дайралтанд цочирдсон туулай даруй амь тэмцэнэ. Гэхдээ энэ бүхний дараа өөрийгөө илүү хурдан цус алдахад хүргэжээ.


Өмнөх хэсэг

Дараагийн

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s