Хуйларч буй луу [20]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Хуйларч буй луу зохиолын 20 дугаар хэсэг. .

Левиафан.

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 1 – Бөгж

Хорьдугаар хэсэг – Газрын шид (нэгдүгээр хэсэг)

Галт уул оргилох мэт Линлейн сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрлээ.

“Өвөө Делин та үнэхээр надад шид зааж, намайг шидтэн болгож чадах уу?” Линлей догдолсон царайтай хөгшин Делин уруу харна.

Делин Кевоте догдолсон Линлейг хараад урт сахлаа барин илээд “Линлей чиний өвөө Делин Кевоте Гэгээнтэн зэрэглэлийн агуу шидтэн. Чи төрөлхийн чадвар муутай байлаа ч чамд шид зааж болно. Мэдээж…. хэрэв чиний авьяас муу байвал чиний амжилт муу байна.”

Хэрэв өөр шидтэн хажууд  байсан бол энэ үгийг сонсоод алмайрах байв.

Шидтэний нийгэмлэгийн дунд хамгийн чухал зүйл ур чадвар. Хэрэв чадваргүй бол шидтэн болох боломжгүй. Олон хүн үүнд итгэдэг.

Гэхдээ Делин Кевоте өвөө чадвар муутай байлаа ч гэсэн түүнийг шидтэн болгох боломжтой гэж хэлнэм. Хэрэв өөр хүн ингэж хэлвэл түүнийг галзуугаар худал бурж байна гэж хэлэх байлаа. Харин энэ үгийг хэлсэн хүн бол таван мянган жилийн настай Гэгээнтэн зэрэглэлийн хүчит шидтэн шүү дээ!

“Муу авьяастай бол муу амжилт үзүүлнэ?” Линлейн зүрх чичирхийлэх мэт боллоо.

Шидтэн болох гол хүслэн бол Баруч овгийнхоо урьд өмнөх яруу алдрыг бадраах юм. Хэрэв тэрбээр энэхүү амжилтанд хүрч чадахгүй бол ядахнаа зуун зуун жилээр өвөг дээдэс нь биелүүлж чадаагүй ажил болох өвөг дээдсийнхээ үнэт өвийг буцааж ёстой. Хэрэв энэ ажлийг амжуул чадвал хангалттай.

Ажлаа гүйцэлдүүлэхийн тулд хүч чухал үүрэгтэй гэдгийг тэрээр мэднэ.

“Линлей битгий санаа зов. Чиний шидийн хандлага чинь одоогоор шалгагдаагүй байна. Авьяастай эсэхийг чинь хэн мэдэх билээ? Чи шидийн гайхалтай авьяастай ч юм билүү?” Делин Кевоте цагаан сахлаа илбэнгээ инээмсэглэв.

Делин Кевотийн тайван байдал Линлейг ч гэсэн тайвшрууллаа.

“Өвөө Делин, хүний шидийн хандлагийг яаж шалгадаг юм бэ?” Линлей бачимдахаас өөр яах билээ?

“Үнэндээ шидийн хандлагийг шалгах их амархан.” Делин Кевоте хэлэхэд гэнэтхэн –

Хаалганы гадна хөлний чимээ сонсогдоно. Үүнийг сонссон Линлей сандарч эхэлнэ. Тэрээр хурхан Делин Кевоте өвөөд “Өвөө Делин, хурдан нуугдаарай. Хэн нэгэн ирж байна.” Хэрэв Пуанг эзэнт гүрний таван мянган жилийн настай Гэгээнтэн зэрэглэлийн хүчит шидтэнг мэдвэл сүйд болно.

Делин Кевоте инээмсэглээд огт хөдлөхгүй байв.

“Өвөө Делин!”  Линлей тэсгэл алдах дөхнө.

“Креаак” Унтлагын өрөөний хаалга онгойно. Гэрийн үйлчлэгч Хири толгойгоо цухуйлган харнам. Линлейг сэрүүн байгааг харсан тэрбээр инээмсэглэлээ. “Залуу эзэн Линлей. Таныг аль хэдийн сэрсэн гэж мэдсэнгүй. Таны бие ямар байна? Залуу эзэнтээн?”

