Хуйларч буй луу [10]

Хуйларч буй луу зохиолын аравдугаар хэсэг.

Д. Цэлмэг

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 1 – Бөгж

Хэсэг 10 – Галт могойн бүжиг (нэгдүгээр хэсэг)

“АААРР!” Хурдны луугийн амнаас арван метрийн хүрээтэй гал гарч, эргэн тойрныг хүрээлэн аваад галан далайд хүмүүсийг умбуулж байв.

“Шшшш…”

Дөрвөн дайчдын хажуугаар гал туялзан намирах авч Мөсөн хуягтай, мөн өөрсдийнх нь тулааны ки хамгаалж байгаа учраас дөрвөн дайчин халууныг амархан эсэргүүцэж байлаа.

Харваач эмэгтэй аль хэдийнээ арслан толгойт шувуун дээр мордож, тэнгэрт нумаа эрчилсэн байв.

Цус сорогч төмөр бух төмөр хана хэрэм мэт хоёр эмэгтэй шидтэнг хамгаалж байлаа.

“Шүү! Шүү! Шүү!”

Арслан толгойт шувууг унаж байгаа харваачийн нүд хүйтнээр гялалзаж, түүний гар чулуу мэт хөдөлгөөнгүй эрчлээстэй байв. Харваач гурван сумыг зэрэг тавилаа. Түүний бай бол мэдээж хурдны луугийн нуруун дээр байх нууцлаг шидтэн билээ.

“Вүүш!” Хурдны луугийн туялзсан сүүл аянга мэт хурдтай хөдөлж, нүд ирмэхийн хооронд харвасан сумнуудыг буталлаа. Тэр даруйд луугийн сүүл ухраад, дайрч буй дөрвөн дайчдын эсрэг чиглэлээ. Хурдан сүүлний эргэн тойронд исгэрэх салхины чимээ дөрвөн дайчдын царайг барайлган хувьсхийлгэв. Тэд хурдан сармагчин лугаа адил хойш үсрэхийг оролдлоо.

Гэхдээ луугийн сүүл чив чигээрээ хөдлөхгүй байв. Үе үе ямар нэгэн дараалалгүйгээр муруйж чиглэлээ өөрчилнө.

“Түс!”

Амжиж дутаагүй дөрвөн дайчдын нэгийн бүсэлхийг луугийн сүүл ороон авлаа. Дайчны мөсөн хуяг, тулааны ки хоёр нүд ирмэхийн хооронд бутран унажээ. Хөнгөхөнөөр луугийн сүүл түүнийг маш чанга орооно.

“Льюк!” Улаан үст ахлагч ууртайн аргаггүй орилсон ч түүний нүд шаналалаар дүүрэн байлаа.

“Үгүй ээ!” Льюк ч гэсэн айдастайгаар орилж байв.

Луугийн сүүл хөнгөхөнөөр Льюкийг өөрийнхөө ам уруу шидлээ. Хурдны луу амаа ангайлгаж, цуст соёгоо харуулаад зажиллаа. Аймшигтай бяцрагдах дуунаар Льюкийн сүүлийн амь тэмцэх дуу хоолой, чарлаан алга болно.

Хөрөө мэт хурдны луугийн шүд Льюкийн биеийг махан таташ болгов. Цуст хөлний тасархай хурдны луугийн амнаас уналаа. Цуст хөлний тасархайн гялтганах цагаан яс харагдана.

“Битгий хар” Хиллман Линлейн нүдийг таглалаа.

Энэ болж буй дүр зураг хэтэрхий аймшигтай, цустай байв. Насанд хүрсэн хүн ч гэсэн ийм аймшигтай зүйлийг анх удаа харвал айж балмагдана. Линлей наймхан настай хүүхэд шүү дээ.

Гэхдээ хэтэрхий оройтсон. Линлей аль хэдийн бүгдийг харсан.

“Түг. Түг” Линлейн зүрхийг том бул чулуу дарж байгаа мэт санагдана. Түүний амьсгал давчдаж аахилж байв. Оюун бодолдоо тэрээр Льюк нэртэй залууг идүүлж байгааг ахин дахин харж байв.

Түүний гэдэс цувдаа гарч ирээд, дотор эрхтнүүд нь няцарч, хохимой толгой нь бяцарч, хөлийн тасархай нь газар унажээ.

Энэ бүгд Линлейг амьсгаа ч авахуулж чадахгүй, түүний толгойг манаргаж байлаа.

Линлей анх удаа ийм харгис, ийм хэрцгий тулааныг харсан. Хурдны лууг бас анх удаа амьд хүн идэж байгааг Линлей харлаа. Хөлний тасархай тэр дундаа Линлейн оюун бодолд гүн үлджээ.

Хиллман, Рожер, Лорри гурав Линлейг хараад балмагдлаа.

Ийм төрлийн сэтгэл зүйн дайралт найман настай хүүхдэд хэрхэн нөлөөлөх бол энэ сэтгэл зүйн айдас болж үлдэх болов уу? Хэрэв залуу хүн тулаанаас айх айдастай болох бол ирээдүйн амжилт нь ихэд буурах ёстой.

