Чөтгөр бурхдын домгууд [11]-Заналхийлэлт

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Шэнь Сю-ийн хэрхэн уурлаж байгааг харсан, Не Ли хөнгөхөн инээд алдан хэлэв “Багш Шэнь Сю мэдлэгтэй хүн билээ, та тэр номыг өмнө хараагүй болохоороо байхгүй гэж хэллээ. Үүний утга нь Шэнь Сю багш дэлхий дээрх бүх номыг уншсан гэсэн үг үү?”

Түүний өмнөх амьдралд Шэнь Сю бодлогогүй нэгэн байсан.

“Хүчирхэг Галын ном оо? Өхх би саналаа, би хэдийн энэ номыг номын сангаас зээлж авсан юм байна!” Энгийн сурагч гэнэт сандарсан дуунаар хэлэв. Тэрбээр гурван ном зээлсний нэг нь Хүчирхэг Галын ном байлаа. Гэсэн хэдий ч Хүчирхэг Галын ном гүн гүнзгий утга агуулгатай. Тэр сурагч номноосоо юуг ч ойлгож чадаагүй. Тэрбээр энэ номыг харсаныхаа дараа буцааж өгөхөө л мартчихсан.

Энгийн сурагчийн ярианаас болж Шэнь Сю-ийн царай баргар боллоо. Энэ энгийн сурагч Тэнгэрийн Хүчирхэг Галын номыг нээн хуудаснуудыг эргүүлэв. Сөхөгдөж буй ном хуулбарласан хувилбар ба эх хувь нь биш. Энэхүү ном Цаст Салхины эзэнт гүрний хэл дээр бичигдсэн. Эхний хэсэг нь орчуулагдсан. Харамсалтай нь бусад хэсгүүдийг орчуулаагүй. Цаст Салхины эзэнт гүрний үеийн бичиг нь Энгийн иргэд ойлгоход маш хэцүү.

Ийм ном байдаг гэдгийг хэзээ ч төсөөлж байгаагүй дэд захирал Е Шөн болон Лү Е гайхан нэг нэгэнрүүгээ харав. Хэдийгээр тэд Гэгээн Оддын их сургуулийн дэд захирал  профессор ч, номын санд 100.000 номнууд байгаа ба 90% нь өнгөрсөнөөс үлдсэн. Тэд ном бүрийн нэрийг хэлж мэдэхгүй. Тэнд тэдний орчуулж чадахгүй олон ном байдаг.

Не Ли өмнөх амьдралдаа тивээр хэсүүчилж байх үедээ, 7н хэлний мэргэжилтэн болсон. Домгийн зэрэглэлд хүрсэний дараа, тэр олон төрлийн ном уншсан ба хэзээ ч тэдний агуулгыг мартаж байгаагүй. Өнгөрсөн амьдралдаа, Не Ли түр зуурын цаг хугацаа орон зайн ертөнцөд Зуурдын Чөтгөрийн сүнсний номтойгоо зуу зуун жил сая ном уншсан.

Не Ли-д Цаст салхины эзэнт гүрний хэл дээрх бичгийг уншихад асуудалгүй.

Е Шөн болон Лү Е хоёрын хажууд суух саарал нөмрөгтэй хөгшин эр гайхширсан харагдана. Тэр өмнө нь хэзээ ч Тэнгэрийн Хүчирхэг Галын номыг сонсоогүй.

“Е Шөн хэн нэгнийг номын сангаас Тэнгэрийн Хүчирхэг Галын номыг авчруулахаар явуулаадах!” саарал нөмрөгтэй хөгшин тушаав.

“Мэдлээ!” Е Шөн хажууд байгаа Лү Е-рүү харав. Лү Е үл ойшоохоос эмээгээд хурдхан явж одов.

Бүх сурагчид энгийн сурагчийн барьж байгаа  Тэнгэрийн Хүчирхэг Галын номруу харна. Е Зы Юнь болон Шэнь Юэ ч бас их гайхширсан байлаа. Гурван язгууртан гэр бүлийн гишүүн болохоороо тэд их ном уншсан гэхдээ тэд энэ номны тухай огт мэдэхгүй байлаа. Энэ ном их баялаг, үүнээс олон санаа авж болно. Яруу Алдрын хотод гурван төрлийн бичээсний хээ бүрэн төгс болсон байдаг нь Цаст Салхийн хээ, Ариун Галын хээ, Дайны онцгой хээнүүд юм. Бараг л хүн бүр эдгээр хээгээр дадлага хийдэг. Дүрэлзэх Галын хээ Харанхуйн эринээс хойш удаан хугацаагаар алдагдсан , тэднээс  Тэнгэрийн Хүчирхэг Галын ном зэрэг хэдхэн л ном үлдсэн. Тэдгээр номнууд номын сангийн орчуулгаггүй номын хэсэгт байна. Тохиолдлоор зарим сурагчид тэднээс зээлж авдаг, гэхдээ агуулгыг нь ойлгохгүй учраас даруй буцааж авчирдаг.

