Хуйларч буй луу [19]

7 сарын 8-*ны завсардсан хэсэг

Левиафан.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 1 – Бөгж

Арван есдүгээр хэсэг – Хуйларч буй луу бөгжийн сүнс (хоёрдугаар хэсэг)

Пуанг эзэнт гүрэн маш удаан жил оршин тогтносон. Найман мянган жилийн өмнө оргил алтан үедээ байсан. Пуанг эзэнт гүрэн гурван мянган жил оршин тогтносон ч эцэстээ нуран унасан. Пуанг эзэнт гүрэн Гэгээн нэгдэл, Хар холбоо хоёрыг нэмсэн газар нутагт оршин тогтносон.

Өөрөөр хэлбэл…

Бүхэл Шидэт араатнуудын уулс, арван хоёр хаант улс, гучир хоёр вант улс бүгд Пуанг эзэнт гүрнийх байсан. Үүгээс харвал ямар уудам, ямар хүчирхэг эзэнт улс байсан нь харагдан.

Гэхдээ Паунг эзэнт гүрэн дээр үед мөхсөн шүү дээ.

“Таван мянган жилийн өмнө?” Цагаан сахалт хөгшин эр түр тээнэгэлзснээ. Гүнзгий амьсгаа аван “Дэлхийн бөгжин дотор цаг хугацаа хэрхэн өнгөрч байгаа тухай ямар ч баримжаа байхгүй. Би Дэлхийн бөгжнаас гарахад таван мянган жил өнгөрч, төрсөн нутаг минь сүйрнэ гэж бодоогүй.”

“Өвөө та юу ярина бэ? Миний толгой эргээд байна.”

Линлейн толгой шавар мэт хувирсан санагдана. Хөгшин өвөө хаанаач юм гарч ирж, өөрийгөө таван мянган жилийн өмнө сүйрсэн Пуанг эзэнт гүрний хүчирхэг шидтэн гэж хэлнэ. Үүнээс хачин зүйл гэж юу байхав.

Линлей үүнийг зүүд гэж хүртэл бодно!

“Жаалаа.” Цагаан үст хөгшин эр Линлей уруу харна. Тэрээр инээмсэглэнээ “Чиний хүзүүндээ зүүж байгаа бөгж бол миний өмнө ашигладаг байсан тэнгэрийн хэрэгсэл. Дэлхийн бөгж!”

“Хүлээгээрэй, хүлээ!”

Линлей тэр даруй гайхан “Юун Дэлхийн бөгж?” Миний хүзүүнд зүүж буй бөгж өвөг дээдсээс минь ирсэн “Хуйларч буй луу бөгж!”

“Хуйларч буй луу бөгж? Үнэндээ Хуйларч буй луу бөгж гэдэг нэртэй байсан юмуу?” Хөгшин өвөө гайхан хэлнэ.

“Жинхэнэ нэр? та жинхэнэ нэр гэдгээр юу хэлж байна?” Линлей гайхангуй хөгшин эрээс асуулаа.

Одоо л хөгшин эр ойлгон инээлээ. “Өө Хуйларч буй луу бөгж, чи өөрөө өгсөн бололтой. Эсвэл өвөг дээдсийн чинь өгсөн нэр байх. Энэ бөгжийн би олохдоо олон бичиг баримт хайсан ч ямар ч мэдээлэл олдоогүй. Тиймээс би өөртөө нэр өгөх эрийг өгөөд Дэлхийн бөгж гэж нэрлэсэн. Харин ямар жинхэнэ нэртэй талаар таамаг ч алга.”

“Өө, өвөө минь та бас өөрөө нэрлэсэн юм байна. Одоо миний өмч учраас би Хуйларч буй луу бөгж гэж нэрлэе” Линлей зөрүүдлэнэ.

“Болж байна, болж байна. Хуйларч буй луу гэж хүсвэл нэрлэ.” Хөгшин эр уруу царайлан, Линлейтэй маргалдахыг хүсэхгүй бйав.

“Өвөө та надад яагаад Хуйларч буй луу бөгжөөс гарч ирсэнээ хэлж болхоуу?” Линлей асууна.

