Чөтгөр бурхдын домгууд [9]-Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэрийн өглөөний цай

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Үүрийн бүрэнхий

Дахиад л Шэнь Сю-ийн хичээл. Аль хэдийн Не Ли , Ду Зө , Лү Пиао түүний хичээлийг утгагүй уйтгартай гэж боддог болсон. Шэнь Сю өдөр бүр шатны тэнд яриа өрнүүлэн зогсоно. Мэдээж Шэнь Сю-ийн хичээл дээр Не Ли , Ду Зө , Лү Пиао 3 ард зогсож байгаа. Хичээл удахгүй эхлэнэ, сурагчид найзуудаараа нийлэн чалчицгаана.

Харин Е Зы Юнь л бусад сурагчидтай асуудалгүй байв. Тэр ангийн ихэнх эмэгтэй сурагчидтай найзууд болжээ. Шэнь Юэ байлгаараа л их зан гарган буланд сууж байв. Хэрвээ ангид Е Зы Юнь ирээгүй бол тэр ийм эрт ирэхгүй л байлаа.

Элсэх шалгалт сард 2 удаа болно, Е Зы Юнь эсвэл тэр байх нь ялгаагүй тэд 2улаа шууд л өсвөрийн Чөтгөрийн сүнстэний ангид тэнцэх болно. Шэнь Юэ ангийн ард зогсож байгаа Не Ли-г харав. Түүний царайнд ёжтой инээмсэглэл тодроно.

“1 одтой Хүрэл Зэрэглэлд 2 сарын дотор хүрнэ гэл үү, Чам шиг хог үүнийг хийж чадвал нар баруунаас мандах байлгүй!” Шэнь Юэ амандаа үглэв.

Не Ли , Ду Зө , Лү Пиао ард хоорондоо чалчина. Нэмж хэлэхэд , хэсэг энгийн сурагчид Не Ли-ийн бүлэгтэй сайн харилцаатай байгааа. Не Ли-д төлөвлөсөн зүйлс байгаа, тэр бүлгийхэндээ үе үе бэлтгэл хийлгэж ,тэдний дасгалжуулагч болж байгаа.  Тэр тэдэнд зөндөө тусалсан, мэдээж Не Ли тэр жижигхэн бүлэгийн ахлагч. Тэр ч байтугай Ду Зө энгийн сурагчид дундаа нэр хүндтэй, Не Ли-ийн хэлэхийг дуулгавартай сонсдог.

Хэдхэн өдөрт Не Ли тэдний 2ийг удирдан ойролцоогоор 16000 чөтгөрийн зоос олсон. Ду Зө хэзээ ч ийм их мөнгө олно гэж төсөөлөөгүй байв. Тэр Не Ли-д маш их итгэж бишэрдэг мөн түүнийг үнэхээр чадварлаг гэж боддог.

“Не Ли, чиний дараагийн алхам юу вэ?” Ду Зө асуув. Не Ли өмнө нь эвэртэй хонинуудыг  агнахаа үргэлжлүүлэхгүй гэж хэлсэн байв. Тэд одоо юу хийх вэ?

Не Ли “Та нар хичээлийн дараа мэднэ!”гэж хэлээд нууцлагаар инээв. Тэр аль хэдийн бүх зүйлийг төлөвлөчихсөн. Эхний алхам бол хэдэн сүнсний болор худалдаж аваад тэдний чадварт туршиж үзэн шууд бэлтгэлээ эхлэх. Не Ли Шэнь Сю-тэй мөрийцсөн хэвээр байгаа. Тэр 1 одтой Хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн 2 сард болох ёстой.

Түүний бэлтгэлийн талаар орхие, Не Ли ярилцаж буй хэсэг охидын дунд суух Е Зы Юнь-ий зүг харлаа. Хэрхэн тэр Е Зы Юнь-тай ойртох вэ? Хэрхэн Е Зы Юнь түүнд дурлах билээ?

Не Ли бодлоо түр орхин урд эгнээнд суух Сяо Нин Арь-рүү харлаа, гэнэт тэр босоод Не Ли-ийг чиглэн алхав.

