Чөтгөр бурхдын домгууд [7]-Даоеин техник

Орчуулсан: Charlotte

Уншиж буй өдрийн мэнд!

Хяналтгүй орчуулга 2 . Утга төгс орчуулга хийж чадахгүй байгаад уучлаарай. Найруулгын тал даар үгний тал дээр ер нь надад өгөх шүүмжлэл зөвөлгөөг сайнаар хүлээж авна шүү. Баярлалаа

Advertisements
5 comments

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


“Би бэлтгэлээ үргэлжлүүлэхээр явлаа” гэж Сяо Нин Арь хүйтнээр хэлэхэд түүний гэрэлтсэн тунгалаг нүд нь Не Ли-рүү ширтэж байлаа.

Сяо Нин Арь бусдад саад учруулахад дургүй байлаа. Тэр бусад хүмүүсийг өөрөөсөө 1000 милл хол түлхэж буй мэт байдлыг гаднаа илэрхийлдэг, учир нь тэр энэ ангид ховорхон сурагчидтай харьцдаг, ялангуяа хөвгүүд, этгээд байдал нь түүнийг ганцаардмал санагдахад хүргэжээ.

Не Ли “Би одоо явлаа” гэж ялимгүй инээмсэглэн хэлээд Сяо Нин Арь дээрээс доош нь харав.

Сяо Нин Арь хөмсөгөө атиралдуулав.

“Не Ли намайг тун ёс суртахуунгүй харж байгаа биш үү?” гэж Сяо Нин Арь бодов. Тэр уурлахаа больж чадахгүй байв.  Гэгээн оддын сургуулийн олон хөвгүүд түүний араас гүйдэг, гэхдээ Сяо Нин Арь тэднийг үргэлж үл тоодог. Тэр зөвхөн бэлтгэлдээ анхаарлаа хандуулдаг. Тиймээс Не Ли-н одоо гаргаж буй үйлдэл сургуулийн бусад хөвгүүдээс өөр байв. Үнэхээр дургүй хүргэмээр.

“Чи яваагүй л байна уу?” Сяо Нин Арь өөрийнхөө ярианы өнгөнд дургүй байдлаар хэлэв. Не Ли түүний хачин байдлыг тасалдуулав.

Не Ли Сяо Нин Арь-ийн хөлрүү ширтэв. Тэр гутал өмсөөгүй байсан ба Не Ли түүний нарийхан тослог хөлийг сарны гэрэлд харж байлаа, хөл нь үл ялиг улайсан байв.

“Шөнө болоход 2 хөл чинь галд шатаж буй мэдрэгдэхгүй байна уу?” гэж Не Ли асуув.

Не Ли-ийн хэлсэнийг сонссоны дараагаар, Сяо Нин Арь гайхан зогсож байснаа удалгүй “Чи яаж мэдээв?”

Шөнө бэлтгэл хийж байх үед халуу шатах мэдрэмжийн улмаас Сяо Нин Арь ихэвчлэн гутал өмсдөггүй.

“Мэдээж би мэднэ” гээд Не Ли инээмсэглээд, “Ганцхан энэ ч биш, би үүнээс ч илүүг мэднэ. Чиний хөл галд шатаж буй мэдрэгдэхээс гадна чиний бие маш хүйтэн байх болно. Шөнө дундын үеэр чиний биен дээр мөндөр орж буй мэт санагдана. Энэ нь үнэхээр аймшигтай өвдөнө. Тэр ч байтугай бэлтгэл хийж байх үеэр чинь сүнсний хүч чинь алга болно, үгүй гэж үү?”

Сяо Нин Арь Не Ли-ийн хэлсэн үгэнд цочирдов. Тэр энэ өвчинийг үргэлж ганцаараа тэссээр байсан ба үүний тухай хэнд ч хэлээгүй гэрийхэндээ хүртэл, гэтэл Не Ли энэ тухай яаж мэдэв?

Сяо Нин Арь-ийн нүүрний хувирлыг хараад Не Ли зөв тааснаа мэдэв. Сяо Нин Арь өмнөх амьдралдаа Хойд мөсөн далайн өвчтэй байсан юм. Шөнөөр бэлтгэл хийж байх үед биед хүйтэн агаар орж судаснуудыг хаадаг.

Хойд мөсөн далайн өвчин нь наад зах нь хүндээр өвдөж цаашилбал бие нь дэлбэрдэг. Түүний өмнөх амьдралд Сяо Нин Арь маш азтай зөвхөн 2 жил хэвтэрт байсан.

