Чөтгөр бурхдын домгууд [10]-Тэнгэрийн хүчирхэг галын ном

Орчуулсан: Charlotte

Уншиж буй өдрийн мэнд!
Санал бодлоо хэлж байгаарай. Үргэлж нээлттэй шүү!

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Амттай жигнэмэгнүүдийг Не Ли , Ду Зө , Лү Пиао дуусгаж байгааг хараад Язгууртан хүүхдүүд сэтгэлээр унаж нь зүрх нь шархлав. Яагаад тэдэнд эмчилгээ байдаггүй билээ?

Сяо Нин Арь амттай жигнэмнээс идэв. Түүний удаанаар идэхийг харахад сэтгэл нь дулаахан , нүд нь гэрэлтсэн байв.

Не Ли-тэй ярьсаны дараагаар Сяо Нин Арь суудалруугаа буцав.

Лү Пиао Не Ли-ийн мөрийг цохиод нүдээ ирмээд асуув “Хэзээнээс чи бидний сахиусан тэнгэр Нинг-ийг булаачихав? өөрийгөө зөвтгөж байна уу.”

Не Ли мөрөө хавчин “Бид зөвхөн энгийн найзууд!”

“Цс, хэн итгэх юм!”

Ду Зө, Лү Пиао хоёр Не Ли-г хорсолтойгоор харна.

“Хэрвээ та 2 зүгээр л найзууд юм бол, үзэсгэлэнт Нин яагаад чамд өглөөний цай бэлдэж ирнэ гэж?” Ду Зө асуув.

Не Ли яаж ч тайлбарласан Лү Пиао , Ду Зө итгэхгүй. Анги дах хэсэг язгууртан хүүхдүүд Не Ли-рүү харна. Тэдний царай бүгд дайсагнасан харагдана. Не Ли тэдний нэг сахиусан тэнгэрийг хулгайлчихсан. Хэрхэн тэд сайхан царай гаргана гэж?

“Магадгүй түүнд миний тусламж хэрэгтэй байх.” Не Ли хариулав.

‘Не Ли, энэ хүмүүжилгүй хүүхэд, үнэндээ хэлэх ч үг алга’ Ду Зө бодов.

Ду Зө Лү Пиао ямар нэг зүйл хэлүүлэхийг хичээсэн ч ямар ч ялгаагүй , Не Ли тэдэнд юу ч хэлэхгүй. Тэд зөвхөн уурлаж бас бууж өгч чадахаа ойлгов. Тэд Не Ли болон Сяо Нин Арь-ийн харилцааг мөрдөхөөр шийджээ.

(Орчуулагчийн тэмдэглэл:Тэднийг Сяо Нин Арь-ийг сонирходоггүй, тэд зөвхөн тэдний дунд байгаа найзууд шиг харилцааг сониучирхаж байгаа.)

Хичээл эхлэх хонх дугарав. Шэнь Сю бэлхүүсээ туяалзуулан , ангируу орж ирэв. Түүний ердийн бардам хандлага нь ажиглагдсангүй, харин тэр удвал цэцэг шиг сайхнаар инээмсэглэж байлаа.

“Тэр 3 суудалруугаа буц!” гэж Шэнь Сю хэлэнгээ Ду Зө , Лү Пиао , Не Ли-рүү харав.Тэнд түүний лекцийг ажиглах тусгай хүмүүс ирсэн байгаа, мэдээж тэр хуумгай хандаж зүрхлэхгүй.

