Хуйларч буй луу [17]

Хуйларч буй луу зохиол 17

7 сарын 7 өдрийн завсардсан хэсэг.

Левиафан.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 1 – Бөгж

Арван долдугаар хэсэг – Сүйрэл (хоёрдугаар хэсэг)

 

“Түд! түд! түд!”

Дахин нурах чимээ Вушан тосгоноос гарна. Гэхдээ хэсэг хугацааны дараа тэнгэрээс дахин чулуу унасангүй. Бүх бул чулуудыг ногоон нөмрөгтэй сэлэмчин буталлаа. Одоогоор Вушан тосгоны хэн ч тэдний тулаанд анхаарах сөхөөгүй байв.

“Ноён Хогг, Вушан тосгон аюулд байна. Гэхдээ…. Хогг ноёнтоон? юу болоов?” Хиллман эдлэнд яаран орж ирлээ. Тосгоны нөхцөл байдлыг мэдээлэх гэтэл Хоггийг цочирдсон байдалтай дуу ч гаргахгүй зогсохыг харав.

Хоггийг бие чичиж байв. Одоо л тэрээр ухаан орж “Линлей!” Хогг ухаан сөхөөгүй агуулах уруу гайхалтай хурдтай гүйнэ. Үүнийг харсан Хиллман юу болсоныг гадарлаад даруй Хоггийг дагав.

“Түсс!” Хоггийг очихоос өмнө Хири Линлей Вартоныг дарж байсан нуранги дэлбэрэн тал тал үсэрлээ.

Гэрийн үйлчлэгч Хири нурангин дотроос босч ирнэ.

“Авга Хири, ямар нөхцөлтэй байна?” Хоггийн хоолой чичирч байв. Энэ үед тэрээр дор байх биесийг харна. Түүний харсан эхний зүйл бол толгой нь цусандаа будагдсан Линлей байв. Энэ цуст дүр зураг Хоггийн нүдийг харанхуйлж, бие нь дайвч, доошоо бараг унав.

Одоог хүртэл Линлейгийн бие гадаргаас дээш өргөгдөөд, хоёр атгаараа суниах байрлалтай, Вартоныг дарахгүй, бяцлахгүй гэсэн.

“Ааваа.” Хүүхдийн хоолой доороос гарна.

Вартон удаанаар Линлейн доороос мөлхөн гарч ирнэ. Түүний бие жижигхэн учир Линлей Вартоныг бүхэлд нь таглаж, биенд ямарч гэмтэл учраагүй.

“Том ахаа, ахаа юу болоо бэ?” Вартон ахынхаа биеийг савлана.

“Линлей! Линлей!” Хоггийн хоолой тасалдаж байв.

Гэрийн үйлчлэгч Хири хажуунаас “Би арай л оройтчихлоо. Би хэсэг нурангийг таглаж чадсан ч өмнө нь Линлейн толгойг цохисон. Би энэ цохилтийг гэхдээ хэтэрхий хүнд болсон гэж бодохгүй байна”

“Би.. Би зүгээрээ” сул намуухан хоолойгоор хэлнэ. Линлей өөрийнхөө толгойг хүчилж өргөн, сулхан инээгээд аавыгаа ширтэнэ.

Линлейн инээдийг харсан Хоггийн нүдднээс нулимс бөмбөрөн уналаа.

Линлей биеэ тэгшлээд, суулаа. Түүний бүхий хувцас цусанд будагджээ. Түүний үс нүүр хүртэл цустай байв. Түүнийг чулуу цохиход их хэмжээний цус алдсан. Тэр үед Линлей ухаан балартах мэдрэмж төрсөн. Гэхдээ одоо аавыгаа харж байгаа Линлей намуухан хоолойгоор “Ааваа. Та уйлж байна.”

“Би. Би зүгээрээ” Баярласан, догдолсон инээд Хоггийн нүүрэнд гэрэлтэнэ.

