Хуйралч буй луу [Ном 2, Хэсэг 1]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 1 – Шидэт араатан, Сүүдрийн хулгана

“Шидэт араатан ‘Сүүдрийн хулгана?’ өвөө Делин, энэ Сүүдрийн хулганад ямар содон зүйл байгаа бэ? бас Шидэт араатнууд дунд ямар зэрэглэлд багтах бэ?” Линлей Делин Кевоте хоёр оюун санаагаараа нэгэн зэрэг харилцаж байв. Линлей өвөө уруу догдолсон харцаар харна.

Делин Кевоте инээмсэглээд. Тэрээр хэдэн хором царайны хувиралаа нуугаад аажмаар
“Сүүдрийн хулгана аль нэг зэрэглэлд оруулах нь явцуу хэрэг. Учир нь энэ бол хулганы бүхэл бүтэн овог. Харханы төрлийн амьтадаас хоёр үндсэн бүлэг гарч ирдэг. Чулуу идэгч харх, Сүүдрийн хулгана. Энэ хоёр хоёулаа юу дуртайгаа иддэг. Тэд чулуу байна уу, яс тэр байтугай мах хүртэл иддэг.”

Линлей бодлоороо толгой дохин зөвшөөрнө.

Яг одоо, тэрбээр Сүүдрийн хулганыг чулуу мэрж байгааг харна.

“Шидэт араатнуудыг есөн зэрэглэлд хуваадаг. 1 зэрэглэлийн шидэт араатнууд бол хамгийн сул дорой нь. Мэдээж есдүгээр зэрэглэлээс дээшээ Гэгээнтэн зэрэглэл багтдаг.!” Делин Кевоте Линлей уруу инээмсэглээд “Линлей, хамгийн сул дорой Чулуу идэгч харх Саарал чулуу идэгч харх байдаг. Нэгээс гуравдугаар зэрэглэл хүртэл тэд саарал өнгөтэй байдаг. Харин дөрөвдүгээр зэрэглэл хүрсэн Чулуу идэгч харх цэвэр мөнгөн өнгөтэй болдог. Харин 7 зэрэглэлээс алтан өнгөтэй болж хувирна. Хэрэв алтлаг өнгөтэй Чулуу идэгч харх байвал долдугаар зэрэглэл, ихэвчлэн наймдугаар зэрэглэлийн шидэт араатан гэсэн үг дээ.”

“Линлей, Чулуу идэгч харх бол үнэхээр аймшигтай овог. Учир тэд маш олон тоогоор байдаг ба маш хурц шүднүүтэй. Тэдний шүд Сүүдрийн хулганыхаас хамаагүй хурц. Олон тооны Чулуу идэгч харх гарч ирвэл зуун мянган хүнтэй арми хүртэл найдлагагүй.”Делин Кевоте ярьж байхдаа санаашрав.

Делин Кевоте эрт харж байсан гамшгаа эргэн дурслаа

Чулуу идэгч харх хэдий Сүүдрийн хулганатай адил хурдтай биш ч, бие нь хүчтэй, ган мэт хатуу ажээ. Өндөр зэрэглэлийн Чулуу идэгч хархийн бие улам хатууран, хурц соёотой болдог байна. Жижигхэн биетэй ч үл тоомсорлож болохгүй. Олон тоогоороо үнэхээрийн гамшиг дагуулдаг.

“Армид ашигладаг дийлэнхи зэвсэг Чулуу идэгч харх алж чадахгүй, гэхдээ Чулуу идэгч харх цэргийг өлхөн идчихнэ.” Делин Кевоте дахин санаашрав.

Линлейн оюун бодолд уулнаас үеэр мэт бууж ирэх зах хил нь харагдахгүй, төгсгөлгүй олон Чулуу идэгч харх, арми цэргүүдийг довтлох харагдана. Чулуу идэгч хархны үеэр бүхэл армийг залгиж байгааг төсөөлөөд Линлейн зүрх шимшрив.

Үнэхээр аюултай.

