Чөтгөр бурхдын домгууд [4]

Оройн мэндийг хүргэе. Чөтгөр бурхдын домгууд дөрөвдүгээр хэсгийг шинэчиллээ.

Левиафан.

Сурталчилгаа
3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Чөтгөр бурхдын домгууд [4]

Не Ли Сяо Нин Арь-ийн зүг харлаа. Тэрээр нарийнхан биетэй байсан бөгөөд өндөр өсний, нарийн цамц өмссөн байлаа. Түүний тас хар үс мөрний дагуу байлаа. Тэрээр гэрэлтэй цовоо нүдтэй, муруйсан хөмсөгтэй байсан ба түүний урт сормуус хүмүүсийг чочроож байлаа. Түүний гайхалтай цагаан арьс ягаан өнгө харуулах ба, зөөлхөн уруул нь яг л сарнайн дэлбээ мэт байлаа.

Гайхалтай өнгө тунамал үзэсгэлэнгээс гадна түүний зэрлэг үзэсгэлэн гоо хүйтэн хөндий илэрхийлэмжийг гаргаж өөр үзэмжийг нэмнэ.

Не Ли Сяо Нин Арь-ийг Далавчит Луугийн гэр бүлийн анхны хүүхэд гэдгээрээ санаж байна. Энэ нь долоон язгууртан айлын нэг байсан ба түүний сүнсний хүчний авьяас Е Зы Юнь-аас л муу байлаа. Яруу алдрын хот сүйрэхээс өмнө тэр аль хэдийн Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн болсон ба Е Зы Юнь-тэй хамт ижил үеийн ихрүүд гэж хочлогдох болсон.

Гурван үндсэн гэр бүлийн нэгтэй сайн харилцаатай болох үүднээс Далавчит Луу гэр бүлийнхэн Сяо Нин Арь-ийг Ариун гэр бүлтэй гэрлүүлэх шаардлагатай болсон. Тэрээр Шэнь Юэ-ийн ахтай гэрлэх болсон юм. Гэхдээ ахтай гэрлэхийг хүсээгүй тэрээр Гэгээн өвөг дээдсийн уулсын харанхуй чөтгөрийн уул уруу зугтаан хэзээ ч ирээгүй. Тэр эмэгтэй ийм увайгүй зүйлсийг тэвчиж чаддаггүй хүн байсан.

Не Ли Сяо Нин Арь-ийг өрөвдөж байлаа. Хэрэв боломж олдох бол Сяо Нин Арь-д туслахийг энэ амьдралдаа хүсч байлаа. Гэхдээ Сяо Нин Арь-д талтай эсэх гэж асуувал Не Ли ямар ч сэтгэлгүй гэж хариулна. Не Лигийн зүрхэнд зөвхөн Е Зы Юнь байдаг.

“Тулаан болон чөтгөрийн сүнстнүүдийн шалгалт ирэх хоёр сард болно. Би цөөхөн хэдэн нэг одтой хүрэл зэрэглэлийн чөтгөрийн сүнстнүүд гарч ирээсэй гэж хүсч байна. Би болон Гэрээн оддын сургууль та нараар бахархах болно.” Шэнь Сю хөхрөн инээв.

Хүрэл, Мөнгө, Алт, Хар алт, Домгийн зэрэглэл энэ зэрэглэлүүд нэг одоос таван од хүртэл хуваагддаг. Нэг одтой хүрэл зэрэглэл бол эхлэх гараа юм.

Хүний сүнсний хүч Зуу хүрсэн тохиолдолд тэднийг нэг одтой хүрэл зэрэглэлийн болсон гэж үзэж болно. Гэхдээ энэ гараанаас эхлэх туйлийн хэцүү байлаа. Тиймээс дийлэнхи хүмүүс чөтгөрийн сүнстэн, тулаанч болж чаддаггүй байна.