“Вартон? Чи яагаад хаалган дээр байж байваа?” Линлей дүүгийнхээ толгойг үрж, загнах өнгөөр хэлнэ.

Вартон өөрийнхөө гэм бурууг мэдэж, толгойгоо доошлуулснаа, “Ахаа, намайг уучлаарай”

Гэрийн үйлчлэгч Хири хажуунаас “Энэ бүгд миний буруу. Энэ сүйрэл хэтэрхий гэнэтийн байлаа. Нэн даруй Вартоныг аваад би агуулах орсон. Би залуу эзэн Линлейг аюулд орсоныг хараад түүнд туслахаар яарсан. Би тэр үед агуулахийг чиглэн тол бул чулуу ирж байгааг харж чадаагүй. Бүгд миний буруу.”

“ЧИЧИРГЭЭ!”

Гэнэтийн хүчирхэг долгион газрыг чичирхийлүүлнэ.

Бүгдийн царай хувьсхийгээд зүүн зүгийн тэнгэр уруу ширтлээ. Үлэмж биетэн гарч ирэн, тэнгэрт хөвнө. Арван метрийн өндөртэй, булчинлаг биетэй бөгөөд зоригт харцтай байв. Бүхэл бие нь газрын шаргал өнгөтэй. Энэ мөчид газрын үлэмж биетэн ногоон нөмрөгт сэлэмчтэй тулалдана. Тэдний цохилт зөрүүлэх бүрт цахилах аянга мэт хүчтэй дуу гарна.

Цохилт бүрийн дуу энэхүү газрын үлэмж биетэн ямар хүчтэй болохыг баталж байв. Ганц цохилт бүр нь тоо томшгүй бул чулуудыг нийлүүлснээс хүчтэй байв.

Линлей тулааныг бишрэн үзнэ. “Саарал нөмрөгтэй шидтэн шидээрээ энэ газрын үлэмж биетнийг дуудсан байх ёстой.” Линлей амархан энэ дүгнэлтийг гаргана. мэдээж саарал нөмрөгт шидтэн хүчирхэг шидтэн байх ёстой шүү дээ.

“Линлей бие чинь ямар байна?” Хогг санаа зовнингуй асууна.

Линлей мишээл тодруулан “Би зүгээрээ. Толгой минь хагарсан л байна. Тэгээд бага зэргийн цус алджээ.”

“Залуу эзэн Линлей та үнэндээ их хэмжээний цус алдсан. Таа хэтэрхий их  алдвал үхнэ шүү.” Гэрийн үйлчлэгч Хири цагаан даавуу агуулахаас аваад Линлейгийн толгойг боолоо.

Хогг Линлейг сайтар ажаад. “Авга Хири, шарх нь ямар байна?”

Авга Хири Хогг уруу инээгээд. “Муугүй шүү. Линлей маш сайн бие бялдартай юм. Одоо хүртэл ухаан алдаагүй. Түүнд санаа зовох шаардлага үгүй. Ирэх хэдэн өдөр тэр илүү мах идэж цусаа нөхвөл зүгээр болно.”

Одоо л Хогг амьсгаа авахтай боллоо.

Вартоныг хамгаалахын тулд Линлей гүйхэд Хогг голдоо ортол айсан байв. Тэрээр хоёр хүү нар нь үхчихлээ гэхээс айж байлаа.

Гүнзгий амьсгаа авсны дараа Хогг Хиллман уруу харна. “За, Хиллман, Вушан тосгон хэцүү нөхцөлд байна гэсэн. Ямар байдалд байна?”

“Нөхцөл байдал ямар муу байгааг яг нарийн хэлж чадахгүй нь.” Хиллманы царай барайв. “Гэхдээ миний харж байгаагаар зарим хүмүүс нас барж, маш олон хүмүүс шархдаж, тахир дутуу болсон! Энэ сүйрэл хэтэрхий хурдан юм. Би бүгдийг нуугд гэж орилсон ч бүх хүмүүс өөрсдийгөө хамгаалах нуувчинд орж чадаагүй.”

