Хуйларч буй луу [11]

Өнөөдрөөс тогтмол гаргалтуудаа гаргаж эхлэнэ.
Удсанд хүлцэл өчье.

Левиафан.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 1 – Бөгж

Арваннэгдүгээр хэсэг – Галт могойн бүжиг (хоёрдугаар хэсэг)

Долоон галт могой хурдтай ниснэ. Өнгөрч зөрсөн чулуун байрууд тэр даруй шатлаа. Шатах галын дөл дээшээ тэнгэрт хүрэм хүчтэй дүрэлзэж гамшигт дүрийг буулгана. Холоос гал харж буй Вушан тосгоны иргэд аль хэдийн холоо нуугдан дүрвэсэн. Зүрхэн дэх гуниг шаналал тэднийг харин зовооно.

Үлэмж долоон галт могойн урд чулуун байрууд яг л хүүхдийн тоглоом мэт харагдана. Тэд амархан нуран унаж, нуранган дундаас дүрэлзэх гал тэнгэр хүртэл дүрэлзэнэ.

“Гүйгээрэй!” эмэгтэй харваач одоо юу ч бодсонгуй. Тэр бушуухан арслан толгойт шувуун дээрээ мордон өндөрт дүүллээ.

Долоон галт могойгоо удирдаж чадах галын шидийн хязгаар зай гэж бий. Хэрэв тэр өндөрлөгөөс дээшээ нисэх бол тэр аюулгүй болно.

“Шүүүүүү” хоёр дүрэлзэх галан могой хоёр эмэгтэй шидтэн, цус сорогч төмөр бухийг тойрон авлаа. Тэр даруйдаа шатах дуу, шаржигнах мах шүүсний дуу сонсогдож, Линлэйд шатсан үсний үнэр үнэртэнэ.

“Том ах Керри биднийг авраач!” эмэгтэй шидтэний цөхрөлөө барсан хашгираан өвдөлт шаналантайя галт могойн дундаас сонсогдоно.

“Шор, Шор” Цус сорогч төмөр бухийн нүд улангасчээ. Биеийн бүх булчингууд нь зогсолтгүй чичирнэ. Уурандаа тасралтгүй архирч, тойрон бүжих могойн дундаас гарахийг хүсч байлаа. Харамсалтай нь галт могойн барих хүч хэтэрхий хүчтэй.

“Луиша!” Улаан үст дайчин ууртай аргаггүй орилно.

Удалгүй хоёр эмэгтэй шидтэн цус сорогч төмөр бухтайгаа саарал үнс болж хувирлаа. Гэхдээ улаан үст дайчин дахиж уйлах боломжгүй. Тэрээр хоёр дайчинтайгаа үлэмж биетэй галт могойтой нүүр туллаа. Аварга биетэй галан могойн өмнө тэд нялзрай хүүхдүүд шиг л харагдана. Ямар ч эсэргүүцэх хүчгүй тэд сул дорой харагдана.

Нэг цохилтоор томоо бул чулууг буталж чадах ий? Тэгээд юу гэж? Үлэмж аварга галт могойн өмнө тэд юу хийж чадах билээ?

“Аааа~” Галт могойнд бүслүүлээд гурван дайчин зовлонд орилооноос өөр юу хийх билээ?

Тэд орилох бүрт тэдний тулааны ки арилан алга болно. Шаржигнах махны дуу одоо бас сонсогдлоо. Гурван дайчний нүүр түлэгдэн, нүд нь бүлтийв. Биеийн үс, нүдний сормуус, түүний дараагаар тэдний арьс мах, сүүлд нь яснууд нь шатлаа. Галт могойн өндөр хэмд юу ч үлдсэнгүй.

Богино хугацаанд, гурван хүчирхэг дайчнаас саарал чандараас өөр юу ч алга.

“Хүфф… хүфф..”

Эмэгтэй харваачийн амьсгаа давчдав. Зол болж тэрээр галт могойн бүжгийн шидийн үйлчлэх зайнаас гарав.

“Люк…. Лиюса…. том ах Керри… Би та нарийнхаа өшөөг заавал авна. Гарцаагүй!” Эмэгтэй харваач гашуунаар уйлахтай зэрэгцэн арслан толгойт шувуутайгаа өндрөөс өндөрт ниснэ.

