Хуйларч буй луу [8]

Шинэ өдрийн мэндийг хүргэе.
Хэрэв анзаарсан бол гаралтууд өдөрт хоёроороо гарч байгаа.

Уншигчдийн хүсэлтээр хуйларч буй луугаа шинэчиллээ.

Левиафан

Сурталчилгаа
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн

Ном 1 – Бөгж

Хуйларч буй луу [8] – Шидэт араатан – Хурдны луу!!


Газрыг чичирхийлүүлсэн үлэмж биет эцсийн эцэст өөрийгөө харууллаа.

Энэ аварга биетийг хараад Линлей бусад хүүхдүүд ихэд айлаа. Хиллман, Рожер, Лорригийн хариу үйлдэл маш хурдан байсан ба тэд хүүхдүүдийн өмнө хурдан гарч ирж зогслоо. Тэд энэ аварга биетийг анхааралтай ажсан байна.

“ Долдугаар зэрэглэлийн шидэт араатан. Хурдны луу*! (Velicodragon)” Хиллманы царай хувирч, Лорри Рожер хоёрын хөл хүчгүй болсон байлаа.

“Маш.. ма. то .. том!!!! Энэ үнэхээр домогт шидэт араатан гэжүү?” Линлей үнэхээр цочирдов.

Төрснөөсөө хойш Линлейгийн харж байсан хамгийн том амьтан бол Вушан тосгоноор дайран өнгөрөх дайны морьд л байлаа. Энэ том хүчирхэг морьд 1.8 метр өндөр байсан. Гэхдээ энэ үлэмж биетний хажууд зүгээр л нярай хүүхэд шиг харагдаж байлаа. Энэ ялгаа үнэхээр гайхам их байв.

Энэ араатан хоёр давхар байшинтай ижилхэн өндөр, хориос гучин метр урт байлаа.

Шидэт араатан – Хурдны луу!

Хурдны луугийн бүхий бие аварга, час улаан арьсан бүрхүүлээс бүрхэгдэж, арьсан бүрхүүл тус бүр хүйтэн, алтан өнгийн туяа цацруулж байлаа. Энэ арьс нь л дангаараа айдас хүргэм, цочирдуулам гайхалтай байлаа. Хурдны луугийн дөрвөн хөлийг бүрхсэн дөрвөн арьсны бүрхүүл бусдаасаа үнэхээр зузаан байлаа. Хоёр том хүн гараараа цуг арай хийн тэврэх боломжтой байлаа. Гал мэт улаан хурдны луугийн бүхэл бие хүйтэн хөндий мэдрэмж төрүүлэх ба үхэл мэт хав хар сарвуутай байлаа.

Хурдны луугийн урт арьсан бүрхүүл биеийн талыг эзлэх сүүлийг нь бүрхсэн байлаа. Сүүл нь яг л могой мэт газраар шилжинэ. Газар цохих бүрт маш хүчтэй Пад хийх дуу сонсогдоно.

“Гррр…”

Хоолойгоороо зөөлөн архирах үед, цагаан уур амнаас нь савсаж, хүхрийн гэмээр үнэр ханхална. Алмааз мэт нүднүүд нь дэнлүү мэт том байсан бөгөөд гайхалтай нь бас улаан өнгө агуулна. Хурдны луугийн толгой Линлей болон хүүхдүүдийн зүг чиглэлээ. Айж сандарсан хүүхдүүд хөдөлж чадахгүй хөшлөө.

“Чин, Чинн..” Хурдны луугийн амнаас хоёр аварга том хөрөө мэт шүднүүд гарч ирлээ. Шүд нь сувд мэт цагаан байсан бөгөөд түүнийг харсан хүний зүрх хүйтнээр бүрхэгдэнэ. Ямар хурц бэ? гэдэгтэй маргалдах хүн олдохгүй биз.

Линлейгийн зүрх зогссон мэт санагдлаа. Яг одоо бүх ертөнц чимээ аниргүй мэт болсон байв.

“Хэтэрхий аймшигтай. Энэ ертөнцөд үүнийг дийлэх зүйл гэж байна уу?” Линлей машид айж байлаа.

Шидэт араатныг харах төдийд л Линлейгийн хүч чадал юуч биш гэдгийг мэдлээ. Линлей аварга сүүлнийх нь ганц хөдөлгөөн Вушан тосгоны хамгийн бат бөх чулуун байшинг сүйрүүлнэ гэдгийг мэдэж байлаа.

