Хуйларч буй луу [7]

Шинэ долоо хоногын мэнд хүргэе.
Хуйларч буй луу долдугаар хэсэг. Одо л Хуйларч буй луу бөгжөө оллоо шүү дээ.

Ард түмээн. Тань минээ гоё сэтгэгдэл үлдээгээрэй.
Левиафан.

Advertisements
4 comments

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Ном 1 – Бөгж

Хэсэг 7 – Хуйларч буй луу бөгж  (хоёрдугаар хэсэг)

Тэр хар бөгж урагш өнхрөн хаалганы дэргэд уналаа.

Линлэй гурван алхам алхаж хаалганы хажууд ирээд гэнэт зогслоо. Учир нь тэр ямар нэг хатуу юм гишгэсэн мэт санагдлаа.

“Дөнгөж сая би бүх газраар хайхад нэг ч чулуу байгаагүй. Энэ хэдэн хэсэг болсон шүүгээнүүдээс унасан байх.” Сүйрсэн шүүгээнүүдийг бодхоор Линлэй уурлахаар өөр юм хийж чадахгүй байлаа. Тэрээр газар доор байгаа модны хэлтэрхий өшиглөнө.

Линлэйгийн бодлоор хэрэв энэ үнэхээр модны хэлтэрхий бол бяц гишгэхдэх байсан. Гэтэл үнэн хэрэг дээрээ…

“Хөөх, үнэхээр хатуу юмаа! Миний хөл доор юу байна?” Линлэй өөрийн хөлний дор байх биетийг маш хатуу гэдгийг мэдэрлээ. Тэрээр хажуу тийш болон харлаа.

Тэр гүн хар өнгөтэй бөгж шиг зүйл газар тогтуун хэвтэж байгааг харлаа. Маш их тоос шороо дарсан бөгөөд нүдэнд тусахааргүй байлаа.

“Өө, бөгж үү дээ?” Линлэйгийн нүд дээрэмчин мэт хурц боллоо. Тэрээр баяртай аргаггүй бөгжийг аваад. Тоос болсон цамцаараа хар бөгжийг үрлээ. Одоо л энэ бөгж ямар харагдаж байгааг мэдлээ.

Энэ мод болон чулуу мэт хоёулангаас бүрдсэн зүйл байлаа. Бөгжний их бие дээр нэг зүйл сийлээстэй байсан ба.

“Газрын өт үү дээ?” Линлэй сэжигтэй аргаггүй бөгжний сийлбэрийг харлаа.

Эхлээд хальт харахад газрын өт мэт сийлбэр харагдаж байв.

Линлэй дотроо инээгээд “Энэ бөгжин дээрх сийлсэн хүний чадвар үнэхээр муу юмаа. Би дундаж сийлбэрчин хүртэл энэ бөгжийг илүү үзэмжтэй болгож чадна гэдэгт итгэж байна.. Ээ халаг гэж, ямар хог бэ? Энэ хар бөгжинд алмааз эсвэл ямар нэгэн үнэт шидэт кристал байхгүй байлаа.”

Дийлэнхи бөгжнүүд алмааз эсвэл шидэт кристалуудтай байлаа.

Харамсалтай нь энэ бөгж мод бас чулуугаар хийсэн материалтай гэмээр байлаа. Үнэт чулуун ямар ч хэлтэрхий байхгүй байв. Ийм учраас энэ үнэд хүрэхгүй.

Гэхдээ ямар нэгэн учраас Линлэй энэ бөгжийг хармагцаа энэ бөгжинд дуртай болов. Учир нь маш удаан эрж хайсны дараа арын эдлэнгээс олсон ганц зүйл болхоор гэж Линлэй бодлоо.

“Хмм, энэ бөгж үнэхээр зузаан юм. Гулгаж оруулахгүй бол бөгжиндөө зүүх арга алга. Линлэй энэ бөгжөө торгоор оосорлоод хүзүүндээ зүүнэ ирээдүйд.” Линлэйгийн нүд сэргэв.

Намайн настай Линлэйгийн гар насанд хүрсэн хүнийхээс хамаагүй жижиг байлаа. Ийм учраас тэр бөгжөө гарандаа зүүх боломжгүй байв.

“Одоо энэ хар бөгжиндөө ямар нэр өгөх бэ? Газрын өт бөгж? Үгүй дээ, энэ үнэхээр аймшигтай сонсогдож байна.” Линлэй хэсэг зуур бодсоноо нүд нь сэргэж “Оллоо энэ бөгжийг ороосон зүйл бас луу байж болох нь байна. Тэгэхээр бөгжийг ороосон луу…. Тэгэхээр энэ бөгжийг “Хуйларч буй луу бөгж” гэж нэрлэе. Зүрхэндээ Линлэй энэ ороосон зүйлийг газрын өт гэж бодсон хэвээр ч тэр Хуйларч буй луу бөгж гэж нэрлэхээр боллоо.

“Хуйларч буй луу бөгж” Харанхуйд өргөөд Линлэй үнэхээр сэтгэл ханамжтай байлаа.

“Байзаарай, бэлтгэл бараг эхлэллээ!”

Линлэй гэнэтхэн өөрийнхөө тоос шороонд дарагдсан халтар хувцасаа харлаа. Яг л гуйлгачин шиг харагдаж байв. “Өө үгүй ээ..” Линлэй бодох цаггүй байв. Тэр маш хурдан угаалгын өрөө уруу гүйлээ.