“Өнөөдөр би Бичээсны Хээний тухай ярих болно. Тулаанч эсвэл Чөтгөрийн сүнстэн аль нь ч байсан Бичээсны Хээ маш чухал. Бичээсны Хээ нь 2 хэсгээр тусгаарлагдсан, тус тус Шидийн Хээ болон Тулааны Хээ. Шидийн Хээн дээр хуяг дуулга болон зэвсэг бичигдэнэ. Эдгээр хуяг дуулга болон зэвсэгүүд нь байлдааны чадварыг маш ихээр нэмэгдүүлнэ, ялангуяа Чөтгөрийн сүнстэн хэрэглэж байгаа үед, тэд зэвсэгнүүд болон хуяг дуулгыг Шидийн Хээтэй хамт хэрэглэж байхад ердийн хүчийг хэд дахин илүү өсгөнө. Тэд Тулааны Хээг  Бичээсны Хээний Хуйлаастай хамт хэрэглэдэг. Энэ бичээсийг хуйлаас болгон идэвхижүүлэхэд тулааны хүчний тэсрэлтийг хийж чадна!”

Энэ цочирдуулам зүйлсээр Шэнь Сю-ийн өнөөдөр ярих томоохон сэдвээ эхэлсэн юм.

“Бичээсны Хээ бол бүрэн төгс нууцлаг зүйл юм. Тэд Цаст Салхины Эзэнт гүрний үеээс үүсэлтэй. Тэд цаг үргэлж тасралтгүй хөгжсөөр байдаг. Харанхуйн эрин үед, эх газар олон Чөтгөрийн Араатнуудийн дайралтанд өртөж байсан. Яруу Алдрын хот л зөвхөн тэднээс гурван ангилалын жижиг хэсгийг өвлөн авч чаджээ. Цаст салхин хээнүүд , Ариун галны хээнүүд, Дайны онцгой хээнүүд. Эдгээр нь Цаст салхины шинж чанарууд, Галын шинж чанарууд, Төвийг сахисан шинж чанаруудтай.”

“Өнөөдөр бид Шидийн Хээний тухай ярилцах болно.” Шэнь Сю зөөлнөөр хэлэхэд, түүний дууны өнгө энгийн үеэсээ дөлгөөхөн болов.

Ангийн ард, гурван хөгшин эрчүүд зэрэгцэн сууж лекцийг сонсоно.

“Ариун гэр бүлийн гишүүдийн мэдлэг бол маш агуу. Тэр энэ сурагчдад багшилж байгаа нь гайхалтай хэрэг!” хөгшин эрчүүдийн нэг нь инээмсэглэн хэлэв. Тэр бол Е Шөн Гэгээн оддын сургуулийн дэд захирал.

“Е Зы Юнь , Шэнь Юэ , Сяо Нин Арь бол ангийн шилдэг сурагчид.” Хөгшин эрчүүдийн нэг нь маш тааламжтайгаар хэлэв. Тэр бол Лү Е Гэгээн оддын сургуулийн профессор.

Тэдний хажууд саарал нөмрөгтэй хөгшин эр сууж байв. Лү Е тэр саарал хүрэмтэй хөгшин эрийн талаар сайн мэдэхгүй. Тэр саарал хүрэмтэй хөгшин эрээс хүчтэй бас нэр хүнтэй аура ялгарч байсан учраас Лү Е ярихдаа үгээ цэгнэж байв. Тэр яриандаа шалихгүй алдаа хийхийг хүсэхгүй байлаа.

“Энэ хэр байна?” Е Шөн саарал нөмрөгтэй хөгшинрүү харан асуув.

“Мхм” Саарал нөмрөгтэй эр идэвхигүй байдлаар хариулав.

Лү Е бодно, ‘Тэр саарал нөмрөгтэй эр яг хэн юм бэ? Тэр Е Шөн дэд захиралаар эмнүүлсэн. Түүний төлөв бага байх учиргүй. Би түүний төлөвийг Гэгээн оддын сургуулийн удирдагчидаас их байх вий гэдгээс айж байна.’

Үүнийг бодсоны дараа Лү Е дахин ярьж зүрхэлсэнгүй.

Сурагчид ангийн ардаас хичээлийг ажиглаж байгааг мэдээгүй байв. Шэнь Сю-г дорвитойхон шиг зүйл ярьж ангийхан бүгд анхаарлаа хандуулж сонсож байна гэдгийг төсөлөөхөд ч хэцүү.