“Энэ Вушан тосгон уу?” Гэнэтхэн хурдны луугийн дээрээс хүйтэн өнгөөр асуулаа.

Бүх айж сандарсан хүүхдүүд дээшээ харж гайхаш биширлээ. Аварга хурдны луугийн арьсан дээр, нууцлаг залуу чирнелэн ягаан өнгийн урт дээл өмссөн байсан ба хөлөө завилан сууж байв. Хурдны луугийн бие хэтэрхий том байсан ба ар нуруу нь маш том байлаа. Хүн зогсох, суух, тэр бүү хэл өнхөрч хэвтэхэд хүрэх том зай байв.

“Ноён шидтээн. Энэ үнэхээр Вушан тосгон. Танд туслаж болох зүйл байгаа болов уу? Ноён шидтээн?” Хиллманы хоолой гарч ирлээ.

Хиллманы хоолойг сонсоод бүгд амьсгаа авах шиг боллоо. Тэд хөшсөн айдсаасаа гарлаа. Одоо байгаа бүх хүн, Лорри Рожер хоёр ч гэсэн ямар ч авиа гаргахыг зүрхлэхгүй. Тэд бүгд Хиллманы ард зогсож хурдны луугийн аймшигтай дүр төрх бас нууцлаг чирнелен ягаан дээлтэй шидтэн уруу харж байлаа.

“Вушан тосгон. Би төөрөөгүй юм шиг байна.” Чирнелен ягаан залуу нам өнгөөр хэллээ.

Тэгээд нууцлаг чирнелен ягаан дээлтэй залуу өөр юм хэлсэнгүй. Линлей болон хүүхдүүд уруу хүйтнээр хараад хурдны луу үргэлжлүүлэн алхлаа. Түүний хоёр хамрын нүхнээс утаа суунаглана. Хурдны луу тосгон уруу явж байхыг хараад Хиллманы царай хувьсхийв.

“Бүгд эндээ үлдэцгээ.” Хиллман хэлсний дара атэр даруйдаа хурдны луугийн араас гүйлээ.

“Авга ах Лорри, энэ чинь юу бэ? Энэ шидэт араатан уу?” Линлей хамгийн түрүүнд асуув.

Лорри хоолойгоо засаад, нүдэнд дэх айснаа заслаа. Тэрээр толгой дохиод “Тиймээ, мөн. Гэхдээ энэ маш хүчирхэг нэгэн байна. Долдугаар зэрэглэлийн шидэт араатан. Хурдны луу!”

“Хурдны луу?”

Линлей энэ үгийг ой тоондоо сийллээ. Энэ үгийг тэр хэзээ ч мартахгүй боллоо.

Хурдны луугийн том бие, хатуу арьсан бүрхүүл, хурц сарвуу, бас хүчирхэг сүүл. Энэ бүхэн үнэхээр аймшигтай үзэмжтэй болгож байв. Линлей итгэж байв. Ганцхан хурдны луу бүхэл бүтэн Вушан тосгоныг хүйс тэмтрэнэ гэж.

“Хурдны луугийн хамгаалалт үнэхээр гайхалтай. Бас дайрах хүч нь бас аймшигтай. Нэмж хэлэхэд тэр сүйтгэх галын шид хэрэглэхдээ гарамгай!” Лорригийн зүрх хүүхдүүдэд тайлбарлаж байх үедээ айдсаар дүүрлээ. “Хэрэв аймшигтай шидэт араатан хурдны луутай адилхан шидэт араатантай таарвал бүхэл бүтэн салаа мянган цэргүүд арчигдана. Зургаа эсвэл долдугаар зэрэглэлийн шидтэнгүүд, дайчидтай биш л бол хурдны луугийн арьсыг сүлбэнэ гэж байхгүй.”

Линлейгийн зүрх чичирж байлаа.

Бүхэл бүтэн салаа мянган цэрэг арчигдана?

“Гэхдээ хамгийн аймшигтай зүйл нь энэ хурдны луу биш… энэ чирнелэн ягаан урт дээлтэй залуу.” Лорри хоёр удаа гүн амьсгалж хурдан цохилж буй зүрхээ тайвшрууллаа.