“Хоёр аймгийн хархнууд дунд Чулуу идэгч харх бат хамгаалалт, хурц соёо болон олон тоотой. Харин Сүүдрийн хулгана? Тэд олон тоогоороо бас байгаа. Гэхдээ Чулуу идэгч хархнаас тооны хувьд хавгүй цөөн.” Делин Кевоте нэвтэрхий толь мэт ухаалаг, бүгдийг мэддэг харагдана.

“Сүүдрийн хулгана? Сүүдрийн хулгана хэр хүчтэй бэ?” Линлей асуулаа.

Түүнтэй холгүйхэн нэгэн Сүүдрийн хулгана байна. Ямар хүчтэйг Линлей мэдэхийг мэдээж хүснэм.

“Чулуу идэгч харх хамгийн сулдаа нэгдүгээр зэрэглэлийнх. Харин Сүүдрийн хулгана өөр! Хамгийн сул Сүүдрийн хулгана гурав дугаар зэрэглэлийн шидэт араатан, хар үслэг арьстай. Бүхэл бие нь цэнхэр болвол энэ тавдугаар зэрэглэл хүрсэний шинж, харин чирнелен ягаан болвол долдугаар зэрэглэл хүрсэний шинж. Хамгийн ихдээ наймдугаар зэрэглэл хүрдэг.”Делин Кевоте үгс тод товч байлаа.

Линлей дотроо толгой дохино.

Хүчний хувьд Сүүдрийн хулгана Чулуу идэгч хархнаас муу биш.

“Өвөө Делин, таны хэлсэнээр гурав эсвэл дөрөвдүгээр зэрэглэлийн Сүүдрийн хулгана тас хар арьстай гэсэн. Тавдугаар зэрэглэлээс цэнхэр болдог. Тэгэхээр энэ жижигхэн залуу гурав эсвэл дөрөвдүгээр зэрэглэлийн шидэт араатан гэж хэлнэ үү?” Линлей асуулт асуув.

“Энэ хар Сүүдрийн хулгана онцгой юм.”

Делин Кевоте ярихдаа хөмсгөө зангидан, “Чулуу идэгч хархнууд хүч чадал, хурц соёогоороо алдартай. Харин Сүүдрийн хулганууд хурд болон хурц соёогоороо. Сүүдрийн хулганы хурдыг тодорхойлсноор хүч чадлыг нь мэдэж болно.”

“Маш хурдтай хөдлөх юм. Нүд ирмэх хооронд арван метр явж байна. Сүүдрийн хулгана юм чинь энэ тийм ч содон биш байлгүй.”Линлей саяын хурдыг нь харж байлаа.

Делин Кевоте толгой дохин. “Сүүдрийн хулгана үнэхээр хурдан. Гэхдээ гөлчгий Сүүдрийн хулганы хувьд насанд хүрсэн Сүүдрийн хулганатай адил хурдтай байна гэдэг ер бус шүү.” Делин Кевоте нүүрэнд инээмсэглэл тодров.

“Ер бус аа?” Линлей Делин Кевоте уруу харав.

Делин Кевоте үргэлжлүүлэн, “Тиймээ, гөлчгий сүүдрийн хулганы хувьд дөрөвдүгээр зэрэглэлийн насанд хүрсэн Сүүдрийн хурданд хүрсэнийг үзвэл том болоод чирнелен ягаан өнгийн долдугаар зэрэглэлийн Сүүдрийн хулгана болж болох байна. Миний бодлоор.. энэ чирнелен ягаан Сүүдрийн хулганы зулзага байх.”

“Чирнелен ягаан Сүүдрийн хулганы зулзага ий?” Линлей гайхан хэлэв. “Гэхдээ хар үстэй юм байна шүү дээ.”

Делин Кевоте инээгээд. “Линлей, чирнелен ягаан Сүүдрийн хулгана, цэнхэр Сүүдрийн хулгана, төрөхдөө бүгд хар арьстай төрдөг. Хүч чадал нь ихэсхээрээ л арьсны өнгө нь өөрчлөгддөг. Үсний өнгө тэдний хүч чадлын баталгаа!”