Линлей даруй хүчилж инээгээд. Толгой дохин “Баярлалаа авга Хири. Миний бие хавьгүй дээрдлээ.”

Линлей машид бачимднам. Тэрбээр Делин Кевоте өвөөгийн зүг харахаас өөр зүйл чадахгүй байлаа. Гэхдээ Делин Кевоте тэнд зогсож л байна. “Юу болоод байна. Делин өвөө бид хоёр баригдвал тайлбарлахад хэцүү дээ.”

“Залуу эзэн Линлей, оройн хоолны цаг болсон байна. Та нэгэнт сэрсэн юм чинь ирж оройн хоолоо хамт ид.” Авга Хири инээмсэглэнэ.

“Аан, Ойлголоо” Линлей дахин Делин Кевоте уруу харвал түүний зүрх асуултуудаар дүүрнэ. “Юу болоод байна. Авга Хиригийн царайны хувиралаар бол тэрээр өвөө Делинийг харж чадахгүй байгаа юм шиг.”

Линлейг орныхоо толгой уруу байнга хараад байгааг мэдсэн Хири сониучирхан “Залуу эзэн Линлей, та яагаад орныхоо булан уруу хараад байгаа юм бэ? Та юмаа унагаагаа юу? Би танд хайхад туслая.”

“Үгүй дээ – юу ч биш.” Линлей даруйхан орноосоо шурган гарлаа. “Авга Хири. Явж оройн хоолоо идэцгээе.”

 

Линлейн хариу үйлдэл хачин байгаа ч авга Хири юм бодсонгүй. Толгой дохин инээмсэглэллээ. Линлей хувцасаа өмсөөд нууцаар Делин Кевоте уруу харна. Тэрээр харж байх хооронд гэнэтхэн Делин Кевоте алга боллоо.

“Тэр Хуйларч буй луу бөгжинд орчихлоо” Линлей түүний сүнс Хуйларч буй луу бөгж дотор байгааг тодхон мэдэрнэ.

Линлей одоо бөгжтэйгээ сүнсээрээ цусан холбоотой учраас илүү ойлголттой.

“Линлей, чангаар ярих хэрэг байхгүй. Надтай оюун бодлоороо ярихад хангалттай. Хуйларч буй луу бөгжний эзний хувьд чи сүнслээрээ надтай харилцаж болно. Би бөгжин доторх сүнс шүү дээ.” Делин Кевотийн хоолой Линлей бодолд сонсогдоно.

Энэ Линлейг ихэд гайхшрууллаа.

“Делин Кевоте?” Линлей бодлын холбоогоо шалгав.

“Чамайг сонсож байна” Делин Кевотын хоолой Линлейн бодолд бас сонсогдоно.

Линлейн зүрх баяр хөөрөөр даруй бялхлаа Тэрээр Делин Кевоттэй ярилцаж байхдаа хаашаа алхаж байгаадаа анзаарах сөхөөгүй байв. Линлей хаалганы босгонд бүдрэхэд урд алхаж байсан Авга Хири инээгээд эргэж харснаа “Залуу эзэн Линлей. Та урдах замаа хараарай!”

“Мэдлээ, Авга Хири” Линлей инээгээд хариулав.

Догдон Делин Кевоттэй бодлоороо ярилцаж байх зуур Линлей оройн хоолны ширээний ард суулаа. Өнөөдрийн оройн зоог ихэд тансаг байлаа. Шарсан хониний үнэр ханхалж байв. Хогг Линлей уруу харна. Инээмсэглэнгээ “Линлей ид л дээ” Хогг ярьж байхдаа хониний гуянаас мах зүсч байлаа.

“Баярлалаа ааваа”

Линлей ихэд гайхч байв. Түүний гэр бүл санхүүгийн хүнд нөхцөлд байгаа учраас оройн хоолондоо тансаг идээ иддэггүй байлаа. Гэхдээ өнөөдөр бүр шарсан хонь байна.