“Шинж тэмдэгийг нэмж хэлэхэд, чиний биеийн зарим хэсэгт хөх няц болно. Эдгээр хөх няцууд маш их өвддөг ба тэд арилахгүй, мөн тэд биеэр чинь тархах болно.” гэж Не Ли итгэлтэйгээр хэлэв. “Чи хараахан нэг одтой Хүрэл зэрэглэлд хүрээгүй байгаа , гэхдээ хүрэх үед хамгийн наад зах нь чиний бие маш хүнд өвдөнө бас чиний чадвар огцом буурна. Муугаар бодоход чи үхнэ.”

Не Ли-ийн үгийн сонссоны дараагаар Сяо Нин Арь агшин зуур цочирдов. Тэрний нударга хатуу зангирсан, нүд улайссан байв. Яаж ийм зүйл байх юм бэ? Тэр хүчтэй хэдий ч энэ мэдээг сонссоны дараагаар үүнийг тэсэж чадсангүй. Не Ли түүний өвдөлтийг нэг хараал хэлж чадлаа. Тэрний зөв. Түүнийг жоохон байхад ,гэр бүлийнхэн  нь түүнийг Ариун гэр бүлийн Шэн Фэй-тэй гэрлүүлэхийг хүсэж байсан. Тэр өсөх үедээ Шэн Фэй-г ямар төрлий хүн гэдгийг аажмаар мэдэж авсан. Тэр зугаа цэнгэл хөөсөн нэгэнтэй гэрлэхийг хүсэхгүй байсан,  учир  тэр маш хүнд бэлтгэл хийж эхлэн хэрцгий хувь заяагаа өөрчилж чадна гэж итгэсэн аж. Харамсалтай нь тэнгэр түүнийг юу хүсэж байгааг мэдэхгүй. Тэр нэг одтой Хүрэл зэрэглэлд хүрэхийн өмнөхөн энэ зүйлийг сонслоо шүү дээ.

Ихэвчлэн Сяо Нин Арь-ийн хүчтэй байдлыг харж байсан Не Ли түүнийг өрөвдөхөөс өөр зүйл хийж чадахгүй байв.

“Не Ли, чи энэ ямар өвчинийг мэдэж байгаа юм чинь, яаж эдгээх аргыг нь мэдэж байгаа байх тийм үү?” гэж Сяо Нин Арь асуув. Тэр Не Ли-ийн хэлсэнд түгшиж байлаа, тэр шалтгаангүйгээр түүний эсрэг хүчтэй хамгаалалтаа унагааж, “Чи надад тусалж чадах уу?” гэж асуулаа.

Энэ бүхний ард дөнгөж 13хан настай охин байлаа.

Сяо Нин Арь хүчтэй зан чанартай бас бусдаас ховорхон тусламж асуудаг. Не Ли түүний гуйлтыг сонссоны дараа, түүний сэтгэл гэнэт зөөлрөв. Тэр хэсэг хугацаанд чимээгүй болоод, “Энэ өвчин эдгэнэ. Чи Гэгээн оддын сургуулийн номын сангаас хайж болно. Үүнийг Хойд мөсөн далайн өвчин гэж нэрлэдэг.”

“Үнэн гэж үү?”  гэж Сяо Нин Арь хариуллаа. Түүнд итгэл төрж “Энийг хэрхэн эдгээх вэ?”

“Гэмтсэн хэсэгтээ Даоеин техникийг ашиглаг иллэг хийвэл, хөх няц арилна.Алтан судалтай өвс болон Дээдсийн тэнгэрийн өвстэй хольж тан хийн чиний нөхцөлд бол сарын турш өдөр бүр хэрэглэнэ.” Сайнаар бодоход , 10 хоногийн дараа өвчин чинь бүрэн эдгэнэ.” гэж Не Ли хэлэв. Энэ бол Хойд мөсөн далайн өвчинийг гарцаагүй эмчлэх арга зам.

“Даоеин техник” гээд Сяо Нин Арь хөмсөгөө зангидав. Тэр язгууртан гэр бүлийн гишүүн хэдий ч өмнө хэзээ ч Даоеин техникийн тухай сонсож байгаагүй байв.

“Нэмж хэлэхэд энэ л эдгээх арга, чи сүнсний хүчээ хөгжүүлэх бэлтгэлээ цаашдаа хийж болохгүй.” гэж Не Ли хэлээд Сяо Нин Арь уруу гараа сунгав. Тэр “Өөрийн сайжруулсан техникээ надад харуул” гэв.

