Чөтгөр бурхдын домгууд [5]- Алхимич

Орчуулсан Charlotte
Хянасан Д. Цэлмэг

Зарим нэр томьёоны өөрчлөлт орсон.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Чөтгөр бурхдын домгууд [5]- Алхимич

Чөтгөрийн зоос бол Яруу алдрын хотын мөнгөн тэмдэгт юм. Хоёроос гурван мянган зоос жирийн ардын жилийн хэрэглээ болдог. Тулааны хуяг, чөтгөрийн болор, чөтгөрийн араатны үслэг арьс, шидэт ундаа болон бусад эд зүйлсийг чөтгөрийн зоосоор худалдаж авдаг.

Гэгээг оддын сургуулийн жилийн төлбөр ойролцоогоор 3000-н чөтгөрийн зоос болдог. Энэ нь энгийн ардуудад үнэтэй тусдаг учраас хүн бүр хүүхдээ сургуульд оруулж чаддаггүй. Гэсэн хэдий ч ихэнхи энгийн ардууд хэмнэлттэй амьдран хүүхдээ Гэгээн оддын сургуульд явуулддаг. Учир нь тэдний нэг нь л тулаанч эсвэл чөтгөрийн сүнстний хүрэл зэрэглэлд хүрсэн тохиолдолд тэдний гэр бүлийн байдал бүрэн сайжрана.

Хүрэл зэрэглэлийн тулаанч болвол армид элсэж цэрэг болхоос гадна жилд 5000-аас 6000 чөтгөрийн зоос авна. Мөн Гэгээнтнүүдийн уулс уруу аз туршин явснаар үүнээс илүү ашиг хүртэж болдог. 1-одтой алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн. Гэр бүлийн жилийн орлого ойролцоогоор 600 мянган чөтгөрийн зоос байдаг. Гэсэн хэдий ч овгийн зарлага маш их байна. Зөвхөн хүүхдүүдийнхээ сургалтийн төлбөрт ойролцоогоор 300 мянган чөтгөрийн зоос үрдэг байна. Үлдсэн чөтгөрийн зоос гэр бүлийн амины хэрэгцээнд үрэгддэг байна. Ямар ч сонголт үгүйгээр өөрсдийнхөө гэр бүлийн бизнесээ бусдад зарсанаар залуу хүүхдүүдээ Гэгээн оддын сургуульд сургах боломжтой болдог.

Овгийн ахлагч нэг удаа төлбөрөө бүрэн төлж чадахгүй хүүхдүүдэд төлбөрийг даан, тэднийг амьдралаа дээшлүүлэх боломж олгосон. Хэдий тэд өндөр зардалтай ч хүүхдүүдийнхээ тоогоор их тэтгэмж өгдөг байна.

Не Ли өмнөх амьдралдаа яагаад ингэдэг байсныг сайн ойлгоогүй байжээ. Түүний овгийн толгойлогч Не Хай-н үйлдлүүд хачин, сонин санагддаг байсан. Овгийн толгойлогч тэдэнд маш хатуу ханддаг байжээ. Не Ли дахин төрснийхөө дараа овгийн ахлагчийн бодлыг одоо л ойлгож байв.

Не Ли тэнгэрийн тэмдэг гэр бүлийн гишүүн болхоор гэр бүлийнхээ хүчийг өсгөж Яруу алдрын хотын дээд зэрэглэлийн гэр бүл болгохыг хүсч байлаа.

Не Ли дахин төрөхөд түүний дурсамжинд олон гайхалтай сүнс хөгжүүлэх аргууд байв. Гэхдээ үүнээс өмнө тэр мөнгө олж анхдагч сүнсний болоруудыг худалдаж авах хэрэгтэй. Түүний сүнсний тойронг шалгахын тулд түүнд сүнсний болор хэрэгтэй байна.Тэгж байж тэр ямар сүнс хөгжүүлэх аргаар бэлтгэл хийхээ шийдэх байв. Хэрэв хөгжүүлэх арга нь сүнсний тойронгийн шинж чанартай тохирч байвал бэлтгэл нь илүү үр дүнтэй болдог байна.