Түүний хажууд Рожер толгой мөн дохино. “Үнэн. Хурдны лууг эрхэндээ оруулахын тулд хурлдны лууг зарцаа болгох хүсэл төрүүлэх ёстой. Нэг ёсондоо.. Чирнелен ягаан урт дээлтэй залуу хурдны луугаас хамаагүй хүчтэй байх ёстой. Хувцсаар нь ажвал энэ хүн шидтэн байх учиртай.”

“Долдугаар зэрэглэлийн шидтэн. Эсвэл наймдугаар зэрэглэлийн шидтэн.!” Рожерийн атга чичирхээ болж чадахгүй байлаа. “Би хэзээ ч ийм чухал хүн манай гэрт ирнэ гэж төсөөлөөгүй.”

Линлей Рожер Лорри хоёрын зүрхэн дэх айдсийг мэдэрч байлаа.

Хурдны луу. Долдугаар зэрэглэлийн шидэт араатан. Бас хурдны луугаас хүчтэй нууцлаг, үл мэдэгдэх шидтэн. Энэ үймээнийг гаргахад хангалттай байлаа.

“Энэ шидтэн хурдны луугаас хүчтэй?” Линлей нэг л итгэж чадахгүй байв.

Хурдны луугийн том бие, хатуу арьс, хурц сарвуу, хүчирхэг сүүл.. хажууд нь шидтэн маш жижигхэн харагдаж байсан.

“Ааааар!”

Гэнэтхэн хүчтэй ууртай архираан Вушан тосгоны голоос гарч ирлээ.

“Чөтгөр алгад!” Лорри Рожер хоёр хөшлөө. Линлей бусад хүүхдүүд хүртэл санаа зовж эхэллээ. Энэ хурдны луугийн ууртай архираан Авга Хиллман, эсвэл тосгоноос үүдсэн үү? Хэн ч мэдэхгүй байв.

“Та бүгд, эндээ үлд” Лорри Рожер хоёр хэдийгээр айсан ч гэсэн тосгоны төв уруу гүйлээ.

Линлей шүдээ зуугаад. “Авга Хиллман!” Линлей авга Хиллмандаа санаа зовжээ. бас мэдээж Вушан тосгоны иргэдэд санаа зовж байлаа. Линлей бас тэр зүг уруу гүйн одлоо. Энэ мөчид Лорри рожер хоёр маш сандрангуй хурдны луугийн тухай бодож үймсэн байв. Тэр хоёр Линлей араас нь дагаж байгаа гэж гадарлахгүй байлаа.

Хэдэн мөчийн дараа тэд тосгоны голд ирлээ. Хиллман хол зогсож харж байлаа.

“Та нар яагаад ирвээ?” Хиллман хүнд өнгөөр хэллээ.

Харин Линлейг Лорри Рожер хоёрын араас дагаж ирсэнийг хараад тэрээр улам гунсхийнэ.

“Линлей энд хэтэрхий аюултай. Хурдан буц.” одоо л Рожер Лорри хоёр Линлейг анзаарлаа.

“Линлей, чи яагаад..” Лорри Рожер хоёр юу хэлэхээ мэдэхгүй байв.

“Авга Хиллман. Би буцахгүй ээ.” Линлей буцаж явахыг хүсэхгүй байлаа.

Хиллман толгой сэгсэрхээс өөр юу хийх билээ? Тэрээр Линлейг хэр зөрүүд гэдгийг мэднэ. Бас түүний бодлыг өөрчлөх ямар хэцүү гэдгийг ч мэднэ. “За яахав. Тэгвэл миний ард зогсож бай. Хол битгий яваарай. Чи миний хажууд зогсож байвал би чамайг хамгаалж чадна гэдэгтээ итгэж байна.”

“Авга Хиллман. Баярлалаа. Би ийшээ тийшээ гүйхгүй ээ.” Линлей машид хөөрч байв.

Энэ мөчид Хиллман хурдны луугаас зуу орчин метрийн зайд байлаа. Тэд тосгоны голд болох үйл явцийг харж байлаа. Хурдны луугийн урд бүлэг залуу хүмүүс харагдана. Дөрвөн залуу, гурван эмэгтэй.

 

Өмнөх хэсэг

2 comments on “Хуйларч буй луу [8]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.