Сяо Нин Арь Не Ли-рүү харав.Гадны хүн түүнийг өөрийн сайжруулсан техникээ харуул гэж хэлэх нь түүнийг амархан дөнгөчихсөн юм шиг санагдаж байлаа. Гэхдээ тэр Не Ли-ийг харсаны дараагаар , тэр түүнд итгэж байгаа сэтгэлээ хорьж чадахгүй байв. Не Ли түүнд аль хэдийн маш ихийг хэлсэн, тэгэхээр тэр түүний хэлсэнд бүрэн итгэхээр шийдэв. Тэр сүнснийхээ хөгжих чадварыг дотоод орон зайн бөгжнөөсөө олж авдаг ба тэрийгээ Не Ли-д өгөв. Энэ нь багцалсан үг бичээстэй элгэн цаасны багахан хэсэг байв.

Не Ли цаасыг Сяо Нин Арь-ээс авах үед санамсаргүйгээр түүний хаш цагаан толигор гаранд хүрчихэв. Гэхдээ Не Ли юм бодсонгүй. Оронд нь цаасыг анхааралтай уншиж байлаа.

Не Ли түүний гарт хүрсэний дараагаар, Сяо Нин Арь хурдан гараа авч зүрхэнийхээ цохилтыг мэдэрлээ. Тэр будилж байв. Тэр бодохдоо ,Не Ли түүнийг сүрдүүлэхийг хичээв үү? бас тэр миний тухай бохир бодолтой юм биш биз?

Тэр толгойгоо дээш өргөн харахад, тэр Не Ли-г түүний гарт хүрсэнийг мэдсэн шинжгүй байв, сэтгэл нь амрав. Не Ли-ийн байдал, тэр илгэн цаасыг маш нухацтайгаар харж байлаа. Тиймээс Сяо Нин Арь өчүүхэн бодлоо орхив. Тэр хэсэг хугацааны дараа хариу үйлдэл хийв. Тэр толгойгоо доошлуулан ямар нэг зүйлийн тухай бодож эхлэв.

“Агуу хүчирхэг язгууртны гэр бүлийн цус лугшин байгаа ч үнэндээ бясалгалийн техник нь бага түвшинийх байна. Яруу алдрын хотыг устсанд гайхах юм алга…” гэж Не Ли амандаа бувтнав.

“Чи дөнгөж сая юу гэж хэлсэн бэ?” гээд Сяо Нин Арь нүдээ томруулан Не Ли-рүү харав. Тэр Не Ли-ийн хэлсэнээс хэдхэн үгийг нь л сонссон , гэхдээ бүрэн ойлгож чадаагүй.

“Юу ч биш ээ” Не Ли сулхан инээвхийлэв. “Энэ бясалгалын техник маш муу энийг дундадын нэгэн аргаар эмчилж болно. Чиний Хойд мөсөн далайн өвчиний ард бясалгалийн техник их холбоотой. Физик-н талаас нь чухалчиж авч үзвэл энэ нь сүнс болон онгод нийлж байж өөрчлөгддөг ойлголт юм.” Не Ли яриагаа үргэлжлүүлэн , бясалгалын техникийн сүнсний хүчэнд том өөрчлөлт гарна.

Сяо Нин Арь Не Ли-г сонсож байх зуур тэр түүний бясалгалын техникийн хүчийг өөрчлөв, ямар нэг итгэмээргүй мэдрэмж. Бясалгалын техникийг тэр өөрийн өвөг дээдсээсээ өвлөж авсан. Бясалгалийн техникүүд нь дээд зиндааны 6 гэр бүлд хамаарагддаг. Энэ яаж Не Ли-д өвлөгдсөн байх уу? Ямар ч байсан , Сяо Нин Арь Не Ли-ийн хэлхийг сонсосоор л байлаа. Сяо Нин Арь бясалгалийн техникийн дадлагажигч байсан, тэр үүнтэй холбоотой зарим асуудлаар туршлагатай. Аажмаар, Сяо Нин Арь Не Ли-н хийж байгаа зүйл үр дүнтэй өөрчлөлт оруулж байгааг мэдрэв. Үнэндээ , өөрчлөлт нь жинхнээрээ бол маш илүү байв.

Сяо Нин Арь-ийн нүд нь томорч Не Ли-г гайхан ширтэж байв.