Шэнь Сю цээжээ багахан өргөв. Тэр бахархалтай царай гарган хэлэв. “Өнөөдөр би Ариун Галын хээний тухай ярих болно! Ариун Галын хээний судалгааны ажилд, Ариун гэр бүл бол зүй ёсны удирдагч нь юм!”

“Ариун Галын хээ нь 66 үндсэн суурь хээтэй. Энэ хээ, жишээ нь…” Шэнь Сю олон хээнээс үүссэн бүрэлдсэн тотемийг самбарт зурав. “Гал Улаан Туяаны хээ. Энэ хээ нь Ариун гэр бүлийн эхний үеийн мастераар бүтээгдсэн. Энэ бол хамгийн хүчтэй Хүрэл хээ! Энэ хээ нь 36н нийлмэл үндсэн хээнээс бүрэлдсэн. Мөн Хүрэл хээнүүд дундаа хамгийн нарийн төвөгтэй нь. Дараа нь бид эдгээр 36н үндсэн хээний талаар ярилцана.”

Шэнь Сю зогсолтгүй ярьж эхлэв.

Ангийн ихэнх сурагчид маш ихээр сонирхон сонсож байв, гэсэн хэдий ч Не Ли анхааралаа хандуулахгүй байлаа. Тэр эдгээр үндсэн хээнүүдийг сонирхдоггүй. Цаашилбал 600аас илүү үндсэн хээ Ариун Галын хээнд байгаа, 66 биш.

Хэрвээ энэ нь Е Зы Юнь болон Гэгээн Оддын сургуулийн үнэт эрдэнийн төлөө байгаагүй бол, Не Ли Шэнь Сю-ийн утгагүй хичээлийг сонсохоор ангид үлдэхгүй байлаа. Түүний талаас харахад, Шэнь Сю-ийн мэдлэг үүний талаар дутмаг санагдана. Тиймээс Не Ли түүний хичээлийг сонсож чадахааргүй байв. Ариун Галын хээний бүтэц нь хамгийн хүчтэй хүрэл хээн бичээс шаардсан нь бахархмаар.

Шэнь Сю-ийн харц эхлээд нийт сурагчидруу, хамгийн сүүлд нь Не Ли-рүү чиглэв. Өмнө нь, Не Ли түүнтэй зөрчилдөж түүнээс харц буруулсан. Тэр ч байтугай Не Ли түүнтэй мөрий тавьсан. Шэнь Сю түүнийг бүхий л цагт үзэн ядсаар байгаа. Тэр Не Ли-г хичээлдээ анхаарахгүй байгааг харахад дотор нь инээд нь хүрч байлаа. Тэр эцэст нь боломжоо оллоо! Шэнь Сю 36 үндсэн хээний талаар үргэлжлүүлэн ярив. Не Ли үүнийг огтхон ч сонирхолгүй ширээгээ дэрлэн хэвтэв.

Энэ үед ангийн ард сууж байгаа дэд захирал Е Шөн үүнийг харсандаа тун ч таагүй байв. Тэр хажууд байгаа саарал нөмрөгтэй хөгшинрүү харлаа. Хичээлийг ажиглах чухал өдөр болж байхад энэ сурагч унтаж байна шүү дээ. Тэр зүгээр Гэгээн оддын сургуулийн нүүрлүү шавар шидэж байна. Тэр сурагчийн нэрийг мэдэхгүй. Хэрвээ мэддэг бол тэр түүнийг Гэгээн оддын сургуулиас хөөж хэзээ ч буцаж оруулахгүй байх байлаа!

Саарал нөмрөгтэй хөгшин Не Ли-ийн үйлдэлийг тоосон шинжгүй байхыг харсан , Е Шөн тайвширав.

Түүний хажууд сууж байгаа Лү Е ширүүнээр хэлэв “Тулаанчийн бэлтгэлийн ангид сайн болон муу сурагчидыг зайлшгүй хамтад нь сургадаг. Би энэ сурагчийг дараа заавал шийтгэх болно! Эцэг эх нь түүнийг сургуульд явуулахаар маш их мөнгө гаргасан , түүнийг унтуулахаар явуулаагүй нь лавтай!”