“Ззззт!”

Цэлмэг үүлгүй тэнгэрээс аянга цахилж гэнэдсэн харваачийг цохилоо. Цахилсан аянганд түүний бүхэл бие үнс болон хувирч, арслан толгойт шувуу нь хар хөөгөөр бүрхэгдлээ. Тэр хоёр тэнгэрээс унаж, тосгоны чулуун дээр хүчтэй унаад модон дээвэртэй байшингийн агуулахийг мөргөнө.

“Зугтмаар байна уу? Хммм.” Нууцлаг шидтэн гүн амьсгаа гаргалаа.

Зуун метрийн цаанаас Хиллман шүлсээ хэцүүхэн залгилаа. Түүний зүрх үгээр хэлэмгүй айдсаар дүүрэн. “Наймдугаар зэрэглэлийн шидтэнээс гадна.. тэр давхар элементийн шидтэн байна!”

….

“Энэ шидийг галт могойн бүжиг гэлүү?” Линлей одоо ч тэнд зогсохдоо алмайрсан хэвээр.

Аварга галт могойн их гал Линлейг алмайруулав. Галт могой бүр аюулт хурдны луутай адил байлаа. Харин долоон галт могой нийлвэл? Тэд сүйрлийг билэгдэнэ. Чулуун байшингууд хүртэд галанд нь нуран унаж байв.

Нүд ирмэхийн зуур дөрвөн хүчирхэг дайчин, хоёр шидтэн, харваач хоёр шидэт араатантайгаа устгагдлаа. Арслан толгойн шувуун бие байгааг эс тооцвол бүгд үнс болсон.

Долоон галт могой алга болов. Линлей одоо ч гэсэн тэдний хүчирхэг эрчимийг эргэн тойрноос мэдрэнэ. Тулааны талбар бүхэлдээ устаж гал цогоос өөр юу ч үлдсэнгүй. Гал цогуудаас маш их өндөр хэмийн дулаан ялгарч, ямар хүчирхэг тулаан сая өрнөснийг илтгэж байв.

“Гай.. Гайхалтай.”

Линлейн амьсгал аажмаар тогтворжино. Долоон галт могой тулааны талбарт ямар хүчирхэг гамшгийг гаргаж буй дүр зураг түүний ой тоонд сэлнэ.

Энэ дүр зураглалтай хурдны луу хүртэл урьднийх шигээ гайхалтай байхаа болив.

Линлейн харц гэнэтхэн хурдны луугийн нуруун дээрх нууцлаг шидтэн уруу чиглэлээ. Гаднах үзэмжээрээ шидтэн жижиг, сул дорой харагднам.

“Тэр үед… тэр үед энэ хүн “Галт могойн бүжиг” шившсэн хүн мөнүү?” Линлейд итгэхэд бэрх байв. Авга Хиллманаас ч жижигхэн хүн гамшгийн ийм шидийг шивших гэж.

Линлейн зүрх холоо зогсох хүнийг хараад хүсэл эрмэлзлээр дүүрэв.

“Энэ.. Шидтэн гэж ийм хүн юмуу?” Анх удаа шидтэний тухай ойлголт Линлей ой тоонд сийлэгдэв.

Тэр зуур…

Линлей шидтэн болох хүчирхэг хүчлэнтэй болов.

“Хэрэв нэг өдөр би ч гэсэн ийм хүчирхэг дайралтийг хийж чаддаг бол..” Энэ тухай бодох бүрт Линлейн судсан дахь цус буцалж хязгаартаа хүрнэ. Үгээр хэлэмгүй түүний сэтгэл хөдлөнө.

Яг энэ мөчид Линлей ирээдүйн сонгох замаа мэдэж байв.

Хүч чадлын оргилд тэмүүлэх байлаа.

“Ааваа!” Линлей гэнэтхэн өөрийн аав Хоггийг харлаа. Вушан тосгонийг сүйрсэнийг хараад Вушан тосгоны эзний хувьд түүний зүрх цөхөрч байлаа.

