Чөтгөр бурхдын домгууд [12]-Cүнсний тойрон

2 comments

Өмнөх хэсэг

   Дараагийн хэсэг


Не Ли энэхүү аргаар урхи тавилаа, Ариун гэр бүл хэрэв Не Ли-ийн араас хөөцөлдөж дарамтлах аваас энэ нь тэднийг өөдгүй хүмүүс гэдгийг илчилнэ.

Шэнь Юэ болон Шэнь Сю бараг л цусаар бөөлжитлөө уурлав.

Е Зы Юнь тус дэм болж чадахгүй ч Не Ли-г дахин харна , тэр хэзээ ч Не Ли-г Ариун гэр бүлийг доромжлох зоригтой хүн гэж бодоогүй. Не Ли-ийн саяны үйлдэл Е Зы Юнь-д түүнийг оршин байгааг үгүйсгэх боломжгүй болгосон. Е Зы Юнь-ий сониуч зан хөдөлж, Не Ли үнэндээ ямар хүн бэ? гэдгийг мэдэхийн хүснэ.

Сяо Нин Арь-ийн хувьд, Не Ли өөрийн хурц үгсээрээ хэрхэн Ариун гэр бүлийн сул талруу дайрж байгааг сонсоод жаргалтай байхаас өөр яахав? Түүний гэр бүл үргэлж түүнийг Ариун гэр бүлийн гишүүнтэй гэрлүүлэхийг хүсдэг. Харамсалтай нь түүний сэтгэл энэ санааг зөвшөөрдөггүй. Гэрлэлтийн яриа эхэлснээс хойш түүний сэтгэлд Ариун гэр бүлийг тухай сайхан сэтгэгдэл үлдээгүй. Не Ли өөрийн үгсээрээ Ариун гэр бүлийг луйварчидийн дүрд тоглуулж, хэлэх үггүй болгон дарж байгааг сонсоход, Сяо Нин Арь инээдээ барьж дийлсэнгүй. Тэр үед түүний сэтгэл Не Ли-г бишрэх бишрэлээр дүүрэн байлаа. Нэг удаагийн харалтаар Улаан Туяаны хээн эх үүсвэрийг хэлээд мэдэх хүн хэд билээ? Хүмүүс өөрсдийн цагаа үрж байх хооронд Ниэ Ли номнууд уншсаар л байсан байна шүү дээ.

Яг энэ үед Лү Е ангийн гаднаас яаран гүйн ирээд саарал нөмрөгтэй хөгшин болоод дэд захирлийг чиглэн, Хүчирхэг Галын номыг хөгшин эрт дамжуулав.

Дэд захирал Е Шөн-ийн бүхий л анхаарал саарал нөмрөгтэй хөгшний царайны хувиралд чиглэнэ.

Саарал нөмрөгтэй хөгшин Хүчирхэг Галын номны 30 дахь хуудасны 6 дугаар диаграмыг гаргав. Тэр номон дээрх Хүчирхэг Галын бичээсний хээг харсанаа самбар дээрх Улаан Туяаны бичээсний хээтэй харьцуулав. Бачимдсандаа юу ч дуугарсангүй.

Е Шөн юм хэлж зүрхэлсэнгүй. Энэ явдал үнэхээр Ариун гэр бүлийн гутамшиг. Яруу Алдрын хотын дээд түвшиний асуудал болон хувирсан учир тэр юу ч хэлж зүрхэлсэнгүй.

Саарал нөмрөгтэй хөгшин Хүчирхэг Галын номыг харав. Тэр үгнүүд үнэхээр нарийн төвөгтэй байсан ба тэрээр зөвхөн багахан хэсгийг л ойлгож байв. Не Ли үнэхээр агуу мэдлэгтэй байсан нь түүнийг гайхшруулж орхив. Тэр хэсэг чимээгүй байснаа хэлэв “Тэр сурагч, Не Ли-ийн төрөлхийн авьяас хэр билээ?”

