Хуйларч буй луу [22]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 1 – Бөгж

Хорин хоёрдугаар хэсэг – Хавар дуусч, Намар айсуй (нэгдүгээр хэсэг)

 

Үнэндээ бүх элементүүд өөр өөрийн гэсэн давуу талуудтай. Гэхдээ газрын Гэгээнтэн зэрэглэлийн хүчит шидтэний хувьд Делин Кевоте газрын шидийг магтах нь мэдээжийн хэрэг. Найман настай Линлей Делин өвөөгийн үгсийг сонсоод хүсэл тэмүүлэл бадрана.

“Делин өвөө, шалуухан намайг газрын шидийн хандлагатай эсэхийг шалгаад өгөөч.” Линлей үнэхээрийн гэгэлзэж байв.

Делин Кевоте хөхрөн инээгээд. “За. Чамайг даруй шалгаад өгье.”

“Эхлээд чамд шидийн хандлагыг тодорхойлоход хоёр хэсэг байдгийг хэлье. Миний шалгах гэж буй арга бас хоёр хэсэгтэй.” Делин Кевоте машид эелдэг дуунаар хэлнэ. Хуйларч буй луу бөгжинд таван мянган жил байсан учир тэрбээр ийм хөөрхөн бяцхан хүүхдийг хараад сайхан ааштай байлгүй яахав.

“Шидийн хүч хоёр хэсэгт хуваагддаг – тухайн элементэд хандлагатай эсэх, удаагаар тухайн элементийн оюуны энерги.” Делин Кевоте шалгалтын үндсийг тайлбарлана.

“Энэ хоёр хэсэг юунд хэрэгтэй бэ?” Линлей сониучирхан асууна.

Делин Кевоте эелдэг хоолойгоор “Линлей энэ асуултанд хариулахын өмнө, шидтэн шившлэгээ шившиж байхдаа юунд найддаг бэ?”

“Шидийн шивлэг!” Линлей даруй хэллээ.

Линлей хурдны лууг унаж буй шидтэнг амандаа шидээ ашиглахын өмнө шившлэг уншиж байгааг харсан.

“Буруу.”

“Би шидтэнг шид ашиглахыг харсан. Тэд бүгд эхлээд шидэт шивлэг уншсан шүү дээ.” Линлей шулуухан маргав.

Делин Кевоте цагаан сахлаа илбээд “Шид хэрэглэх үед хамгийн чухал зүйл бол ‘шидийн хүч’ болоод ‘оюуны энерги’. Хэрэв оюуны энерги хүчтэй бол тэрбээр шившлэг уншихгүйгээр даруй шид хэрэглэж ч болно. Шидэт шившлэгүүд /тарни/ зөвхөн туслах үүрэгтэй.”

 

“Юу шууд ашиглах аа?” Линлей гайхангуй Делин Кевоте уруу харна. Линлей гэнэтхэн хоёр нүднийх нь өмнө шидийн томоохон ертөнц аажуухан нээгдэж буй мэт санагдана. Гэхдээ тэрхүү ертөнц бүдэгхэн хол байлаа. Делин Кевоте харин энэхүү шидийн ертөнцийн хөшгийг түүнд нээж өгч байгаа юм.

Делин Кевоте инээмсэглээд толгой дохив. “Яг зөв. Шид ашиглахийн тулд бие чинь хангалттай шидийн хүчтэй байж, дараачаар оюуны энергээр тэрхүү шидийн хүчээр хангалттай элементийн эрчимийг дуудан шид болон бүрэлдүүлэх учиртай!”

“Элементийн эрчим? ” Линлей гайхшрав. “Өвөө Делин та шидэт шившлэг ашиглахын тулд гаднаас элементийн эрчим дуудах шаардлагатай гэж хэлж байна уу?”

“Хаха. Мэдээж. Линлей чи хүчирхэг шидтэн өөрийнхөө биед байгаа элементийн эрчим дээрээ дангаар шид хэрэглэдэг гэж бодож байна уу? Боломжгүй! Хориотой зэрэглэлийн шидүүдийг харья. Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн зөвхөн шаардлагатай 1 хувийн эрчимийг хангаж чадна. Харин үлдсэн 99 хувийн эрчимийг гаднаас байгалаас авна шүү дээ.”

“Ингэж тайлбарлая… шидтэн эсвэл шидийн хүч гэж хэлж байна. Энэ үнэхээр цэвэр байлаа маш сайн хөгжүүлсэн элементийн эрчимтэй. Шидтэн өөрийн шидийн хүчээ ашиглан байгалийн элементийн эрчимийг дуудан гайхалтай шидийг бүрэлдүүлдэг. Ойлгосон уу?” Делин Кевоте Линлейг харж байхдаа инээмсэглэнэ.

