Хуйларч буй луу [12]

Хуйларч буй луугийн арван хоёрдугаар хэсэг
Левиафан.

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 1 – Бөгж

Хэсэг 12 – Хүчтэй болох хүчлэн (нэгдүгээр хэсэг)

Долдугаар зэргийн шидэт араатан хурдны луу эзэнтэйгээ явахыг хараад Хогг санаа амарлаа.

“Авга Хири” Хогг гэрийн үйлчлэгч Хири уруу харлаа. “Нэн даруй хүмүүсийг үнснээс хайлсан алтыг аваад нурж сүйдсэн гэрийг янзал гэж тушаа. Энэ бүлгийн хүмүүс бас ер бусын байсан шүү. Тэд хамтдаа их хэмжээний мөнгөтэй явж байснаас гарцаагүй. Өнөөдөр бидний хор хохиролыг нөхөхөд хүрэлцэнэ гэдэгт итгэж байна.”

Хогг бүх зүгт харж хэдэн байшин сүйдсэнийг харна.

“Мэдлээ ноёнтоон” Хири толгой дохив.

“Хиллман.” Хогг толгойгоо Хиллман уруу чиглүүлэн. Инээмсэглэснээ “Чи юу гэж бодож байна?”

Хиллман ч толгой дохисноо. “Би үнэхээр сандарлаа. Долдугаар  зэрэглэлийн шидэт араатан хурдны луу түүний нууцлаг шидтэнг хараад манай Вушан тосгон тэмцэж зогсох ямар ч хүчгүйг мэдсэн. Хэрэв уур уцаартай наймдугаар зэрэглэлийн шидтэн манай тосгонийг сүйрүүлэхийг хүссэн бол түүнийг шүүмжлэх бүү хэл шийтгэх хэн ч байхгүй.”

Шидтэнүүд өндөр нийгмийн гарал угсаатай.

Эгэл жирийн шидтэнгүүд хүртэл язгууртнуудтай адил.

Харин наймдугаар зэрэглэлийн шидтэн үү? Тэд эзэн хааний өмнө хүртэл өвдөг сөгдөж, хүндэтгэл үзүүлэх шаардлагаггүй. Зүгээр зогсож байхдаа хүртэл ярилцаж болно. Үүгээр хэлвэл наймдугаар зэрэглэлийн шидтэн ямар нэр хүндтэй нь харагдаж байна.

“Зөв. Өнөөдөр Вушан тосгоноос хэн ч амь эрсдээгүйг бид тэмдэглэх ёстой.”

“Үүнийг бид үнэхмээр тэмдэглэх хэрэгтэй шүү” Хиллман инээн толгой мөн дохилоо.

“Хиллман зарим хүмүүсээ аваад авга Хирид туслаарай. Дууссаны дараа бид гэрээ алдсан хүмүүст туслана.” Хогг чиглүүлэг өглөө.

“Мэдлээ Хогг ноёнтон.” Хиллман хэлнэ.

“Хогг хойшоогоо болгоомжтой харснаа, Хиллманаас сэжиглэн асууна. “Хмм. Линлей хаашаа явчихав? Тэр саяхан энд байсан даа.”

“Мэдэх юм алга. Би түүний хараагүй.” Хиллман толгойгоо сэгсэрнэ.

“Эзэн минь. Залуу эзэнтэн Линлей аль хэдийн харьсан.” Хири хажуунаас хэллээ. “Тэрээр явахдаа царай нь баргар байсан. Юу бодож байгаа талаар мэдэх юм алга.”

Хогг бодлогоширон толгой дохино.

==================

Баруч овгийн эдлэн ганц зүйлээр дутаагүй нь өрөө байлаа. Баруч овгийн яруу алдрын үед зуу зуун хүн энд амьдардаг байсан. Өмнө байснаасаа тэд хамаагүй цөөхүүлээ. Найман настай Линлей хүртэл өөрийнхөө амьдардаг хэсэгтэй.

Линлейгийн унтлагын өрөөнд.

Линлей орондоо хэвтэж хөмсгөө атируулан бодлогоширно.

Галтт могойн бүжгийн гайхам хүчийг дахин дахин нүдэндээ дүрсэлнэ. Долоон аварга  могойн час халуун гал түүний ой тоонд дахин дахин бууна. Хүчирхэг дайчин болон шидтэнээс бүрдсэн жижигхэн бүлгийг хэрхэн үнс болгож байгааг нүдэндээ дахин дахин буулгана.

“Шидтэнгүүд үнэхээр хүчирхэг юмаа.”

Зүрхэн дэх хүслэнгээ Линлей мэдэрч байлаа. “Би луугийн дайчний овгийнх ч гэлээ миний цусан дахь луугийн цус хэтэрхий бага. Луугийн цустай дайчин бүр тулааны ки хөгжүүлэх арга ашиглан өөрсдийгөө хөгжүүлж болохгүй нь миний дайчин болох замналийг барьж байна. Би харин оронд нь шидтэн болж болдог болвуу?”

Линлей шидтэн болохыг хүсэж эхэллээ.

“Тэр хурдны луу ч үнэхээр хүчтэй байлаа. Би хурдны луутай байсан ч бол…”

Линлей хурдны луугийн бишрэм гайхам сүр хүчийг бодно.

Аянга лугаа зүйрлэм луугийн сүүл амархан чиглэсэн чулуудаа буталж, хүрсэн байшингуудаа нураасан. Үлэмж аварга бие нь дайний хүчит том зэвсгүүдийг санагдуулам. Хурдан довтлох сүр хүч, хүчирхэг арьс салсааг нь бодох бүрт ямар аймшигтай дайсан болохыг мэднэм.