Е Шөн Лү Е-г харав. Үл танигдсан сурагчийн талаар дэд захирал тийм ч их мэдэхгүй.

Лү Е яаран хариулав “Би түүний харсан, тэр зөвхөн улаан сүнсний тойронтой.”

Саарал нөмрөгтэй хөгшин толгой дохиод “Харамсалтай юм, энэ сурагч маш оюунлаг сурагч юм. Харамсалтай нь түүний төрөлхийн авьяас иймхэн байх гэж, өөрөөр бол түүний ирээдүй нааштай байх байлаа. Лү Е, түүнд номын сангийн бичиг хэргийн албан тушаалыг зохицуул!”

“Мэдлээ!” Лү Е түргэн толгой дохив. Тэр саарал нөмрөгтэй хөгшнийг авьяаслаг хүмүүст дуртайг мэднэ. Хэдий Не Ли-ийн төрлөхийн авьяас бага ч , түүний мэдлэг Хүчирхэг Галын номыг уншиж чадахаар байна шүү дээ. Номын сангийн бичгийн ажилтан болсноороо, Не Ли үүнтэй адил олон номыг судалж суралцаж ч чадна. Яруу Алдрын хотын хүн бүр өөрсдийн бясалгалын бэлтгэлээ нэн тэргүүнд тавьдаг. Маш цөөн хэд нь эртний номыг судалж суралцдаг. Саарал нөмрөгтэй эрийн зохицуулалт нь Не Ли-г хамгаалах зорилготой. Номын сангийн бичиг хэргийн ажил нь сургууль дотор байдаг, тиймээс Ариун гэр бүл Не Ли-г дарамтлах боломжгүй гэсэн үг.

Гэхдээ, Не Ли Ариун гэр бүлд дарамтлуулахаас айна гэж үү? Хэрвээ өнгөрсөн амьдралдаа байсан бол, Не Ли Ариун Гэр бүлээс айсандаа сүүлтэй болох байсан. Гэхдээ одоогийн Не Ли мэдээж дургүйцлээ зүгээр залгиад суухгүй.

Энэ дургүйцлээ, Не Ли Ариун Гэр бүлийг төлөөсөө төлөх хүртэл хадгалсаар байна!

Шэнь Сю Не Ли-г үзэн ядалттайгаар харна. Түүний үзэн ядалт нь хязгаартаа хүрсэн байлаа, тэгээд хүйтнээр хэлэв. “Өнөөдрийн асуудал, би үүнийг санаж явах болно!” Шэнь Сю атаач хүн бас Не Ли-н багш тэгэхээр түүнд Не Ли-г зовоох олон арга олдоно.

Хэх хэх, Не Ли тасралтгүй ёжлов. Багшийн хувьд, тэр бол үнэхээр анги дах аюул ба машид ичгүүргүй этгээд! Хэдийгээр Ариун гэр бүл түүнийг асуудал гэж харахгүй ч, тэр Ариун гэр бүлд асуудал тарьж чадна!

Энэ бол эхний тулаан, Не Ли-д хэрэгжүүлэх олон тактик байна. Гэсэн хэдий ч тэр өөрийн одоогийн хүч нь хангалтгүй байгааг харуулахыг хүсэхгүй байв. Тэр Ариун гэр бүлийг ихээр доромжилж болохгүй , энэ бүхний эцэст тэд Яруу Алдрын хотын язгууртан гэр бүлүүдийн нэг хэвээр байх болно. Не Ли өөрийн хүчээ сайжруулах нь маш ихээр хэрэгтэйг ойлгож байлаа.

Үүний дараа, Шэнь Сю-д лекцийг үргэлжлүүлэх сонирхол байсангүй, түргэхэн хичээлийг дуусгалаа.