“Битгий дуу гаргаарай.” Хогг Линлей уруу харцаараа хэлнэ.

Хогг шидтэн уруу чиглэнэ. Түүний зүрх шаналантайя байлаа. “Үнэндээ наймдугаар зэрэглэлийн давхар элементийн шидтэн байна шүү дээ. Фэнлай улсын хэмжээнд түүнээс хүчирхэг цөөхөн хэдэн хүн байгаа байх. Ийм хүчирхэг хүн манай тосгонд ирэх гэж…”

Хоггийн ганц хүсэл энэ шидтэнийг Вушан тосгонийг аль болох хурдан орхин явж амар амгалан байдал эргэн ирэх.

Нууцлаг шидтэн хоёр давхар өндөр хурдны луугийнхаа нуруунаас хөнгөхөн ганц үсрэлтээр буулаа.

Улаан үст дайчний чандар дээр гараад, гараараа цавчихихад саарал чандар алга болно. Чирнээлэн ягаан, тунгалаг харагдах алмааз гэнэт гарч ирнэ. Бугуйгаараа д.Беро сүүдрийн алмаазийг авлаа.

” Хаха. д.Беро сүүдрийн алмааз. Би чамайг арван жил хайлаа. Хэн чамайг өнөөдөр би энэ тосгоноор дайрч өнгөрснөөр олно гэж мэдэх билээ? хаха. Хэйманс, одоо би энэ алмаазийг олсон болхоор таягандаа суулгаад миний эсрэг чамайг яаж зогсохыг харъя. ” Нууцлаг шидтэн галзуу мэт инээнэ.

Вушан тосгоны иргэд болон Хогг чимээгүйхэн холоос ажна. Тэд дуу ч гаргахаас эмээн хүчирхэг шидтэнийг уурлуулахаас айж байлаа.

“Вушан тосгон. юу.. энэ тосгонийг хэн ахлаж байна?” Нууцлаг шидтэн гэнэт хэллээ.

“Ааваа..” Линлей цочирдов.

Одоо Хоггд зүрхээ чангалаад урагш алхахаас өөр сонголт үгүй. Тэрээр хүндэтгэлтэй нь аргаггүй. “Хүчирхэг ноён, шидтээн. Би Вушан тосгоны ахлагч байна. ”

“Өө.” Нууцлаг шидтэн одоо ч ягаан урт нөмрөгөө өмссөн чигтээ нүүрээ халхлан. “Танай тосгон өнөөдөр хүнд хохирлоо. Би өнөөдөр жижигхэн даяанч бүлгийг устгалаа. Тэдний биенд хангалттай хэмжээний алтан зоос байх учиртай. Тэд мэдээж миний галт могойн бүжигт хайлаад дахин цутгагдсан байх. Гэхдээ тэд чамгүй мөнгө болно шүү. Та нар танай тосгоний нөхөн олговор гээд үзчих.”

Энэ үгийг сонсоод Хогг санаа амрав.

Энэ нууцлаг шидтэн одоо галзуу мэт хүн алахгүй юм байна.

“Хогг миний бие, Вушан тосгоний ард иргэдийн өмнөөс танд бөгөөд таний нинжин сэтгэлд талархсан сэтгэлээ илэрхийлье.” Хогг хүндэтгэлтэй нь доош сөгдөн мөргөв.

Нууцлаг шидтэн хөнгөхөн толгой дохиод. Хурдны луугийн чигт алхвал хурдны луу тэр даруй доош сөгдөж, шилбээ сунгана. Шидтэн хурдны луугийн хөлөн дээр гишгэж хоёр гишгэлтээр хөнгөхөн хурдны луугийн нуруун дээр үсрэн гарлаа.

“Хммм.” Хурдны луу залхуутайя амьсгаагаа гаргаж, хоёр хамрийн нүхнээс цагаан утаа дахин суунаглав.

Ингээд хурдны луу дахин алхаж, ахлах тоолонд түүний хүнд ахлаанд газар чичирхийлнэ. Үлэмж амьтний нуруун дээрх шидтэнийг явж байгааг харсан Вушан тосгоний иргэд эцэст нь санаа амарч тайвширлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s