Линлей бодлогоширохоос өөр яалтай

“Өө.. би ойлголоо.” Линлей хөхрөн инээгээд толгой дохив. “Шидийн хүч бол яг л авга Хиллман, харин элементийн эрчим бол бүлэг хүүхдүүд юм байна. Авга хиллман дангаараа бүхэл бүлэг хүүхдүүдийг сургаж, эсвэл бүр тулалдуулах юм байна!”

Делин Кевоте инээмсэглээд толгой дохив. “Тиймээ. Түүнчлэн шидийн хүч бол маш чухал зүйл. Хэрэв хангалттай шидийн хүчгүй бол шидээ дуусгаж ч чадахгүй.”

Линлей толгой дохив.

“Шидийн хүчээс гадна оюуны энерги бүр чухал!” Делин Кевоте инээмсэглэнгээ хэлнэ. “Одоогоор чи оюуны энерги бол сүнсний энерги гэдгийг мэдэж байгаа. Нэг ёсны хяналтын энерги!”

“Линлей их хэмжээний шидийн хүч түүнээс их хэмжээний элементийн эрчимийг дуудаж чадна. Гэхдээ тийм хэмжээний хүчийг сүнсний энергиэр зохицуулахгүй бол… чи үр дүнд нь юу болно гэж бодож байна?” Делин Кевоте цагаан сахлаа илбэнгээ чимээгүйхэн Линлейг ажина.

Линлей хөмсгөө атируулан бодно.

“Делин өвөө.” Линлей нам дуугаар бодлогоширон хариулна. “Би зарим номноос дайны ухааны талаар уншсан. Түүн дээр дайснаа дарахын тулд хааныг нь дар гэсэн байдаг. Дээрэмчид дээр жишээлбэл. Дээрэмчдын удирдагчийг албал дээрэмчид бутран олон хэсэг дутаана гэсэн. Тиймээс сүнсний энерги адилхан үүрэгтэй байх ёстой. ‘Хяналтын энерги’ буюу дээрэмчидээ удирдах удирдагч юм байна. Сүнсний энерги үгүй бол их хэмжээний шидий хүч болон элементийн эрчим галзуу мэт аашилна.”

Делин Кевоте инээлээ.

“Хаха. Линлей чи үнэхээр ухаантай юм гээч.” Баяртайгаар Делин Кевоте инээж байлаа.

“Зөв, их хэмжээний шидийн хүч, элементийн эрчим хоёр сүнсний энергиэр зохицуулагдан байж хэмээн шид болно! Заримдаа хүчтэй шидийг ашиглахын тулд хэтэрхий их сүнсний энерги шаардлагатай болдог. Тиймээс шидийн тарнийн туслалцаа хэрэг болдог юм шүү дээ.” Делин Кевоте ярьж байхдаа инээмсэглэж байв.

 

Линлейд шидийн маш чухал зарчим түүнд алмааз лугаа тунгалаг болсон мэт санагдана.

Линлей уруу мишээгээд Делин Кевоте үргэлжлүүлэн “Энэ бол зөвхөн суурь ойлголт. Шидийн ертөнц бол чиний төсөөлснөөс ч ээдрээтэй! Харин шидийн хүчээ болоод элементийн эрчимээ хэрхэн шид болгох бол гол асуудал!”

 

“Шидийн хүчтэй байлаа гээд шид болгох мэдлэгэггүй бол ямар хэрэг байх билээ?” Делин Кевоте уртаар амьсгаа гаргана. ” Шидийн ертөнц бол маш ээдрээтэй. Шидийн судалгаа бол маш хэцүү бөгөөд аюултай. Эзэнт гүрнүүдийн дотоод зөрчлөөс тоо томшгүй шидтэнгүүд шинэ төрлийн шидийг судалдаг.

“Үнэндээ бүхий эзэнт гүрнүүд шидийн хүч болоод элементийн эрчимийн матриц ашиглан шинэ шид гаргах судалгаа хийдэг. Гэхдээ шидийн судалгаа машид аюултай. Сүйтгэх чадал нь их байх тусам судалгаа нь улам хүндэрдэг. Заримдаа сүйрлийн хор хөнөөл судалж буй хүнд өөрт нь ирдэг.”

