Хуйларч буй луу [16]

Хуйларч буй луу 16

Левиафан

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 1 – Бөгж

Арван зургадугаар хэсэг – Сүйрэл (нэгдүгээр хэсэг)

Ногоон хувцаст сэлэмчийг Долон, саарал нөмрөгтэй шидтэнг Рүди гэдэг нь ойлгомжтой.

Саарал нөмрөгтэй шидтэний доорх хар луу үлэмж том галын дөлийг амнаасаа гаргав.э Энэхүү гал ногоон нөмрөгт залууг утаа мэт бүрхэн авлаа. Гэнэтхэн ногоон нөмрөгт сэлэмчийн нүд хурц ногоон гэрлээр тодрон, бүхэл бие хамгаалалтийн ногоон эрчимээр бүрхэгдэв. Тэрхүү хамгаалалтийн эрчим галыг өөрийг нь өчүүхэн ч гэмтэхээс хамгаална. Энэ үед сэлэмний хангинах чимээ сонсогдоно.

Энэ хангинах чимээ луугийн архираанаас тодрон, тэнгэр газарт тархав.

Ногоон нөмрөгт залуу урт сэлмээ сугалав. Гэнэтхэн урт сэлэмний үзүүр арван метр урт агаарт цавчигдав. Тэрхүү цавчилт саарал нөмрөгт залуу уруу чиглэнэ. Саарал нөмрөгт залуу хүйтнээр сэлмийн гэрэл уруу харна. Огтхон ч хөдлөлгүй тэрбээр тасралтгүй шидийн тарни шившлэг амандаа бувтнана.

“Энэ сэлэмний үзүүр мөнүү? Үлэмж сэлэмний үзүүр?” Агуулах уруу гүйх явцдаа толгойгоо эргүүлэн Линлей тулаанийг харж байв. “Саарал нөмрөгт залуу хэрхэн хамгаалах болоо. Хар луугаа ашиглах болвуу?”

“Түүүүс!”

Хар луу огтхон ч хамгаалаагүй. Үлэмж сэлэмний үзүрийг саарал нөмрөгт залуугийн биеийг сүлбэхийг зөвшөөрлөө. Залуугийн саарал нөмрөг даруй тал тал шийш тэсрэн шидэгдлээ. Шидэгдсэн ч цаанаас гэрэлтэх хамгаалалтийн хуяг дотроох нь цухуйна. Тулааны хуяг маш гялтгамтгай яг л алмаазаар хийсэн мэт байв.

Сэлэмний үзүүр сүлбэх нь үнэндээ саарал нөмрөгт залууд ямар ч хор хөнөөл учруулаагүй.

“Энэ яаж ингэж болдог юм бэ?” Линлей дотроо тээнэгэлзэн айна.

Гүйж байгаа замаа хараагүй учраас Линлей чулуун дээр бүдрэн унаад газар уналаа. Газар унасан ч гэсэн Линлей зүүн зүгийн тэнгэрийн тулааныг харсаар. “Ямар төрлийн хуяг бэ энэ чинь. Энэ хамгаалах чадвар яагаад ийм мундаг юм бэ?”

“Линлей, бушуул! Битгий юм мөрөөдөөд бай!” Линлейг хараад Хогг ууртай аргаггүй хашгирлаа.

“Мэдлээ, ааваа!”Линлей буцаад сэргэв. Хөл дээрээ даруй босоод агуулах уруу дахин гүйлээ.

“Түр, түр…..” Гэнэтхэн тэнгэрээс аюулт дуу сонсогдоно. Энэхүү дуу бүхэл Вушан тосгонийг нөмөрсөн хүчит чархараанийг дагуулна. Линлей өөрийн эрхгүй зүүн зүгийн тэнгэр уруу харна. Тэрхүү ганц хялам хийсэн дүр зураг Линлейг алмайруулав.

Зүүн зүгийн тэнгэр үлэмж нисч буй чулуугаар дүүрлээ. Тэдний зарим нэг байшингийн хэмжээтэй байв.

“Шүү, шүү, шүү!”

Бүхий байшингийн хэмжээтэй үлэмж чулуу, хаднууд гэрэлтэх гэрэл, шар өнгийн хир буртагаар хучигджээ. Тэд агаарт гайхалтай хурдтайгаар ногоон нөмрөгт залуу уруу нисч байгаа нь яг л солир мэт харагднам. Чулуу бүр арван саяад паундийн жинтэй. Дайний үеийн катапулт ашигладаг чулуудаас тоо томшгүй олон дахин хүнд.

