Чөтгөр бурхдын домгууд [6]- Сяо Нин Арь

Орчуулсан: Charlotte

Уншиж буй өдрийн мэнд!

Блогийн админ , миний орчуулгыг хянагч Цэлмэг маань зав багатай байгаа учир хяналтгүй орууллаа. Алдаа байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй баярлалаа.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг                                                                                               Дараагийн хэсэг


“Не Ли надад үнэндээ ууртай байдлаар хэлсэн. Энгийнээр бол ширүүн”  Лү Пиао өөрийг нь чиглэн улайран давхих Эвэртэй хонинуудыг харж байлаа.  Тэр гэдэргээ гүйж байхдаа цуцахаас бас бүдэрч унахаас айж байлаа.

Харин Ду Зө болон Не Ли бутан дунд нуугдаж байв. Тэд гартаа нумаа барьж байлаа.

“Бурхан минь! Эвэртэй Хонинууд үнэхээр аймар юм! Тэднийг бууд, бууд!” хэмээн Лү Пиао орилов. Тэр Эвэртэй Хонинуудыг ойртож байгааг хараад зогсолтгүй гүйв.

“Лү Пиао, бид түүнтэй тохироогүй билүү? хөдөлгөөнгүй байрандаа зогсоно гэж? Эвэртэй Хонь бидний зангад гарцаагүй орох байсан. Тэр гүйсэн болохоор хонинууд занганаас өөр тийш хазайчихлаа.”  Не Ли хөмсгөө зангидав. Урхи үнэндээ маш жижишхэн, дөнгөж 2 хуруу зайтай нүх, Эвэртэй хонь нэг л удаа тэр нүхрүү болгоомжгүй гишгэхэд хөл нь гарцаагүй хугарна. Боолтууд нь шатаж эхлэхэд үр дүн нь илүү дээр байх болно.

Лү Пиао-г тэвдэн гүйж байхыг харсан Ду Зө сандрсандаа Эвэртэй хоньруу тасралтгүй сумаар шүршиж байлаа . *шү шү шү* 3н сум харвав .

Эдгээр Эвэртэй хонь бол чөтгөрийн амьтан. Тэгэхээр энэ нь Эвэртэй хонинд тийм ч хурдан нөлөөлж гэмтээхгүй. 3 сум хурдан нөлөөгөөр 1 байг онох үед , хэд хэд дараалан ,  хөнгөн шархдуулж сумны нөлөөллөөс бултаж чадахааргүй болгоно.

“Юу? Алдчихлаа?”

Лү Пиао түүнрүү Эвэртэй хонины эвэр ойртож ирж байгаад цочирдов. Не Ли болон Ду Зө ямар нэг алдаа гаргасан байх: Тэр сэтгэлдээ тэсэлгүй уйлж байв. Тэдэнтэй нөхөрлөсөн нь алдаа байсан байх хэмээн бодож эхлэв. Хэрвээ хурц эвэрнүүд түүнд хүрэх л юм бол агшин зуурт түүний хонго цэцэглэнэ.

Эвэртэй хонь сумнаас бултан Лү Пиао уруу үргэлжлүүлэн дайрахыг харах үед Ду Зө-ийн гар хөлөрч байлаа. Хэрвээ тэр нумыг өөр сумаар цэнэглэхийг оролдвол, энэ нь хэтэрхий оройтсон байх болно. Тэр Лү Пиао-ийн хонго Эвэртэй хонинуудын толгой дээрх эвэрт хатгуулах мэдрэмжийг төсөөлж байв.

“Не Ли , бид юу хийх ёстой вэ …” Ду Зэ хэлэх зүйлээ дутуу хэлээд чимээгүй болов.  Тэр Не Ли-д саад болохоос айж байлаа.

Не Ли хагас суусан байв. Тэр зүүн гарныхаа дээгүүр нумаа шулуун байрлуулсан. Баруун гараа нумныхаа хөвчин дээр байрлуулсан байв. Түүний харц болон нум нь байруугаа тогтвортой чиглэж байлаа.

