Хуйларч буй луу [13]

Хуйларч буй луу 13 хэсэг.

Левиафан.

Санал сэтгэгдлээ 86661305 дугаарт үлдээж болно.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 1- Бөгж

Арвангуравдугаар хэсэг – Хүчтэний хүслэн (хоёрдугаар хэсэг)

Оройн хоолны цагаар Баруч гэр бүлийн гурван гишүүн, гэрийн үйлчлэгч Хири бүгд нэг ширээнд сууж хамт хооллоно. Жижигхэн Вартон хөөрхөн маргаан дэгдээж ширээний ард хөгжил баясал авчирна. Оройн хоолны цаг дуусгавар болж, гэрийн үйлчлэгч Вартоныг өрөөнд авч орлоо. Энэ үеэр Линлей аавтайгаа ярьж эхэлнэ.

“Ааваа аль нь илүү хүчтэй бэ? Шидтэн үү? Дайчин уу?” Линлей аавыгаа сониучирхан харна.

Хогг хүүгээ харснаа, толгойгоо сэгсрээд “Линлей, дайчин шидтэн хоёр өөр өөрийн гэсэн давуу талтай. Ижилхэн зэрэглэлийнх бол шидтэн багахан хүчтэй байж болно. Гэхдээ хамгийн чухал нь ижилхэн зэргийн шидтэн, дайчин хоёрын шидтэн илүү өндөр зиндаанийх байдаг. Жишээлбэл хоёр элементийн наймдугаар зэрэглэлийн шидтэн есдүгээр зэрэглэлийн дайчнаас илүү зиндаатай байна.”

“Хэрэв тэд бие биенээсээ багахан хүчтэй юм бол яагаад зиндааний том ялгаатай юм бэ?” Линлей сониучирхав.

Хогг хөхрөн инээснээ “Энэ талаар ярихаасаа өмнө чи шидтэний зэрэглийг яаж тогтоодогийн мэдэх хэрэгтэй. Шидтэнүүдэд найман зэрэг байдаг. Нэг хоёрдугаар зэрэглэлийн шидтэнгүүд анхлан суралцагчид тооцогддог. Гурав дөрөвдүгээр зэрэглэлийн шидтэнгүүд дунд түвшний шидтэн, тав зургадуугаар зэрэглэлийн шидтэнгүүд ахлах шидтэн. Харин түүнээс дээших гурван зэрэглэлийн шидтэнгүүд үү? Долоо найм есдүгээр зэрэглэл. Тэд аймшиггүй хүчтэй. Мэдээж есдүгээр зэрэглэлийн шидтэн бол гэгээнтэн зэрэглэлийн шидтэн гэсэн үг!”

“Шидтэнгүүд яагаад нийгмийн өндөр зиндаатай байдаг гэвэл тэдний шившдэг шидүүд маш өндөр сүйтгэх хүчтэй.” Хогг аяга шүүс шимэнгээ үргэлжлүүлж ярина.

“Сүйтгэх хүч ээ?” Линлей аавыгаа ажина.

Аяга шүүсээ тавиад Хогг толгой дохив. “Ганц дайчин, луугийн цуст дайчин байлаа ч хамгийн ихдээ нэг сэлмийн далайлтаар зуун хүн алж чадна. Сая цэрэгтэй армитай нүүр тулаад хамгийн ихдээ удирдагчийг нь алж болно. Харин удирдагч жанжин үхвэл түүнийг орлох хүн гарч ирнэ. Харин гэгээнтэн зэрэглэлийн шидтэн үү? Хүчтэй хориотой шиднүүдээсээ нэгийг шившвэл нэг тосгон эсвэл зуун мянган цэрэгтэй армийг нэг дор устгаж чадна. Арми бүхэлдээ устсан тохиодолд жанжин амьд үлдээд ямар хэрэг байна? Нэмээд хэлэхэд хаант улсад нэг гэгээнтэн зэрэглэлийн шидтэн бүхэл бүтэн армиас илүү аюултай дайсан болно.”

Линлей тэр даруй ойлголоо.

“Гэгээнтэн зэрэглэлийн дайчний талаар ярихаа больё. Найм есдүгээр зэрэглэлийн шидтэнгүүд хүртэл дайны хандлагийг өөрчлөхөөр хүчит шидүүдтэй. Ийм л учраас шидтэнгүүд өндөр зиндааний хүмүүст тооцогддог.” Хогг  шоолонгуй хэллээ.

Линлей чимээгүйхэн толгой дохино.

Дайн өрнөсөн Юлан тивд шидтэнгүүд хаант улсуудад ямар хэрэгтэйг мэдэж байлаа.

“Нээрээ ааваа. Би номноос уншихад дайчин шидтэн хоёрын шидтэн илүү сул бие бялдартай гэж уншсан. Өнөөдрийн шидтэн хурдны луугаас маш хөнгөхөн бууж ирсэн. Тэр хүн яаж сул биетэй байж таарах уу?” Линлей гайхшрав.