Энэ хичээл дээр болсон зүйл нэгээс нөгөөд дамжсаар сурагчидын дунд хурдан тархлаа. Ихэвчлэн ихэмсэг бардам байдаг Ариун гэр бүлийн хувьд бардам зангаа хамгаалах гэж хичнээн хичээсэн ч нэмэргүй. Чөтгөрийн сүнстэний ёс зүйг зөрчсөн бас бүх чөтгөрийн сүнстэнг басамжилсан шүү дээ. Ариун гэр бүлийн зүгээс Не Ли тэдэнд өргөс шиг харагдавч тэд Не Ли-д юу ч хийж чадахгүй. Эсрэгээр нь, хэрвээ Не Ли-д ямар нэг зүйл тохиолдвол бүгд Ариун гэр бүлийг сэжиглэх болно. Ийм илэрхий зүйлийг, Ариун гэр бүл хийж зүрхлэхгүй, энэ бүхний дараа Ариун гэр бүл үнэнийг нууж чадахгүй.

Энэ хэргийн дараа, Ариун гэр бүлийн нэр хүнд ихээр буурсан. Ариун гэр бүлийн мастер Еэ Зиюун-ий аав буюу Яруу Алдрын хотын даргынхаар зочлохыг хүссэн ч татгалзссан нь үүнийг харуулна.

Не Ли-ийн хувьд, энэ зүйл тохиолдсон нь түүнийг жаргалтай болгож байв.

Гэсэн хэдий ч тэр хэрхэн Е Зы Юнь-тай ойртохоо мэдэхгүй байлаа, хэрвээ тэр Е Зы Юнь болон Шэнь Юэ-ийн гэрлэлтийг цуцлуулж чадвал, энэ нь түүнийг бүр ч жаргалтай болгох болно.

Тэр үйл явдал болсон өдрийн дараагаар, Е Зы Юнь-ы Шэнь Юэ-г харах хандлага жаахан л буурсан.

Дэд захиралын оффис-д.

Шэнь Сю-ийн чанга дуу сонсогдоно.

“Дэд захирал Е Шөн, тэр сурагч Не Ли томчуулыг хүндэлдэггүй. Тэр шууд л багштай зөрчилдөж байдаг. Огтхон ч ёс зүйгүй. Би түүнийг сургуулиас хөөх зөвшөөрөл хүсч байна!” Шэнь Сю сэтгэл хөдлөл ихтэйгээр хэлэв.

Ахмадуудын үггүйгээр ч , Не Ли-ийн мэдлэг агуу, хэрвээ тэр ирээдүйд хүчирхэг чөтгөрийн сүнстэн болж чадахгүй бол тэр зарим чөтгөрийн сүнстэнүүдийн хувьд чухал хүн байсаар байх болно, хэрхэн Е Шөн энэ сурагчийг хөөж чадах билээ? Үүнээс гадна Не Ли ахмадуудын талархалыг хүртсэн. Гэхдээ энэ бүхний дараа, Шэнь Сю Ариун гэр бүлийн гишүүн, тэр түүнд нүүр өгөх хэрэгтэй, тэр инээмсэглээд хариулав “Би энэ асуудлыг бодолцож үзнэ. Сурагчийг сургуулиас хөөх нь маш их үр дагавартай.”

“Дэд захирал Е Шөн, үүнд бодох хэрэг байхгүй. Би Не Ли-г нэн даруй хөөхийг хүсэж байна, өөрөөр бол би энэ ангид багшилж чадахгүй!!” Шэнь Сю ууртайгаар хэлэв.

Е Шөн-ийн нүд гялалан, Шэнь Сю энэ эмэгтэй хэзээ зогсохоо мэдэхгүй юмаа. Инээмсэглэсэн дүр үзүүлэн “Ийм тохиолдолд, би таныг өөр ангируу шилжүүлвэл яаж байна?”