Ду Зө үгээр хэлэхийн аргагүй мэдрэмжийг мэдэрч байв. Не Ли хараахан сумаа суллаагүй ч , Ду Зө түүнийг гарцаагүй Эвэртэй хонийг ононо гэдгийг мэдэрч байв. Не Ли яг л бутанд олзоо отон сууж буй ирвэс шиг харагдаж байв. Тэр  бишрэм шүтэхүйц аурагаа чөлөөлсөн байлаа.

Түүний бие сул дорой Хүрэл зэрэглэлд хараахан хүрээгүй байгаа ч , түүний өмнөх амьдралын арвин туршлага одоо ч байсаар байгаа. Не Ли цуст тулаан бүрээсээ туршлага хуримтлуулж байсан. Зарим нь үхэхлтэй ч ойртож байсан. Сэлэм эсвэл нум эсвэл металийн хэсэн орсон ямар  ч төрлийн зэвсэг байрсан хамаагүй. Тэд Не Ли-ийн гарт байх үед үхлийн аюултай зэвсэг болсон байх болно. Не Ли хараахан Хүрэл зэрэглэлд хүрээгүй ч тэр Хүрэл эсвэл Мөнгөн зэрэглэлийн Тулаанчын тоологдошгүй их алах арга барилтай.

Эргэн тойронд  зөвхөн нэг  хүн байгаа юм шиг мэдрэгдэнэ. Не Ли-г харвал Түүний нүд нь олзоо барихаар хүлээж байгаа бүргэд шиг байлаа.

Не Ли-н үл мэдэг булбарай хацар , тогтуун харц, дохио зангаа нь бусдад ‘гүехэн нуур’-н мэдрэмжийг өгч байв.

Фш!

Ниэ Ли нумаа татаад сумаа суллав. Сум мөнгөлөг гэрэл болон хувирч уян налархай хурдан нисэв. Өнцөг Не Ли-д сайн харагдахгүй байгаа Эвэртэй хонинуудын зүг чиглэлээ.

“Энэ оночлоо”

Сум байгаа онохыг харахад, Ду Зө гайхгширч , Не Ли түүнд хачирхалтай мэдрэмжийг өгжээ. Гэсэн хэдий ч тэр ахмад мэргэн буудагч байсан.

Энэ удаад Эвэртэй хонь бултаж чадсангүй.

Флоф!

Сум Эвэртэй хонины арын хөлийг онов.

Түд!

Эвэртэй хонь газарт гаслан Лү Пиао-ын урд унаж , эргэн тойронд тоос босов.

Лү Пиао-ын амьсгал давхцав . Тэр туйлын ихээр сандарч тэвдлээ. Тэр Эвэртэй хонины зогсолтгүй гаслахыг харахаа больж чадахгүй байв, “Бурхан минь, үнэхээр сонирхолтой байлаа! Бурхан минь миний хонго аврагдлаа.”

Хэрэв Не Ли-н сум бага зэрэг л удаан байсан бол, тэр Эвэртэй хонины дайралтанд өртөж болзошгүй байлаа!

Энгийн сумаар шархдуулсан ч чөтгөрийн Эвэртэй хонинд нөлөөлөхгүй  ба тэр ахиж сэргэх байсан. Гэхдээ тэд энгийн сум хэрэглээгүй. Үүн дээр Усан сангийн Хар Өвс болон Малайзын өвсийг хольж хор гарган түрхлэг хийсэн билээ. Энэ нь Эвэртэй хонинуудад өш хонзонгийн тэнгэр болно.

Хор нь түргэн цусанд орж Эвэртэй хонины зүрхэнд хүрнэ. Удалгүй Эвэртэй хонины гаслах дуу бага багаар намжив.

“Үнэхээр хурдан юмаа” Ду Зө гайхширна. Тэр хэзээ ч Не Ли-н хольж хийсэн хорийг ийм хүчтэй нөлөө үзүүлнэ гэж бодоогүй байв. Хэсэг хугацааны дараа, хонь эрүүл ухаанаа алдаж бүр мөсөн эсэргүүцэхээ болив.