Донг! Донг! Донг!

Яруу алдрын хотын Гэгээн оддын сургууль даяар хичээл тарах хонх дуугарлаа.

Гэгээн оддын сургуулийн сурагчид хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар дамжин аварга хаалгаар яаран гарцгаав. Наймаачдын нэг нь чангаар хэлж байна.

“Сүүлчийн хүрэл түвшний тулааны хуяг! Цас салхин хээтэй шүү! Язгууртан хатагтай ноёдоо үүнийг сонирхож байна уу?” Сараал бүс, цамцтай наймаачинг олон хүмүүс бүчин авлаа. Энэ ч гэсэн сурагчдын анхаарлыг татав. Хүрэл зэрэглэлийн хуяг энгийн сурагчдын төлж чадах зүйл биш байв. Гэсэн ч Гэгээн оддын сургуульд олон язгууртны хүүхдүүд сурдаг билээ. Тэдний бараа маш их борлогддог учраас азтай бол баян сурагчид тэднийг худалдан авдаг байна.

“Хардаа цас салхин хээтэй хүрэл зэрэглэлийн хуяг”

Сурагчид сонирхоод бусаддаа мэдээ дамжуулна. Хос бээлийнүүд тод цэнхэр өнгийн эрчимтэй. Гадаргуу нь нууцлаг сийлбэртэй ба сулхан мөсөн хүйтний эрчмийг гаргана.

“Энэ хэд вэ?” гэж нэг сурагч намуухан дуугаар асуув.

“60 мянган чөтгөрийн зоос” гэж наймаачин инээмсэглэн хэлэв.

“Хөөх тэнгэр минь , ямар үнэтэй юм бэ!”

Жирийн ардууд 60.000 чөтгөрийн зоосийг 10 жил ажиллаад ч хуримтлуулж чаддаггүй.

“Энэ бол цас салхин хээтэй хүрэл зэрэглэлийн хуяг. Энэ хээг цаст салхины гаслааны цусаар зурдаг. Гаслааны хувьд аливаа зүйлийг алах хамгийн гол зорилго байдаг. Цас салхины гаслаан нь агнахад үнэхээр хэцүү. Тэднээр хүчтэй довтолгооны чадвартай бээлий хийдэг. Энэ бол цаст салхины тулаанчид болон чөтгөрийн сүнстэнд гарцаагүй тохирсон хуяг”  наймаачин хуягийг бусдад сайрхан танилцуулав.

Олон сурагчид эртний бээлийнүүдийг бишрэн ширтэж байлаа. Гэсэн хэдий ч тэд хөдөлгөөнгүй зогссон хэвээрээ. Учир нь тэдний дааж хүчирхээргүй үнэтэй эд билээ.

“Зөвхөн хүрэл зэрэглэлийн хуяг 60 мянган чөтгөрийн зоос байгаа бол алтан зэрэглэлийн хуяг бүр үнэтэй байхдаа?” гэж Лү Пиао бувтнав. Түүний сарын халаасны мөнгө нь 500 чөтгөрий зоос. Лү Пиао-ийн гэр бүл олно бизнес эрхэлдэг. Тэгэхээр Лү Пиао чинээлэг гэж хэлж болно. Түүний өмнөх амьдралд Лү Пиао Ду Зө, Не Ли хоёрт ихээхэн дэмжлэгэ болдог байсан байна. Лү Пиао мөнгөтэй ч одоо хүрэл зэрэглэлийн хуяг авах боломжгүй байв.

Не Ли, Лү Пиао, Ду Зө гурав эргэн тойрноо харлаа. Тэр гудамж маш олон төрлийн эд зүйлсээр дүүрэн байв. Ямар зүйл байх нь хамаагүй үнэтэй ч бай, хямдхан ч бай эндээс л олж болно.

Не Ли-г будилан эргэн тойрноо харж байх үеэр “Не Ли, чи юу төлөвлөөд байна?” гэж Лү Пиао асуув.

