Хуйларч буй луу [18]

22 цагын нойрны дараа бичлээ.

Левиафан.

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Ном 1 – Бөгж

Арван наймдугаар хэсэг – Хуйларч буй луу сүнс (нэгдүгээр хэсэг)

Зүүн зүгийн тэнгэрт хар луугийн толгойн дээр саарал нөмрөгт залуу үргэлжлүүлэн зогсож байна. Өөртөө итгэлтэй мишээл нүүрэнд нь тодорч, ногоон нөмрөгт залууг газрын үлэмж биетэнтэй тулалдахыг харна.

“Шшшшшшинг!’

Ногоон нөмрөгт залуу илдээрээ газрын үлэмж биетнийг цавчихад агаар исгэрэх мэт дуу сонсдоно. “Нуран унах!” Газрын үлэмж биетний толгой салж унасан ч газрын үлэмж биетний бие бутарсангүй. Бул чулуу мэт гар нь ногоон нөмрөгт залуугийн биеийг цохино.

“Аах!” Ногоон нөмрөгт залуугийн амнаас балга цус гаран, бүхэл царай нь цайна.

Удалгүй газрын үлэмж биетний толгой дахин бүрэлдэн нөхөгдлөө. Ямар ч гэмтэл учраагүй мэт болном.

“Диллон надад зүгээр өгсөн нь дээр. Миний дуудсан Дэлхийн хамгаалагч чиний ялж чадахаар зүйл биш.”Саарал нөмрөгтэй залуу хар луугаа хөлөглөн тайвнаар хэлнэ.

Ногоон нөмрөгт залуу саарал нөмрөгт залууг хүйтнээр хэлнэ. Тэрээр хүйтэн хоолойгоор “Рүди хэрэв би авч чадахгүй бол чи ч авч чадахгүй!” Нөгөөн өнгийн хурц гэрэл ногоон нөмрөгт залуугийн гарнаас гарна. Үүнийг харсан тайван байсан саарал өнгийн нөмрөгт залуу хар луугийн толгойн дээрээс машид сандрангүй “Болиооч!”

“Бяцлагдах!”

Ногоон нөмрөгт залуугийн гарнаас гэнэтхэн нар мэт хурц гэрэл гаран, тэсрэх чимээ сонсогдов.

“Диллон чи-!” Саарал нөмрөгт залуу ногоон нөмрөгт залууг ууртай нь харсан ч юу ч хэлж чадахгүй байв.
Ногоон нөмрөгт залуугийн царай цас мэт цагаан мөртлөө саарал нөмрөгт залуу руу харна. Саарал нөмрөгт цалуугийн царай ч цас мэт цагаан болсон байв. “Одоо хэнд нь ч алга. Рүди би гэмтсэн ч намайг алмаар байвал хэцүү шүү!” хүйтнээр инээгээд ногоон нөмрөгт залуу ногоон өнгийн туяа болон өндөр хурдаас зүүн хойд зүгт ниснэ.

Ногоон нөмрөгт залуу түүнийг нисэхийг харна. Муухай харсан ч хойноос нь хөөсөнгүй.

Саарал нөмрөгт залуугийн хажууд байсан газрын үлэмж мөн алга болов.

” Оддын сэлэмт гэгээнтэн Диллон. Өрөвдөлтэй юм одоогоор түүнийг алж чадахгүй.” Саарал нөмрөгт залуу нам дуунаар хэлэв. Хар луугаа хөлөглөөд, хар луу нь эзнийхээ хүслийг мэдсэн мэт үлэмж далавчаа дэвэн зүүн өмнөд зүгт нислээ.

Нүд ирмэхийн хооронд хоёр гэгээнтэн зэрэглэлийн тулаанч алга болно.

Гэхдээ Вушан тосгон гамшгийн дүртэй үлдлээ. Мянга гаруй байшин сүйдэж, зовлон шаналалдаа саригдсан хашгираан, ууртай хараал, гунигт шаналантай гуйлах чимээ дүүрнэ. Богинохон хугацаанд амар амгалан тосгон гамшигт нэрвэгдлээ.