Сяо Нин Арь бол гоо үзэсгэлэн болон чадварлаг байдлаар нь энэ ангид Е Зы Юнь-тай жишиж болох цор ганц охин юм. Тэдний алхам үйлдэл бүр ангийхний анхаарлыг татна. Е Зы Юнь бол сайхан сэтгэлтэй. Тэр хэзээ ч бусдыг дорд үзэж их зан гаргадаггүй. Тиймээс олон энгийн охид түүнтэй найзууд болохыг хүсдэг. Сяо Нин Арь-ийн тухайд бол тэр хөндий хүйтэн бүрэг нэгэн энэ нь түүнийг хүйтэн үзэсгэлэнт охин болгож байв.

Охид ч түүнд ойртож чаддаггүй, түүнийг ганцааранг нь орхи. Не Ли Сяо Нин Арь өдсөн юм болов уу?

“Не Ли ч үхсээн” Сяо Нин Арь аргшаа явахыг харсан, хэдэн язгууртны хүүхдүүд хөхрөнгөө хэлэв. Сяо Нин Арь Не Ли-г зорин алхсан нь мэдээж сайн зүйл биш байж таарна. Эс бөгөөс мөс шиг үзэсгэлэтэй Сяо Нин Арь яаж  Не Ли-тэй холбоотой байх билээ? Хэрвээ ямар нэг зүйл болсон бол, жинхнээсээ нар баруунаас мандах байх.

Сяо Нин Арь-ийн бясалгал удахгүй 1 одтой Хүрэл түвшиний тойронд хүрнэ. Хэрэв тэдний хооронд зөрчилдөөн гарвал, хог дээр хаягдах хүн нь Не Ли байх болно!

Язгууртны хүүхдүүд сонирхолтой тоглолт үзэхэд бэлтгэв. Тэдний дунд ихэнх нь Сяо Нин Арь-ийг сонирхдог хөвгүүд байлаа. Үнэндээ Сяо Нин Арь-ийн хэт үзэсгэлэнтэй байдал Е Зы Юнь-ыхаас өчүүхэн ч дордхооргүй байв.

Өнөөдөр Сяо Нин Арь зориудаар нугалаастай даашинз өмссөн байв.Түүний бэхэн бор үс нь нуруун дээр нь сул унжина. Тэр мөнгөн бугуйвчийг хаш цагаан бугуйндаа зүүсэн байсан нь түүнийг ер бусын үзэсгэлэнтэй дур булаам болгож байв. Ихэвчлэн Сяо Нин Арь бариу хүрэм өмсдөг, үүнтэй бэлтгэл хийхэд тохиромжтой байдаг. Түүний үзэсгэлэн гоо , энэ бариу хүрмийг өмссөн байх үед түүний өвөрмөц байдлыг нэмж өгдөг. Гэсэн хэдий ч өнөөдөр  тэр өөрийгөө бариу хувцас өмссөнөөр мэдэрч байлаа. Тэр энгийн даашинз өмсдөг үеэсээ илүү үзэсгэлэнтэй харагдана. Энэ нь бусдыг түүнээс харцаа салгахгүй байхад хүргэж байв.

Сяо Нин Арь анхны удаа бариу даашинз өмсөж байгаа нь энэ байв.

Не Ли, Ду Зө , Лү Пиао гурав Сяо Нин Арь-ийг Не Ли-ийн ширээнд хүрэх хүртэл хоорондоо ярьж байлаа. Сяо Нин Арь түүнийг тойроод ямар нэг өвөрмөц аура байгааг мэдрэв. Түүнийг энд ирэхэд, Ду Зө Лү Пиао сандрангуй сандлаасаа босов. Сяо Нин Арь ихэвчлэн бусдад хүйтэн бас хайхрамжгүй зан гаргаснаас болж бусад хүмүүс түүнээс үргэдэг. Тэд хоёул Не Ли-д санаа зовж байлаа.

Сяо Нин Арь Не Ли-г хайнга байдалтай сандал дээрээ сууж байгааг харлаа. Түүний харц үе үе Е Зы Юнь-ийг ширтэж байсан нь Сяо Нин Арь сэтгэлээр унагаж байв. Не Ли зөвхөн Е Зы Юнь-ийг л хардаг. Тэр Сяо Нин Арь-ийн хажууд нь ирсэнийг мэдсэнгүй.

Өнгөрсөн шөнө Не Ли-г иллэг хийсэний дараа Сяо Нин Арь-ийн бие маш ихээр дээрдсэн ба тухтай сайхан унтсаж чадсан. Сяо Нин Арь өглөө эрт номын сангаар орсон. Тэр Даоеин техникийн эх үүсвэрийг олохыг хичээсэн. Гэсэн хэдий ч түүнийг гайхшируулсан зүйл нь номын санд Даоеин техникийн талаар цухасхан дурдсан явдал байлаа. Энэ нь алдартай зальтай техник ба  Цас салхин эзэнт гүрнээс өвлөгдөн ирсэн.