Е Шөн толгой дохив. Лү Е өөрийгөө мэдэж байгаа.

Не Ли унтсанаас болж Шэнь Сю-ийн царай хэцүүхэн болж байгааг бүгд анзаарч байв. Түүний хичээл сурагчдын нойрыг хүргэхээр уйтгартай байна гэж үү?

“Не Ли!” Шэнь Сю чангаар хэлээд , Не Ли-ийн суудалийг зүглэн алхав.

Не Ли өнгөрсөн долоо хоногт сайн унтаж чадаагүй болохоор одоо жаргалтайгаар унтаж байлаа. Тэр арай ядан нүдээ нээгээд, хэсэг нойрмоглон чимээгүй байснаа “Юу болоов?”

Не Ли-г Шэнь Сю сэрээхийг харсан, язгууртан хүүхдүүд нууцхан инээлдэв. Тэд Не Ли-г асуудалд орохыг харахыг хамгийн ихээр хүсэж байгаа. Тэдний сахиусан тэнгэрийн зүрхийг хулгайл гэж хэн түүнээс асуулаа даа?

“Не Ли одоо үхлийн тавцан дээр байна!”

Ду Зө , Лү Пиао нэг нэгэнлүүгээ гашуунаар инээмсэглэв. Ангид унтах эсвэл өөр ямар нэг зүйл байх нь хамаагүй тэд хийж зүрхлэхгүй.

Не Ли-ийн байдал Шэнь Сю-г улам ихээр уурлуулж байв. Тэр чанга дуугаар, “Чи жинхнээсээ миний ангид унтлаа гэж үү? Аль хэдийн энэ бүгдийг мэддэг хэрэг үү?”

“Тийм ээ” Не Ли тайвнаар хэлэв.

“Чи…” Шэнь Сю Не Ли-ийн үгэнд бачимдаж хэлэх үггүй болов. Не Ли хичээл эхэлсэнээс хойш унтсан. Тэгээд бүр энэ бүхнийг аль хэдийн мэддэг гэж хэллээ шүү дээ. Хэн энэ үгэнд итгэх юм?

Шэнь Сю хүйтнээр “Чи аль хэдийн мэддэгээс хойш, яагаад энэ самбар дээр байгаа хээний тухай бидэнд ярьж өгч болохгүй гэж?”

Не Ли хээлүү хараад хэлэв “Энэ бол доод зэрэглэлийн Ариун Галын хээ. Үүнийг Хүрэл зэрэглэлийн хээнд тооцож болхоор. Байгуулалтанд нь 38 хээ багтдаг, хүч нь сул, гэхдээ усыг буцалгахад хэрэглэвэл энэ нь хангалттай сайн байх болно.”

Не Ли-ийн хэлхийг сонсоод анги тэр чигээрээ хөхрөлдөж эхлэв.

“Хаха, Элэг минь хөших нь. Тэр багшийн хэлэхийг юу ч сонсоогүй. Үнэндээ Улаан Туяаны хээний байгуулалт нь 38 үндсэн хээтэй гэж хэлсэн , тэрнээс өмнө, Шэнь Сю багш үүний байгуулалтыг 36 үндсэн хээтэй гэж танилцуулсан!”

“Нулимсаа гартал инээлээ. Тэр үүнийг ус буцалгахад хэрэглэдэг гэж хэллээ шүү дээ!” нэг язгууртан хүүхэд инээнгээ хэлэв.

Е Зы Юнь инээдээ барьж чадахгүй инээж байхад Шэнь Юэ бага зэрэг ууртай байв. Не Ли түүний гэр бүлээс уламжлагдан ирсэн Хүрэл хээг ус буцалгахад хэрэглэнэ гэж хэллээ. Энэ нь уучилж болшгүй хэрэг! Бүх сурагчид дундаас Сяо Нин Арь л тайван үлдсэн байв. Не Ли бусдын сэтгэлээр унаж байгаа шалтгаанаас булталгүй ямар нэг юм хийж байгааг Сяо Нин Арь мэдэрсэн. Эдгээр хүмүүс Не Ли-ийн жинхэнэ чадварыг мэдэхгүй.

