Хуйларч буй луу [6]

Энэ зохиолын үнэхээр хамгийн гайхалтай хэсэг эхэлж байна.

Миний амьдралдаа уншсан хамгийн урт олон жилийн бөгөөд, хамгийн сонирхолтой зохиолоо орчуулж байгаадаа баяртай байна.

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Нэгдүгээр ном – Бөгж

Хэсэг 6 – Хуйларч буй луу бөгж (нэгдүгээр хэсэг)

Мандах нарны дор сарнай дэлбээн үүлс тэнгэрийн талыг халхалж, улаан туяагаа дэлхийд цацруулна.

“Өвөг дээдсийн танхимыг цэвэрлэх ч үнэхээр амархан юм”

Өвөг дээдсийн танхимаас гараад Линлэй хэтэрхий их бэлдсэн байснаа ойлголоо. Тэр бүхэл бүтэн нэг цаг энэ ажлын хийнэ гэж бодож байсан ч арван тавхан минутанд цэвэрлээд амжив.

Юлан тивд бүх жил арван хоёр сар, бүх сар гучин хоног, харин хоног бүр хорин дөрвөн цагтай ба бүх цаг жаран минуттай байв. Дийлэнх язгууртан айлууд өвөөгийн цагтай адил цагтай байсан бөгөөд цагыг яг нарийн хэлж чаддаг байв. Харин үнэхээрийн баян, эрх мэдэлтэй хүмүүсийн зарим нь бугуйндаа цаг зүүдэг байв.

“Өвөг дээдсийн танхимыг сар бүр цэвэрлэнэ. Шулуухан хэлэхэд ганцхан сарын хугацаанд өвөг дээдсийн танхим тийм ч тоос буртагтай болохгүй. Би зүгээр л арчаад л болчихно. Одоо бэлтгэл эхлэхэд хагас үлдсэн байна. Юу хийдэг юм билээ?” Уйдсан Линлэй эргэн тойрноо ажлаа.

Эртний Баруч овгийн эдлэн таван мянган жилийн түүхтэй.

Урд талын эдлэнгийн газрыг өдөр бүр цэвэрлэдэг. Харин өвөг дээдсийн танхимаас гадна хойд талын өрөөнүүд харанхуй бас илүү том байдаг. Тэр өрөөнүүд бүгд тоосонд дарагдаж, зарим нь хүртэл цуурсан байдаг.  Зэрлэг өвс шалнаас ургаж, зарим хана дагаж ургасан байдаг.

“Хөөөөе…” уужим талбайг хараад Линлэйгийн нүд сэргэв. “Арын эдлэнгийн маш олон газрын сүүлийн зуун жил хараагүй. Өнгөрсөн үеийн үнэт эд зүйлс биш байгаа?”

Энэ талаар бодхоор Линлэйгийн зүрх хурдан цохилно.

“Хэрэв би үнэтэй зүйл олоод аавд өгвөл аав баярлах нь гарцаагүй.” Линлэй гүнзгий амьсгаа аваад өвөг дээдсийн танхимын хажуугийн өрөөнд оров. алхам алхамаар тэр гартаа байгаа модон саваагаа барин урагшилна. Модон саваагаараа аалзны торыг унагаан маш нарийн орчноо ажлаа.

Өрөөнд ормогц Линлэйд маш муухай ялзарсан үнэр анхилна. Булан бүрт аалзны шүлс харагдаж, торон дээгүүр аалзнүүд гүйлдэнэ.

Олон аалз гоё хөшиг болон чимэглэл дээгүүр алхана. Нарийн харвал эдгээр хөшигнүүд маш эртнийх болох нь мэдэгдэнэ. Харамсалтай нь эдгээр хөшигнүүд хүн итгэмээргүй болтлоо урагдаж, хөшиг гэмээр хоорондоо багахан холбоотой байлаа.

“Хэрэв энэ хөшигнүүд сүйтгэгдээгүй бол үнэд хүрэх байсан даа” Линлэй өөрийн эрхгүй толгой сэгсрэв. Тэрээр өрөөг ажиж дахин эхэллээ. Саваагаараа аалзны шүлсийг хажуу тийш болгон анхааралтай эрж, хайна.

Шалан дээр, хана дээр нууц хаалга байгаа эсэхийг шалгаж хайна.

“Миний уншсан номон дотор нууц өрөө, нууц хөшүүрэг байх нь нийтлэг. “Линлэй ханануудыг анхааралтай тогшиж, гарах дуу чимээг сонсож байлаа.

Эртний өрөөнд үнэт эрдэнэ олон ажилдаа үнэхээр дуртай байлаа. Гэхдээ тэрээр нэг зүйлийг мартжээ. Хэрэв түүний аав, өвөө түүний өндөр өвөө,  Баруч овгийн өвгүүд энэ талаар бас бодоогүй гэжүү?