Шэнь Сю-ийн үгийг сонсоод ангийн сурагчид өөр хоорондоо шивнэлдэнэ. Нэг одтой хүрэл зэрэглэлийн тулаанч болохын тулд хүн зуун паунт чулууг өргө, гарийн чинээ зузаан модыг ганц цохилтоор хугалах ёстой. Энэ хүүхдүүдийн хувьд  хэтэрхий хүнд байлаа. Төрсөн цагаасаа маш олон тан уусан биш л бол энэ тун хэцүү байв. Чөтгөрийн сүнстэн болсноос хойш асар их хэмжээний сүнсний хүчийг хөгжүүлэх шаардлагаай болдог. Энэ тулаанч болохоос ч хэцүү юм.

Сүнсний тойронгууд долоон өнгөнд хуваагддаг. Улаан, Улбар шар, Шар, Ногоо, хөх шар, номин ногоон, болон ягаан. Жирийн хүн улаан сүнсний тойронтой. Тэдэнд чөтгөрийн сүнстэн болох бол бараг боломжгүй. Тэд ихэвчлэн зөвхөн тулаанч болдог. Харин улбар шар болон шар өнгийн сүнсний тойронтой бол сүнсээ хөгжүүлэхэд лүү тохиромжтой. Ногоон эсвэл хөх шар өнгийн сүнстэй бол гайхалтай авьяастайд тооцогддог байна.

Бүх хүүхдүүд Е Зы Юнь, Шэнь Юэ, Сяо Нин Арь уруу харж байлаа. Тэд тэдэнд удахгүй нэг одтой хүрэл зэрэглэл хүрэх болхоор атаархаж байлаа.

Нэг одтой хүрэл зэрэглэл болох бол тэд албан ёсоор тулаанчийн анги эсвэл чөтгөрийн сүнстний ангид орж болно. Тийм зүйл болвол тэд тэдэндтэй дахиж нэг ангид сууж чадахгүй.

Бусад хүүхдүүдийг харж байгааг мэдсэн Шэнь Юэ бахдам цээжээ тэнийлгэв. Ариун гэр бүлийн гишүүний хувьд төрсөн цагаасаа олон төрлийн тан ууж өссөн. Тэр аль хэдийн үеийнхаа давсан ба хоёр сарын дотор зуун сүнсний хүчтэй болно. Тэр хоёр сарын хугацааг хүлээх л үлдлээ.

Шэнь Юэ хажуудаа байгаа тансаг Е Зы Юнь-ийг харлаа. Зөвхөн тэр Е Зы Юнь-д тохирно. Не Ли бол юу ч биш. ! Тэр яаж эгчтэй нь нэг одтой хүрэл зэрэглэл уруу орно гэж мөрийдөж чадаж банйа? Үнэхээр бардам бас мулгуу юм! Не Ли хүрэл зэрэглэл уруу орох тийм энгийн гэж бодоо юу? Улаан сүнсний тойронтой хүн яаж ийм бардам хэлж чадаж байна? Ха!

Е Зы Юнь бас Сяо Нин Арь бие биеээ харлаа. Тэд хоёул гайхалтай угсаа гаралтай. Е Зы Юнь үргэлж Сяо Нин Арь-тай найз болохыг хүсдэг байсан. Гэхдээ Сяо Нин Арь өөрийг нь өрсөлдөгчөө гэж үздэг байсан. Сяо Нин Арь Е Зы Юнь-ийг өөрийнхөө зорилго болгож түүнээс илүү гарах гэж шаргуу хичээллэх болно.

Шэнь Сю Не Ли уруу шаргуу харж үзэн ядсан өнгөөр ” Нэг одтой хүрэл зэрэглэл хоёр сарын дотор хүрч чадах нэг хүнийг үнэхээр чадах эсэхийг харья!”

Хүний сүнсний тойрон болон биеийн нөхцөл байдал хүний хөгжих хурдыг тодорхойлдог. Харин Не Ли-ийн хувьд энгийн нөхцөлд гурваас таван жилд эхлэх цэгт очино. Нэг одтой хүрэл зэрэглэлийн тулаанч болсон ч чөтгөрийн сүнстэн болох нь зүгээр л мөрөөдөл байлаа.