“Тэнгэрийн Хүчирхэг Галын номны 7-р ботийг харуулаач?”

Энгийн сурагч нэн даруй номноос хайж эхлэв. Тэнгэрийн Хүчирхэг Галын ном хэдэн зуун зузаан хуудаснуудтай. Номон дотор зурагнууд, текст болон Хүчирхэг Галын  бичээсэн хээний диаграм байгаа. Эхний ботийн дараах хэсгүүд орчууулгагүй байгаа. Ярвигтай болон эртний хэллэгүүд нь олон хүмүүст үүнийг уншихад толгойны өвчин болдог. Долдугаар ботийг эргүүлсэний дараа, энгийн сурагч зөвхөн энэ хэсэгт л гэхэд зуун бичээсний хээ байгааг ойлгов. Тэр нэг нэгээр нь самбар дээр байгаатай харьцуулж, Улаан Туяаны хээтэй адилыг хайж эхлэв.

Анги дах хүн бүр тэвчээргүй болж байлаа. Хэзээ хайж дуусах бол?

Шэнь Сю-ийн царай хөндий хүйтэн болж , “Магадгүй чи энэ номыг номын сангийн нэг булангаас олсон бас энэ дээр юу байгааг ч мэдэхгүй биз. Чи саяхан Улаан Туяаны хээг эндээс үүссэн гэж хэлсэн! Эрээ цээргүй хүүхэд, чи миний Ариун гэр бүлийн өвөг дээдсийг доромжиллоо. Хэрвээ чи энэ хээг олж чадахгүй бол би чамайг миний өвөг дээдсийг доромжилсон хэргээр Шударга Шүүхэд өгөх болно.” гэв.

Не Ли инээгээд чанга дуугаар хэлэв. “Багш Шэнь Сю энийг шийдэхэд арай эрт байна. Энэ ном Цаст Салхин эринээс үлдсэн, хэдэн мянган жилийн настай ном. Энэ зохиол нь Ариун Гэр бүлийн зохиолоос хол өмнө зохиогдсон байгаа биз? зөв үү?”

“Зөв өө!” Шэнь Сю толгой дохив. Энэ хатуу үнэнийг тэр үгүйсгэж чадахгүй.

“Тэгэхээр. Энэ үнэхээр амархан” Не Ли энгийн сурагчруу хараад “Долдугаар ботийн 30 дугаар хуудас. Тэнд байгаа 6 дах диаграм. Үүнийг Улаан туяаны хээтэй харьцуул.”

Не Ли царай итгэлээр дүүрэн байхыг харсан Шэнь Сю эмээж эхлэв. Хэрвээ Не Ли Улаан Туяаны хээний эх сурвалжийг олвол Ариун гэр бүл шившиг болно. Учир нь Ариун гэр бүл Улаан Туяаны хээ болон бусад 16 бичээсний хээг тэдний эхний үеийн мастер нээсэн гэж нийтэд зарласан. Үүний учир Ариун гэр бүлийн нэр хүнд ихээр өссөн. Хэрвээ олон нийт Ариун гэр бүлийг эртний номноос бичээсний хээг хулгайлсан гэж мэдвэл Ариун гэр бүлийн нэр төрд маш ихээр нөлөөлнө. Шэнь Сю-ийн царай айдас төрхийг харсан Не Ли нууцхан инээмсэглэв. Арийн Гэр бүлийн нэр алдар Улаан Туяаны бичээсний хээн дээр тулгууралсаар ирсэн, хээг тэдний өвөг мастер өөрөө зохиосон хэмээдэг. Тэдний онцгой чадвар нь Яруу Алдрын хотыг зовлонгоос аврах байв. Хэдий тийм ч, Ариун гэр бүлийнхэн бол хоёр нүүртэй хүмүүс!