“Энэ асуултыг дараа хариулья. Линлей чи мэдэх хэрэгтэй. Юлан тивийн хүмүүсийн дундаж наслалт 120-130 настай байдаг. Хүчтэй шидтэн, дайчин илүү удаан амьдардаг. Ихэнхидээ хоёр зуугаас гурван зуун жил, заримдаа дөрвөн зуун жил ч амьдардаг. Хүний амьдралийн дээд хугацаа бол харин таван зуну жил. Гэгээнтэн зэрэглэлийн хүн л мөнх амьдарч, цаг хугацаанаас ангижирдаг юм даа.”

Линлей толгой дохив.

Тэрээр энэ талаар өмнө номноос уншсан байлаа.

“Гэхдээ Линлей чи яагаад хүчирхэг дайчид, шидтэнгүүд яагаад ийм удаан амьдардагийг мэдэхүү?” Хогг асуулт асуулаа.

Линлей тээнгэлзэнэ.

Линлей үргэлж хүчирхэг дайчид, шидтэнгүүд яагаад  гурван зуугаас дөрвөн зуу насладгийг боддог байлаа. Гэхдээ тэрээр учрийг нь олоогүй.

Линлейн нүүрний хувирлыг хараад Хогг инээдээ барьж дийлсэнгүй. ” Линлей эхлээд би чамд хэлэх зүйл байна. Энэ ертөнцөд элементийн хүч гэж байна. Галын элемент, усны элемент, агаарын элемент, газрын элемент, цахилгааны элемент, гэрлийн элемент мөн харанхуйн элемент. Дайчин шидтэн гэлтгүй тэд бүгд эдгээр элементүүдийг байгалаас аваад сургуулилдаг.  Шидийн хүч, тулааны ки хоёр ямар элементээс хамаараад өөр өөр байна. Тэд бүгд энэ элементийн хүчээр нөхөгддөг. Хэрэв чи анхааралтай ажигласан бол өнөөдөр таарсан жижигхэн бүлгийн улаан үст ахлагч галын төрлийн тулааны китэй. Харин нөгөө гурав нь нэг бол агаарын тулааны ки, эсвэл усны тулааны китэй. Тулааны китэй яг адилханаар шидтэнгүүдийн шившлэгүүд өөр өөрийн гэсэн элементүүдтэй.”

Энэ Линлейн энэ талаар мэдсэн анхны удаа. Тэрээр одоо л дайчин шидтэн ялгаагүй байгалийн энергийг элементүүдээс сордогийг мэдлээ.

“Хүчирхэг шидтэнгүүд яагаад удаан амьдардаг нэг шалтгаан бол шидтэнгүүд байгалийн элементийн энергийг сорохдоо тэд цэвэр шидийн хүчийг бий болгодог. Элементийн энерги биеэр нь урсахдаа биеийн бүтэц, нэгдэл мах бие бодыг хүчирхэг болгодог. Хүчирхэг биетэй учраас мэдээж тэд илүү удаан амьдарна. Дайчид ч мөн ялгаагүй тулааны кигээ хөгжүүлэхдээ тэд байгалийн энергийг сорж авдаг. Энэ энерги биеийг хүчирхэгжүүлнэ. Хүчирхэг дайчин байх тусмаа хүчирхэг биетэй байна. Тиймээс тэр мэдээж бас удаан амьдарна.” Хогг бүхнийг нарийн тайлбарлалаа.

Линлейд бүх юм одоо маш ойлгомжтой боллоо.

Аавынх нь хэлсэнчлэн шидтэн дайчин хоёрын биеийг байгалийн элементийн хүч хүчирхэгжүүлж тэд угаас хүчтэй байх нь аргагггүй.

“Гэхдээ ааваа хүмүүс яагаад шидтэн нар сул биетэй гэж ярьдаг юм бэ? Линлей эргэлзэв.

Хогг толгойгоо сэгсэрснээ. “Чи өөрөө бодож олж чадахгүй байна уу? Шидтэнгүүд ижил зэрэглэлийн дайчингуудтай харьцангуй сул дорой биетэй. Гэхдээ тэд сул биетэй гэсэн үг биш. Жишээлбэл наймдугаар зэрэглэлийн шидтэн хоёр юмуу гуравдугаар зэрэглэлийн дайчний биеийн хүчтэй адил байж болно. Гэхдээ мэдээж хэрэв шидтэн ямар ч биеийн дасгал хийгээгүй бол шүү дээ. Тиймээс наймдугаар зэрэглэлийн дайчинтай түүний бие хамаагүй сул дорой байна шүү дээ”

Линлей нүүрээ алгадаад хөхрөн инээснээ, ямартай ч ихэд ичив.

Ийм амархан учрийг яагаад ойлгоогүй юм болоо? Тэрээр өнгөцхөн юмыг бодох юм.

“Гардан тулаанд шидтэнгүүд муу ч гэсэн тэд энэ сул талаа нөхөх аргатай. Түрүүн дэх арга бол хамгаалалтийн шившлэгүүд. Жишээлбэл газрын бамбай, мөст бамбай, салхин бамбай, эсвэл гэрлийн бамбай гэсэн шившлэгүүд байна. Хамгийн эхэнд тэд хамгаалалтийн шившлэг шившээд дараагаар дайрах шившлэгээ шившдэг.”