“Үнэхээр хурдан болллоо.” Хогг зүүн зүгийн тэнгэр уруу ширтэнэ.

Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид үнэхээр Вушан тосгоны иргэдээс өөр зэрэгтэй. Жирийн гэгээнтэн зэрэглэлийн тулаанч бүхэл тосгоныг гарийн цавчилтаараа сүйтгэж, газартай тэгшилж чадна. Саяны чулуун бороо, ногоон нөмрөгт залуугийн авчирсан сүрйл бол юу ч биш харин тэр хоёрын тулааны оршил.

Зүгээр эхлэл, туршилтын цохилтуудын нөлөөлөл хүртэл Вушан тосгонд гамшгийн сүйрлийг авчирав.

“Домогт газрын шидийн шившлэг, аравдугаар зэрэглэлийн хориотой шид. Газрын элемент “Дэлхийн хамгаалагч”. Дэлхийн хамгаалагчийн хүч үнэхээр аймшиггүй юм. Энэ газрын элементхйн шидийн хамгийн хүчирхэг дайрах шид.” Газрын үлэмж биетнийг хараад Хоггийн царай хүйтэн болном.

Хогг луугийн цуст дайчний овгийн гишүүн. Луугийн цуст дайчиний овог хүнд хэцүү цагаа үзэж байгаа ч таван мянган жилийн турш цуглуулсан архив, мэдээллүүд бүхий л цаг үеийн хүчирхэг шидийн хүч, хүчирхэг хүмүүсийн тухай түүхийг багтаадаг. Хогг мэдээжийн хэрэг юу болж байгааг хараад хэлж чадна.

“Аравдугаар зэргийн шившлэг…” Линлей гүнзгий амьсгаа авна.

Линлей ч Хар луу хөлөглөн, аравдугаар зэрэглэлийн сүйрлийн шившлэгийг шивших хүсэлтэй байв. Түүний бодлууд шидийн шалгуур, сургуулийн элсэлтийн арга хэмжээнд гэнэтхэн төвлөрлөө. “Шалгалтийг зөвхөн намар нийслэлд авна. Хагас жилийн зай байна….”

Зүрхнийхээ гүнээс Линлей хагас жилийн дараа болох шидийн чадварын шалгалтыг хүлээнэ.

“Хиллман, удахгүй надтай хамт яваад Вушан тосгоны иргэдийн нөхцөл байдлийг тандаадах.” Хогг хэлээд Хири уруу харна. “Авга Хири харин та хоёр гэгээнтэн зэрэглэлийн дайчид явмагц Линлейг гэртээ оруулж амруулаарай.”

“Мэдлээ ноёнтон.” Хири толгой дохино.

Хири хойшоо эргэн, Линлейг харна. Тэрбээр хоёр гэгээнтэн зэрэглэлийн гайхалтай тулааныг шимтэн үзэн, орсон байжээ. Хөхрөн инээснээ, “Өө Линлей муу моньд чинь. Чи шархадсан ч гэгээнтэн зэрэглэлийн дайчдийн тулааныг харж байна уу? Аз болж гэгээнтэн зэрэглэлийн шидтэн Дэлхийн хамгаалагч шидийг ашигласан болхоор удахгүй тулаан дуусах гэж байна.”

Хол болж буй тулаанд шимтэн орсон Линлей цээжин тус хэсгээ анзаараагүй байв….

Толгой нь шархадсанаас хойш Хуйларч буй луу бөгж хувцасны цаанаас цусанд будагджээ. Гэдхээ бөгжинд туссан цус нь арилж, төгсгөлгүй далайд шингэх дусал лугаа ижилээр сонин хар бөгж бүгдийг нь сорон авсан байжээ.

Дараагаар Хуйларч буй луу бөгж үнэндээ бүдэг гэрлээр гэрэлтнэ.

Нэгэнтээ хувцасны цаана байгаа учраас хэн ч Хуйларч буй луу бөгжөөс гарах гэрлийг үл анзаарна.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.