Шэнь Сю багахан эргэлзэв, Е Шөн Ариун гэр бүлд нүүр өгч байгаа ч , түүний үгнүүд Не Ли-г хамгаалахаар хатуу шийдсэнийг харуулж байлаа. Хэрвээ тэр өөр ангируу шилжвэл Не Ли түүнд асуудал удахаа болино. Шэнь Сю Е Шөн-ийг дотроо хараагаад, тэгээд энэ мэдрэмжээ орхиод хэлэв , “Тэгэх хэрэггүй. Өнөөдрийн асуудлыг мартацгаая. 2 сарын дараа тулаанчаар дадлагажигчдын шалтгалт болно. Хэрвээ Не Ли тулаанчийн дадлагажигчийн ангиас сүүлийн гуравт орвол Дэд захирал Е Шөн юу ч хэлж чадахгүй, тийм биз? Гэгээн Оддын сургуулийн дүрмийн дагуу, сүүлийн гуравт орсон сурагчийг сургуулиас хөөх шаардлагатай!”

“Ямар ч асуудалгүй ээ” Е Шөн инээв.

Шэнь Сю амандаа үглэн, хаалгаруу чиглэн алхлаа.

Шэнь Сю-г гарахыг харсан, Е Шөн-ийн нүд жихүүрхэн гялалзав. Шэнь Сю Ариун гэр бүлийн гишүүн гэдгээрээ тулгуурлан бага зэрэг түрэмгий  бардам зантай. Е Шөн дахин бодов, хэрэв Не Ли-ийн үр дүн хангалтгүй байлаа ч тэр энэ их мэдлэгтэйгээр сүүлийн  3-т орохгүй байх. Хэрэв Не Ли сүүлийн гуравт орж сургуулиас хасагдахаар болвол, магадгүй өнөөх хөгшин Не Ли-ийн элсэлтэнд туслах байх.

Номын сангийн гурван давхарын жижигхэн өрүүнүүд үнэндээ Гэгээн оддын сургуулийн уншлагын танхимууд. Гэхдээ одоо Не Ли болон түүний бүлгийнхний өрөө болсон. Учир нь Не Ли Гэгээн Оддын сургуулийн номын сангийн бичгийн ажилтан болсноороо үүнийг ашиглаж байгаа. Бичгийн ажилтан байсанаараа ямар нэг зүйл хийх шаардлагагүй бас сар бүр 300 чөтгөрийн зоос авна, ийм ашигтай байхад хэн зөвшөөрөхгүй байна гэж?

Гэгээн Оддын сургууль Не Ли ажилтнаараа хөлсөлсөн нь үнэхээр хачин, гэхдээ нэг удаад хором зуур бодоод өгчихсөн, Не Ли үүнийг яагаад гэдгийг ойлгож байлаа. Гэгээн Оддын сургуулийн дээд удирдлагууд үүнийг Не Ли-г Ариун гэр бүлийн дарангуйллаас хамгаалахын тулд хийсэн! Номын сангийн ажилтаны албан тушаал том биш гэсэн ч Ариун гэр бүл шиг том ямар ч гэр бүл гэм хор учруулах нөхцлийг хаана.

Энэ асуудалд, Не Ли Гэгээн Оддын сургуульд талархаж байлаа.

Дэд захирал Е Шөн үүнийг мэдэхгүй, ахмадын номын санг Не Ли-д номын санчаар хөлсөлсөн учир нь Гэгээн оддын сургуулийн ирээдүйд ихээхэн ашигтай.

“Не Ли, Ариун гэр бүлийг ингэж доромжох нь,  муу зүйл биш гэж үү?”Ду Зө хэсэг чимээгүй бодсоны дараа асуув. Ду Зө ихэд хашир хүн.

“Сайн эсвэл үгүй байх нь хэнд хамаатай гэж, сайхан байж л байвал зүгээр.” Лү Пиао уруулаа үрчийлгэв. Шэнь Сю-ийн царай уурлаад үрчийхийг харахад, түүнд сайхан байсан.

