Хуйларч буй луу [15]

Өнөөдөр Өмнөговь явж байгаа учраас 7 сарын 6 хүртэл шинэ хэсэг гарахгүй.

Charlotte Чөтгөр бурхдын домгууд хяналтгүй орчуулга нийтэлж магадгүй.

Шинэ долоо хоногийн зугаатай мэндийг хүргэе.

Хуйларч буй луу 15

Левиафан.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


 Ном 1 – Бөгж

Арвантавдугаар хэсэг – Тэнгэр дэх тулаан (хоёрдугаар хэсэг)

Ертөнцийн хамгийн хүчирхэг шидэт араатний тоонд хар луунууд ордог. Хар луунууд ихэвчлэн есдүгээр зэрэглэлийн удмийн шидэт араатнууд. Энэ удмийн хүчирхэг гишүүн гэгээнтэн зэрэглэлийн дайчид. Хар луу есдүгээр зэрэглэлийнх байх, эсвэл гэгээнтэн зэрэглэлийнх байх эсэх хамаагүй. Энэ хурдны луунаас үгээр хэлэмгүй хүчирхэг.

Яг одоо бүлэг хүүдхүүд багш нартайгаа хар луунаас дайчин зугтаана. Ойрхноос зуун метр урт хар лууг харсан хүмүүсийн сүрдсэн бишрэлийг үгээр хэлэмгүй.

Бүх зүйлсээс хамгийн аймшиггүй зүйл.

Хар луугийн толгойн дээр саарал нөмрөгтэй залуу зогсоно. Түүний хажуугаар салхи хуйлрах авч тэрээр сийлбэр хөшөө мэт тэнцвэртэй зогсоно. Түүний харц дунд насны ногоон нөмрөгтэй агаарт өмнөө дүүлэн нисэх хүнд төвлөрсөн байв. Ногоон нөмрөгтэй залуу хойноо сэлэм зүүсэн байв.

Саарал нөмрөгтэй залуу хар луу хөлөглөн, ногоон нөмрөгтэй залуу хойноо сэлэм зүүн бие бие уруугаа ширтэж байв.

Агаарт дүүлэн нисч.

Долдугаар зэргийн салхин шидтэн Дүүлэх техник шившлэгээс гадна зөвхөн гэгээнтэн зэрэглэлийн дайчид агаарт нисч чаддаг. Ногоон нөмрөгт залуугийн хойноо зүүх сэлэм бол түүний жинхэнэ зиндааг илэрхийлнэм.

Дайчин. Тэр дундаа гэгээнтэн зэрэглэлийн дайчин.

“Хар лууг эрхэндээ оруулж чаддаг саарал нөмрөгт залуу? Мөн гэгээнтэн зэрэглэлийн нисч чаддаг дайчине” найман настай Линлей үнэхээрийн хөшиж орхив. Өмнөх өдрийн гайхалтай тулаанийг үзсэн түүнд тэр байтугай Зургадугаар зэрэглэлийн дайчин Хиллманий эрүү хөшиж орхив.

“Гэгээнтэн зэрэглэлийн дайчид. Үнэндээ гэгээнтэн зэрэглэлийн дайчин байна шүү дээ” Хиллман амандаа бувтнаж, түүний хамаг бие чичирхийлэв.

Цуст тулаан, үхэл амьдралийн шалгуур тулаанд олон орж байсан Хиллман хамгийн түрүүнд сэргэв. Сэргэсэн ч гэлээ, Хиллман зүүдэлж байгаа мэт санагдсан хэвээр байв. “Өчигдөр давхар элементийн наймдугаар зэрэглэлийн дайчин ирсэн. Өнөөдөр бүр гайхалтай нь хоёр гэгээнтэн зэрэглэлийн дайчин, хар луутайгаа ирлээ. Бүхэл амьдралдаа би ийм гайхалтай юм хараагүй.”

Хиллманы толгой багахан эргэв.