Тэднийг ярьж байх хооронд наймаачин хүрч ирлээ.

“Хардаа , Шэнь Юэ байна!” Лү Пиао тодотгов , Шэнь Юэ-луу харвал , “Бас Е Зы Юнь!”

Не Ли тэдний зүг харна. Тэр зөвхөн Е Зы Юнь болон хэдэн охид жаргалтай ярилцаж байхыг харна. Үзэсгэлэнтэй царай, ялдам инээмсэглэл нь түүнийг бүрэн гэрэлтүүлнэ. Тэр охидууд дундаас Е Зы Юнь-ий инээмсэглэл хамгийн нүд гялбуулам байв. Бүгд Е Зы Юнь уруу харж байв. Е Зы Юнь-ийг байгаа учраас эргэн тойрон дуу шуугиантай боллоо.

Шэнь Юэ цаг үргэлж түүнрүү харсаар

“Маш сайн байна, би хүрэл зэрэглэлийн бээлийгээр дутаад байлаа. Надад хүрэл зэрэглэлийн бээлийг боогоод өг” гэж Шэнь Юэ наймаачинд тоомжиргүй хэлэв.

“МЭДЛЭЭ, ЗАЛУУ ЭЗЭНТЭЭН!”

Наймаачин Шэнь Юэ-н үгийг сонсоод түүнрүү мишэлзэн нэн даруй бээлийг боож өгөв.

“Энэ 60 мянган чөтгөрийн зоос”

Шэнь Юэ 6-н чөтгөрийн болор картууд гаргаж ирлээ. Нэг чөтгөрийн болор карт 10 мянган чөтгөрийн зоостой тэнцэнэ.

Энэ чинь 60 мянган чөтгөрийн зоос гэсэн үг шүү дээ. Түүнд ийм их мөнгө хэрэггүй гэсэн янзтай хүрэл зэрэглэлийн бээлийг орон зайн бөгжиндөө байрлууллаа.

Түүнийг тойрон буй охидууд шивнэлдэцгээнэ. Тун ч амарханаар 60 мянган чөтгөрийн зоос гаргаад ирлээ шүү дээ. Баян юмаа. Тийм ч царайлаг биш охидын нүд гэрэлтэнэ. Тэд Шэнь Юэ уруу сээтэн хаясан харцаар ширтэцгээнэ. Хэдий тийм ч Шэнь Юэ тэднийг хараагүй мэт аашилна. Тэр Не Ли болон түүний найзууд уруу бардамнахан харлаа. Тэгээд Е Зы Юнь уруу харав. Түүний нүд “Би зөвхөн чамайг л хардаг” гэж илэрхийлж байв.

“Ямар зэвүүцэм юм бэ!” гэж Лү Пиао үглэв. “Энэ бол мөнгөний өдөөн хатгасан сум!”

Орчуулагчийн тэмдэглэл** Эрмм…. Мөнгөний дайралтын төрөл, бусдад өөрийн олиггүй баянаа харуулах.

“Дураараа дургигч, орон зайн бөгжтэй бас 60 мянган чөтгөрийн зоосийг зүгээр л хаячихлаа шүү.” Ду Зө гараа дэлгэн дүрслэв. Ду Зө толгойгоо сэгсрээд Ниэ Ли уруу хараад “Не Ли чи түүн шиг баян, царайлаг хүнтэй яаж өрсөлдөг юм бэ?”

“Хэхэ. Зы Юнь мөнгөний хэмжээг тоохгүй ээ. ” Не Ли тоомжиргүйгээр хэллээ. Түүний харц Е Зы Юнь уруу ширтээстэй хэвээр байлаа.

Тэр Шэнь Юэ-н үйлдлийг огт тоосон шинжгүй хажуудах охидуудтайгаа ярьж байлаа. Түүний нүд үе үе Сяо Нин Арь уруу харж байв. Гэхдээ Сяо Нин Арь Е Зы Юнь-ийг өрсөлдөгчөө гэж харна.