Линлей үүний учир юу байгааг мэдэхгүй…

Чулуун борооноор хүмүүсээс гадна олон амьтан үхчээ. Баруч овгоос гадна мах идэж чаддаггүй олон айл өнөөдөр хангалуун мах идэж байгаа.

“Өвөө Делин, яагаад авга Хири таныг хараагүй бэ?” Линлей бодлоороо Делин Кевотоос асууна.

“Линлей. Чамаас гадна намайг өөр хэн ч харж чадахгүй. Учир нь яг одоо би бол сүнсний тусгал. Надад бие гэж байхгүй. Нүдэнд би үл үзэгдэгч байгаа.  Хуйларч буй луу бөгжний эзний хувьд чи л намайг харж чадна.” Делин Кевоте нарийн тайлбарлав.

Линлей даруй ойлголоо

Өмнө Делин Кевоте олон жилийн өмнө үхсэн гэдгээ хэлсэн. Одоо харин түүний зөвхөн сүнс үлдсэн.

“Өвөө Делин ирээдүйд та миний хажууд үргэлж байна гэсэн үг бусуу?”

Линлей хэлэхэд түүний хажуунаас цагаан үст хөгшин оргүй хоосноос гэнэтхэн гарч ирлээ. Мэдээж энэ Делин Кевоте байв. Гэхдээ Хогг, гэрийн үйлчлэгч Хири, түүний дүү Вартон юу ч болоогүй мэт идэж, хоорондоо ярина. Делин Кевотийн оршихуйг тэд огт мэдрэхгүй.

“Хөөх..”

Сонсох, харах хоёр гарцаагүй өөр зүйл. Тэрбээр бусдыг өвөө Делиний байгааг мэдэхгүй байгааг нүдээрээ харлаа. Линлей ихэд гайхширна.

“Гэхдээ миний оршихуйг мэдрэх хүмүүс байгаа. Миний сүнсний оршихуйтай дүйцэхүүц хүмүүс намайг мэдэрч чадна. Хэрэв би Хуйларч буй луу бөгжинд нуугдвал намайг хэн ч мэдэрч чадахгүй.” Делин Кевотийн хоолой Линлейн толгойнд сонсогдоно.

” Делин өвөөтэй адил сүнсний оршихуйтай хүн ий?” Линлей зажилж байх зуураа Делин Кевот уруу бодно.

“Надтай адил сүнсний оршихуйтай хүмүүс бол ерөнхийдөө Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид. Зөвхөн Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид намайг үл ялиг мэдрэнэ. Намайг зөвхөн Хуйларч буй луу бөгжний гадна гарч ирэх үед шүү дээ. Намайг бөгжинд ороход намайг мэдрэх боломж байхгүй.” Делин Кевоте ярьж байхдаа инээмсэглэнэ.

Линлей бодлоороо толгой дохин шарсан хонины гуянаас аваад амандаа хийн зажилна.

“Линлей удаан ид.” Хогг Линлейг ямар хурдан идэж байгааг хараад хөхрөн инээлээ.

Линлей аав уруугаа жуумалзаад хоолоо үргэлжлүүлэн хурдан иднэ. Нүд ирмэх хооронд тэрээр хонины гуяны дийлэнхи махыг дулгаасан байлаа. Линлей аятай аргаггүй залгин, бугуйгаараа уруулаа арчив. Зогссоноо “Ааваа, авга Хири би идээд болчихлоо. Миний толгой багахан эргээд байх шиг байна. Тиймээс би явж унтлаа .Вартон дараа уулзая.” Линлей түрүүлж хоолоо дуусгав.

“Одоо ч гэсэн эргээд байгаамуу? тэгвэл явж амар.” Хогг яаравчлан хэлнэ.

Түрүүний болсон явдал Хоггийн хувьд гүн гүнзгий айдас төрүүлсэн. Линлейг даруулж үхсэн бодол хүртэл байсан. Тиймээс ийм явдлын дараа Линлейд тэрээр машид сайн хандаж байлаа.

“Ахаа, дараа таарья.” Булзцгар жижигхэн Вартон Линлей уруу жижигхэн тостой гараараа даллав.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s