Хотын хана хэрэмнүүд хүртэл ийм хүчтэй хад чулууг тэсвэрлэхгүй.

Ганц үлэмж хад ийм их хүчтэй атал одоо бүхэл тэнгэр тоо томшгүй олон ийм хаднуудаар дүүрсэн. Тэд бүгд муруйн ногоон нөмрөгт залуу уруу ниснэ. Энэ дүр зурагт Вушан тосгоний бүхий л иргэн алмайрч хоцров.

“Таас!”

Эхний хад ногоон өнгийн нөмрөгт залууг цохиход түүний биеийг тойрох ногоон өнгө нгэнэтхэн ихчээ. Тэрбээр ногоон өнгийн нартай адил харагднам. Бүхий л зүгт ногоон өнгийн туяа цацруулна.

Тоо томшгүй олон хад чулуунууд ногоон залууг цохино. Энэ чулуунууд аадар бороон газарт унах дуслуудийн санагдуулна.

Нүд ирмэх хооронд тэрбээр тоо томшгүй олон чулуудаар бүхэлдээ бүрхэгджээ. Ногоон өнгийн гэрэл одоо хад чулуудийн жижигхэн ан цавуудаар л үл мэдэг харагдана.

“Бутрах”

Аянга мэт бутрах чимээнээр нэг хад нэг нэгээрээ тэсрэнэ. Аймшигт хүчтэй тулааны ки үлэмж хаднуудыг жижигхэн хэсгүүдэд бутлан хуваана. Бүх хаднууд, байшингийн хэмжээтэй байсан хаднууд жижигхэн хэсгүүдэд хуваагдаж, бүхэл зүгт шидэгдэнэ.

Тэд зуугаад метрийн хүрээ үүсгэж байв. Харин тулааны кигийн үүсгэсэн хүчинд шидэгдэхдээ машид хол шидэгднэ.

“Өө үгүй ээ.” Хоггийн царай сүнс мэт цайлаа. Вушаний гудамжинд байсан Хиллманэы царай ч цайлаа. Тэд бүгд ойлгож байв.

Вушан тосгонд сүйрлийн аюул тулгарав!

Тоо томшгүй чулуунууд, хоёр метрийн диаметрээс хүний хэмжээтэй хүртэл бүгд ямар нэгэн хэмнэл эсвэл дараалалгүйгээр бүхэл зүгт таран унана. Нэг чулуу зуугаад биш юмаа гэхэд хэдэн арван хэсэгт хуваагджэээ. Тэрхүү чулуудийн магадгүй хорин хувь Вушан тосгоний чигт нисчээ.

“Хурдал, хурдан ор, хурдлаач!” Хогг үнэндээ сандран яаран орилно.

Энэ мөчид Линлей агуулахаас арваад метрийн зайд байлаа. аавынхаа ууртай орилохийг сонсоод Линлей өөр юуг ч тоохгүй хамаг хурдаараа агуулах уруу гүйнэ. Тэрээр гүйх явцдаа тас тас тас хийх чимээг сонсно. Вушан тосгонд бороо мэт унах тоо томшгүй чулуудийн дуу эхэлсэн болно.

Энэ яг л газар хөдлөлт болж буй мэт аймшгийн сүйрэл байлаа.

“Шүүү!” Зуугаад паундийн жинтэй чулуу Линлейгийн яг хажуугаар өнгөрч, хөлнөөс нь холгүйхэн зөрөөд том цууралт үүсгэлээ. Линлей нуруугаар цувж урсан хүйтэн хөлсөө мэдрэнэ. Хэрэв чулууны чиглэл өчүүхэн хазайсан бол түүний амьдрал ингээд дуусах байжээ.

“Тас!” “Тас!” “Тас!” “Тас!”

Байшингуудийг цөмлөх чулуудийн дуу сонсогдоно. Газарт унах чулууд, моддыг бяцлах чулууд, өвчин зовлондоо шаналах хүмүүсийн чимээ… олн төрлийн чимээ холилдон гамшгийн симфонийг бий болгоно.

“Шүүүү!” Дахин нэг том чулуу Линлейгийн урд газар унав. Тэрбэээр хурдтайгаар хойш үсрэнэ. Тэрээр ингэж үсрээд байвал хэрхэн агуулахад нуугдах болж байна?

“Залуу эзэн Линлей хурдлаарай!” Агуулах дотроос эрэгтэй хүн гарч ирнэ. Энэ гэрийн үйлчлэгч авга Хири байв. Түүний бие одоо улаан тулааны кигээр бүрхэгдсэн ба Линлей уруу гүйж байв.

