Хуйларч буй луу [21]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном  – Бөгж

Хорин нэгдүгээр хэсэг – Газрын шид (нэгдүгээр хэсэг)

Линлей өрөө уруугаа хурдхан гүйнэ. Ард байх хаалгаа бөх хаана.

Гутлаа даруй тайлаад орлуугаа үрсэн ороод суулаа. “Өвөө Делин одоо гараад ирээ. Миний шидийн хандлагыг шалгахад надад туслаач.” Линлей тэвчээргүй байлаа. Оройн хоолоо идэж байхдаа тэрээр үүний талаар л бодсон.

Манантай гэмээр гэрэл бөгжнөөс гаран шалан дээр буухад Делин Кевоте болж хувирна.

Делин Кевоте “Линлей битгий тэвчээргүй загна. Нэн түрүүнд надад шидийн хандлага тодорхойлдог багаж байхгүй учраас чамайг газрын шид хэрэглэх авьяастай эсэхийг л шалгаж чадна. Надад багаж байхгүй учир өөр шид хэрэглэх авьяастай эсэхийг чинь тодорхойлж мэдэхгүй.”

“Та зөвхөн миний газрын шидийн хандлагийг тодорхойлж чадна гэжүү?” Линлей багахан урам хугарав.

Тэрбээр шидийн хандлага тодорхойлох шалгалтанд тусгай багаж хэрэгтэй гэдгийг мэднэ. Харин өвөө Делин Гэгээнтэн зэрэглэлийн хүчит шидтэн учраас Линлей Делинг тусгай аргатай гэдэгт итгэсэн.

“Газрын шидэнд ямар буруу байна? Линлей чамд хэлье. Элемент бүрээс тухайлбал газар, гал, ус, салхи, аянга, гэрэл, харанхуй дундаас галын шид бол хамгийн хүчтэй.”Бардам зан Делин Кевотийн царайнд тодров. Маш тодорхой тэрбээр өөртөө итгэлтэй байв. Эцсийн эцэст тэрбээр газрын элементийн Гэгээнтэн зэрэглэлийн хүчит шидтэн шүү дээ.

Линлей итгэхэд бэрх байлаа.

Бүх элемент хоорондоо тэнцэүү байх ёстой. Яаж газрын шид бусдаас хүчтэй бэ?

“Өвөө Делин. Би галын шидийг хамгийн хүчтэй дайралттай гэж сонссон. Харин харанхуйн шидүүд хамгийн таамаглахад бэрх гэж сонссон. Газрын шид яагаад хамгийн хүчтэй нь билээ?” Линлей бодлогоширов.

Тайван байсан өвөө Делин гэнэт ууртай болж “Линлей, дайрах хүчний хувьд бүх элементүүд өөрийн гэсэн давуу талтай.”

“Жишээлбэл галын хориотой шид “Тэнгэрийн гал газрыг шатаах, Газрын гал хотыг шатаана” бүхэл хотын үнс болтол шатаадаг. Үнээн. Гэхдээ усны шидийн ‘Туйлын тэг’ зуун мянгаад хүнийг үхтэл хөлдөөх хүчтэй. Аянганы ‘Сүйрлийн тэнгэрийн аянга’ мянга мянган аянга цахилуулан хэнийг ч үлдээхгүй алж чадна. Салхины хориотой шид ‘Сүйтгэх хүслэн’ бүхэл тэнгэрийг бүрхэж, салхин илдийг гаргадаг…”

Делин Кевоте уртаар санаа алдав.

Линлейн зүрх чичирхийлж байлаа

Тарээр галын шид хамгийн хүчтэй гэж бодож байтал дахин бодвол үнэндээ толглоом байв. Бүхий л элемент өөрийн гэсэн хориотой шид, гайхалтай сүйтгэх хүчтэй байв.

“Харин газрын шид?” Линлей газрын шидийг мартаагүй байв.

Делин Кевоте итгэлтэйгээр “Газрын шид яаж сул дорой байж болох бэ? Хэрэв газрын хориотой шид ‘Тэнгэрийн солир унах’ гүйцэтгэвэл тоо томшгүй бул чулууд бороо мэт тэнгэрээс унаж хотыг нүд ирмэхийн дотор сүйрүүлнэ. Бас хориотой шид бий. ‘Тэнгэр унаж, газар нурах’ Энэ шидийг шившвэл газар далайн давалгаа мэт чичирхийлнэ. Байшингууд сүйрч, газар цуурч хагарна, халуун лаав ан цаваар нь гарч тоо томшгүй хүмүүсийг алж чадна.”

Линлей амьсгалж ч чадахгүй байв.

“Газрын шидэнд хамгаалах олон төрлийн шид бий. “Давалгаан хамгаалагч.” Давалгаан хамгаалагчийн ашиглавал бүхэл хотын дээрээс доошоо, бүх талаас хамгаалагдана. Хүн “Сүйрлийн тэнгэрийн аянгыг” хэрэглэвэл хамгаалалтыг нь яаж ч чадахгүй”

Делин Кевоте инээж байхдаа улам хурдан ярьж байв. “Би мэдээж том зайг хамарсан дайралтийн шившлэгүүдийг ярьж байна. Гардан тулааны шид биш.”

Линлей толгой дохино.

Тэрбээр өвөө Делинг өргөн зайг хамарсан сүйрлийн шид ярьж байгааг ойлгож байлаа.

