Хуйларч буй луу [23]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Ном 1 – Бөгжийн сүүлчийн хэсэг. Дараагийн хэсгээс Ном 2 – Өсч том болсон  эхлэх болно. 7 сарын 17-нд уулзацгаая.

Энэ дашрамд Charlotte-дээ талархал илэрхийлье.

Левиафан.


Өмнөх хэсэг

Дараагийн


“Линлей мэдэрч байна уу?” Делин Кевотийн хоолой Линлей бодолд зөөлхөнөөр цуурайтлаа.

“Өвөө Делин, би мэдэрч байна. Маш олон газрын өнгөтэй гэрлийн судлууд байна. Маш олон. Хэтэрхий олон. Машид нягтаршилтай. Мянга мянгаараа, үгүй ээ, арван мянгаараа байна. Зуугаад газрын өнгөтэй гэрлийн судал миний гараар сая нэвчин гарлаа. Хэтэрхий их юмаа.” Газрын өнгөтэй гэрэл үлэмж хэмжээгээр хажуугаар хөвөхийг мэдрээд Линлей машид баярлав.

Энэ мэдээг сонсоод Делин Кевоте даруй баярлав.

“Маш сайн. Одоо алгуурханаар миний хэлснийг хийгээрэй. Одоо өөр юу битгий бод. Чимээгүйхэн….” Делин Кевот ховсдох мэт Линлейг бясалгалын байдлаас гаргалаа. Тэр үеэр тэрбээр газрын эрчимийн хяналтаа сул тавив. Ойр орчмын газрын эрчимын нягт шуудхан хэвийн байдалдаа ч орлоо.

Бясалгалын байдлаас сэрээд, Линлей эрч хүчээр дүүрэн оргилов. Өмнөхөөсөөө өөрчлөгдөн, срүүндээ ч зарим эргэн тойрны газрын эрчимыг мэдэрч байгаагаа Линлей анзаарлаа. Гэхдээ мэдээж бясалгалын байдал шиг тодхон мэдрэхгүй байв.

“Делин өвөө. Би одоо ч газрын өнгөтэй гэрлийн судлуудын хөдөлгөөний мэдэрч байна. Нээрээ шүү! Өмнөх шигээ биш ч ямартай ч мэдэрч байна!” Линлей машид хөөрч байлаа.

Энэ түүний шидийн ертөнцийн анхны алхам учраас Линлей баяр бахдлаар дүүрэн байв.

“Чи сая юу гэвээ? Одоо ч мэдэрч байна гэвүү?” Делин Кевоте ихэд цочирдов. Учир нь эргэн тойрны газрын эрчимын нягт хэвийн байдалдаа орсон ба Линлей бясалгалаасаа гарсан. Хэрэв одоо ч газрын эрчимийг мэдэрч чадаж байвал түүний элементийн хандлага…..

 

“Делин өвөө. Та яагаад ярихгүй байна? Миний газрын элементийн эрчимийн хандлагын хүч ямар байна?” Линлей  сэтгэл хөдөлсөн хэлнэ.

Линлей өөрийгөө сайн эсвэл муу хийснээ мэдэхгүй байв.

“Сайн. Маш сайн. Чиний газрын элементийн хандлага маш сайн байна.” Делин Кевотийн нүүр инээмсэглэлдээ үрчийлээ. “Миний мэдэхээр мянган шидтэн дундаас чинийх шиг хүчтэй газрын элементийн эрчимд хандлагатай шидтэн олдохгүй байх. Нээрээ шүү.”

Линлейгийн зүрх галзуу мэт цохилж байв. Тэрээр баярласандаа, догдолсондоо юу хэлэхээ мэдэхгүй байлаа.

“Элементийн хандлага бол нэг хэсэг. Харин сүнсний энерги бол хамгийн чухал. Тодорхой хугацааны дараа шидийн хүч бол угаас хүчирхждэг. Харин хамгийн хөгжүүлэхэд хэцүү зүйл бол сүнсний энерги шүү дээ.” Делин Кевоте тайвнаар хэллээ.

Линлей гүнзгий амьсгаа аваад толгой дохив.

“Одоо бол хоёрдугаар шалгалт. Үүгээр чиний сүнсний энергийг шалгана.” Делин Кевоте Линлей уруу бадрангуй харлаа.

Линлей ч сүнсний энерги машид чухал гэдгийг мэдэж байлаа.

“Делин өвөө би юу хийх хэрэгтэй бэ?” Линлей Делин Кевот уруу ширтэж байхдаа сэтгэл зүйгээ бэлдэж байв.

“Юу ч хийх хэрэггүй” Делин Кевоте инээлээ.

“Юу…” Линлей бачимдав.

“Би хуйларч буй луугийн сүнс. Харин чи бол Хуйларч буй луу бөгжний эзэн. би чиний сүнсний хүчийг мэдрэх бүрэн боломжтой. Шалгаад байх юм алга. Одоо шууд хэлсэн ч болно.!” Делин Кевоте Линлей уруу инээмсэглэв.

“Би… миний сүнсний энерги ямар байна?” Линлей амьсгаагаа түгжив.