Энэ үед ангийн ард байсан Лү Е ч бас инээв.”Энэ сурагч үнэхээр хөгжилтэй юм. Энэ ухаантай золиг Улаан Туяаны байгуулалтыг 38 үндсэн хээтэй бас үүнийг зөвхөн ус буцалгахад хэрэглэнэ гэлээ!”

Түүнийг инээж байхад, дэд захирал Е Шөн болон нөмрөгтэй хөгшин эр инээхгүй байв. Тэр инээдэндээ туйлдан гэнэт болилоо.

“Юу нь тийм инээдтэй байна? Ариун Дөлийн хээ бол үнэндээ 38 үндсэн хээнээс бүрдсэн.” дэд захирал Е Шөн тайвнаар хэлэв. Түүний болон саарал нөмрөгтэй хөгшиний түвшиний хүмүүс удаан хугацааны судалгаагаагаар Ариун Дөлийн хээнд 2 үндсэн хээ байдагийг илрүүлсэн, гэвч үнэндээ 2 биш 4 үндсэн хээгээр хийгдсэн байсан юм.  Гэсэн хэдий ч энэ сурагчаас ирсэн мэдээллийн юу нь тэднийг цочирдуулав. Энэ сурагч санамсаргүйгээр таасан гэж үү? Бас тэдэн шиг шинжээчид л Ариун Дөлийн хээг нэг төрлийн хог , ус буцалгахад л хэрэглэдэг ; тулаанд сүртэй нөлөө үзүүлэхгүй гэж хэлнэ.

Саарал нөмрөгтэй хөгшин эрийн нүднээс гэрэл цацарсан ч , тэр ямар нэг зүйл хэлэлгүй чимээгүй сууж байлаа.

“Хог гэж!” Шэнь Сю ууртайгаар амандаа бувтнав. Түүний царай баргар болов. Угаасаа Ариун гэр бүлийн гишүүд ч түүн шиг тэдний өмнө хэн нэгэн Улаан туяаны хээг муулахыг тэвчихгүй.

Не Ли сурагчидын инээж байгааг тоолгүй үргэлжлүүлэв “Энэ хээ Тэнгэрийн Хүчирхэг Галын номны 7р ботиос гаралтай. Жинхэнэ нэрийг нь Хүчирхэг Галын Тэсрэлтийн хээ гэдэг. Энэ нь 60 үндсэн хээнээс бүрдсэн. Энэ нь бага зэрэг төвөгтэй, гэхдээ зарим ухаалаг хогнууд энэ хээний хэсгийг өөрчлөөд  Улаан Туяаны хээ болгодог. Бодит байлдааны чадваргүйгээр энэ нь зөвхөн Ариун Галын хээгээр дадлагажихад л сургана.”

“Тэнгэрийн Хүчирхэг Галын ном оо, юу юм?”  Сурагчид нэг нэгэнрүүгээ харна.

Не Ли Ариун гэр бүлийн эхний үеийн мастераас ухаантай гэж үү? Шэнь Сю цаанаа бол уурандаа шатаж байв. Тэр ямар нэг Тэнгэрийн Хүчирхэг Галын ном эсвэл үүний юуг 7р зэрэглэл гээд байгааг мэдэхгүй.

“Инээдтэй юм! Ийм ном дэлхийд байдаггүй!” Шэнь Сю хариу эсэргүүцэн бас бодно. ‘7р зэрэглэлийн Тэнгэрийн Дүрэлзэх Галын ном гэж юу юм бэ? Энэ магадгүй Не Ли-ийн утгагүй зүйлүүдийн нэг байх!’


Орчуулагчын тэмдэглэл


Хараалын утгатай үгнүүдийг хог* гэсэн үгээр орлуулсан болно.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.