“Өвөө Делин, газрын шид маш олон хориотой шидтэй юм байна? Үүний учир юу бэ?” Линлей сониучирхан асуулаа.

Итгэлтэйгээр Делин Кевоте “Линлей чиний ойлгохгүй нэг зүйл байна. Үнэндээ бүх элемент хоорондоо тэнцвэртэй. Гэхдээ өөр өөр нөхцөлд тэд өөр үр дүнг гаргана. Жишээлбэл усархаг газар далайд ч юмуу усны шид машид хүчирхэг байна. Харин салхитай газар салхины шид хүчирхэг байна.”

Линлей ойлгож эхлэв.

“Линлей…. бүхэл ертөнцөд дэлхий дээр болохгүй тулаан гэж ховор. Газар дээр зогсож байхдаа газрын шид хэрэглэвэл машид үр дүнтэй.” Делин Кевотийн царайнд инээмсэглэл тодров. “Зах хязгааргүй дэлхий дээр зогсож байхдаа, газрын шид хэрэглэвэл газар маш сайн туслагч болно.”

Линлей одоо л ойлгов!

Бүх элементийн шидүүд тодорхой газар л үр дүнтэй байдаг.

Гэхдээ Юлан тивийн тулаанууд мэдээж газарт л болно. Тиймээс газрын шидийн шидтэнгүүд үргэлж давуу талтай байна.

“Бүх төрлийн элементийн энергиэс биедээ авахад , газрын шид чиний бие бялдарт хамгийн их сайн нөлөөтэй. Байгаль эх бидэнд үргэлж ээлтэй хандсаар ирсэн.” Делин Кевотийн царайнд бишрэх дүр харагдлаа. “Газрын шидтэнгүүд газар бид суухдаа дэлхийн уудам зах хязгааргүйг мэдэрдэг, үүний чичиргээг, мөн дэлхий ээжийн хайрыг мэдэрдэг.”

“Дайралтийн хувьд газрын шид “Дэлхийн хамгаалагч” хориотой шидтэй. Мөн “Тэнгэрийн солир унах” “Тэнгэр унаж, газар нурах” шидүүд байна. Харин хамгаалалтын хувьд ‘Давалгаан хамгаалагч” , биеэ хамгаалах шидэнд ‘Газрын хуяг’ орно. Хувийн хамгаалалтанд газрын шидийг гүйцэх ямар ч шид байхгүй.!”

Делин Кевоте өөртөө ихэд итгэлтэй харагдана.

“Хувийн хамгаалалт аа? Өвөө Делин та газрын шидийг хамгийн хүчтэй хувийн хамгаалалтын шидтэй гэж хэлнүү?” Линлей Делин Кевоте уруу гайхширан харна.

Делин Кевоте инээгээд “Анхан шатандаа газрын шид газрын бамбай, газрын хананы энгийн шидийг ашигладаг. Тавдугаар зэрэглэлийн шидтэн болвол харин ‘Газрын хуяг’ шидийг хэрэглэж, чамтай хамт энэ шид хөгжинө.”

“Тав, зургадугаар зэрэглэлийн шидтэн болох аваас бүхэл бие чинь чулуун бүрхүүлтэй болно. Долдугаар зэрэглэлийн шидтэн болвол хуяг чинь хаш болж, наймдугаар зэрэглэл хүрэх болвол кристал хаш болон, харин есдүгээр зэрэглэлийнхээс цагаан алт. Харин эцэст нь Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн Газрын хуягыг ашиглавал энэ алмааз болон хувирдаг. Энэ шидийн хамгаалах хүч….” хэлэх бүрт Делин Кевотийн царайнд мишээл тодроно.

Линлей дотроо уулга алдана.

Газрын шид үнэхээр хүчтэй юм. Газрын хуягыг ашигласан Гэгээнтэн зэрэглэлийн дайчин бүхэл алмаазаар хамгаалагдах нь байна! Линлей алмаазыг машид хатуу гэдгийг мэдэж байлаа. Газрын хуяг ердийн алмааз жиш, харин шидээс тогтсон алмааз, энэ тэднийг жинхэнэ алмаазаас ч хатуу болгоно.

“Өө тийм…”

Линлей гэнэтхэн хоёр Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид хоорондоо тулалдаж байснийг саналаа. Ногоон нөмрөгт залуугийн үлэмж аварга сэлмийн үзүүр сараал нөмрөгт залууг сүлбэхэд алмаазан хуяг цухуйсан.

Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн “Рүди” алмаазан хамгаалалтандаа найдан Диллоний дайралтийг болиулсан.

“Энэ Гэгээнтэн зэрэглэлийн шид Газрын хуяг байх ёстой.” Линлей дотроо цочив.

Энэ Гэгээнтэн зэрэглэлийн дайчний шууд цохилтыг даасан шүү дээ. Үүнээс харахад ямар хүчтэй бат бөх нь харагднам.

“Ийм учраас би чамайг газрын шид хамгийн хүчтэй нь гэж хэлсэн шүү дээ.” Делин Кевотийн сахал доошоо унжих нь түүнийг өөртөө илүү сэтгэл ханасан харагдуулна.

Эцсийн эцэст бүх хүн газар дээр амьдарч байна шүү дээ. Газар дээр амьдарч тэд хоорондоо тулалдаж байна. Тиймээс газрын шидтэнгүүд давуу талтай байлгүй яахав.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.