Не Ли-ийн өмнөх амьдралд, Яруу Алдрын хотын сүйрэл болж байхад бүх гэр бүлүүд хотын оршин тогтнолын төлөө тулалдсан. Ариун гэр бүл Яруу алдрын хотын баруун хаалгийн хамгаалах ёстой байсан, гэхдээ дайн дэгдэх үеэр өөрсдийн хүчээ гамнаж, зөвхөн язгууртны гэр бүлүүдээс тэдний гэр бүл л Дээдсийн Уулруу зутаасан. Баруун хаалга хамгаалалтгүй байснаас болж, үүгээр Цаст Салхины араатнууд хотруу давшин орж ирсэн. Не Ли чөтгөрийн араатнуудын аллагын аймшигт дүр зурагийг санасаар байна.

Не Ли болон бусад хүмүүст Яруу алдрын хотыг орхиж явахаас өөр сонголт үлдээгүй! Дахин төрснийхөө дараа Не Ли Ариун гэр бүлийн талаар тааламжтай сэтгэгдэлгүй байгаа.

‘Энэ амьдралдаа , би энэ хоёр нүүртэй гэр бүлийг Яруу алдрын хотоос зайлуулах болно.’

Хэрвээ Яруу Алдрын хотын бүх иргэдээр тэднийг жигшүүлэхийг хүсвэл, эхлээд тэдний үнэн төрхийг илчлэх хэрэгтэй!

“Хуудас 30, 6 дах диаграм?” энгийн сурагч бувтнав. Зааврын дараа. тэр Хүчирхэг Галын хээн бичээсийг олов.

“Тийм ээ!”

Олон сурагч гайхширан дуу алдав. Хүчирхэг Галын бичээсний хээ нь 2 хэсгээр тусгаарладгдсан. Нэг хэсэг нь яалтачгүй Улаан Туяаны хээтэй адил байв. Улаан туяаны хээг Хүчирхэг Галын хээтэй харьцуулахад илүү амар учир нь үүний хагас нь адилхан.

Үнэхээр Не Ли-ийн зөв байна!

Шэнь Сю нударгаа зангидан , түүний хуруунууд цагаан болов. Бөөгнөрсөн хүүхдүүд дунд байсан Шэнь Юэ Не Ли-рүү харахад,  түүний харц үзэн ядалтаар дүүрэн байв. Не Ли тэдний Ариун гэр бүлийг доромжилж байна!

Не Ли Шэнь Сю болон Шэнь Юэ-г дайсагнан харж хүйтнээр инээж байгааг нь анзаарчээ. Ариун гэр бүлийнхэн бүгд яг адил. Тэд өөрсдөөсөө шалтгаан хайлгүй , бусадруу буруугаа чихдэг. Хэрэв энэ тэдний алдаа биш байсан бол яагаад тэд бусад хүмүүс өөрсдийг нь илчлэхэд санаа зовно гэж?

“Тэгэхээр хэрвээ манай Ариун гэр бүлийн эхний үеийн мастер үүнийг Тэнгэрийн Хүчирхэг Галын номноос авсан бол юу гэж?” Шэнь Сю хүйтнээр хариулав.

Не Ли инээгээд “Багш Шэнь Сю , та биеэ авч явах Чөтгөрийн Сүнстэний кодийг мэддэггүй бололтой. Та надаар энийг тайлбарлуулахыг хүсэж байна уу? Биеэ авч явах Чөтгөрийн Сүнстэний код нь 3000 жил орчим оршин байгаа. Ихэнх Чөтгөрийн Сүнстэн биеэ авч явах кодийг дагадаг. Биеэ авч явах Чөтгөрийн Сүнстэний код дугаар 161: Бичээсний хээг бусдаас авах буюу хуулбарлахад нь тэдний эх сурвалжийг харуулж бас тэдэнд өөрсдөө хийгээгүй гэсэн баталгаа байх ёстой. Энэ бол Чөтгөрийн Сүнстэний ёс зүй!”

“Чи…. чи…..” Шэнь Сю уур хилэнгээсээ болж чичирж байв. Не Ли-ийн үгнүүд түүний сул газрыг хатгажээ. Не Ли шууд утгаараа бол Ариун гэр бүл Чөтгөрийн Сүнстэний ёс зүйг дагаж мөрддөггүй гээд хэлчихлээ, гэсэн хэдий ч тэр Не Ли-ийн хэлсэнийг няцааж чадахгүй.

“Хэрвээ тэд өөрсдийн бичээсний хээг бүтээлгэхээр захиалахад Хүчирхэг Галын бичээсний хээнээс санаа авсан бол энэ зүгээр байх байсан. Гэсэн хэдий ч Ариун гэр бүлийн эхний үеийн мастер шууд л үүний талыг авч түүний өөрийнх нь хэмээн зарласан. Энэ нь бага зэрэг … утгагүй хэрэг биш гэж үү? Ариун гэр бүлийн эхний үеийн мастерт энэ нь өгүүлэшгүй бэрхшээл авчирна гэж үү?” Не Ли нүдээ анивчин гэмгүйгээр хэлэв.