Нэмж хэлэхэд, бясалгалын техник нь Не Ли-г илүү сүүлийн үеийн түвшинийх болгон өөрчлөнө. Сяо Нин Арь-ийн сүнсний хүч зөвхөн өглөөд хагас цагаар бэлтгэл хийхэд 2оор өсчээ. Хагас цагын бэлтгэлийн үр дүн л бүхэл өдрийн бэлтгэлээс илүү үр дүнтэй байна.

Сяо Нин Арь-ийн сэтгэлд Не Ли нууцлаг байр суурийг эзэлсээр байгаа. Сяо Нин Арь-ийн бахархалыг төрүүлсэн нэгэн бол Не Ли бас Сяо Нин Арь л зөвхөн түүний авьяасыг мэдэх билээ ! Саяны хэргээс болж ангийхан Не Ли-г мунхаг хэмээн тохуурхаж байв. Тэр Не Ли-ийн ширээний хажууханд ирж зогсоод түүнийг харахад Не Ли юу ч бодолгүй үргэлжлүүлэн инээмсэглэн ярисаар байв.

Хэсэг язгууртаны хүүхдүүд чимээгүйхэн шивнэлдэнэ.

“Сяо Нин Арь Не Ли-г хэрхэн сургаж өгөх бол?”

“Не Ли-н сүнсний хүч ердөө л 5, тэр магадгүй ангиас гартлаа шидэгдэх байх!”

“Хаха Не Ли байх газраа мэдэхгүй байна. Тэр Сяо Нин Арь-г өдөөн хатгасаны дараа Шэнь Юэ багшид гомдол гаргана. Тэр үнэхээр золгүй юм!”

Харин Лү Пиао болон Ду Зө Сяо Нин Арь уруу сандрангуй харж байлаа. Тэд Сяо Нин Арь шиг бардам зантай охин  яагаад тэднийг чиглэн ирсэнийг ойлгохгүй байлаа. Тэд аль хэдийн сэтгэлдээ Не Ли-г үхэх нь хэмээн муу ёрлож байв. Не Ли-г ахиад л асуудал тойрч байна! Хэрвээ Сяо Нин Арь Не Ли-тэй тулалдахыг хүсэж байгаа бол, тэд туслахад бэлэн байв.  Гэхдээ хэдий тэр 3 хамтарсан ч удахгүй 1 одтой Хүрэл хүрэл зэрэглэд хүрэх, Чөтгөрийн сүнстэн болох нь тодорхой 78 сүнсний хүчтэй Сяо Нин Арь-ийн эсрэг тулалдаж чадхааргүй байв!

Энэ үед, Сяо Нин Арь болон Е Зы Юнь Не Ли-н зүгрүү харав. Е Зы Юнь-д сэжиг төрөв. Тэр Не Ли Сяо Нин Арь-ийг хэрхэн өдөөн хатгасныг мэдэхгүй байлаа. Не Ли Сяо Нин Арь-д “ямар нэг зүйл” хийсэн гэж үү? Не Ли шиг нүгэлтэнд хичээл заах хэрэгтэй !

Бүгдийнх нь нүдэнд эргэлзээ төрнө. Тэд Сяо Нин Арь Не Ли-ийн ширээний урд зогсож байгааг харна. Не Ли бага зэрэг гайхсан мэдрэмжээ больж чадахгүй байв.

Тэр толгойгоо өргөөд асуув , “Ямар нэг буруу зүйл болоо юу?”

Одоогийн байдлаар, Не Ли Сяо Нин Арь-д хэрхэн хандахаа мэдэхгүй байв. Тэр өчигдар юу болсон талаар бодож эхлэв. Тэр дотроо бага зэрэг эвгүй зүйл мэдрэв. Сяо Нин Арь-тай харилцсаны дараа, Не Ли түүнийг бусдын боддог шиг хүйтэн бүрэг нэгэн биш гэдгийг ойлгосон. Түүний сэтгэлд, Сяо Нин Арь бол даруу өхөөрдөм охин!

Сяо Нин Арь-ийн баруун гар ялимгүй хөдлөв.