Хөгшин эр инээснээ. “Юлан цаг тооллын 4280 онд, Би-”

Үүнийг сонссон Линлей цочирдсоноо гайхан “4280 он? Одоо 9990 он шүүү дээ!”

“Юлан цаг тооллын 4280 онд, би хуучин дайсан гэгээнтэн зэрэглэлийн шидтэн Хамүлинтэй таарч тулалдсан. Би хоёр дахь гэгээнтэн зэрэглэлийн дайчин отож надруу дайрна гэж бодоогүй. Эцэст нь би явагдаад миний бие устаж алга болсон.Би сүнсээ дайсандаа олзлогдон тамлуулахыг хүсээгүй учраас Дэлхийн бө-, ким, энэ Хуйларч буй луу бөгжинд тамгалсан.” Хөгшин эр өнгөрсөнд юу болсон талаар тайлбарлана.

“Энэ хуйларч буй луу бөгж үнэхээр гайхалтай. Ямар ч шидийн эрчим ялгаруулахгүй хэрнэ тэнгэрлэг эд зүйлстэй харьцуулагдаж болно. Би сүнсээ бөгжинд тамгалвал, Хамүлин намайг урт хугацаанд хайгаад олоогүй. Энэ хүртэл Хуйларч буй луу бөгжийн ач тус шүү дээ.” Хөгшин эр ярьж байхдаа инээнэ.

Линлей нууцхан толгой даохино.

Хуйларч буй луу бөгж гаднах үзэмцээрээ цулгүй харагдана. Эртний овгийн гишүүний хувь Линлей магтууштай нүдтэй юм.

Үнэндээ, үнэт эд зүйлс элементийн эрчимтэй байх ёстой. Харин энэ Хуйларч буй луу бөгж ямар ч эрчимгүй модоос өөрцгүй.

“Өвөө, та таван мянган жилийн өмнө Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн, дайчинд даруулаад өөрийгөө энэ бөгжинд тамгалсан? Бас энэ бөгж тэнгэрлэг эд зүйлстэй дүйцнэ гэлээ?” Линлей эцэст нь дуугарлаа.

“Зөв.” Линлейг ойлгосныг хараад хөгжшин эр инээмсэглэн толгой дохив.

“Тэгвэл өвөө, та яагаад бөгжнөөс одоо гарч ирэв?” Линлей эргэлзэн өвөө уруу харна.

Хөхрөн инээсэн хөгшин эр тайлбарлана, “Үнэндээ би өөрийгөө Хуйларч буй луунд тамгалсан. Өөрийнхөө оршихуйгаа Хуйларч буй луу бөгжинд нуусан. Зөвхөн шинэ эзэн гарч ирэх хүртэл би гарч ирээгүй.

“Шинэ эзэн?”

“Зөвөө. Хуйларч буй луу бөгжинд цусаа дусаавал” Хөгшин эр инээлээ.

Линлей хөмсгөө атируулан амандаа бувтнана. “Бөгжинд цусаа дусаах аа?” Юу болсон талаар бодохыг хичээнэ. Лилей гэнэтхэн чулуу толгойг нь хагалж, шинэхэн цус хувцас цээжийг нь будсаныг саналаа. Ер нь энэ цус бөгжинд нь дуссан байх ёстой.

“Өө тэгэхээр би  Хуйларч буй луу бөгжний эзэн болж таарч байна.” Линлей толгой дохив.

“Зөв, одоо л чи Хуйларч буй луу бөгжний эзэн болсон учир би бөгжнөөс гарч Юлан тивийн агаарыг дахин мэдрэх боломжтой болллоо.” Хөгшин эрийн нүүрэнд инээмсэглэл тодроно. “Зөв хүү минь Би чамд өөрийн нэрээ хэллээ. Харин чинийх юу билээ?”

Линлей мишээнгүй “Намайг Линлей гэдэг, Линлей Баруч!”

“Линей, сайхан нэр байна” хөгшин эр инээмсэглэнэ.