“Не Ли чи дахин давтан хэлж чадах уу? Би чамайг юу хэлсэнийг санах хэрэгтэй байна!”Сяо Нин Арь түргэн хэлэв.

“Ойлголоо” Не Ли яриагаа удаашруулан бясалгалын техникийн өөрчлөлтийн талаар давтан хэлэв. Сяо Нин Арь сүнсий хүчнийхээ бэлтгэлий дараа, Сяо Нин Арь юмыг марталгүй цээжлэх чадвартай болсон. Хэдийгээр тэр зөвхөн өөрчлөх гэдгийг ойлгож байсан ч Не Ли-ийн хэлсэнийг цээжилсээр байв. Тэр үүнийг илүү ихээр ширтэн бясалгалийн техникийн хүч Не Ли-н хийсэн өөрчлөлтөөс илүү хүчтэйг ойлгов.

Сяо Нин Арь Не Ли-рүү ширтэн анхандаа төөрөгдөж байсан ч, удалгүй энэ нь хүндэтгэл бишрэлээр дүүрэн мэдрэмж болон хувирсан байв.

Хэр их сүнсний хүчтэй холбоотой мэдлэгтэй өндөр зэрэглэлийн сүнсний хүчний техникийг ийм хэмжээнд хүртэл өөрчлөх вэ?  Тэр ч байтугай Хар алтан зэрэглэлийн Сүнсний хүчтэй ч ийм зүйлийг гарцаагүй хийх боломжгүй. Не Ли-ийн ойлголт чадвар Хар алтан зэрэглэлтэй чөтгөрийн сүнстэнийг даваад удсан, Домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнсний хүрээтэй байх?

Эмчлэх гэдэг бол эрдэнэ, Сяо Нин Арь Не Ли-ийн түүний бясалгалын техникээр түүний зүрхэнд хийсэн өөрчлөлтийг сайн тогтоож авав. Тэр Не Ли-ээс ямар зүйл мэдэрсэнээ хэлж чадахгүй байв: айдас эсвэл  бишрэл?

Не Ли түүнтэй чацуу , гэхдээ Сяо Нин Арь тэдний дунд том ялгаа байгааг мэдэрчээ. Энэ нь инээдтэй хэрэг , тэр  Не Ли-н ангийн хамгийн муу нь гэж боддог байсан. Тэр Шэн Жиү багш болон бусад сурагчид  Не Ли-ээр доог тохуу хийсэн нь увайгүй хэрэг байсаныг ойлгов.Не Ли өмнө нь ангид хүчтэй Домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн болох тухай хэлсэн нь бүгд үнэн байж , Сяо Нин Арь бүрэн итгэж байв.

Түүнийг жоохон байхад авьяастай эсвэл ухаалаг байх нь ялгаагүй, Сяо Нин Арь үеийнхнийгээ хол давсан. Өөрийн үеийнхээ нэгнээр бахархаж байгаа нь анх удаа байлаа.

Не Ли өмнө нь Яруу алдрын хотын хамгийн үзэсгэлэнтэй охинтой гэрлэнэ гэж хэлж байсан. Тэр үүнийг бодох үед Сяо Нин Арь-ийн бодол санаа эмх замбараагүй болов. Тэр чимээүй болж толгойгоо гудайлгав. Гэнэт түүний бодолд нэгэн төрх гарч ирэв. Энэ Еэ Зиюун байлаа. Гэсэн ч Сяо Нин Арь өөртөө итгэлтэй байв, тэр магадгүй Еэ Зиюунтай хэрэгцээгүй өрсөлдөхөө хүлээн зөвшөөрөх байх.

“Юуны тухай бодоов?” Не Ли Сяо Нин Арь уруу харан асуув. Тэр түүний царайны хувирал бага зэрэг хачин байгааг гайхаж байв.

“Үгүй , юу ч биш… ” Сяо Нин Арь хурдан толгойгоо сэгсрэв. Тэр толгойдоо байгаа орхин  асуув. “Ниэ Ли, чи Даоеин техник гэж мэдэх үү?”