Тэр орон зайн бөгжнөөсөө цаасан уут авж “Энэ өглөөний цайг би хийсэн юм. Чамайг ямар хоолонд дуртайг мэдэхгүй юм, тэгэхдээ би хэдэн юм хийсэн байгаа.”

Сяо Нин Арь цаасан уутыг болгоомжтой ширээн дээр байрлуулав.

Юу? Юу болов?

Анги бүхэлдээ чимээгүй болов. Хэрэв зүү шалан дээр унасан бол энэ лав тод сонсогдохоор байлаа. Бүгд Сяо Нин Арь-ийн хэлсэнийг буруу сонссон гэж бодож байв.

Лү Пиао , Ду Зө-ийн ам ангайж бүлх залгисан мэт тэдэнрүү ширтэнэ. Тэдний ам нэг өндөг амархан тавьж болохоор нээгдсэн байлаа. Тэд байж боломгүй зүйлийг нүднийхээ өмнө дөнгөж сая харлаа. Сяо Нин Арь бол тэдний ангийн хоёр сахиусан тэнгрэүүдийн нэг. Хэрвээ тэднийг сургуулийн бүх үзэсгэлэнт охидуудтай харьцуулвал тэд шууд л шилдэг байрыг эзлэнэ. Түүний үзэсгэлэн гоо ердийн хүйтэн байдал нь түүнийг халдашгүй мэтээр мэдрүүлдэг. Гэсэн хэдий ч , өнөөдөр тэд юу харав? Сяо Нин Арь үнэндээ Не  Ли-д өглөөний цай хийж өгсөн бүр олон төрөлийнхийг.

Нар баруунаас мандав уу? Энэ үнэн гэж үү? Бүгд балмагдаж байв. Тэнд бүгд цочирдсон байдалтай байв.

“Би зүүдэлж байгаа байх сэрэх хэрэгтэй” гэж нэг сурагч бувтнав.

“Хсс” хэсэг сурагчид өөрсдийгөө зүүдэлж байна гэж бодов, тэгээд бүр өөрсдийгөө чимхэж үзлээ.  Өвдөлт нь тэдэнд зүүд биш байсаныг ойлгуулна.

“Энэ ямар ч мэдрэмж өгч чадахгүй!” хэсэг язгууртан хүүхдүүд сэтгэлдээ уйлав. Тэд одоо ч юу болсоныг мэдэхгүй байна. Тэр Сяо Нин Арь-ийн өмссөн хувцас болон түүний дөлгөөхөн байгаад тэд итгэж чадахгүй байв. Тэд үнэндээ тэдний гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр Сяо Нин Арь-ийг Не Ли-тэй асуудалтай байгаа гэж бодсон. Тэд хэзээ ч, ийм зэрлэг зүйлийг төсөөлөөгүй , ялангуяа тэр Не Ли-д өглөөний цай авч ирж өгнө гэж. Хэрвээ Сяо Нин Арь тэдэнд өглөөний цай өгвөл , тэр нь бүр ч  гахайн мах бол , тэдэнд үнэхээр сайхан санагдах болно!

Сяо Нин Арь ихэнхдээ ганцаараа байж харагддаг. Тэр өөрт ойртсон эрэгтэйчүүдийг үл тоодог, Не Ли-ээс бусад. Үнэндээ тэр Ниэ Ли-д өглөөний цайгаар үйлчилсэнээрээ өөрийнхөө байр суурийг доош унагаалаа. Энэ …….. энэ ……….. ямар ч утга алга! Энэ нь Не Ли Шэнь Юэ багштай зөрчилдөж бас зогсох шийтгэл авсан болохоор уу? Хэрэв тийм бол тэд ард хэдэн жилээр шийтгэлээр зогсож  Шэнь Юэ багштай зөрчилдөхөд бэлэн байв!

Сяо Нин Арь тэрний талаар тийм ч их бодсонгүй. Тэр зөвхөн Не Ли-д өөрийнхөө талархалийг илэрхийлэхийг хүссэн юм. Тэр бусад түүний талаар юу гэж боддогийг анхаардаггүй. Эцэст нь тэр ганцаардмал нэгэн хэвээр байгаа. Тэр бусдын бодлыг анхаардаггүй. Тэдгээр Не Ли-ээр тохуурхаж жигшиж байгаа хүмүүс бол мунхагууд. Тэр өдөр ирэхэд тэднй үзэл буруу байсаныг тэд ойлгох болно.

