Хуйларч буй луу [9]

Хуйларч буй луу зохиол
9-дүгээр хэсэг

Орчуулсан : Д.Цэлмэг

Сурталчилгаа
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 1 – Бөгж

Хэсэг 9 – Шидэт араатан Хурдны луу! (хоёрдугаар хэсэг)

“Ахмадаа, тэнд юу болж байна?” Лорри чимээгүйхэн Хиллманаас асуулаа

Хиллманы урууланд инээмсэглэл тодрон “Нууцлаг шидтэн тэр цаана байгаа бүлэг хүмүүстэй таарахгүй байгаа бололтой. Зүгээр эндээ хараад байж бай! Бидний оролцох хэрэг биш” Хиллман өөрөө дөнгөж зургадугаар зэрэглэлийн дайчин байсан. Үнэндээ тэр өөрөө ч оролцох зориггүй байлаа.

Нууцлаг шидтэнтэй байтугай хурдны луутай ч тэр тулалдаж чадахгүй.

Долоон хүнтэй бүлгийн хүч шидтэнтэй харьцуулвал тийм ч сул биш байлаа. Хоёр шидтэн, таван дайчидтай байлаа. Тас хар төмөр бух унасан, улаан үстэй булчинлаг залуу бүлгийн ахлагч байв. Төмөр бухын хоёр хурц эвэр гэрлийн дор үхлийн аюултай мэт харагдана.

Улаан цуст нүднүүд нь энэ бухны жинхэнэ мөн чанарыг харуулна “Цус сорогч төмөр бух” тавдугаар эрэглэлийн шидэт араатан юм.

Амьсгаагаа гаргах төдийд бухын хоёр хамрын нүхнээс утаа суунаглана.

Долоон хүнтэй бүлгийн гурав нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэ йбайлаа. Хоёр эмэгтэй нь шидтэн, харин үлдсэн нэг эмэгтэй харваач байв. Цус сорогч төмөр бухаас гадна маш том арслан толгойт шувуу¹ агаарт нисч байлаа.

“Арслан толгойт шувуу” дөрөвдүгээр зэрэглэлийн шидэт араатан

Энэ арслангийн толгойтой ч маш хүчтэй хоёр хос далавчтай байлаа. Хоёр шидэт араатан, хоёр шидтэнтэй бүлэг мэдээж энгийн биш байх нь лавтай.

“Залуусаа д’Беро сүүдрийн алмаазаа өгсөн дээр шүү” Хурдны луугийн дээр суух нууцлаг залуу хүйтэн өнгөөр дахин хэллээ.

“Ноён шидтэн, бид тантай дайсагнах гээгүй юм. Гэхдээ дБего сүүдрийн алмаазийн авахын тулд бид маш их хүчин зүтгэл гаргасан. Энэ алмаазын үнэ зуун мянган алтан зоос хол давдаг гэхдээ та биднээс долоон зуугаар худалдаж авах гэж байна. Энэ үнэхээр ..  боломжгүй зүйл шүү дээ.” Улаан үст бүлгийн ахлагч гаслантай хоолойгоор хэллээ.

Яриаг сонсч байсан Хиллманы хажууд байгаа Линлей одоо л бүгдийг ойлголоо.

Зуун мянган алтан зоосний үнэтэй дБеро сүүдрийн алмаазыг долоон зуун алтан зоосоор худалдаж авахыг хүссэн байна шүү дээ.

“Хөөх, алмаазын үнийг ээ..” Линлей үнэхээр цочирдов. “Ийм өндөр үнэтэйг бодвол энэ дБеро сүүдрийн алмааз өөрийн гэсэн гайхалтай хүчтэй байх ёстой. Эс бөгөөс ноён шидтэн энэ чулууг авахийн тулд өөрийгөө доошоо оруулан байж хүчлэхгүй байсан.”

Зуун мянгийн үнэтэй ч долоон зуун алтан зоос санал болгож байна. Энэ саналд жижигхэн бүлэг дургүйцэх нь арга ч үгүй биз.

“Хмм” нууцлаг шидтэн хүйтнээр ширтлээ.

“Надад яг одоо долоон зуун алтан зоос л байна. Би та нараас мөнгөөр худалдах сонирхол байна шү. Хэрвээ та нар өөртөө юу тустайг бодоод зай тавихгүй бол… тэгвэл та нар нэг ч зоос авахгүй. Мөн өөрсдийнхөө өчүүхэн амийг алдана.” Цэв хүйтэн өнгөөр шидтэн хэллээ.

“Гррррр.”

Тосгоны дийлэнхи байшингаас том хурдны луу хүчтэй архирч эргэн тойрны байшингуудыг чичирхийллээ.

“Ахмадаа амь насаа золин байж олж авсан дБеро сүүдрийн алмаазаа яаж ийм амархан бусдад өгч болох бэ?” Хар хувцастай эмэгтэй хүйтнээр хэллээ. Туршлагатай бүлгэмийн хувьд энэ долоон хүн олон тулаанд орж, тийм ч амархан бууж өгөхгүй.

Улаан үст ахмад хүндэтгэлтэй хоолойгоор, ” Хүндэт ноён шидтэн, би Фэнлай улсын Кайли овгийн…”

Ахмад өөрийнхөө уг гарлаа ашиглан дайснаа буулгах гэж байлаа.

Харамсалтай нь хүчирхэг шидтэн язгууртан гэр бүлүүдийг ихэд боддоггүй ба

“Та бүгд үхлийг сонголоо” Нууцлаг шидтэн хүйтнээр амьсгаагаа гаргана.