…………….

Баруч овгийн эдлэнд зөвхөн Хогг байлаа.

Хогг ширээн ард духаа үрчийлгэн суунам. Вушан тосгоны захирагчийн хувьд хүмүүсээ хэрхэн халамжлах талаар мэдээж бодно.

Хөлний чимээ. Авга Хири зочны өрөөнөөс ирлээ. “Ноёнтон.”

Хогг толгойгоо эргүүлээд асууна. “Линлей ямар байна?”

“Ноёнтон тайвширч болно. Би аль хэдийн залуу эзэн Линлейн шархийг цэвэрлээд угаасан байгаа. Түүнд их хоол бэлдээд хувцасийг солиулаад унтуулахаар оронд оруулсан. Унтаад сэрсэний дараа бие нь маш сайжирна”

Одоо л Хогг тайвшраад толгой дохив. гэсэн ч түүний дух үрчийсэн хэвээрээ.

“Ноёнтон та Вушан тосгоны иргэдэд санаа зовж байна уу?” Хири асууна.

Хогг толгой дохино. Багахан инээснээ “Вушан тосгоны иргэд бидэн шиг биш. Вушан тосгоны эрчүүд тийм ч муу биш. Тэдний дийлэнхи нэг юмуу хоёрдугаар зэрэглэлийн дайчид. Харин эмэгтэйчүүд бол хэцүү. Тэдний алинч тэнгэрээс унах чулууг халхалж чадахгүй.”

Хири мөн толгой дохино.

Вушан тосгонд тулааны ки ашиглаж чаддаг хүмүүс гарын хуруунд багтана. Одоо харин тэнгэрээс мянга мянган чулуу унав. Хүмүүс нуугдавчинд орж амжаагүй, халхавчинд орж чадаагүй бол…..

“Бидэнд Хиллманы тайлан ирэх хүртэл хийж чадах юм юу ч алга.” Хогг үнэхээр санаа зовнино.

Удаан хугацааны дараа яарсан, хурдтай хөлний чимээ бүхэл эдлэн даяар сонсогдоно.

Хоггийн нүд гэрэлтэв. Хиллманий эдлэнд яаравчилсан дүрийг харна.

“Хиллман, Вушан тосгоны нөхцөл байдал ямар байна?” Хогг яаран асууна.

Хиллман шаналалаар дүүрэн амьсгаа гаргаад “Сая тооцоо гаргалаа. Гурван зуугаад хүн үхэж, мянгаад хүн шархаджээ.” Бүхэл тосгон таван мянгаад хүн амьтай. Энэ нь шархадсан болон үхсэн хүмүүс 20% эзлэж байна. Энэ бол зөвхөн чулуун байшинд амьдарч байсан хүний тоо. Үнэхээр гамшиг юм.

“Тийм их бэртсэн юмуу? ” Хогг санаа зовохоос өөр юм чадахгүй нь.

Аливаа улсын гол амин судас бол хоол. Хэрэв ажиллах хүч гэнэт буураад, тэгээд ч зогсохгүй тахир дутуу хүмүүсийн тоо тэнгэрт хадвал… эдийн засгийн байдал үнэхээр муудах төлөвтэй байна.

“Ёоохх.!” Хогг уртаар санаа алдана.

Тэрээр татварыг буулгахыг хүснэм. Гэхдээ аль хэдийн бага байгаа татварыг яалтай? Одоо өөрийнх нь овгийн хэрэгцээ асуудал болоход тосгоны эгэл арддаа яаж туслах билээ? Нөхцөл байдал бусад тосгод тэс өөр. Татвар нь өндөр улмаас эгэл ардууд ядарч туйлдан үхдэг байна.

“Ноён Хогг, тосгоны бүх хүмүүс таны сайхан сэтгэл , өгөөмөр занд талархдаг. Та бидний төлөө хийсэн бүхнийг мэднэ. Та битгий санаа чилээ. ” Хиллман хажуугаас хэлнэ.