Не Ли-ийн хурц үгнүүд Ариун гэр бүлийн сул цэгрүү чиглэж бас тэр гэмгүй дүр үзүүлсээр байлаа. Үүний учир Шэнь Сю болон Шэнь Юэ-д хүн алах хүслэн төрнө.

Сурагчид бүгд тэдний мэтгэлзээнийг анхаарна.

“Тэгэхээр Ариун гэр бүлийн мастер  ийм л хүн байх нь.”

“Ариун гэр бүлийн эхний мастер нь бичээсний хээн судалгаанд алтан зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн байсан ба тэр хэд хэдэн Улаан Туяаны бичээсний хээг өөрөө зохиосон сайн мастер байсан. Ариун гэр бүл үргэлж Улаан Туяаны хээн гэрлийн нэрийг барьж байсан юм гэжүү?”

“Улаан Туяаны хээг эртний номноос хуулбарласан гэж хэзээ ч бодож байсангүй.”

“Би Цаст Салхины бичээсний хээн бичлэгийг харж байна. Энэ бичээсний хээг эртний номноос хуулбарласан эсвэл авсан гэж зарласан. Гэхдээ ямагт эх сурвалжаа тэмдэглэсэн байна. Тэд хэзээ ч үүнийг өөрсдөө бүтээсэн гэж зарлаагүй.”

“Энэ бол Чөтгөрийн Сүнстний ёс зүй. Бүх язгууртан Чөтгөрийн Сүнстэнүүдэд адил үйлчилнэ!”

Бүлэг хүүхдүүд гайхширч эхлэв, тэдний сэтгэл дэх бичээсний хээн агуа мастер магтаалд бялдуучилдаг нэгэн юм уу?

Сурагчидын яриаг сонссон , Шэнь Юэ уурлаж, Не Ли-г дайснаа хэмээн үзнэ.

Түүний царай цонхийн , суудлаасаа босоод хэлэв “Не Ли, миний Ариун гэр бүл 300 жил оршин байгаа. Бид Яруу Алдрын хотын гурван язгууртны гэр бүлүүдийн нэг. Биднийг чам шиг энгийн язгууртан гэр бүлээс ирсэн нэгэн шүүмжилж чадахгүй шүү! Энэ Улаан туяаны хээ эхний мастерийн тэмдэглэл дээр бичигдсэн. Анхдагчийг нь олон нийтэд зарлаагүй. Бидний залуу үе эхний үеийн мастерийн тэмдэглэлийг эмхэлж байхдаа үүнийг олсон. Тэгэхээр бид үүнийг түүнийг бүтээсэн гэж бодсон. Энэ бол энгийн үзэгдэл.”

Не Ли Шэнь Юэ-рүү харав. Тэр үнэхээр Ариун гэр бүлийн гишүүн юм гээч. Тэр үүгээрээ хариуцлагаас зугтах шалтаг хийлээ!

Шэнь Юэ “Язгууртан гэр бүл” гэхдээ дуугаа өндөрсгөсөн, Не Ли-г энгийн язгууртний гэр бүлийх гэж тодруулсан нь түүний үгийг тодорхой болгож байв. Хэрвээ Не Ли цаашид үүнийг хэрэгжүүлвэл Ариун гэр бүл язгууртан гэр бүлийн нэг байх нь түүнээс хамаарна…

Шэнь Юэ-ийн хувьд Не Ли түүнийг үл тоомсорлов. Шэнь Юэ болон Е Зы Юнь-ийг гэрлэхийн өмнө дайн эхлэн Шэнь Юэ даруй зугтана. Шэнь Юэ-ийн үгийг сонссон Не Ли бүр ч баяр баясалгүй болов.

“Сурагч Шэнь Юэ бол бардам дээрлэхүү. Ахх. аз болоход Яруу Алдрын хотын хууль хатуу. Үгүй бол, Би үнэхээр Ариун гэр бүлийн хийх зүйлд санаа зовох байлаа…” Не Ли буцалсан уснаас айдаггүй гахай шиг байж нүдээ анивчаад хэлэв “Ариун гэр бүл шиг том гэр бүл миний аюулгүй байдлыг хамгаална гэж итгэж байна. Хэрэв надад ямар нэг зүйл болвол Ариун гэр бүлийн толбо арилах боломжгүй байхвий гэдгээс айж байна. ”


[ХТ: Орчуулсан : Charlotte, Хянасан : Цэлмэг.]

Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.