Делин Кевоте ярихдаа инээмсэглэв. “Дийлэнхи шидийн академиудад чи зөвхөн зургадугаар зэрэгэлэл хүртэлх шидийг сурч болдог. Долоо, найм, есдүгээр зэрэглэл мөн Гэгээнтэн зэрэглэлийн шидүүд төрийн нууцад хамаардаг. Хаант улсад орж байж тэрхүү тусгай шидүүдийг сурна шүү дээ.”

Линлей олон ном уншсан учраас энэ зарчимыг ойлгож байв.

“Чамд багш байхгүй бол чи хичнээн их шидийн хүчтэй байлаач, хичнээн сайн сүнсний энергитэй байлаа ч ганц ч шид хэрэглэж чадахгүй!” Делин Кевоте хөнгөхөн инээмсэглэв. “Бүхий шидийн нууцууд шидийн хүчээ мөн элементийн эрчимийг хэрхэн шид болгон хувиргахад л оршдог.”

 

“Тоо томшгүй жилийн шидийн туршилтуудаас шидийн систем төгс болж ирсэн.” Цагаан сахлаа илбэн Делин Кевоте чангаар инээлээ. “Линлей бүү санаа зов. Ирээдүйд аль ч хаант улсад эсвэл аль ч язгууртанд өвдөг сөгдөх шаардлага үгүй… Учир нь би чамд найм, ес, тэрч бүү хэл Гэгээнтэн зэрэглэлийн шид зааж чадна!”

Линлей уртаар амьсгаа авлаа

Өөрийгөө шинэ амьдралтай уулзаж буйгаа мэдэрнэм.

Делин өвөөгийн чиглүүлгээр дайчны замналыг дагах шаардлаггүй болов. Тэрээр илүү нууцлаг, илүү хүчтэй шидтэний замналаар явах боллоо.

“Алив. Чиний элементийн хандлагыг тодорхойльё. Доошоо суугаад, хөлөө завилаад нүдээ аниад бясалгалын байдалд шилж.” Делин Кевоте зөөлхөн хэлнэ.

“Бясалгалын байдал аа?” Линлейн зүрх хурдан цохилно.

Энэ түүний хандлагыг яаж тодорхойлох бэ?

“Битгий санаа зов. Зүгээр юу мэдэрч буйгаа анхаар, юм мэдэрвэл зүгээр надад хэл.” Делин Кевоте Линлейг урам зоригжуулж инээмсэглэв. Линлей даруй нүдээ аниад өөрийгөө тайвшруулах.

“Битгий санаа зов. Миний хэлснээр л хийгээрэй” Делин Кевоте эелдэг намуухан хоолойгоор хэлэв.

 

…..

Бясалгал бол бүх шидтэнгүүдийг суурь ивүүр болдог. Энэ элементийн эрчимийг сорж аван шидийн хүч болгон хувиргахад, мөн өөрийн сүнсний энергиэ хөгжүүлэхэд хэрэгтэй. Анх удаа бясалгалын байдалд шилжихэд маш аюултай бөгөөд хэцүү. Гэхдээ мэдээж Гэгээнтэн зэрэглэлийн хүчит шидтэний зааварчилгаан дунд Линлейд хэцүү биш байв.

Хагас цагын зааварчилгааны дараа Линлей эцэст нь бясалгалын байдалд анх удаагаа шилжлээ.

Линлейг бясалгалын байдалд шилжсэнийг хараад Делин Кевоте хөнгөхөн инээгээд гараа цавчив.

Даруй….

Их хэмжээний газрын эрчим Линлейг тойрлоо. Жирийн үед дийлэнхи газрууд ердийн нягтаршилтай газрын эрчимтэй байдаг. Гэхдээ одоо Делин Кевоте өөрийн хүчит сүнсний энергиэрээ Линлейн ойр орчмын газрын эрчмын нягтаршилтыг зуу дахин нэмсэн.

“Хэрэв тэрээр ийм нөхцөлд хүртэл газрын эрчимийг огт мэдрэхгүй бол түүнд ямар ч найдлага алга даа.” Делин Кевоте өөртөө хэллээ.

Ердийн хүн хүртэл зарим нэгэн зүйлийг зуу дахин хүчтэй газрын эрчимтэй нөхцөлд мэдрэх ёстой.

Яг одоо бясалгалын байдалд Линлей машид баяртай байлаа. Тэрээр хэзээ ч өөрийнх нь хажууд маш гайхалтай зүйлс байгааг анзаараагүй байж. Тоо томшгүй газрын өнгө өнгийн гэрлүүд түүний эргэн тойронд хөвж байлаа. Харин үүний өндөр нягтаршил түүнийг цочирдуулам их байв.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.