Сүнсний энергийн хүчтэй сул эсэх хүний хувь тавиланг тодорхойлно.

“Чиний сүнсний энерги чиний насны хүүхдүүдийн дундажаас арав дахин хүчтэй байна.” Делин Кевоте ярьж байхда инээмсэглэж байлаа.

Линлей зүрхэндээ үгээр хэлэмгүй сайхнийг мэдэрнэ. Арав дахин!

Энэ бага тоо биш байлаа.

Гэхдээ Делин Кевоте үргэлжлүүлэн “Ерөнхийдөө арван мянгаас нэгт шидтэн болох боломжтой учир нь сүнсний энергийг өндөрөөр тогтоодог. Шидтэн болох хамгийн бага шалгуур бол ижилхэн насны хүмүүсээс тавь дахин их байх ёстой. Харин арав дахин хүчтэй байна гэдэг чамайг дундаж шидтэний түвшинд очуулж байна.”

Линлейн өмнөх баяр хөөр даруй дарагдлаа.

“Хэрэв өөр хүн чамд багшилж байсан бол чи тавдугаар зэрэглэлийн эсвэл зургадугаар зэрэглэлийн шидтэн болох байлаа… Гэхдээ би чамд багшилж байгаа учраас нөхцөл байдал бол өөр.” Делин Кевоте сахлаа илбэхэд нүдэнд нь итгэл дүүрэн гялалзана.

Линлей гэнэтхэн ухаарлаа.

Тиймээ. Делин Кевоте бол Гэгээнтэн зэрэглэлийн хүчит шидтэн шүү дээ!

“Чи шаргуу хичээллэх бол Линлей чамайг наймдугаар зэрэглэлийн шидтэн болно гэдэгт итгэл дүүрэн байна. Харин ёсдүгээр зэрэглэл эсвэл Гэгээнтэн зэрэглэл болох чиний өөрийн хичээл зүггэл болоод туршлагаас хамаарна.” Делин Кевоте нухацтай хэлнэ. “Чи шаргуу хичээллэхгүй бол зургадугаар зэрэглэлийн шидтэн болж чадахгүй гэдгээс айж байна. Харин тэр цагт хэнийг ч биш өөрийгөө л буруутгах болж дээ.”

Сайн багш бол шидийн тэнцэтгэлийн нэг тал юм.

Харин хамгийн чухал хэсэг бол хувь хүний хичээл зүтгэл.

“Делин өвөө. Санаа бүү зов. Таны, эсвэл аавынхаа мөн Баруч овгийнхоо би урмыг хугалахгүй.” Яг одоо Линлейн оюун бодолд өвөг дээдсийн танхимын сүнсний тавцангуудийн дүр зураг, түүн дээрх бичээстэй нэрс болоод түүхүүд харагдана.

Баруч овгийн урьд өмнөх яруу алдрыг мандан бардаах!

Линлейн цээжээр буцлах гал дүүрлээ.

“Сайн. Маргаашнаас эхэлж би чамд багшилна” Делин Кевоте нүд нь гялалзах Линлей уруу харлаа. Яг одоо Делин Кевотийн бие дахин Гэгээнтэн зэрэгэлийн хүчит яруу шидтэний бардам дүүрэн итгэлээр гэрэлтнэ.

….

Маргааш өглөөнөөс Линлей машид хүнд, идэвхитэй амьдралаар амьдарна.

Делин Кевотийн оршихуйг аавдаа мэдэгдэж болохгүй учир өглөө оройдоо тэрээр биеийн сургуулилт, өглөөний дараа тэрээр аавтайгаа улс төр, шашин, дайтах урлаг, газар зүй, урлаг… олон төрлийн хичээлд сууна.

Үдээс хойш өмнөх сул цагаараа Линлей Вушан уул уруу гүйж нууцлаг чимээгүй газар нуугдаад шидийн үндэс суурийг Делин Кевотийн сургаал доор сурна. Тэрээр шаргуу сурч, бясалгалын байдалдабйхдаа шидийн хүчиг эргэн тойрноосоо сорном.

Нэмж хэлэхэд өдөр бүр оройн хоолны дараа Линлей удаан хугацаагаар бясалгалын байдалд шилжинэ.

Өдөр бүр, Линлей зөвхөн зургаан цаг унтаж, бусад цагуудаараа биеийн дасгал, оюуны сурлага, шидийн хичээл болоод бясалгал хийнэ. Зургаан цагийн нойр үнэндээ хангалттай биш юм. Гэхдээ бясалгалын байдал ихэд хүнд хүнээс их хүч хөдөлмөр шаарддаг. Харин өдөр бүр Линлей зургаан цагын нойрондоо бат хулждаг байв.

Дүүрсэн. Түүний цаг бүхэлдээ дүүрсэн

Өдөр бүр энэ лугаа мэт өнгөрч, өдөр ирэх тусам Линлейн хөгжил нүдэнд харагдана. Энэ зүгээр ч хөгжил биш бүр хувьсал болж харагдана.

Шаргуу хичээллэх бүрт….

Анх удаа элементийн эрчимийг биендээ сорох баяр хөөрийг мэдэрч, удаагаар шидийн хүч болон хувиргана.