“Харин үнэхээрийн хүчтэй шидтэнгүүд бас өөр нэг аргатай.  Энэ бол “шидэт араатнууд” ашиглах.”

Энэ үгсийг сонсоод Линлейн нүд сэргэв.

Линлей өөрийн гэсэн шидэт араатан лугаа болохыг хүсч байлаа. Яг л хурдны луутай адил.

” Хүчтэй шидэт араатан эзнээ хамгаалж, дайсан ойртохоос сэргийлнэ. Энэ замаар шидтэн хүчирхэг дайралтийн шидээ шивнэн дайснаа алж чадна.” инээнгээ Хогг хэлнэ.

Линлей даруй асууна. “Ааваа хүн яаж хамтрагч шидэт араатантай болдог юм бэ?”

Линлейн царайг харсан Хогг инээдээ барьж ядан ” Шидэт араатантай болох хоёр арга байна. Эхний арга бол шидэт араатнийг өөрийн хүслээр хамтрагчаа болгон өөрт чинь үйлчлүүлэх. Хоёрдахь арга бол сүнс хүлэх шидэт хээ зуран шидэт араатнийг эрхэндээ оруулах.”

” ЭНэ хоёр хоёул маш хэцүү. Шидэт араатнийг өөрийн эрхэндээ оруулахад шидэт араатантай шууд тулалдана. Тэгж байж тэрээр чамайг хүслээрээ дагана. Жишээлбэл хурдны луутай болохыг хүсвэл эхлээд хурдны луугаа тулаанд ялах ёстой.” Аавын үг Линлейг хэлэх үггүй болгов.

Тэрээр хурдны луутай болохыг хүсч байлаа. Гэхдээ яаж түүнд одо нэгийг ялах хүч байх билээ?

“Харин хоёрдугаар аргийн хувьд сүнс хүлэх шидэт хээг зурах маш төвөгтэй. Зөвхөн долдугаар зэрэглэлийн шидтэн хамгийн багадаа ийм хээг зурж чадна.” Хогг эсрэг өнгөтэй байлаа.

Линлей цочирдов. “Ааваа.. та зөвхөн долдугаар зэрэглэлийн эсвэл түүнээс өндөр зэрэглэлийн шидтэнгүүд шидэт араатантай болдог гэж хэлэв үү?”

“Үгүй дээ, бас заавал ч биш. Хэрэв хангалттай мөнгөтэй бол сүнс хүлэх хуйлаас бичиг авч болно. Хэрэв цаг нь болвол түүнийг ураад л өөрөө сүнс хүлэг шидэт хээг зурна. Гэсэн хэдий ч сүнс хүлэх хуйлаас бичиг маш үнэтэй.” Хогг сэтгэл гундуухан инээв.

“Ямар үнэтэй гэж?” Линлей яриаг үргэлжлүүлнэ.

“Сүүлд сонссоноор арван мянган алтан зоос гэж дуулсан. Харин мөнгөтэй байлаа ч ховор бараа учраас зах дээр олоход хэцүү дээ.” Хоггийн үг Линлейг дотроо гашуунаар инээхэд хүргэлээ.

Шидэт араатантай болох хамгийн хэцүү хэсэг бол түүнийг ялах байлаа.

Мэдээж хүчгүй шидэт араатнийг хамтрагчаа болгож болно. Гэхдээ үүнд ямар утга учир байх вэ? Харин хүчирхэг шидэт араатний хувьд түүнийг ялах хангалттай хүч байх ёстой. Хэрэв арга заль мэхээр ялвал ямар шидэт араатан хүслээрээ үйлчлэх билээ?

Хэн нэгнийг чин сэтгэлээсээ дагаж явуулах хэцүү ажил.

Хоёрдугаар аргийн хувьд сүнс хүлэх хээг ашиглах бол хүчтэй шидтэн эсвэл баян хүмүүст л боломжтой. Арван мянган алтан зоосоор сүнс хүлэх хуйлаас бичиг авах олон язгууртан гэр бүл байхгүй.

Уруулаа хазаад, хөмсгөө зангидаад Линлей бодлогоширов.

“Хэрэв би үнэхээр хамтрагч шидэт араатантай болохыг хүсвэл, гэр бүлийн санхүүгийн байдлийг харвал зөвхөн би өөрөө л долдугаар зэрэглэлийн дайчин болж болох юм байна. Энэ бол цор ганц арга.” Линлей бүх боломжит хувилбаруудыг бодно. Тэрээр энэ ямар хэцүү болохыг мэднэм.

Энэ төлөвлөгөөний хамгийн эхний хориг бол тэрээр төрөлхийн шид хэрэглэх авьяастай эсэх байв.

Эцсийн эцэст зөвхөн арван мянгаас нэг магадлалтай. Хэрэв тэрээр шид хэрэглэх төрөлхийн авьяасгүй бол тэрээр шидтэн болж чадахгүй.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s