Не Ли Ду Зө-рүү хараад толгой дохив “Би мэднээ! Сүүлийн өдрүүдэд бид нар ангируу явахгүй, Шэнь Сю үүнийг тэсэн ядан хүлээж байгаа.”

Не Ли ингэж шийдсэнээс хойш, Ду Зө юу ч хэлсэнгүй.

Энэ үед Не Ли , Ду Зө , Лү Пиао нарын хажууд өөр энгийн гурван сурагч байлаа. Тэд бол ангийн ард Не Ли-тэй хамт зогсдог сурагчид. Тэдний төрөлхийн авьяас тийм ч сайн биш, улаан сүнсний тойронтой. Эдгээр гурван энгийн сурагчийн нэрийг Вэй Нань , Жү Сян Зюнь, Жан Мин гэдэг. Не Ли тэдэнд итгэдэг, түүний өмнөх амьдралд тэд бүгд Ду Зө-ийн удирдлаганд байдаг байсан, тэдний Не Ли-тэй холбогдох холбоог сайн мэдэхгүй ч тэл Ду Зө-д үнэнч байсан. Өмнөх Яруу Алдрын хот чөтгөрийн араатнуудтай хийсэн тулаанаас болж устаж байхал, тэд Ду Зө-тэй хамт Яруу Алдрын хотыг хамгаалан тулалдсаар эцсийн амьсгалаа хураасан, тэд бол цусан ах дүүс!

Энэ амьдралд бол, тэд Не Ли-гээр удирдуулсан жижигхэн бүлгийн гишүүд.

“Би зургаан анхдагч сүнсний болорыг авахад 6000аас илүү чөтгөрийн зоос зарцуулсан. Би та нарын авьяасыг шалгахыг хүсэж байна!” Не Ли тэдэнрүү харангаа хэлэв.

“Авьяас шалгах? Бид сургуульд элсэхдээ аль хэдийн өгчихөөгүй бил үү?” Ду Зө эргэлзэн асуув.

Не Ли нууцлагаар инээмсэглээд хэлэв “Миний тест наадханаас чинь өөр!”

Өрөөнд байгаа хүн бүр эргэлзэв. Яруу Алдрын хот бий болсоноос хойш , тэд үргэлж ердийн нэг аргаа хэрэглэсээр ирсэн. Тэдний сүнсний хүчийг аль хэдийн тодорхойлсон, Не Ли юуг шалгахыг хүссэн юм бол? Нэг анхдагч сүнсний болор гэхэд л 1000 чөтгөрийн зоос. Не Ли нэг удаагийхаар л зургааг авчихсан байна шүү дээ! Мэдээж Не Ли-ийн хэлсэн зүйлийн тухай эргэлзээ нь Не Ли-ийн өмнө нь харуулсан их мэдлээс шалтгаалаад үгэнд нь асуудалгүй итгүүлнэ”Ер нь, ашиглагдаагүй сүнсний болор нь илүү мэдрэмтгий. Хэрэв энийг хүний сүнсний тойронг шалгахаар хэрэглэвэл маш үнэн зөв хариу гарна. Гэхдээ нэг удаад нэгээс илүү хүн ижил сүнсний болорыг хэрэглэвэл,  сүнсний болор нь сүнсний төрөл болон сүнсний хүчийг шалгахад саад учирна.” Не Ли хэлээд инээв.

“Сүнсий тойронгийн төрлийг сүнсний хүчнээс бусдаар яаж шалгах билээ?” Лү Пиао сонирхон асуув.

“Сүнсний хүчний хэлбэр ба шинж чанарууд!” Не Ли инээмсэглэн хариулав.

Ду Зэ, Лү Пиао бусад хүмүүс бие биенээ харна , Не Ли-ийн хэлсэн зүйл ямар цэцэн байв аа.


Өмнөх хэсэг

   Дараагийн хэсэг

Сурталчилгаа

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд [12]-Cүнсний тойрон”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s