Урсах усны чимээ сонсогдоно.

Линлэй усанд өөрийгөө дүрсэн байлаа. түүний арьс гэрэлтэй болон гэгээтэй. Мөн түүний булчингууд тодрон гарч ирэн зураасууд аль хэдийн бие дээр нь хөгжиж эхэлсэн байв. Энэ бол Линлэйгийн шаргуу бэлтгэлийн үр дүн юм. Урсах усны нөлөөллөөр хир маш хурдан ариллаа.

Сүүлчийн хором мөчөө ашиглан Линлэй өөрийгөө цэвэрлээд бэлтгэлийн хувцсаа өмслөө.

“Утас, утас..” Линлэй хурдхан Хуйларч буй луу бөгжөө зүүж болох зүйл хайж байлаа. Линлэй хуучин угаасан хувцас харлаа. Тэрээр хувцсаа уран утас болгон зүүлээ.

Энэ утас маш энгийн хэрнээ маш удаан элэгдэх сайн утас байлаа.

Хуйларч буй луу бөгжийг хурдан зүүн, зүүлт болгов.

“Би хоцорлоо. Энэ миний хоцорсон анхны удаа болох нь!” Линлэй яг л дүрэлзэн гал мэт гүйлээ. Гүйх явцдаа Хуйларч буй луу бөгжөө хувцсан дотроо хийлээ. Бөгжний хүйт цээжийг хайрахад тэрээр маш сэтгэл хангалуун байв.

Оройтсоныхоо төлөөс болгож хуйларч буй луу бгжтэй болсон байлаа.

Линлэй маш баяртай байлаа.

Гялбаа мэт Баручын эдлэнгээс Вушаны зүүн талд байх хоосон бэлтгэлийн талбайд хүрлээ. Энэ мөчид дийлэнхи эгэл ардууд гэртээ харьсан байлаа. Дийлэнхи ардууд Линлэйг хараад дийлэнхи нь түүнийг яагаад гүйж байгааг гадарлаж байв.

“Бага эзэн Линлэй, болгоомжтой, өөрийгөө битгий гэмтээгээрэй!”

“Хиллман багш үнэхээр хатуу. Бага эзэн Линлэй ширүүхэн шийтгүүлнэ гэхээс эмээж байна.”

…..

Баруч овгийн эгэл ардууддаа үзүүлэх энэрэнгүй зан эгэл ардыг Линлэйд дуртай, эелдэг болгоход хүргэсэн.

“Авга Хиллман намайг яаж шийтгэх бол?”Энэ талаар Линлэй одоо хүртэл бодож байлаа. Энэ мөчид хажуугийн авга эгч, авга ах нартай ярилцаж хүндэтгэл үзүүлэх ямар ч цаггүй болсон байв. Богино хугацаанд Линлэй Вушаны бэлтгэлийн талбайд хүрч ирлээ.

Энэ үед бүх хүүхдүүд гурван хэсэг болон жагссан байлаа. Хиллман ярина. Линлэйгийн хөлний алхааг сонсоод Хиллман Линлзй уруу маш ширүүнээр харна.

Линлэй сургуулилалтийн салаа уруу гүйлж байлаа. Өөрийнхөө байраа эзлээд Хиллманы тушаалыг сандрангуй хүлээж байлаа.

“Өнөөдрийн дасгалаа өнөөдөр хоёр дахин хийнэ. Буцаад багтаа ор!” Хиллман тогтуунаар хэлллээ.

“Мэдлээ эрхэмээ” Линлэй өөрийнхөө толгойгоо өндөрт өргөж, тод өнгөөр хариуллаа.

Ойр хавийн хүүхдүүд юу ч хэлж чадахгүй байлаа. Амандаа ус балгасан мэт зогсож байв. Тэр дөндөж хэсэгхэн хугацаанд хоцорсон ч дасгалаа хоёр давтан хийхээр боллоо. Линлэй магадгүй өнөөдөр харьж оройн хоолоо идэх завгүй байх нь дээ.

Линлэй өөрийн байрандаа орж байх үед гэнэт…

Пад! Бүх газар бага зэрэг чичирхийлж. Яг л үлэмж биетэн газар дээр алхаж байгаа мэт санагдах боллоо. Алхам тутамд газар чичирхийлнэ.

“Зүүн. Энэ зүүнээс ирж байна.” Линлэй аль зүгээс ирж байгааг тэр даруй мэдлээ.

Ганц Линлэй биш. Хиллман Рожер Лрри бүгд зүүн зүгт харж санаа зовинонгуй харна. Чичирхийлэл улам хүчирхэгжиж, улам тод болж байлаа. Бүх хүүхдүүд газрын чичирхийллээр одоо үлэмж биетэн өөрсдийнх зүг чиглэж ирж байгааг мэдэрч байлаа.

Бүх аянга мэт хөлний алхалтууд маш хүчтэй чичирхийлэлт үүсгэж, Линлэйгийн зүрхийг доргиож байлаа.

Ямар үлэмж биетэн үүнийг хийж байна?

Линлэй нүдээрээ томоор зүүн зүг уруу ширтэж байв…

 


Өмнөх хэсэг

 Дараагийн хэсэг

4 comments on “Хуйларч буй луу [7]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s