Лү Пиао гайхширна. Тэр эдгээр хонинууд 2р зэрэглэлийн Хүрэл Тулаанчдын хосолсон хүчтэй адил хүчтэйг бүрэн ойлгов. Үүнийг ялахад удаан хугацаа зарцуулна, гэхдээ Эвэртэй хонинууд жижигхэн суманд л ялагдчихлаа.

“Энэ үнэхээр цочирдом байлаа!”

Лү Пиао өмнөх мэдрэмжийнхээ тухай бодох үед энэ нь түүнээс салашгүй айдсыг буцаан авчрав.

“Хэрэв чи гүйгээгүй бол Эвэртэй хонинууд чамд аюул учруулахгүй байсан” Не Ли муухан инээв.

“Ойлголоо” Лү Пиао бувтнан түүний царай улайв. Тэр төлөвлөгөөний дагуу хийгээгүй, Эвэртэй Хонийг түүний зүг дайрахыг хараад тэр шууд айж цочирдсон. Эвэртэй хонийг унахыг харахад Лү Пиао-д зүүдэлж байгаа мэт санагдсан. Не Ли-н түрүүнээс хойш гаргаж буй үйлдэл болон харцыг түүнийг тархиндаа сийлэн түүнийг ихээр бишрэн үлдэв.Лү Пиао бага байхаасаа хойш анх удаа хэн нэгнийг чин сэтгэлээсээ бишэрч байгаа нь энэ. Не Ли-н буудлагын чадвар мастерынхтай адил байсан. Хэдийгээр энгийн хүн 10 жил бэлдсэн ч Не Ли-н зэрэгт хүрэх боломжгүй байлаа.

“Хурдан цэвэрлэ. Бидэнд эвэрнүүд, хүзүүний үслэг арьс, чөтгөрийн болор болон чөтгөрийн сүнснээс бусад нь хэрэггүй.” Не Ли даруй тушаав. Чөтгөрийн эвэр болон чөтгөрийн сүнс нь тархин хэсэгт байрладаг. Чөтгөрийн болорууд эрхий хуруун чинээ хэмжээтэй ба ихэнх чөтгөрийн араатанд байдаг.  1000 Эвэртэй хонинуудын 10аас нь л зөвхөн 1 эсвэл 2 чөтгөрийн сүнс гарч ирнэ. Чөтгөрийн сүнс нь лааны дөл шиг дүрстэй.

Ерөнхийдөө чөтгөрийн сүнстэй Эвэртэй хонь нь бусдаасаа илүү хүчтэй байдаг.

Эвэртэй хонинууд харьцангуй бага түвшинийх, зөвхөн нэг одтой Хүрэл зэрэглэлийн чөтгөрий араатан. Тэдний эд зүйлс харьцангуй хямдхан. Хос эвэр нь 5 чөтгөрийн зоос , хүзүүний үслэг арьс 3 чөтгөрийн зоос. Мөн чөтгөрийн болорийг 5 чөтгөрийн зоосоор зарж болно.

Эднийг чөтгөрийн сүнсгүйгээр тооцоолвол 13 чөтгөрийн зоос олж авч чадна.

Тэд Эвэртэй хонийг алхад зөвхөн 5 минут л зарцуулсан. Хэрэв ийм л хугацаа зарцуулж байгаа юм бол өдөрт 1000 чөтгөрийн зоос олж болохгүй гэж үү?

Ду Зө сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй байлаа. Тэдний гэр бүл үнэхээр ядуу жилд 2000-аас 3000 чөтгөрийн зоосны орлогтой байдаг. Гэгээн оддын сургуульд түүнийг элсүүлэх тушаал гарахад Ду Зө-ийн гэр бүл хамаатнууд болон найзуудаасаа маш их мөнгө зээлсэн. Ду Зө бол тэдний гэр бүлийн итгэл найдварын эзэн!  Хэрвээ тэр Эвэртэй хонинуудыг Не Ли-тэй хамт агнаад байвал , тэр сургуулийнхаа төлбөрийг ирээдүйд төлөх боломжтой болно!