Сяо Нин Арь-ийн царайнд хүйтэн, хөндий эрчим дүүрэн. Тэр ихэвчлэн ганцаардсан чоно шиг бусад сурагчидтай харьцдаггүй.

Е Зы Юнь-ий яг одоо хүсч байгаа зүйл нөхөрлөл гэдгийг Не Ли мэднэ. Түүний өмнөх амьдралд Е Зы Юнь үргэлж Сяо Нин Арь-тай найзууд болохыг хүсдэг байсан ч тэдний өвөрмөц байдлууд тэднийг цаашдаа улам холдуулсан.

Е Зы Юнь-ий үйлдлийг харсан Шэнь Юэ сэтгэлээр унав.

“Сайн байна. Е Зы Юнь мөнгийг чухалчилдаггүй байх нь. Не Ли, тэр арай эмэгтэй хүн сонирхдогггүй биз? Хэрвээ тэгвэл чиний тоглоом дууслаа.” Лү Пиао Не Ли уруу нүдээ ирмэн тохуу хийнэ.

Не Ли хөхрөн инээгээд. Тэр угийн Лү Пиао-ийн үгийг хүндээр тусгаж авсангүй. Түүний өмнөх амьдралд тэрээр Е Зы Юнь-ий цорын гарц эр хүн байсан.

“Явцгаая, төлөвлөгөөгөө эхлүүлцгээе!”

Ду Зө болон Лү Пиао сүрхий байдлаар толгойгоо тохив.

“Лү Пиао, хоёр нум болон таван зуун сум явж авья. Нэг нум 60 чөтгөрийн зоос. Нэг сум

30 чөтгөрийн зоосны үнэтэй. Наймаачиныг зальдаж авах гэсний хэрэггүй” Не Ли Лү Пиао-д хэлэв. “Бид нар сургуулын бэлтгэлийн талбайд уулзах болно”

Лү Пиао дотроо сониучирхан “Мэдлээ.” гээд толгой дохив. Не Ли яаж нум сумны үнийг мэдэж байна? Өмнө нь нум сум хоёр авч байсан юм байхдаа?”

Не Ли-гийн сарын халаасны мөнгө нь 50 чөтгөрийн зоос, тэгэхээр үнэтэй зүйл авахад мөнгө хүрэхгүй.

“Ду Зө, бид Усан сангийн Хар Өвс авахаар явна” Не Ли хэлэв. Усан сангийн хар өвс саажилт үүсгэх нөлөөтэй.

Ду Зө Не Ли-ээс илүү санаа зовнингуй байв. Угаасаа Не Ли Ду Зө-ээс мөнгө зээлэхгүй. Тэдгээр өвснүүдийг авахад Не Ли өөрөө мөнгийг нь өгнө.

Усан сангийн Хар өвс маш хямдхан учраас нэг чөтгөрийн зоосоор энэ өвснөөс нэг боодлыг авч болдог. Нэмээд хэлэхэд Не Ли бага түвшиний түлэх бодисыг худалдаж авсан байна. Яруу алдрын хотын орой дахин жижиг толгодод Малайзын өвс цуглуулсан байна.

“Чи юу төлөвлөж байна? ” Ду Зө сонирхон асуув.

Не Ли нууцлагаар инээмсэглээд “Усан сангийн Хар өвс нь саажилт үүсгэх нөлөөтэй. Гэхдээ энэ маш сул. Үүнийг ихэвчлэн өвчин намдаах шархны түрхлэг болгон хэрэглэдэг. Малайзын өвсийг усан сангийн хар өвстэй түлэх бодистой хэрэглэвэл үүний саажуулах нөлөөг хүчтэй болгож чадна.”

Ду Зө гайхширан “Саажилтын нөлөө нь хэр хүчтэй вэ?” хэмээн асуув.

Не Ли хөхрөн “Энэ ердийн чөтгөрийн араатанд хүчтэй нөлөөлөхгүй ээ. Нөлөө нь бага түвшний мэдээ алдуулагчаас муу. Гэхдээ чи эвэртэй хонинууд хэзээ ч Малайзын өвс иддэггүйг мэдэхүү?” гэж хэлэв.