“Болгоомжтой.” цахилгаан цахивуу гэлтэй долоон хүн анхаарлаа өндөржүүллээ. Дөрвөн дайчин урд гарч, хамгийн хүчтэй нумаа хойно нэг эмэгтэй харваач татан, хоёр эмэгтэй шид хэрэглэхдээ бэлдэнэ.

“ААААРРР!!”

Аварга хурдны луу амаа ангайвал том галт бөмбөлөг соёонуудаас нь гарч бүлэг уруу чиглэв.

Гал ойртох тусам галт бөмбөлөгийн дор байх чулуун зам хагарч цууран, галын халуун төөнүүрээс болж зам тэр чигтээ нүүрс мэт хар болжээ.

“Болгоомжтой.”

Улаан үст бүлгийн ахлагч хүчтэй хэлэхэд түүний бүхэл бие улаан өнгөтэй тулааны кигээр бүрхэгдлээ. Бусад гурван дайчид ч гэсэн өөрсдийнхөө тулааны кигээ идэвхижүүллээ.

Улаан үст ахлагч нь хоёр гартаа маш урт сэлмийг барьж байлаа. Маш хурднаар хажуугийн чулуун ханыг цавчиж, аянга ниргэх дуунаар чулуун хана нуран уналаа. Зуу зуун чулуу доош газар бутран унахад их тоос цацаргана.

Яг энэ үед хурдны луугийн гал тулааны кигээрээ галыг тэсч буй дөрвөн хүнийг тойрон бүрхлээ

“Хаа!”

Улаан үст залуу хагас метр урттай томоохон чулууг шидтэн уруу өшиглөв.

Бусад гурван дайчин ч гэсэн мөн адилаар чулууг өшиглөв. Том чулуунуудыг хүчтэй чавхаар шавхуурдаж байгаа мэт хурд хүчтэй байлаа. Дөрвөн чулуу агаарт хуваагдаж аварга Хурдны луугийн дээр суух шидтэн уруу салхи исгэрүүлэн чиглэнэ.

“шүү! шүү! шүү!”

Нэг нэгээр чулуунуудыг шидтэн уруу нүүлгэж байлаа. Нүд ирмэхийн хооронд хананы нуран унасан бүх чулуунууд дуусчээ.

Тулааныг холоос харсан Линлейн хоёр атга хүчтэй атгагдсан байлаа.

“Ямар гайхалтай бэ? Тэд үнэндээ аварга чулуунуудыг хөлөөрөө ашиглаж байна.” Аварга том чулуунуудыг өшиглөж байгаа дайчдыг хараад Линлей дайчдыг ямар хүчирхэг болохыг бишрэв. “Гэхдээ л хурдны луу илүү аймшигтай байлаа!”

Хурдны луу Линлейгийн өмнө яг л шавхуурдаж буй ташуур мэт бүжиглэж байлаа.

“Цү , Цү, Цү, Цү”

Том чулуунууд нэг нэгээрээ хагарч байлаа. Энэ чулуунууд алин ч хурдны луугийн нуруун дээр байгаа шидтэнг гэмтээж чадсангүй.

“Шүүүүүү!” хурдны луугийн сүүл ямар ч хазааргүй мэт харагдаж байв. Бүхэл газрыг бүрхэж, чулуун байшингаар өнгөрөхдөө байшинг яг л шавар мэт зүсч гарч байв. Чулуунууд ямар ч эсэргүүцэлгүй хагарч бутарч байв. Нэг нэгээрээ байшингууд цуурч бүхий л газар өнхрөн унажээ. Эргэн тойрон харин бүхэлдээ тоосонд дарагдана.

“Аааааррр!” тоосон дунд ч гэсэн хурдны луугийн архираан сонсогдоно. Хурдны луугийн амнаас тасралтгүй галт бөмбөлөг гарна.

Бүхий л цагт хоёр эмэгтэй шидтэн бүлгийн ард зогсож, гэрэл цацруулан шидийн тарни уншиж байлаа. Юлан тивийн ярьдаг хэлнээс энэ хэл гарцаагүй өөр байв.Үнэхээр этгээд бөгөөд цогц хэл байлаа. Удаан хугацаа өнгөрөөгүй байхад хоёр эмэгтэй шидтэн шидийн тарниа уншиж дууслаа!

“Мөсөн хуяг дуулга!”

Нам өнгөөр хоёр эмэгтэй шидтэн хэллээ. Хурц гэрэл тэр хоёрын биенээс цацран дөрвөн эрэгтэй дайчинд кристал талст мэт хуяг дуулгыг бий болголоо.

Улаан үст ахлагч сэтгэл хангалуун байлаа. Тулааны киг нь дэмжих мөсөн хуяг дуулгатай учраас энэ тулаанд тэрээр илүү итгэлтэй болов.

“Дайраад!” Улаан үст ахлагч тушаав.

Дөрвөн дайчин нэгэн зэрэг томоо чулуунуудыг нүүлгэж эхэллээ. Тэр даруйд дөрвөн дайчин хурдны луугийн ард байх шидтэн уруу харвасан сум мэт хурдан давшив.


Орчуулагчийн тэмдэглэл


¹Арслан толгойт шувуу – Griffin буюу арслан толгойт шувуу, эсвэл шувуун толгойт арслан байж болно.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

2 comments on “Хуйларч буй луу [9]”

  1. Дажгүй шүү… дараагийнхийг нь хүлээж байя. Манай нөхрийн бөгж хэргээ хэзээ гаргах юм бол энэ хэрэг явдалд ямар үүрэгтэй юм болдоо…

    Like

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s