“Хэн нэгнийг алах. Том асуудал бишээ. Том асуудал биш.” Линлей энэ үгсийг өөртөө хүчилж хэлж байлаа. “Хэрэв би том болоод армид орох юм бол би ч гэсэн хүн алах болно. Би тэсэх хэрэгтэй. Тэсэх хэрэгтэй.”

Линлей ухаантай хүүхэд байлаа. Олон ном уншсан болхоор тэр ямар замаар явж байгаагаа мэдэж байсан.

Юлан тивд эр хүн өсч том болоод амьдрал үхлийн зааг дээрх тэмцэлтэй олон нүүр тулна. Линлей одоохондоо хүүхэд учраас тэр өөрийгөө давтан давтан тайвшруулж байлаа. Удалгүй түүний зүрхэн дэх айдас, хүйдэс арилж эхэлнэ.

Үнэндээ яг эсэргээрээ, удалгүй түүний цус хөөрч, догдолж байгааг мэдрэв.

“Энэ тулаан үнэхээр ширүүн юм. Үнэхээр догдлууштай.” Зарим шалтгаанаар Линлей энэ цуст тулааныг цус хөөргөн догдлууштай гэж харж байв. Тэрээр зүрхэндээ тулалдаж, алах хүслэнтэй болов.

“Энэ миний судсан дахь Луугийн цуснаас болж байгаа юм болвуу?” Линлей мэдэхгүй байлаа.

Гэхдээ гэнэтхэн Линлей энэ цуст тулаанд дуртайя оролцох эрмэлзэлтэйгээ мэдлээ. Линлей Хиллманы халхалж буй гарын хажуугаар алхан гарч, зуун метрийн цаана болж буй тулааныг харж байлаа.

“Линлей, битгий хар!” Хиллман Линлейг тулааныг үргэлжлүүлэн харахыг хүсч байгааг мэдээд цочирдов.

“авга Хиллман, би айгаагүй ээ.” Линлей Хиллман уруу толгойгоо чиглүүлэн хэллээ.

Линлейгийн нүд догдолсон улаан туяатай байхыг хараад Хиллман гайхсан хэдий ч Линлейг тулааныг харахыг зөвшөөрлөө. Линлейг тулааныг үргэлжлүүлэн харвал тулаан цуст оргил дээрээ явж байв.

“АААР!” Хурдны луу архиран нэг дайчныг хазан, савраараа өөр нэг дайчныг самардана. Түүний аянга мэт хурдан сүүл гурав дахь дайчин уруу чиглэсэн байжээ.

Дайчид өөрсдийнхөө дайралтийг болиод ухарч эхэллээ.

Хурдны луугийн нуруун дээр байх нууцлах шидтэн одоо хүртэл хөдлөхгүй байв. Тэр хурдны луугаараа ирэх аюул заналхийлэлийг аргалуулж, өөрөө амандаа бувтнаад л байв.

“Галт могойн бүжиг!”

Нууцлаг шидтэн хүйтнээр хэллээ. Нүд ирмэхийн хооронд аварга галт гүрвэлүүд гарч ирнэ.Тус бүртээ арван метр урттай гүрвэлүүд улин шидтэнээс зүг зүг тийш тарлаа. Галт могойнууд жинхэнэ амьд биет шиг харагдаж, биен дээр нь жинхэнэ арьс байгаа мэт харагдахаар байв.

Харж байсан бүх хүмүүс хөшиж орхилоо.

Наймдугаар зэрэглэлийн галын шид – Галт могойн бүжиг!

Нууцлаг шидтэн саянаас хойш шидэт тарни уншиж байсан нь ойлгомжтой боллоо. Тэрээр наймдугаар зэрэглэлийн галын шид аймшигт Галт могойн бүжгийг бэлдэж байсан байна шүү дээ. Энэ шид аймшиггүй хүчтэй долоон галт могойг гаргаж ирэх ид шид байсан юм. Гайхалтай хамгаалалттай хурдны луу хүртэл энэ могойноос амьд гарах баталгаагүй. Хэрэв дайралтанд өртөөд амьд үлдсэн ч хурдны луу хүнд гэмтэл авах болно.

Хэрэв долдугаар зэрэглэлийн шидтэний эсрэг зогсвол жижигхэн бүлэг амьд үлдэж болно. Гэхдээ наймдугаар зэрэглэлийн шидтэн бас хурдны луугийн эсрэг бол тэд ямар ч эсэргүүцэх хүчгүй байлаа.

Одоо л тэд нууцлаг шидтэн наймдугаар зэрэглэлийн шидтэн байсныг ойлгов.

“Галт могойн бүжиг байна. Хурдан зугтаагаарай!” Улаан үст ахлагчийн царай бардайн чангаар ориллоо.

Амьд үлдсэн зургаан бүлгийн гишүүд айдаст автлаа.

“Хэтэрхий оройтсон. Үхэхээсээ өмнө хэлэх зүйлсээ хэлцгээ.” Нууцлаг шидтэн хүйтэн харгис өнгөөр хэлвэл бүлгийн гишүүдийн зүрхээр хүйтэн чинжаал сүлбэсэн мэт боллоо.


Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Хуйларч буй луу [10]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s