Хуйларч буй луу [14]

Хуйларч буй луу 14
Левиафан

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 1 – Бөгж

Арвандөрөвдүгээр хэсэг – Тэнгэр дэх тулаан (нэгдүгээр хэсэг)

Маргааш өглөө.

Яг л өчигдөр шиг Вушан тосгоны зүүн хэсгийн хоосон талбай залуучуудаар дүүрэн байв. Хиллман хоёр багш нар хэдийгээр ирээгүй ч бүх хүүхдүүд дуу шуугиантайхан хоорондоо ярилцацгаана. Мэдээж тэдний ярианы гол сэдэв өчигдөрийн болсон тулаан.

“Өчигдөрийн шидэт араатан үнэхээр хүчтэй байлаа. Авга Хиллман, бусад хүмүүс урд зогсоход би ард нууцаар харж байлаа. Та нар юу гэж бодно. Үлэмж шидэт араатан хөрсөнд, чулуун заманд савраа шигтгэхэд зам тоо томшгүй хэсэгт хуваагдсан. Бас чулуун байшингуудийг шавар мэт нурааж байсан.” Хүүхдүүдийн дундаас Хадли хамгийн их ярина. Тэрээр галзуу мэт хүмүүстэй ярин өөрийн нүдээр харсан мэт ярьж байлаа.

Бүх хүүхдүүд Хадлиг нүдээ бүлтийлгэн харна.

“Хадли чи өдигдөр бидэнтэй хамт зүүн талд байгаад явахаас эмээсэн байж яаж энэ бүхнийг харваа.” Арван гурван настай бор үстэй залуу асууна.

Ахмад хүүхдүүд найм долоотой хүүхдүүд шиг амархан хууртахгүй байв.

Хадли арван гурван настай залуу уруу харсанаа. Нүдээ бүлтийлгээд “Фаура надад итгэхгүй байна уу? Хадли миний бие хэн нэгнийг өмнө мэхэлж байлуу?”

Фаура нэрт бор үст хүүхэд “Бүх хүмүүс чамайг ямар том ярьдагийг мэднэ. Чи хэзээ үнэнийг хэлж байлаа? Нээрээ хүүхдүүдээ та нар яагаад дуугарахгүй байгаа юм бэ? Хадли хэзээ үнэн ярьж байлаа?” Фаура хажуудаа байгаа хүүхдүүдэл хэллээ.

Арван хоёроос арван тавтнууд бүгд хөхрөлдөцгөөснөө. “Нээрээ шүү. Энэ жижигхэн худалч Хадли үргэлж худал ярина.”

Ахмад настай хүүхдүүд Фаурагийн талд орно.

Хадли тэр даруйдаа “Та нар надад итгэхгүй байна уу? За яахав. Битгий итгэ л дээ” Хурдтайгаар Хадли эргэж харснаа хаа сайгүй Линлейг олон олтлоо хайлаа. Түүний нүд гэрэлтэн тэр даруйдаа “Гэхдээ хүн бүр Хиллман нөгөө хоёр багшийн хажууд Линлей байснийг мэднэ. Линлей нүдээрээ бүхнийг харсан. Линлейн үгс үнэн байх ёстой тиймүү? Линлей намайг үнэн хэлсэн эсэхийг батлаад өгөөдөх л дөө.”

“Залуу эзэн Линлей?” Хүүхдүүд бүгд Линлей уруу харна.

Вушан тосгоний хүүхдүүд Линлейг хүндлэдэг байлаа. Нэгт тэрээр Баруч овгийн залгамжлагч. Хоёрт найман настай ч Линлей арван гурваас арван дөрөвтнүүдтэй сургуулилтанд эн тэнцдэг. Дайн самуунтай Юлан тивийн хувьд Вушан тосгоний хүүхдүүд түүний бишрэх нь аргаггүй.

“Залуу эзэн Линлей бүгдийг харсан. Мэдээж бид Линлей залуу эзний ярьсан бүгдэд итгэнэ.” Хүүхдүүд толгой дохино.

Арван гурваас арван дөрвөн настнууд илүү ухаан суусан. Тэд Линлейг өөр шиг эгэл жирийн хүн биш язгууртан гэдгийг мэдэж байлаа. Бараг бүх хүүхдүүд түүнийг “залуу эзэн Линлей” гэж дууддаг. Зөвхөн Хадли болон зарим долоогоос найман настнууд түүнийг шууд Линлей гэж зэрэг зиндаа бодолгүй дууддаг.