Хиллман Вушан тосгонд өсч том болсон.

Зургадугаар зэргийн дайчин учраас нийслэлд хүртэл тэрбээр язгууртан айлийн хамгаалалтын ахмад болно. Гэхдээ Хиллман Баруч овогт талархаж, тэдний сайхан сэтгэл өгөөмөр зангийн улмаас цэргээс халагдахдаа хуучин унаж буй Баруч овгийн хамгаалалтын ахмад болсон.

“Хиллман, хамгаалалтын салааг удирдаад дахин тосгонд ажиглалт явуулаадах. Авга Хири харин та одоо амардаа.” Хогг шулуухан тушаав.

“Мэдлээ Ноёнтон.” Хиллман хэлнэ.

Гэрийн үйлчлэгч Хири хүндэтгэлтэй ёслон явлаа. Хиллман өрөөг орхивол дахин Хогг ганцаараа үлдлээ.

….

Линлейн унтлагын өрөөнд

Линлейн толгойн шархнаас болж Хири Линлейг амруулан, хэнийг ч оруулахгүй байх чиглүүлгэ өглөө. Вушан тосгон хэцүү хүнд нөхцөлд байхад, Линлейн өрөө амар амгалан байна. Линлещй харин өөрөө зүүдний ертөнцөд гүн нойрсно.

“Динг!”

Намуухан, зөөлхөн дуу сонсогдоод, Линлейн цээжин тус хэсгээс гэрлийн туяа цацрана. Гэнэтхэн хав хар Хуйларч буй луу бөгж гэрлээр дүүрэн, Линлейн унтлагын хувцаснаас гаран, дээшээ арван сантиметр хөвнө.

Жингэнэх дуу улам хүчирхэг болон, Хуйларч буй луугаас гарах гэрэл улам тодроно.

Аз болж Линлейн өрөөнд хэн ч байхгүй байлаа. Түүний өрөөнд хэн  ч орсон гайхах биз. линлей гэхдээ мэдээж тавтай нойрсож Хуйларч буй луу хөвж байгааг анзаарах сөхөөгүй байна.

“Тинг !” Хуйларч буй луу бөгжөөс гарах гэрэл ихсэн гэнэтхэн бөгжөөс гаран нэгэн тод гэрэл гарлаа. Линлейн орноос гараад хүний дүрийг олном.

Энэ бол хөгшин, эелдэг сар мэт цагаан нөмрөгтэй цагаан сахалтай өвөөгийн дүр юм.

Энэ үед хүчгүй болсон Хуйларч буй луу бөгж даруй Линлейн цээжинд уналаа. Линлейн зовхи аяархан нээгдэнэ. Хөгшин өвөө урьд хожид хараагүй ч орны толгойн тэнд байхыг хараад цочирдоод “Та… та хэн бэ?”

Сайнуу, хүүхдээ. Намайг Делин Кевоте гэдэг. Би  Пүанг эзэнт гүрний гэгээнтэн зэрэглэлийн шидтэн байна.” Хөгшин өвгөн инээмсэглэнгээ хэлнэ.

Линлейн нүд гэнэтхэн эргэснээ. “Та… та гэгээнтэн зэрэглэлийн шидийн багш юмуу?

Хөгшин цагаан үст эр итгэлтэй толгой дохино.

“Үгүй байлгүй дээ өвөө. Та Пуанг эзэнт гүрнийх гэж байна. Пуанг эзэнт гүрэн таван мянган жилийн өмнө мөхсөн шүү дээ. ” Линлей дэлхийн түүхийг сайн мэдэх ба Пуанг эзэнт гүрэн өөрийн овог үүсэх үед мөхсөнийг мэдэж байлаа. Орчин үед дэлхийх их дөрвөн улсын нэг биш гэдгийг тэрээр мэдэж байлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Хуйларч буй луу [18]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s