“Өвөө та үүрд бөгжинд байгаад эрх чөлөөгүй байх юмуу?” Линлей бага зэрэг өрөвдөж байв.

Хөгшин эр инээгээд толгой дохив. “Линлей чи хүмүүс ихвэл тэдний сүнс Хойд төрлийн ертөнцөд очдог. Харин би гэгээнтэн зэрэглэлийн дайчин байсан учраас үхэхдээ, оюуны энергиэ биет болгосон. Тийм учраас л би түр хугацаанд Хойд төрлийн ертөнцийн дуудлагыг эсэргүүцээд бөгжиндөө тамгалсан шүү дээ. Одоо бол би энэ бөгжийг орхивол бүх оюуны энергиа шавхана.”

“Оюуны эрчимээ шавхана?” Линлей ойлгож өгөхгүй байлаа.

“Хүн оюуны эрчим гэвэл, сүнс сүнсний эрчим гэж хэлэх байх. Хэрэв хүн оюуны энергиа шавхавал түүний сүнс бутран арилдаг. Өөрөөр хэлбэл миний сүнс бутран арилвал энэ Хуйларч буй луу бөгжөөс гарна.” Хөгшин эр тайвнаар хэлнэ. “Гэхдээ одоогийн нөхцөл бас зүгээрээ. Миний бие Хуйларч буй луу бөгжтэй хамт гинжлэгдсэн ч, энэ намайг гурван метрээс холгүй байлгаж байна. Тийм ч муу биш шүү.”

Линлейн зүрх салгална.

Гэнэтхэн зүрхэндээ Линлей өвөөг өрөвдөж байлаа.

“Хэхэ Линлей, би аль хэдийнээ маш сэтгэл хангалуун байна. Миний сүнс Хамүлинд олзлогдсон бол үхэснээс долоон дор хувь тавилан намайг хүлээх байлаа.” Хөгшин эр амьсгаагаа гаргана.

“Өвөө таныг Делин Кевот гэдэг гэсэн үү. Таныг би өвөө Делин гэж дуудаж болохуу?” Линлей гэнэтхэн хэллээ.

Делин Кевот Пуанг эзэнт гүрний хүчирхэг шидтэн байсан. Тэрээр маш өндөр нийгмийн уг гарваалжтай. Тэр үед Юлан тивийн оргил таван хүний нэг байсан. тэрээр Хамелин өөр нэг гэгээнтэн зэрэглэлийн дайчнаас болж гутамшигтайгаар ялагдсан.

Гэсэн хэдий ч…..

Делин Кевот хэзээ ач зээ байтугай хүүхэдтэй байж үзээгүй. Линлейг өөрийг нь Өвөө Делин гэж дуудахад олон мянган жилийн ганцаардсан зүрхэнд нь оч асах мэт боллоо

However…

“Бололгүй яахав. Тиймээ” Делин Кевот гэнэтхэн машид баярлана.

Линлейгийн нүдэнд догдолсон гарц тодорно. “Делин өвөө та сая гэгээнтэн зэрэглэлийн шидтэн байсан гэсэн, надад хэрхэн шид хэрэглэдгийг зааж өгч болох уу?”

Линлейн зүрх хүчтэй цохилном. Түүний өмнө таван мянган жилийн настай хөгшин Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн зогсч байна.

Линлейн оюун бодолд Хурдны луугийн үлэмж бие, Галт могойн бүжгийн аймшигт сүйтгэл, тоо томшгүй тэнгэрээс унах чулууд, Хар лууг хөлөглөх бардам залуугийн дүр дахин бодогдоно.

Тэрээр нэг өдөр тийм болох……

Тэрээр ч гэсэн Хар лугийн толгойнд мордож, тэнгэрийг чичирхийлүүлэх хүсэлтэй байлаа.

Делин Кевот цахаан сахлаа илнэ. Түүний нүд гэрэлтэн, “Мэдээж би чадна! Чиний өвөө Делин бол хүчирхэг газрын элементийн Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн… бүх элемент дундаас газрын элемент хамгаас хүчтэй!” Шид ярьж эхлэхэд Делин Кевот догдлож эхлэв.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.