Шидэт араатнуудийн дундаас хар луу хамгийн хүчтэй нь. Хамгийн багадаа есдүгээр зэрэглэлийн хүчтэй. Энэ араатнийг эрхэндээ оруулж чадсан хүн бол гарцаагүй гэгээнтэн зэрэглэлийн дайчин байх ёстой. Түүнийг харваас тэр хүн мөн гэгээнтэн зэрэглэлийн дайчинтэй нүүр тулан дайтах гэж байна.

Энэ бол саарал нөмрөгтэй залуу гэгээнтэн зэрэглэлийн дайчин гэх баталгаа юм.

Хиллман болон бусдууд хар луунаас зуугаад метрийн цаана байлаа. Тэдний сонсгол хэр хурц байлаа ч тэд хоёр хүний харилцан яриаг сонсох боломжгүй.

Юу ярьж байгаа эсэхийг мэдэхгүй тэд зүгээр харцгааж байлаа. гэнэтхэн….

“Аааааар.”

Гэнэтхэн үлэмж хар луу хүчтэй архиран аварга хоёр далавчаараа дэвнэ. Энэ хүчтэй даралт учруулж хүүхдүүд тэр бүү Хиллманий хөлийг сульдуулан амьсгаа авахад бэрхшээл учруулна.

“Энэ луугийн сүр жавхаа юу?” Линлей өөрийнх нь зүрхийг том бул чулуу дарж байгаа мэт санагдуулна. Амьсгалж болохгүй мэдрэмж төрж байсан ч Линлей үнэхээр догдолж, түүний цус буцалж байгаа мэт санагдана.

Хар луу үнэхээр хүчтэй юмаа.

“Рүди битгий давраа!” Ногоон нөмрөгтэй залуу гэнэтхэн хүчтэй орилно. Түүний хүчтэй орилох дуу аянгатай адил тэсэрнэ. Хиллман ганцаар энэ үгсийн хүчтэй сонсоод зогсохгүй Вушан тосгоний бүх хүн энэ үгсийг тод тодруун сонсно.

Хиллман амс хийснээ. “Рүди? Рүди?” амандаа бувтаснаа.

Нэн даруй юу болоод байгааг ойлгосон Хиллман. Түргэвчилэн эргэж хараад “Бүгд одоо гэртээ харьцгаа. Гэртээ хариад нуугдацгаа. Яаравчил!!” Хиллман гэнэтхэн хашгирах хүүхдүүдийг цочирдуулна.

Хиллманий бодол оюун маш ойлгомжтой байв.

Хоёр гэгээнтэн зэрэглэлийн дайчид хоорондоо маргалдаад удахгүй дайралтууд зөрүүлэх болов.

Гэгээнтэн зэрэглэлийн дайчид хоорондоо тулалдвал тулаанийг харж буй хүүхдүүдийг хамгаалах боломжгүй. Аль нэг талийн өнгөцхөн зөрүү бүх хүүхдүүдийг алж болно. Гэгээнтэн зэрэглэлийн дайчид тэнгэрийг сүйтгэж, дэлхийг тэгшлэх хүч чадалтай.

Энэ нэр хүнд дөвийтсөн байлаа ч жижигхэн хот эсвэл уулийг газартай нь тэгшлэх хүч тэдэнд гарцаагүй бий.

“Хурдал, алив явцгаая. Битгий алмайраад зогсоод бай. Хөдлөөч!” Хиллман зарим хүүхдүүдийг авч явахдаа чангаар орилно.

Одоо л бусад хүүхдүүд хөшсөн байдлаасаа гарна. Тэд  гэгээнтэн зэрэглэлийн дайчний тулаанийг үзэхийг хүсч байсан ч яагаад Хиллман гэрт нь яаруулан хариулахийг хүсч байгааг мэдэхгүй. Хиллманий гайхалтай сүр жавхаа гэхдээ хүүхдүүдийг яаравчлан гэрлүүгээ харихад хангалттай байв.

“Лорри, Рожер яаравчлан зургаагаас долоон настнуудийг аваад харь! Бушуухан гэм! Хэрэв гэгээнтэн зэрэглэлийн дайчийн мөргөлдөөн, өнгөцхөн нөлөө бидэнд ирвэл ….. үр дүнд нь..”