Не Ли Шэнь Сю-ийн үгийг тоосонгүй.

“Хоёр сараа? Илүү гарах цаг байгаа л юм байна.” Не Ли амандаа бувтнаад хөнгөхөн инээмсэглэв.

” Харж л байгаарай, би нэг одтой хүрэл зэрэглэл хоёр сард болох болно.!”

Не Ли, Лү Пиао, Ду Зө нар хоорондоо ярьж байлаа.

“Не Ли, чи Е Зы Юнь-д талтай юу?” Лү Пиао асуулаа.

“Тийм!” Не Ли үнэнээр хэллээ.

Лү Пиао Не Ли-ийн нүд уруу ширтэж байснаа гүнзгий амьсгаа гаргаж “Е Зы Юнь үнэхээр үзэсгэлэнтэй юм. Ахыгаа бодоод би өөртэй чинь тэмцэхгүй. Гэхдээ дүүгийн хувьд өөрт чинь сануулья. Е Зы Юнь-ий угсаа гарал хэтэрхий дээд зиндаанийх. Бидний зэрэг хүрэхгүй зүйл.”

Хэдийгээр түүний гэр бүл арван хоёр бага язгуур угсаанийх гэсэн Е Зы Юнь-ий гарал угсаа хэтэрхий өндөрт байлаа.

“Та хоёр илүү бодитой зүйл ярьж болохгүй байна уу? Е Зы Юнь-ий сүнсний тойрон хөх шар өнгөтэй. Тэрээр гоц авьяастай бөгөөд удахгүй нэг одтой хүрэл зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн болно. Хоёр сарын дотор тэрээр албан ёсоор чөтгөрийн сүнстнүүдийн ангид орно гэдэгт итгэж байна. Чамайг санах эсэх чинь бүр асуудал шүү дээ.  Язгууртан айлын хүүхдүүдийн миний дургүй зүйл гэв тэд гэвэл охидын араас хэрхэн гүйхээ мэдэх хэрнээ яаж шаргуу ажиллахаа мэддэггүй” Дү Зэ хүйтнээр харлаа..

“Чи язгууртан хүүхдүүд охидуудын араас гүйхээс өөр юм мэдэхгүй гэж юу хэлнэ? Чи зүгээр хий юм ярьж байна. Би үргэлж шаргуу хичээллэдэг мэдүү? Хамгийн ихдээ би өдрийн талыг охидын тухай боддог!” Лү Пиао мөрөө хавчлаа.

“Тэнгэр минь гэж би ямар хүмүүстэй орооцолдчихвоо?” Ду Зө нүдээ тойруулан хэллээ.

Ду Зө-ийн авьяас муу биш. Тэр шар сүнсний тойронтой ба маш шаргуу бэлтгэл хийдэг. Нэмээд хэлэхэд тэрээр нууцлаг зүйлстэй хойно таарч тэрээр нэг одтой алтан чөтгөрийн сүнстэн болж чаддаг. Хожим хойно тэр гэр бүлээ удирдаж бага язгууртан болж чадна. Энэ бол гайхалтай амжилт.

Ду Зө үнэхээр шудрага үнэнч хүн байлаа. Гэхдээ тэрээр аливааг хэт хуучин аргааг үзэх хандлагатай. Ду Зө-тэй харьцуулвал Лү Пиао бол эрх залуу эзэн. Тэр улаан сүнстэй ч гэсэн тулалдах өндөр чадвартай. Хэрэв тэр шаргуу ажиллах юм бол түүний хөгжил үнэхээр гайхалтай өндөрт байна. Даанч тэр үнэхээр залхуу. Не Ли-ийн өнгөрсөн амьдралд тэр зөвхөн мөнгөн зэрэглэл хүрсэн ба Ду Зө-тэй харьцуулвал үнэхээр том зөрүүтэй.

Амьдрал гэж үнэхээр сонин. Хоёр тэс өөр хүмүүс ч гэсэн тэд өнгөрсөн амьдралдаа хүртэл ахан дүүс болцгоосон байна.