“Шидэт араатнууд… Хүмүүс ингэхэд хэрхэн шидэт араатантай болдог юм боллоо?” Линлей өөрийн гэсэн шидэт араатантай болохыг хүсч байлаа.

Ямар ч юм нэг учраас Линлей унтаж чадахгүй байлаа. Тэрээр хөрвөөж, толгойндоо хурдны луу болоод “Галт могойн бүжиг” шившлэгийг төсөөлж байлаа.

“Линлей ямар нэг юм болоо юу?” Дотно хүний хоолой хэллээ.

Линлей толгойгоо өргөтөл түүний аав хогг байлаа. Түүний аав инээмсэглэсэн бахархалтайгаар Линлей уруу харна.

“Ааваа.” Линлей хүндэтгэлтэй хэлнэ. Гэнэтхэн Линлей гайхшрав. “Яагаад аав надруу инээмсэглээд байна? Энэ ямар төрлийн илэрхийлэмж бэ?”

Хогг Линлейд маш хатуу ханддаг байлаа. Тэрээр ийм хэцүү үед хүү уруугаа инээмсэглэдэггүй байв. Түүний одоогийн илэрхийлмж Линлейг улам гайхшруулна.

“Муугүй шүү. Муугүй” Хогг Линлей уруу барахралтайя харан хэлнэ. “Чи үнэхээр манай луугийн дайчин овгийн үр удам юм. Чамд сайн чанарууд маань байна. Хэрэв Луугийн цуст дайчин үхлээс айвал, эсвэл цус аллагаас айвал энэ үнэхээр онигоо.”

Энэ үгийг сонсоод Линлей ойлгов. Тэрээр хурдны луу Люкийг амьдаар идээд айгаагүйд баяртай байлаа.

Линлей гайхшрангуй “ааваа та бүхнийг хараа юу?”

“Хурдны луу чичирхийлэл үүсгэхээс би мэдсэн. Яаж би мэдэхгүй байж чадах бэ? Та нарийн би харин эсрэг талд зогсож, Хиллман та хоёрын царайны хувиралыг сайн харж чадаж байлаа.” Хогг толгой дохив.

Линлей шүдээ зуулаа.

Тэр үед бага зэрэг сандарснийг эс тооцвол түүний цус хөөрч буцалсан. Цус асгарах хүслэн, цангаа түүнд төрсөн. Линлей харин тэр үед судсан дахь луугийн цуснаас болж байгаа эсэх талаар боджээ.

Хогг инээгээд. “Линлей өнөөдөр болсон үйл явдал чамайг оройн хоолоо мартал гайхшуулаа юу?”

“Оройн хоол оо?” Линлей бачимдав.

“Гэдэс дуугарна.э” Линлейгийн гэдэс ч хүлээн зөвшөөрөв. Одоо л өнөө оройн үйл явдлаас болж оройн сургуулилалт эхлээгүйг анзаарлаа.

Харин яг одоо оройн хоолны цаг билээ.

Линлейн оюун бодолд одоо Галт могойн бүжиг, хурдны луугаас өөр юу ч үгүй.

“Ааваа. Луугийн цуст дайчний овгийн хүн шидтэн болж болох болвуу?” Линлей өөрийн эрхгүй бөмбөрөн хэвтэж, орны даавуугаа атгаж байхдаа ааваасаа ширтэн асуулаа.

Хогг гайхширсан ч удахгүй ойлголоо. Түүний хүү шидтэн болохыг хүснэ.

“Энэ боломжтой” хогг толгой дохив.

Линлей өөрийн нүүрэн дэх баяр мишээлээ нууж чадахгүй байлаа

Хогг гараа хөдөлгөвөл Линлейд үгээ хэлэхээс өмнө тайвшрахийг илэрхийлнэ. “Линлей. Луугийн цуст дайчний овогт шидтэн байсан.Гэхдээ нийтдээ тэд нийлээд хоёулаа л байсан. Чи шидтэний хамгийн чухал зүйл байгалийн ур авьяас гэдгийг мэдэх хэрэгтэй. Арван мянгаас ганц хүн шидтэн болох ур чадвартай төрдөг гэдгийг мэдэх хэрэгтэй. Арван мянгаас ганц. Энэ үнэхээр бага магадлал шүү. Тиймээс чи тийм ч их найдлага хүлээгээд хэрэггүй шүү.”

Линлей толгойгоо сэгсрээд.

“Ааваа. Нэгэнт найдвар байгаал бол би тэвчинэ.” Бат итгэлтэй царай Линлей гаргав.

Хогг хүүгийнхаа гаргах нухацтай царайг харна. Одоо түүний залуухан хөвгүүн ийм нухацтай чухал царай гаргах нь гайхам зүйлс байсан. Гэхдээ Хогг инээгээгүй.

Хогг хэсэг зуур содсоноо “Линлей жил бүр арми элсэлтээ намрын дунд өнгөрөөд авахад Фэнлай хотод шидтэний элсэлтийн шалгалт болдог. Хэрэв чи үнэхээр хүсч байвал намар болоход чи шалгалт өгч болно.”

“Намрын сүүл ээ? Хагас жилийн дараа л биш гэжүү?” Линлейн нүдэнд баяр хөөр тодров.


Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Хуйларч буй луу [12]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.