Линлей гэнэт ойлгов. “Ийм учиртай байж ээ!”

“Делин өвөө, таны хэлж буйгаар Сүүдрийн хулгана гайхалтай хурдан. Энэ урд байгаа Сүүдрийн хулгана авга Хиллманаас ч хурдана. Та дөрөвдүгээр зэрэглэлийн Сүүдрийн хулгана зургадугаар зэрэглэлийн дайчнаас хурдан гэж хэлнэ үү.” Линлей гайхширсандаа уртаар санаа алдахаас өөр юу хийхэв.

Делин Кевоте хөхрөн инээгээд . “Линлей тэд хурдан биш байсан бол яагаад Сүүдрийн хулгана гэж нэртэй байх билээ?”

Адилхан зэрэглэлд хамаарвал Сүүдрийн хулгана дайчин хүнээс хамаагүй хурдан гүйнэ.

“Сүүдрийн хулгана бол маш үнэтэй, тэр дундаа долдугаар зэрэглэлийн чирнелен ягаан Сүүрдийн хулгана. Олон шидтэн чирнелен ягаан Сүүдрийн хулганатай болохыг хүсдэг. Тэд машид хурдан. Насанд хүрсэн чирнелен ягаан Сүүдрийн хулгана маш үнэтэй, эрхэндээ оруулах бүр хэцүү. Гөлчгий чирнелен ягаан Сүүдрийн хулгана барих илүү хялбар. Гэхдээ гөлчгий чирнелен ягаан Сүүдрийн хулганатай таарна гэдэг маш ховор.” Делин Кевоте инээмсэглэн Линлейг харав

Линлей үүнийг төсөөлж байлаа

Чирнелен ягаан Сүүдрийн хулгана хамгийн багадаа Долдугаар зэрэглэлийнх байна. энэ хамгийн багадаа Хурдны луун хүчтэй эн тэнцүү.

“Линлей, чирнелен ягаан Сүүдрийн хулгана хархнууд дундаа хаандаа тооцогддог. Тэд сүрэг Сүүдрийн хулгануудыг захирдаг. Сүүдрийн хулгана Чулуу идэгч хархнуудтай олон тоотой биш ч тэд чамгүй олон шүү. Гөлчгий чирнелен ягаан Сүүдрийн хулгана тэр дундаа олон насанд хүрсэн Сүүдрийн хулгануудаар хамгаалуулж байдаг.”

Чулуу мэрж буй хол байгаа Сүүдрийн хулгана уруу Делин Кевоте дахин харав.

“Залуудаа ийм хүчтэй байдаг. Энэ мэдээж чирнелэн ягаан Сүүдрийн хулганы гөлчгий байна. Би үнэхээр энэ танай эдлэнд нэг ч насанд хүрсэн хамгаалагч Сүүдрийн хулгана үгүй яаж ирсэнийг гайхаж байна.” Делин Кевоте гайхах аястай хэллээ.

Линлей Делин Кевотийн үгтэй санал нийлж байлаа

“Линлей.” Делин Кевоте гэнэтхэн Линлейг нүдэндээ сонин илэрхийлэмжтэй харна. Түүний хоолой цаанаа нэг л итгэл найдлагатай “Чирнелен ягаан Сүүдрийн хулганы гөлчгий яагаад энд байх нь хамаагүй…. чи хамтрагчаа болговол яасан юм? Сүүдрийн хулгана маш хурдтай өсдөг, ялангуяа чирнелен ягаан Сүүдрийн хулгана. Арван жилд, өсөлтийн хугацаа нь дууссан. Тэр үед чи долдугаар зэрэглэлийн шидэт араатантай, магадгүй наймдугаар зэрэглэлийн ч хамтрагчтай болж болно.”

Энэ үгсийн сонсоод Линлейн зүрх булиглана.

Долоо эсвэл наймдугаар зэрэглэлийн шидэт араатанг эрхэндээ оруулах маш хэцүү. Гэхдээ зулзага байхад нь эрхэндээ оруулах чамгүй амархан.