Не Ли инээмсэглэн хэлэв “Бид бага зэрэг хурдан байх хэрэгтэй. Өнөө шөнө амралт байхгүй шүү!”

“Ойлголоо” Ду Зө сэтгэл догдлон хариулав. Хэдий тэд 1 одтой Хүрэл зэрэглэлд хүрээгүй ч тэдний бие маш хүчтэй. Шөнөжин бэлтгэл хйих бол юу ч биш.

Энэ 2 залуус ердөө л харамчууд юм Лү Пиао гомдоллохоос өөр яаж ч чадахгүй байв . Тэд мөнгөний төлөө амралтаа орхиж байна! Тэр тэгэж хэлсэн ч түүнд сонголт байхгүй.  Хэн түүнийг энэ далайн дээрэмчины завин дээр  суухыг асуусан билээ?

Тэр 3 ойр хамтран ажиллаж тасралтгүй Эвэртэй хонинуудыг агнав. Хонинуудыг хэдэн арваар нь алсаны дараа, Лү Пиао эд зүйлсийг гадагш худалдахаар явав.

Нэг шөнөдөө , Не Ли-ийн бүлэг ихдээ 120 орчим Эвэртэй хонинуудыг агнадаг, энэ нь 1200 орчим чөтгөрийн зоосоор зарагдана. Үүнийг тэнцүү хувааж тус бүр нь 400 орчим чөтгөрийн зоос авна.

Энэ мөнгөн дүн нь хараахан 1 одтой Хүрэл зэрэглэлд хүрээгүй байгаа хүнд гайхалтай дүн юм. Хүрэл зэрэглэлийн тулаан ч гэсэн өдөрт 20 , 30 чөтгөрийн зоос авхыг аль хэдийн их гэж үздэг.

Долоон өдөр дараалан өдрийн турш хичээлдээ анхаарлаа хандуулж , оройгоор Эвэртэй хонинуудыг алахаар бэлтгэлийн талбайд ирдэг байв. Тэдний мөнгө одоо 10,000 чөтгөрийн зоосноос илүү гарна, үүгээр тэд үнэтэй эд зүйлс авч чадна.

Гэгээн оддын сургуулийн сурагчид бэлтгэлийн талбай дээрх Эвэртэй хонинуудын тоо гэнэт буураад байгааг гайхаж байлаа. Өмнө нь тэд зүгээр алхаж байхад л Эвэртэй хонинууд олноороо байдаг байсан. Гэсэн хэдий ч одоо нэгийн дараа нэгийг олох гэж удаан хугацаа зарцуулах болжээ. Тэнд бар шиг араатнууд Эвэртэй хонинуудыг агнахаар ирээд байгаа юм болов уу? Гэгээн оддын сургууль шалтгааныг олуулахаар тусгай багш нарыг явуулсан, гэхдээ юу ч олоогүй.

Дараалсан 8 дах орой,  Не Ли-ийн бүлэг харанхуйд Эвэртэй хонийг агнаж байв. Тэнгэр харанхуйлж аль хэдийн шөнө дунд болжээ.

Лү Пиао эвшээлгэн хэлэв, “Не Ли би дахиж чадахгүйнээ , модны орой дээр багахан дуг хийлээ”

7 өдөр дараалж Эвэртэй хонинуудыг агнасан болохоор тэр үнэхээр их ядарч дахин үргэлжлүүлж чадахгүй байлаа.

Зөвхөн Лү Пиао ч биш Ду Зө ч бас чадхааргүй болсон байв.

“Не Ли би эхлээд унтах хэрэгтэй байна” гэж Ду Зө хэлэв. Түүний зовхинууд бүтэн 7 өдрийн турш сэрүүн байхаар тэмцэж байжээ. Хэдий гангаар хийсэн хүн байсан ч үүнийг тэсэх боломжшүй байлаа.