Лү Пиао Ду Зө-ийн маргалдахыг сонсоод тэрээр өмнөх амьдралдаа дургүйцдэг байсан байна. Харин одоо Не Ли-ийн зүрх баяр жаргалаар дүүрэн байлаа. Тэр ийм гайхалтай ахан дүүстэй хүн. Ямар гайхалтай юм бэ?

“Не Ли, би чамайг бууж өгөөсэй гэж хүсч байна. Чи харин бэлтгэлдээ анхаар” Ду Зө Не Ли-г чин сэтгэлээсээ ятгалаа. Хэрэв Не Ли тэр эмэгтэйд татагдах юм бол энэ үнэхээр гунигтай зүйл болно.

Өмнөх амьдралд Не Ли түүнийг хайрлахаас өөр аргаггүй байсан. Шэнь Юэ Е Зы Юнь-ий сүйг сонссоноос хойш тэр эмтэрсэн зүрхтэй болсон байсан. Гэхдээ хэрэв энэ амьдралдаа модны хэлтэрхий мэт хэрэггүй байвал тэр магадгүй амиа хорлох байх.

“Битгий санаа зов. Би юу хийхээ мэдэж байгаа ба гарцаагүй амжилт олно гэдэгээ мэдэж байна.” Не Ли итгэл дүүрэн байлаа.

Не Ли-ийн үгийг сонссон Ду Зө бас Лу Пиао хэсэг зуур хэлэг үггүй боллоо. Тэд Не Ли-ийн өөртөө итгэх итгэл хаанаас гарч ирж байгааг мэдэхгүй байлаа. Тэд Не Ли-ийн хариу үйлдлийг харснийхаа дараа түүнийг заавал амжилт олно гэдгийг мэдэж байлаа. Тэд Не Ли-ийн сэтгэл хөдлөлд автсан байлаа.

Ду Зө хэсэг зуур бодсоноо “За ойлголоо, чи юу хүссэнээ хйи. Бид чамайг үргэлж дэмжинэ!”

Хамт зогсож шийтгүүлсэн нь ахан дүүсийн хүчтэй холбоог бий болголоо.

“Ду Зө, Лү Пиао, би та хоёрыг хүчирхэг чөтгөрийн сүнстэн болгоно!” Не Ли хүчтэй хэллээ. Өмнөх амьдралд нь Ду Зө, Лү Пиао хоёр үхэл амьдралаа хамт хуваадаг. Тэд олон удаа түүний амьдралыг аварч байсан. Ийм учраас тэр Ду Зө Лү Пиао хоёрын мөрөөдлийг биелэхэд туслана.

“Мартаа. Би зөвхөн улаан сүнсний тойронтой. Гэр бүлийнхээ тангийн тусламжтай тулаанч болох бол асуудал биш. Харин чөтгөрийн сүнстэн болно гэдэг хэтэрхий хүнд шүү дээ!” Лү Пиао хойш суухыг эрмэлзэв.

“Тулаанч болох хэрэгцээ юу байна? Чи илүү өндөрт гарна, илүү хэцүү болно. Тулаанч чөтгөрийн сүнстэнтэй эн тэнцэхгүй. Жинхэнэ тулаанд Домгийн зэрэглэлийн тулаанч Алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэнтэй ч тэнцэхгүй. Чи чөтгөрийн сүнстэнгүүдийг хүчтэй гэдгийг мэдэх ёстой.” Ду Зө маргалдана. Тэрээр өөрийгөө чөтгөрийн сүнстэн болохыг хүсч байлаа. Хэрэв тэр аливаа зүйлийг хийхийг хүсч байвал тэр бүхнээ зориулах ёстой байв. Энэ бол түүний зарчим.

“Домгийн зэрэглэлийн тулаанч болох яах бэ? Би алтан зэрэглэлийн тулаанч болвол би сэтгэл ханалаа” Лу Пиао шулуухан хэллээ.

Ду Зө хэлэх ч үг олсонгүй. Энэ зорилгоггүй хүнд юу гэж хэлэх билээ?