Нэмж хэлэхэд бүх зулзага шидэт араатнууд адил биш. Зарим нь хурдан өсдөг, зарим нь удаан өсдөг. Зарим Луугийн төрлийн шидэт араатнууд бүр насанд хүртлээ мянган жил болно. Дийлэнхи хүмүүс мэдээж тийм урт хугацааг хүлээж тэсэхгүй. Сүүдрийн хулгана бол харин хавгүй хурдан өсдөг шидэт араатны тоонд хамаарна

Гэхдээ чирнелен ягаан Сүүдрийн хулганы гөлчгийтэй таарна гэдэг ч ховор тохиол шүү.

Эцсийн эцэст, хүчтэй шидэт араатан зулзагаа хамгаалах нь мэдээж. Яагаад энэ залуу Сүүдрийн хулгана энэ эдлэнд ирсэн нь тодорхойгүй ч ганцаараа байгаа нь гарцаагүй байна.

“Линлей чирнелен ягаан Сүүдрийн хулганатай болно гэдэг бүхэл бүтэн Сүүдрийн хулганы армийг эрхэндээ оруулахтай адил!” Делин Кевоте Линлей уруу инээмсэглэнэ.“ Ийм учраас л чирнелен ягаан Сүүдрийн хулгана бусад долоо наймдугаар зэрэглэлийн шидэт араатнуудаас үнэтэй байдаг шалтгаан.”

Делин Кевоте үргэлжлүүлэн Линлейг догдлуулна.

Найман настай Линлей хэрхэн эсэргүүцэх билээ?

“Делин өвөө би яаж энэ чирнелен ягаан Сүүдрийн хулганыг эрхэндээ оруулах уу?” Линлей хөөрөн Делин Кевоте уруу харлаа.

Делин Кевоте үнэхээр баяртай байв. “Хэрэв бага  Линлей үнэхээр энэ Сүүдрийн хулганыг эрхэндээ оруулвал ирээдүйд би ч санаа амар байж болох нь.”  Делин Кевоте өөрийгөө сүнс учир ямар ч шидийн хүчгүйгээ мэдэж байлаа. Шидийн хүчгүй Гэгээнтэн зэрэглэлийн хүчит шидтэн үнэндээ ямар ч тулааны чадаргүй.

Түүнд Линлейг хамгаалах арга үгүй.

Өнгөрсөн хагас жилийн турш шаргуу, цагаахан сэтгэлтэй хүүг өөрийн ач хүү гэж бодох болсон. Мэдээж Линлейн хүчийг нэмэгдүүлэх хүсэл байлгүй яахав.

“Линлей чи тайван байх хэрэгтэй.” Делин Кевоте намуухнаар хэллээ.  “Энэ чирнелен ягаан Сүүдрийн хулганы гөлчгий ч дөрөвдүгээр зэрэглэлийн нас бие гүйцсэн Сүүдрийн хулганатай хурд нь энэ тэнцэнэ. Танай авга Хиллман ч барьж чадахгүй. Түүнийг хүчлэн эрхэндээ оруулах боломж байхгүй, бас чамд сүнс хүлэх шидийн хээ байхгүй шүү дээ.”

Линлей тэсвэр алдана.

Түүний халуу төөнүүлсэн оюун бодол одоо л тайвшран. Гашуунаар инээгээд “Одоо л саналаа. Шидийн амьтныг хоёр янзаар эрхэндээ оруулдаг. Эхнийх нь хүчилж, хоёрдох арга нь сүнс хүлэх шидийн хээ шүү дээ. Энэ хээг зөвхөн долдугаар зэрэглэлийн шидтэн хамгийн багадаа хийж чадна.”

Линлейн урам хугарч байв.

Халаг гэж, тэр хэтэрхий дорой юм. Чирнелен ягаан Сүүдрийн хулганы гөлчгийтэй таарсан ч эрхэндээ оруулах чадваргүй байдаг.


Өмнөх хэсэг

Дараагийн

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s