“Та нар унтацгаа. Бид маргааш оройноос ангаа завсарлах болно . Надад өөр төлөвлөгөө байна.” гэж Не Ли хэлэв. Тэд аль хэдийн 16,000 чөтгөрийн зоосноос илүүг цуглуулчихсан. Энэ нь тэдний эхний ууттай алт байлаа. Үүгээр тэд маш олон зүйл хийж болно. Тиймээс дахиж Эвэртэй хонинуудыг агнах шаардлагагүй.

Лү Пиао болон Ду Зө сүндэрлэсэн өндөр модлуу авирав, мөчир дээр нь хэвтээд шуудхан унтчихав. Тэдний хүүхдийн төрхнүүд нь бүрэн ядарсан байлаа. Хэдий тэд эртэдсэн зүйлд хамаарагдсан ч , эцэст нь тэд бол зөвхөн өсвөр насны хүүхдүүд.

Не Ли моднууд дундуур гүйв. Тэнгэрт бүтэн саран цэлмэнэ. Төрөл бүрийн шавжны дуу үе үе сонсогдоно , эргэн тойронд улам бүр нам гүм болсоор байлаа.

Тэнд ямар ч том хэмжээтэй чөтгөрийн араатан байхгүй, тэгэхээр энэ нь туйлын аюулгүй.

Гэнэт, Не Ли холын ойгоос хэвийн бус чимээ сонсов. Тэнд хэн нэгэн байгаа юм шиг мэдрэгдэнэ.

“Хэн одоо хүртэл бэлтгэлийн талбайд байдаг билээ? ”

Не Ли хөмсгөө зангидан тэр зүглүү гүйв. Тэр сар туссан талбайг харах зуураа моднууд дунд нуугдав. Харахдаа сарны туяаг ашиглав, тэр нарийхан гуалиг бие сарны гэрэлд зогсохыг харлаа. Тэр мөрөөр татсан урт үстэй, багахан цэнхэр өнгийн эрчимтэй савх өмссөн байв.

Энэ гэрэл бол сүнсний хүч! Хэдий Хүрэл зэрэглэлд хүрээгүй ч , удахгүй хүрэхээр байлаа.

Сүнсний хүчний эрчимийг нь ашиглаж байгаад , Не Ли-ийн нүд түүний царайн дээр буулаа. Тэр нүдээ анисан , түүний сормуус бага зэрэг долгионтой , нарийхан хөмсөгтэй байв. Тэр өөгүй цагаан арьс , эрүүл ягаахан булбарай зузаан уруултай байв. Тэр болон Е Зы Юнь 2 өөр төрлийн үзэсгэлэнтэй. Е Зы Юнь намуухан дэгжин яг л үзэсгэлэнтэй нил ягаан цэцэг шиг. Тэр сэтгэл татам гайхалтай харагдах дур булаам яг л өргөстэй сарнай шиг.

“Сяо Нин Арь түүнийг энд байна гэж хэзээ ч бодоогүй юм байна.” Не Ли бага зэрэг гайхширан хэлэв. Сяо Нин Арь түүний төсөөлж байснаас илүү хөдөлмөрлөж байлаа. Тэр шөнийн цагаар хүртэл сүнсний хүчээ хөгжүүлэх бэлтгэл хийж байна. Не Ли-ийн тооцоогоор тэр удахгүй Хүрэл зэрэглэлд хүрнэ.

Өмнөх амьдарлынхаа тухай бодов, Сяо Нин Арь 1 одтой Хүрэл зэрэглэлд хүрсэнийхээ дараа 2жилээс илүү хугацаагаар өвдөж түүний бясалгал ихээр буурсан. Хэдий тэр гараанаасаа дахин эхэлж бэлтгэх болсон ч, үүнийг хэлэх үеэс л тэр өвчинд автагдсан байв. Хэдий тэр өвчтэй байсан ч бусдын нүдэнд гялалзаж буй од шиг харагдсан. Тэр үнэхээр хүчтэй эмэгтэй!

Сяо Нин Арь-ийг энд шөнө дунд хэрхэн бэлтгэл хийж байгаа тухай бодов, Не Ли гэнэт маш их зүйлийг ойлголоо. Хэдий тэр үнэхээр их хөдөлмөрлөсөн ч түүний өвчин түүний амьдарлаар тохуу хийсэн.