Энэ дэлхийд, зөвхөн тэр л Не Ли-ийн авьяасыг олно! Энэ үед Е Зи , Шэнь Юэ балмагдан сууна. Тэд боломжгүй зүйл харсандаа итгэхгүй байв. Энэ үнэхээр итгэхээргүй явдал байсан!

“Яаж ийм зүйл болов оо?” Шэнь Юэ бачимдаж байв. ‘Яаж Сяо Нин Арь шиг бардам охин Не Ли шиг хогтой, бүр түүнд өөрөө санаачлага гаргаад ойртож чадаж байна?’

Энэ үед Е Зы Юнь Не Ли-ийн талаар маш хачин мэдрэмж авав. Е Зы Юнь болон Сяо Нин Арь жоохон байхдаа дотны найзууд байсан. Хэдий тийм ч Сяо Нин Арь-ийн гэр бүл доройтсоноос болж 2 гэр бүл удаан харилцаагүй билээ. Тэрнээс хойш Е Зы Юнь ахиж хэзээ ч жинхэнэ найз болоогүй юм. Е Зы Юнь заримдаа Сяо Нин Арь-тай дүрсгүйтдэг байсан дурсамжаа санагалздаг. Тэр Сяо Нин Арь-ийг Гэгээн оддын сургуульд орохыг олж мэдээд, Е Зы Юнь ааваасаа түүнийг асуудалгүй оруулж өгөхийг хүсчээ.

Сяо Нин Арь-ийн ачаар , Е Зы Юнь Ниэ Ли-г анзаарч эхлэв. Ямар шалтгаанаар Сяо Нин Арь Не Ли шиг нэмэргүй нэгний араас хөөцөлдөх болов? Тэр Сяо Нин Арь-ийн үйлдлийн ард ямар санаа байгааг ойлгохгүй байв.

“Би чиний хажууд сууж болох уу?” Сяо Нин Арь эхлээд Не Ли тэгээд Лү Пиао болон Ду Зө-ийн зүгрүү харсана асуув.

Ду Зө болон Лү Пиао-ийн харц Не Ли-рүү ширтэв. Гэсэн хэдий ч тэд Сяо Нин Арь шиг үзэсгэлэнтэй нэгнийг бодож зүрхлэхгүй, Сяо Нин Арь тэдний хажууд сууж сайхан харцтай хэвээр байлаа.

Не Ли хэсэг чимээгүй болсоноо толгойгоо дохиод “Мэдээж!” гэв.

Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч Сяо Нин Арь харсаны дараа, Не Ли өнгөрсөн шөнийн дүр зургийг бодохоо больж чадахгүй байв. Сяо Нин Арь-ийн тослог сувдан цагаан арьстай зөөлхөн, яс багатай бие Не Ли-ийн сэтгэлийг тухгүй болгож байв.

Сяо Нин Арь өглөөний цай авчирсан. Тэрэн дотор бүх төрлийн нарийн боов байгаа. Тэр нарийн боовнуудыг хараад бусдын идэх дуршил хөдлөв. Тэр анхилуун үнэр ангий өнцөг булан бүрт тархлаа.

“Ду Зө Лү Пиао та нар ч бас аваач!” Сяо Нин Арь хэлээд тэдний зүг харлаа.

Сяо Нин Арь тэдний нэрийг дуудахад тэд баярлахаа больж чадахгүй байлаа. Хүйтэн гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр Сяо Нин Арь хатуу зангүй, бусдан хэлсэнтэй адилгүй байв. “Не Ли-ийн хэрэг ч нэг гарлаа даа ” гээд Лү Пиао инээгээд нарийн боовноос нэгийг аваад идэж эхлэв. Түүний ам хоолоор дүүрч, “амттай байна!” гэж бувтнав.

Лү Пиао-ийн үйлдлийг хараад Ду Зө хэлэх үггүй болов. Сяо Нин Арь инээдээ барьж чадахгүй байв. Түүний инээмсэглэл дур булаам бас сэтгэл татам , энэ нь ангийн сурагчидыг чимээгүй болгож байлаа. Тэд Сяо Нин Арь-ийн инээмсэглэлийг ховорхон хардаг. Тэдний ертөнц нүднийх нь өмнө сүйрч байлаа.

Не Ли багахан санаа алдав. Тэр үхэл амьдралийг өнгөрсөнд Е Зы Юнь-тай хуваалцсан олон туршлагатай. Иймээс Сяо Нин Арь болон түүний хооронд байгаа харилцаа бол зөвхөн найзуудынх.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s