“Мэдээж би мэднэ.” Не Ли толгойгоо дохин үргэлжлүүлэв, “Гэхдээ Даоеин техник хөхөрсөн хэсэгтэй шууд холбогдохыг шаарддаг.Хэрэв би энийг нэг удаа хийвэл шинж  нь мэдэгдэхгүй”

Сяо Нин Арь Не Ли-ийн цэвэрхэн хацарлуу харав. Тэр хурц хөмсөгтэй,  тод гэрэлтсэн хар нүдтэй байв. Тэр бага зэрэг үзэсгэлэнтэй ауратай байв, аажмаар Сяо Нин Арь-ийн сэтгэл дэх төрхтэй нийцхээр.

Тэр толгойгоо гудайлган хэлэв “Надад огтхон ч хамаагүй ээ, Чи намайг эмчлээгүй билүү? Би зөрүүлээд ямар нэг хэрэггүй хүн баймааргүй байна.”

Сяо Нин Арь-ийн сүүлийн өгүүлбэр түүнийг өөрийг нь тайвшируулав.

Не Ли-н урд, Сяо Нин Арь түүний эсрэг хүйтэн байдлаа бууруулав.

“Ух…” Не Ли хэсэг чимээгүй болов.

‘Хэрвээ тэр эмэгтэй бүр төсөөлөөд олдохгүй эмэгтэй бол би татгалзвал өчүүхэн амьтан болж хувирна.’

Тэр хэдийн Е Зы Юнь-д сэтгэлтэй. Тэр Сяо Нин Арь-ийн тухай зөвхөн багахан л мэдрэмжтэй. Тэр үүний тухай их бодсонгүй тэгээд хэллээ. “Ойлголоо тэгэхээр, Би Даоеин техникээр чиний өвчинийг эдгээхэд 3хоногтоо нэг удаа туслах болно. Харин чи хариад миний хэлсэнийг хийгээрэй. Эдгээр эмүүдийг уугаарай тэгээд чи зүгээр байх болно.”

“За” гээд Сяо Нин Арь толгой дохив.

“Хаана чинь хөхөрсөн юм?” Не Ли асуув.

Сяо Нин Арь-ийн хүйтэн хацар бага зэрэг улайн хөлнийхөө ард талруу/өсгийрүүгээ/ заав.

“Энд нэг”

Ниэ Ли толгойгоо гудайлган тийш харав. Сяо Нин Арь-ийн торгомсог цагаан хөлөн дээр тод нил ягаан толбо байгааг харав.

“Айхавтар юм” Не Ли хөмсөгөө зангидан үргэлжлүүлэв. “Азаар энэ зөвхөн чиний хөлөн дээр л байна, өөрөөр энэ хаа нэгтээ бага зэрэг төвөгтэй газар байж болно. Энэ чиний хөлөн дээр байх нь илүү тохиромжтой. Би энийг удахгүй хийлээ.”

Не Ли доошлон хэсэг өвсөн дээр суув.

“За” гээд Сяо Нин Арь толгой дохив. Тэр зөвхөн энэ газар хөхрөөгүйг хэлэв. Тэр хөлөө Не Ли-н хөлөн дээр тавих үед , түүний нүдэнд оч мэт  гялалзав. Тэр ямар нэг зүйлийг мэдрэв.


Өмнөх хэсэг

Дараагийн

5 comments on “Чөтгөр бурхдын домгууд [7]-Даоеин техник”

    1. Нөгөө хэд гэж Тэнгэр газрын заагт, Хуйларч буй луу 2ыг хэлээд байна уу? Тэрийг гол админ маань оруулдаг бас админ ойрд нилээн завгүй байгаа. 7сараас блогдоо анхаарах байхаа.

      Like

  1. Тэр байсан, энэ бүхний дараа, бясалгалийн техникийн дадлагажигч , тэр үүнтэй холбоотой зарим асуудлаар туршлагатай.

    За энэ өгүүлбэрийг үнэндээ ойлгосонгүй ээ :)) гэхдээ зүгээрээ жаахан хурдан оруулбал сайн шүү 🙂 Манга-г нь ер гүйлгээд харчихсан одоо харин эх хэлээрээ уншвал сайхан байна 😛

    Like

    1. xD за залхуу хүрэхгүй бол дахиж нэг харья даа … хурдан оруулах тал дээр бол 7 хоногтоо нэг л оруулж амжих байх даа ..уучлаарай бас санаагаа хэлсэнд баярлалаа 🙂

      Like

      1. Ёстой уучлаарай , өөрөө уншаад хүртэл гайхлаа бас засчихлаа одоо арай дээр болсон болов уу? Нойрмог утгагүй орчуулга хийжээ. Алдааг минь хэлсэнд баярлалаа 🙂

        Like

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s