Тэрээр анх удаа бараг ухаангүй болтлоо гүн бясалгалын байдалд орлоо.

Мөн тэрээр анх удаа газрын шид  хорин сантиметр өндөр бяцхан ‘Газрын өргөс’ шидийг хэрэглэх баяр хөөрлийг мэдрэнэ.

…..

Шаргуу хичээллэн, өдөр өнгөрөн тусам….

Линлейн хичээл зүтгэл болоод түүний хөгжих хурд Пуанг эзэнт гүрний таван мянган настай Гэгээнтэн зэрэглэлийн хүчит шидтэнг уулга алдууллаа.

Өдөр бүрийн биеийн сургуулилалт Линлейн биеийг улам чангаруулна. Үргэлж бясалгалын байдалд шилжин газрын эрчим сорох учир Линлей улам тайван, буурь сууртай болно. Линлейн хувьсал түүний аав Хогг болоод Хиллманы нүдэнд тусан хоёуланг нь гайхшруулан хөл газарт хүрэхгүй баярлуулна.

….

Хавар дуусч, намар айсуй. Нүд ирмэх хооронд намар ирлээ.

Шидтэний хандлага тодорхойлох шалгалт болоод элсэлт нэг сарын дараа болно.

Баруч овгийн өвөг дээдсийн танхимд.

“Пүүх. Бүх цэвэрлэгээ дууслаа. Одоо шидийн сургуулилтийн цаг боллоо. Өчигдөр би үнэндээ ‘Газрын чичиргээ’ шидийг хийж чадлаа. Гайхалтай байлаа шүү.” Яг одоо Линлей машид сайхан ааштай байна. Тэрээр өвөг дээдсийн танхимаас гараад хаалгаа хаана.

Замын цэнхэр чулуунууд дээр гишгэвэл Линлейн хөлний чимээ хүчитэй болоод хурдан байсан ч багахан дуу гаргана.

Энэ бол газрын шидтэнгүүдийн ашиглах чадвар юм. Газраас тэд хүчээ авдаг учраас тэд хөлний чимээгээ нууж чаддаг.

 

“Юу?” Линлей гайхнам.

Түүний чих дэлдийн холын байшин уруу харлаа. “Би юм сонсох шиг болвуу?” Даруйхан гэтэн алхаж тэр зүгт очлоо. Түүний хөлний чимээ бараг ямар ч дуу гаргахгүй, аниргүй байв. Үнэндээ ердийнхөөрөө алхсан ч тэрээр хөлний чимээгээ нууж чадна. Гэхдээ тэрээр зориудаар нууж байгаа учраас улам бага чимээ гарлаа.

 

Алхам алхмаар дөхнө.

Линлей хааланд хүрээд хаалгыг татаад нууцхан харвал

“Тэр юу бэ?” Линлейн нүд томор

20 сантиметр урт хар хулгана чулуун хэсгийг зажилж байлаа. Тэгснээ нүд ирмэх хооронд өнөөх хар хулгана арван метрийн өөр газарт хүрэн цэнхэр чулууг мэрнэ. Хар хулганы арьс машид зөөлхөн, нүд нь гялтганаж, сарвуу нь үсэрхэг байлаа. Нэг үгээр хэлбэл ‘хөөрхөн’ харагднам.

Хойд хоёр хөлөөрөө хөөрөн үсрэн дэвхцэнэ.

“Ямар хөөрхөн бяцхан хулган бэ? Бас ямар хурдан бэ!” Хаалганы цаана нуугдаж буй Линлей нууцхан хэллээ.

Дийлэнхи хулгана ийм хэмжээнд томрохгүй ба ийм хөөрхөн амьтад биш байдаг. Нүд нь илэрхийлмж дүүрэн бөгөөд ярьж чадах мэт санагдана. Хамгийн гол нь энэ гайхалтай хурдан юм.

“Энэ хурд… Зургадугаар зэрэглэлийн дайчин авга Хиллман барьж чадахгүй гэж мөрийцье. Энэ яаж ийм хурдан байнаа?” Энэ хөөрхөн хулган арван метрийн цаана нүд ирмэх хооронд очихыг мэдээд Линлей гайхлаа.

Делин Кевоте Хуйларч буй луу бөгнөөс нисэн гарч ирээд Линлейн хажууд зогсоно. Хар хулганыг гайхан харснаа “Шидэт араатан, Сүүдрийн хулгана уу даа? Хэмжээнээс нь харвал зулзага бололтой. Сүүдрийн хулганы зулзага”

“Шидэт араатан? Сүүдрийн хулгана? Ямар том юм бэ? Яаж зулзага байж таарах бэ?” Линлей Делин Кевоте уруу гайхан харлаа.

Цуст төмөр бух, арслан толгойн шувуу, хурдны луу, Хар луунаас гадна тэрбээр өөр шидэт араатан хараагүй. Энэ бол Линлейн өөр шидэт араатан харж буй анхны тохиолдол. Энэ хөөрхөн хар хулгана яаж шидэт араатан байж болох билээ? Шидийн чадвартай шидэт араатан шүү?


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s