“Эвэртэй хонь” Ду Зө давтан хэлчихээд хэсэг чимээгүй болов. Түүний нүд гэрэлтэн хэсэг алмайрч зогсож байснаа “Не Ли чи алхимич юмуу?”

“Алхимич?” Не Ли хөхрөөд хэсэг зуур бодсоноо “Би тэгэж бодож байна.”

Алхимич нь ургамлыг сайжруулан ханд болгон хэрэглэдэг мөн жор найруулдаг хүн юм. Не Ли алхимич биш. Өмнөх амьдралдаа тэр үүний талаар багахан мэдлэгтэй байсан. Гэсэн хэдий ч Яруу алдрын хотын алхимичийн стандарт тун бага. Тэднийг жинхэнэ алхимич гэж ерөнхийдөө хэлэхгүй.Не Ли-г Яруу алдрын хотод алхимич гэж дуудах нь дорд үзэж байгаа хэрэг. Не Ли хортой ойг нэвтрэн тивүүдийг тойрон аялж байсан. Хортой ойд амьдардаг хүмүүс хөнөөлтэй чөтгөрийн араатны тоолж баршгүй олон дайралтаас амьд үлдэж байсан. Тэд бол жинхэнэ алхимчид.!

Не Ли өвснүүд болон түлдэг бодисыг хольж эхлэв, дээд тал нь 6 шил бодис болно.

Гэгээн оддын сургууль бэлтгэлийн талбай

 Бэлтгэлийн талбайг Домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн Е Мо, Хар алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн сургуулийн захирал байгуулсан. Энэ талбай өндөр ханаар хүрээлэгдсэн. Жил бүр Яруу алдрын хотын мэргэжилтнүүд бага зэрэглэлийн чөтгөрийн араатнуудыг бэлтгэлийн талбайд барьж авчирдаг. Гэгээн оддын сургуулийн мөнгөн зэрэглэлийн сурагчид л энэ талбайд нэвтэрч болно. Сурагчид агнасан араатныхаа дотор болон үс арьсыг авч болдог. Мөн чөтгөрийн болор болон бусад араатны эд зүйлсийг өөрийн дураар худалдааж болдог байжээ. Зарим ядуу сурагчид бэлтгэлийн талбай дээрх араатныг агнаж, гэр бүлийнхээ санхүүд тусладаг байна.

Не Ли-н бүлгийнхэн 1-одтой хүрэл зэрэглэлд хараахан хүрээгүй байгаа. Тэгэхээр тэр газар бол тэдний орж чадах хамгийн аюулгүй талбай. Тэнд зөвхөн эвэртэй хонинууд л байдаг. Эвэртэй хонинууд хэдийгээр байгалийн догшин амьтад ч өвсөн тэжээлтнүүд хэвээр. Тиймээс тэдний дайралт зөвхөн хүнд шархдуулж чадна. Тиймээс тэднийг аюулгүй гэж үзэж болно.

Не Ли бүлгийнхэн хувийн хамгаалалтаа орох хаалганы гадна баталгаажуулсаны дараа тэд бэлтгэлийн талбайд нэвтэрлээ.

Бэлтгэлийн талбай Дадлагажих хэсэг

Сийрэг моднууд дунд , өвстэй хэсэг газар Эвэртэй Хонинууд алгуурхан идээшилж байлаа.   Тэдний нүд улаан. Үе үе чихээ соотолзуулан чимээ чагнана. Нэг удаад л гадны хүнийг  өөрсдийн бүсдээ нэвтрүүлж , тэд өршөөлгүйгээр түүнрүү дайрна.

Гэнэт, хэвийн бус дуу сонсогдов. Эвэртэй хонинууд Не Ли-ийн бүлэгрүү ойртон хэвийн бус дуу гарч байгаа зүглүү архиран ухасхийн давшлав.


Орчуулагчийн тэмдэглэл


Гаслаа – Banshee буюу үхсэн гаслантай хүний сүнсийг хэлдэг.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s