“Ахаа хурдлаарай!”

Агуулахйн хаалганд дөрвөн настай Вартон Линлей уруу уйлахтай зэрэгцэн орилно.

“Вартон дотогшоо ороo!” Линлей ууртай аргаггүй орилно.

“ШҮҮҮҮҮ!” Хоёр метрийн диаметртэй том чулуу холоос агуулахийг чилэн ниснэ. Линлей хэрэвзээ тэрхүү том бул чулуу агуулахийг мөргөвөл Вартон ноцтой гэмтэх эсвэл бүр үхэх аюултайг мэджээ.

“Хурдан, Вартон дотогшоо.” Линлейгийн нүдэнд цус хурсан мэт томоос томоор нүдээ нээн, ууртай аргаггүй орилсноо агуулах уруу хамаг хурдаараа гүйнэ.

Тэрээр чулуун бороонд анхаарлаа хандуулахаа больж, тэднээс бултахаа ч болив. Тэрээр агуулах уруу чив чигээрээ гүйнэ.

Хири Линлей уруу харж байгаад агуулах уруу чиглэх үлэмж бул чулууг хараагүй байв. Гэхдээ Линлей бүгдийг тод томруунаар харна. Хэрэв бул чулуу унаж өрөөнд бутрах юм бол Вартон яаж амьд гарах бэ?

“Залуу эзэн Линлей?” Линлейгхэрхэн аашилж байгааг хараад Хири гайхахаас өөр юу хийхээ мэдэхгүй байв.

Гурван чулуу Линлейгийн ойр дахин бутран унах ч ирвэс мэт хөдлөн Линлей үргэлжлүүлэн урагш гүйнэ. Түүний харц жижигхэн Вартоныг ширтнэ. Эцэст нь тэрээр агуулахд ороход Хири эргэж харан одоо л тэнгэрээс унах хоёр метр урт үлэмж бул чулууг харна. Түүний царай тэр даруй цав цагаан болж цайна._

“Доошоо хэвт!” Линлейгийн црай аймшигтай хувирч, ууртай аргаггүй хашгирлаа.

Вартон хэзээ ч ахийнхаа ийм ууртай царайг харж байгаагүй учраас айсандаа тэрээр даруй хэвтлээ. Түүний нүд нулимсаар дүүрч, ах луугаа харангаа амандаа “ахаа..” гэж бувтнана. Гэхдээ нисч очин тэвэрснээ. Линлей Вартонийг өөрийн биеэрээ хамгаалан авлаа.

Яг тэр мөчид

“ТҮҮҮС”

Агуулахыг үлэмж бул чулуу цохих чимээ. Үлэмж бул чулуу агуулахийн дээврийг аймшиггүй хүчээр мөргөлөө. Агуулахийн чулуун дээвэр бат бх байсан ч үлэмж бул чулуунд мөргүүлээд тэсэлгүй нуран уналаа. Агуулахийн шал хүртэл мөргөлдөөний чичирхийллээс цөмрөн цуурчээ.

“Залуу эзэн-” Гэрийн үйлчлэгч Хиригийн нүд улайна. Түүний тулааны ки тэсэрч улаан аянга мэт хурдлан тэдэн уруу нислээ. Тэрээр өөрийн биеэ хамгаалалт болгон хоёр гараараа Линлейгийн дээрээс унаж буй дээврийн томоо хэсгийг түлхэн зайлууллаа. Хири болон тэрхүү унасан хэсэг Линлейд бараг зэрэг хүрлээ.

 

“Чичиргээ, чичиргээ…”

Нүд ирмэх хооронд Линлей, Хири, Вартон гурав унаж буй нуранги дунд гацжээ.

Хогг эдлэнд байсан ба үлэмж сэлмээр ирэх чулуунуудийг нэг нэгээр зайлуулж байв. Тэрээр Линлей уруу харвал Линлей бүхнээ зориулан Вартонийг хамгаалж, дараа нь гэрийн үйлчлэгч Хири хоёуланг хамгаалах гэж буй дүрийг харна. Хоггийн бодол харанхуйлан хоосорлоо.

Агуулах нуран унаж, нуранги тэдний дээрээс чиглэн унана.

“Линлей!” Хоггийн нүд улайна.

Яг одоо Хогг Хириг Линлейгийн өмнө ирсэн эсэх, эсвэл унаж буй нуранги Линлейг түрүүлж бяцалсан эсэхийг мэдэх боломж байхгүй.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.