Бодож дууссаныхаа дараа , Не Ли Сяо Нин Арь-ийг зүглэн алхав.

Сяо Нин Арь гэнэт нүдээ нээн богино чинжаалаа хайх зуураа “Хэн бэ?” хэмээн сулхан хашгирав. Тэр Не Ли-рүү болгоомжлон харав. Түүний нүүрний илэрхийлэл нь хүйтэн хөндий байв. Сарны гэрэлд ,тэдгээр сонор сэрэмжтэй нүднүүд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл татам байлаа. Хэдий тэр 13 настай ч түүнийг мэдээж одоогийн үзэсгэлэнтэй залуу охин хэмээн үзэж болно. Савхин хүрэмний урд талын цээжин хэсэг газар үл ялиг товойсон.  Ийм насан дээрээ тэр үүгээрээ мэдээж бахархаж болно.

“Би Не Ли байна.” Не Ли хэлэв. Хэдий тэр Сяо Нин Арь-тай хэзээ ч ярилцаж байгаагүй ч одоо хүртэл тэднийг нэг анги гэж тооцож болно бас тэд ямар нэг зүйлээрээ өөр хоорондоо дотно байв.

Сяо Нин Арь богино чинжаалаа доош тавив. гэхдээ хамгаалалтаа бууруулалгүйгээр Не Ли-рүү харан хэлэв “Чи энд юу хийж байгаа юм?”

Не Ли хөнгөхөн инээмсэглээд, “Чи энд юу хийж байгаа юм?”

“Би энд сүнснийхээ хүчжээ дасгалжуулж байна.” гэж Сяо Нин Арь хэлээд сарны гэрэл дэх Не Ли-г харав. Ниэ Ли-ийн хөмсөг хурц байлаа. Тэр бага зэрэг царайлаг , гэхдээ шууд гайхширан харц тусахаар биш.

Не Ли мөрөө хавчин хэлэв “Энүүгээр цаг нөгцөөж л байна”

“Чи худлаа хэлж байна. Намайг мэдэхгүй гэж бодооо юу. Сүүлийн хэдэн өдөр Эвэртэй хонинуудыг алаад байсан хүн та хэд биз дээ” Сяо Нин Арь хэлэв. Тэр аль хэдийн Не Ли-ийн бүлгийг харсан , гэхдээ тэдэнтэй уулзахыг санаачлаагүй байв. Сяо Нин Арь тэднийг ямар юм суманд түрхээд нэг сумаар Эвэртэй хонийг унагаагаад байгааг сонирхож байсан , гэхдээ тэр бусдын нууцыг асуухын тулд тэдэнтэй уулзахыг хүсэхгүй байсан юм.

“Тэгэхээр чи удаан хугацаанд мэдэж байгаа юм байна.” Не Ли хэлээд Сяо Нин Арь харав. Түүний уруул унжийхад  , түүний булбарай зузаан уруул үгээр дүрслэхийн аргагүй сэтгэл татам байлаа. Гэхдээ Не Ли-н зүрхэнд аль хэдийн Е Зы Юнь байгаа, тэгэхээр түүний мэдрэмж нь ердөө л Сяо Нин Арь-н үзэсгэлэн гоог хүлээн зөвшөөрч буй хэрэг байв. Тэр түүний үзэсгэлэнг болон түүний хэр их хөдөлмөрлөж байгааг хүлээн зөвшөөрч байв. Сяо Нин Арь-н гадаад байдал ганцаардмал, тэр маш өндөр байр суурьтай, хараахан тэрний өөрийн хүч өөрчлөгдөөгүй  ч бусад хүмүүс түүнийг тэгэж хардаг. Энэ нь харамсмаар тэд түүнийг буруу зүйлээр нь таньж байна.


Орчуулагчын тэмдэглэл


Өш хонзонгийн тэнгэр-Немезида


Өмнөх хэсэг                                                                                                     Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s