“Хэл л дээ Линлей. Би худлаа ярьж байна уу? Тэдэнд юу болснийг хэлээч дээ!” Хадли Линлей уруу яаран алхана. Тэрээр нууцхан Линлейн гараас атгаад нүдээ ирмэв.

Линлей яах учраа мэдэхгүй байв. Хадлин утга учиргүй яриа яаж яваад түүнтэй холбогдчихов оо.

“Хурдны луу бол долдугаар зэрэглэлийн шидэт араатан. Тэр үнэхээр хүчтэй. Бүхэл бие нь ирт зэвсэг үл нэвтрэм хатуу хайрсаар бүрхэгдсэн. Хүчтэй ташуур мэт сүүлтэй ба хурц сарвуутай. Чулуун шалнууд, замууд яг л цаас мэт түүний сарвуу сүүл хоёрт урагдаж байсан. Тэрээр бас амьсгалаараа галаар турхирч, тэр гал чулуун байшингуудийг сүйтгэн нурааж байв.” Линлей үнэнгээ хэллээ.

Бүх хүүхдүүд чимээгүйхэн Линлейг чагнан сууна.

“Үнэндээ, та нар бүгдээрээ хурдны лууг хараад ямар хүчтэйг мэдсэн шүү дээ. Би илүү тайлбарлах шаардлаггүй биз дээ.” Линлей инээмсэглэн хэлнэ.

Бүх хүүхдүүд зөвшөөрч толгой дохино.

Тэд өчигдөр хурдны лууг харсан даруйдаа голдоо ортол айсан. Аварга үлэмж бие нь яг л уул хад мэт. Улаан аварга хайрсууд нь ямар хатуу болоо гэсэн төсөөлөл үлдээсэн байдаг.

“Та нар сонсвуу? Би та нарт хурдны луу ямар хүчирхэг гэдгийг хэлсэн шүү!” Хадли чангаар орилов.

Фаура түүнийг хараад нэг юм хэлэх гэж байхад.

“Авга Хиллман ирж байна” Линлэй Хиллман, Лорри мөн Рожерийг холоос ирж байхийг харав. Тэр даруйдаа хүүхдүүд тайвшраад гурван бүлэг болж эгнэн зогслоо.

Хоосон сургуулилтийн талбай тэр даруйдаа эмх цэгцэндээ орлоо. Зөвхөн Хиллман болон нөгөө хоёрын алхах чимээ сонсогдоно.

Хиллман нөгөө хоёр багштайгаа гурван бүлэг хүүхдүүдийн өмнө зогсож хүүхдүүд уруу харж байлаа. Хиллман инээмсэглэснээ бүх хүүхдүүд юу бодож байгаа талаар шулуухан ярина. “Бүгд өчигдөр юу болсонийг мэдэж байгаа байх?”

“Тиймээ.” Хиллманий үгс ямар тайван байхийг мэдээд хүүхдүүд даруйхан хариуллаа.

”
Сайн байна.” Хиллман гэнэтхэн нухацтай царай гаргаад. “Тэр аварга араатнийг хурдны луу гэдэг. Хурдны луугийн дээр байсан шидтэн машид хүчтэй. Гэхдээ нэг юмыг санацгаа!”

Хиллман хүүхдүүдийг хурцаар тойрон ажина. “Энэ хүчтэй шидтэн хүртэл хамгийн доод зэрэглэлээс эхэлж, хоосноос алхам алхамаар хүчээ хуримтлуулсан. Хурдны лууг эрхэндээ оруулахийн тулд олон жилийн шаргуу хичээл сургуулилалт хийсэн. Хэрэв та нар өөрийн хэсэг Хурдны лууг эрхэндээ руулмаар байвал, нууцлаг шидтэнтэй адил хүчтэй болохыг хүсвэл эргэлзэж тээнэгэлзэхгүйгээр шаргуу хөдөлмөрлөх ёстой!”

“Бүх хүнд хүчтэй болох бололцоо бий. Ганц асуулт байгаа нь та нар шаргуу ажиллаж чадах уу?”