“Чи улаан сүнсний тойронтой гэл үү? Тэгээд юу гэж би ч гэсэн улаан сүнсий тойронтой” Не Ли Лү Пиао уруу харан хэллээ.

Лү Пиао, Ду Зө хоёр гайхширлаа. Не Ли улаан сүнсний тойронтой хэрнээ хоёр сарын дотор нэг одтой хүрэл зэрэглэл хүрнэ гэж яаж итгэлтэй хэлэв. Тэр тусгай аргатай юм гэжүү?

“Не Ли чи ямар аргаар өөрийнхөө сүнсний хүчээ хүчирхэгжүүлж чөтгөрийн сүнстэн болох гэсэн бэ?” Ду Зө асуулаа. Тэр машид сонирхсон байв. Түүний мэдэхээр сүнсний хүчийг ихэсгэх дөт зам байхгүй байлаа.

“Зүгээр л намайг дага. Та хоёр шантрахгүй гэвэл та хоёр хүчирхэг чөтгөрийн мэргэжилтэнгүүд болж чадна”

“Шантрах аа? Хэзээ ч!” Ду Зө хүчирхэгээр хэллээ. Тэрээр хүчирхэг болж гэр бүлийнхээ хувь тавиланг өөрчлөнө. Ийм учраас тэр хэзээ ч шантрахгүй.

Хэрэв чөтгөрийн сүнстэн болж чадах юм бол.. Лү Пиао үнэхээр баяртай байв. Хэрэв тэр чөтгөрийн сүнстэн болж чадах бол аавдаа залхуу байна гэж зодуулахгүй байлаа. Лү Пиао залхуурах боломж байвал түүнийг алддаггүй хүн байлаа.

“Энэ хэцүү байх уу?” Лү Пиао амандаа бувтнав.

Ду Зө түүн уруу харлаа. Энэ залуу ч найдлагаггүй юм байна. Тэр амархан чөтгөрийн сүнстэн болхыг хүсж байна шүү дээ. Чөтгөрийн сүнстэн болох хэцүү биш өөр ямар байх билээ? Хэрэв тэр чөтгөрийн сүнстэн болж чадвал юу ч хийхэд бэлэн байв. Ямар ч хэцүү байсан!

“Энэ хэцүү бишээ.” Не Ли толгойгоо сэгсрэн хэллээ. Тэрээр үргэлжлүүлэн “Бид зүгээр л их мөнгөтэй болох хэрэгтэй”

“Хэрэв чи мөнгөтэй болох гэвэл энэ хэтэрхий амархан.” Лү Пиао өөрийнхөө амьсгаагаа гарган хэллээ. “Чамд хэд хэрэгтэй бэ? Надад их мөнгө байгаа. Би хоёр мянган чөтгөрийн  зоос цуглуулсан. Хэрэв би чөтгөрийн сүнстэн болж чадах бол бүгдийн өгсөн ч чадна.”

Хэрэв хоёр мянган зоосоор чөтгөрийн сүнстэн болвол энэ хэтэрхий амархан гайхалтай зүйл байв.

Не Ли Лү Пиао уруу харлаа. Лү Пиао үнэн хэрэгтээ хоёр мянган сүнсний зоосийг их мөнгө гэж боддог байх нь.

Не Ли юу ч хийхээ мэдэхгүй “Хоёр мянган чөтгөрийн зоосоор юу хийж чадах билээ? Мэдээж юу ч хийж чадахгүй. Энэ хангалтгүй байна. Чи хэдэн сая чөтгөрийн зоос, эсвэл хэдэн арван сая чөтгөрийн зоостой байх хэрэгтэй.!”

Арван сая чөтгөрийн зоос оо? Ду Зө Лү Пиао хоёр гүн амьсгаа авав. Нэг сая чөтгөрийн зоос. Энэ бага язгуур гэр бүлийн жилийн орлого байна шүү дээ. Тэд яаж ийм их мөнгө олж чадах билээ?


Өмнөх хэсэг

3 comments on “Чөтгөр бурхдын домгууд [4]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.