Хиллманий царай яарсан байдлаар дүүрэн байв.

“Ойлголоо ахмад аа!” Лорри Рожер хоёр ахмадийгаа юу бодож байгаа мэднэ.

Лорри Рожер хоёр яаран, удаан гүйж байгаа хүүхдүүдээс авч гүйлээ. Нэг сугандаа хоёр хүүхэд, ар талдаа ч хүүхэд үүрээд гүйн. Хиллман тэдэнтэй ч нэгдлээ. Нэгээс нэг хүүхэд шүүрэн авч байв.

“Линлей, хурдан харь. Бушаал!” Хиллман хэдэн хүүхдийг барьж байхдаа ч гүйж байгаа Линлей уруу хашгирлаа.

“Би  мэдэж байна. Авга Хиллман!” Линлей чангаар хариулна.

Линлей наймхан настай ч тэрээр арван дөрөвтнүүдтэй эн тэнцүү хурдтай гүйж байв. Гүйж байхдаа Линлей үе үе хойшоо тэнгэр уруу харна. Аварга хуйларсан хар луу болоод хоёр гэгээнтэн зэрэглэлийн дайчин үнэндээ түүний анхаарлийг ихэд татжээ.

“Ахмадаа Ноён Хогг биднийг танд туслахаар явууллаа!” Арван хоёр дайчин нисэх мэт Баруч овгийн эдлэнгээс ирлээ. Хиллманийг харсан даруйдаа тэд түүн уруу орилно.

“Хурдал, энэ хүүхдүүдийг гэрт нь аваач!” Хиллман даруй тушаана.

“Гүйцэтгэе ахмад аа!” Дайчид хурдтай хариулан зургаагаас долоон настнуудийг гэрт нь хүргэнэ.

“Та бүгд харьцгаа. Хариад нуугд! Өөрсдийгөө хамгаалцгаа!” Хиллман дахин чангаар орилов.

Хиллман Вушан тосгондоо эрх мэдэлтэй хүн байлаа. энэ үгсийг сонсоод хар луугийн ямар аймшигтай болохийг мэдээд юу хийхээ тэр даруй ойлгов. Яг одоо бүхэл Вушан тосгон айдаст автсан байв. Бүх ажилчдийн хүүхдүүд гэртээ дутаав. Энэ үед тэднийг хамгаалах ганц зүйл тэдний чулуун байшингууд байв.

Линлей өөрийнхөө шууд эдлэн уруу яаран гүйнэ.

“Хурдал, агуулах өрөөний доор байх нуувчинд нуугд” Хогг эдлэнгийн голд зогсож байв. Линлейг хармагцаа тушаав. Агуулах өрөөний дор эдлэнгийн хамгийн бат бөх, том нуувч байдаг байна. Тэнд нуугдсан хэн ч болов амьд үлдэх боломжтой.

“Мэдлээ ааваа!” Линлей удаа дараа толгой дохиод агуулахийн өрөө чиглэнэ.

Тэрээр аль болох хурднаараа гүйнэ. Линлейн оюун бодолд хар луу хөлөглөсөн саарал нөмрөгтэй залуу, ногоон нөмрөгтэй залуу орж ирнэ. Тэрээр өөрийн эрхгүй зүүн зүгийн тэнгэрийн дахин нэг ширтлээ. Тосгоний байшингууд жижиг учраас зуун метрийн өндөрдөхийн төвөггүйхэн харж болохоор байв.

Одоо хар луу нам дуугаар тасралтгүй архирч байв.

“Дилон, хэрэв чи ийм залхмаар байвал миний үйлдэлд битгий намайг зэмлээрэй.” Тэнгэрээс хүйтэн өнгөөр хэлсэн дуу сонсогдоно. Удалгүй хар луу ууртай аргаггүй архирч, амнаас утаат хар гал дүрэлзэн гарлаа.

“Рүди, өнөөдөр би чамайг хэр хүчтэй гэгээнтэн зэрэглэлийн шидтэн болохыг чинь харья!” Ногоон өнгийн нөмрөгтэй залуу ууртай аргаггүй архирав.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s