Авга Хиллманий хэлсэн үгс тодорхой бөгөөд хадаас мэт хатуу байлаа. Тэрээр хурц бөгөөд хүйтнээр ажина.

Тэр даруйтаа хүүхдүүд чимээгүй болж өөр өөри йн гэсэн галзуу бодол уран төсөөллөө дотроо бодно.

“Одоо, өглөөний дасгалийн цаг. Үргэлж адилхан. Нар уруу хараад ки сорох дасгалаа хийнэ.” Хиллман ууртайхан өглөөний дасгалаа эхлэвэл гурван бүлэг хүүхдүүд ки сорох зогсолтоо авна.

____________

Бүлэг бүрийн чадвараар Хиллман ялгаатай дасгал өгсөн. Гурван том хүний чиглүүлгээр хүүхэд бүр дасгалаа дуусгалаа. Өнөөдрийн дасгал ер бусийн байлаа. Нэг ч хүүхэд ядарлаа гэж гомдол гаргаагүй.

Өнөөдөр хүүхэд бүрийн гэдсэнд гал дүрэлзэж байлаа. Тэд мөн шаргуу хичээллэсэн юм.

“тавь…. тавин нэг…” Линлей дотроо тоолон газар хөндлөн хэвтэж байлаа. Тэрээр зөвхөн хурууний өндөг хөлний хурууний үзүүрээрээ тогтож байлаа. түүний бүх бие хатуу байв. Тэрээр таван хуруун дээрэээ суниах дасгалаа хийнэ.

Энэ дасгал алганий хүчийг нэмэхээс гадна хурууний болон тохойн хүчийг нэмэгдүүлдэ. Энэ арга энгийн бөгөөд үр дүнтэй.

Хэрэв хэн нэгэн хүчтэй дайчин болохыг хүсвэл ерөнхийдөө тулааний ки хөгжүүлдэг. Тулааний ки хөгжүүлэх чадвар хөрин хүний бие хэр хүчтэйгээс мөн хэр хүчтэй тлааний ки авч чадахаас шалтгаалдаг.

“Нэгэнтээ миний бие луугийн цустай, тулааний ки хөгжүүлж чадахгүйгээс хойш би биеийн хүчээ бусдаас хамаагүй хол хөгжүүлнэ.” Линлейгийн нүд тууштай бөгөөд газар тулах хуруус нэь яг л хуучин модны үндэс мэт бөт бөх байлаа. Тэрээр нэг бүрчлэн суниах бөгөөд ядарсан олон хүүхдүүд түүнийг гайхшран харна.

 

“Ерен найм, ерен ес…”

Линлей үргэлжлүүлэн тэссээр.

____________________

“Өглөөний дасгал дууслаа.” Чангаар Хиллман хэлнэ.

Эдгээр үсгийг хэлээд Хиллман гүн амьсгаа аваад дотроо “Өнөөдөр ямар түүх ярьж өгнө өө?” өдөр бүр өглөөний дасгалийн дараа Хиллман үлгэр ярьж өгдөг ба энэ уламжлал болоод тогтсон.

“Авга Хиллман, бид-”

Хүүхдийн хоолой сонсогдоно.

Гэхдээ яг тэр мөчид хүүхдийн ярианий дундуур Хиллман доошоо харж бодлогоширч байснаа гэнэт сонин мэдрэмж мэдрэв. Тэрээр толгойгоо дээшээ өргөөд. Одоо бүх хүүхдүүд зүүн зүгт хараад эрүүгээ унжуулна. Рожер Лорри хоёр ч зүүн зүг харан биширнэ.

“Юу?” Гайхсан Хиллман мөн ялгаагүй зүүн зүг ширтэнэ.

Зүүн зүгт холгүйхэн хоёр зуугаас гурван зуун метрийн өндөрт үлэмж хардуу өнгийн хуйларч буй луу зуугаад метрийн урттай харагдана. Хөсөг тэргийн дугуй мэт том нүдтэй хар луу байв. Хар луугийн гялтганах хар хайрс ямар ч эрийн зүрхийг айлгахаар байв. Аварга зуун метр урт далавчууд нь зөөлхөн дэвж байгаа  ч хурдтай хүчтэй явна.

Шидэт араатан – Хар луу!


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s