Баруч овгийн өвөг дээдэс энэ өрөөг сайхан цэвэрлэсэн байжээ.

Линлэй наймхан настай бөгөөд сайн хичээл орсны үр дунд бусдаасаа арай ухаантай ч том хүн шиг сэтгэх болоогүй байлаа. Ерөнхийдөө амьдралыг үнэхээр уужуу ухаанаар хандаж чадахгүй байлаа.

“Энэ өрөөнд юу ч алга. Дараагийн өрөө…” Линлэй эхний өрөөнөөс гарч дараагийн өрөөнд орлоо.

Арын эдлэнд олон өрөө байлаа. Эцсийн эцэст урд эдлэн нийт эдлэнгийн зөвхөн гуравны нэгийг эзлэдэг шүү дээ. Арын эдлэн үүнээс ч том байлаа. Линлэй бүхэл талбайг самнахын тулд бүх эл өдөр хэрэгтэй болно.

“Бүх чимэглэл нь эвдэрсэн юм. Үнэд хүрчихмээр юу ч алга.”

Линлэй дахиад хоосон нэг өрөөнөөс гарлаа.

Тэрээр тэнгэр уруу ширтлээ.

“Өө бараг л дасгалийн цаг болчихож. Би дахиад энд хамгийн удаандаа арван таван минут байна.” Линлэй толгойгоо эргүүлэн маш том өрөө уруу ширтлээ. “Би зүгээр энэ өрөөнөөс л хайна. Энэ том өрөө сүүлийх болог. Хэрэв би дараагийн арван таван минутанд юм олохгүй бол явж бэлтгэл сургуулилтаа хийнэ.”

Шийдвэрээ гаргаад Линлэй том өрөө уруу гүйж орлоо.

Энэ хуучин өрөө урд эдлэнд байх их танхимаас хамаагүй том байлаа. Орсоныхоо дараа. “Зуун жилийн өмнө энэ Баруч овгийн зоогийн танхим байсан гэдэгт мөрий тавихад бэлэн байна.” Гайхалтай тавилгуудаас харахад энэ зочны өрөө гэдэгт итгэлтэй байлаа.

“Шалаар эхлээд хайя.”

Урьдийх шиг Линлэй газар бөхийж, нүдээ бүлтийлгэн бүхий л газрыг сайтар харлаа. Юу ч сонирхолтой биш учир саваагаараа хоёр удаа хатгана. Хэрэв чулуугаар хийсэн бол орхино. Бэлтгэл эхлэхэд удаан хугацаа үлдээгүй учир тэрээр улам хурдлана.

“За одоо хана хөшгийг шалгах үлдлээ. Өөе. Сүүлийн найдвар.” Линлэй эргэн тойрноо харлаа. “ Өвөг дээдэс минь надад ганц хоёр зүйл олоход туслаач. Жижигхэн байсан ч болно.”

Линлэй нарийн ханыг шалгалаа. Тэр бүү хэл урагдсан хэсгээр Линлэй харлаа.

Хуучин хана дотор илжирсэн хуучин модон шүүгээнүүд байлаа. Бүх шүүгээг татвал бүгд хоосон байна. Харин дотор байх ганц зүйл юу бэ? гэжүү. Тоос шороо.

“Ээ халаг гэж!”

Сүүлийн шүүгээгээ татаад Линлэй сэтгэлээр бага зэрэг унав.

“Энэ бүх хугацаанд Линлэй үнэтэй юу ч олсонгүй. Өөрийгөө тоосонд л дарах шив дээ.” Линлэй өөрийгөө харвал үнэхээр бохир болсон байлаа. Линлэй ихэд урам хугарсан байв.

Линлэй өрөөг дахин нэг удаа харлаа.

“Хмм. Би явлаа” Линлэй хэдэн цаг юм хайсан уураа ойрын шүүгээ уруу хатгаж гаргана.

“Пад!” Хатуу юм шүүгээний цаана байна.

Шүүгээ маш эртнийх байлаа. Зуу зуун жилийн дараа үнэхээр ямар ч зүйл тэсвэрлэх боломжгүй байв. Хүчтэй хатгасны эцэст хавирах чимээ сонсогдоно.

Энэ чимээг сонсоод Линлэй түгшүүртэйгээр. “Өө яанаа энэ унах нээ.” Бусад өрөөг самнаж байхдаа Линлэй бусад тавилгыг сүйтгэсэн байсан. Одоо тэрээр машид туршлагатай болсон байлаа.

Линлэй бушуухан хажуу тийшээ бултана.

Эцэст нь Линлэйгээс хоёр дахин том шүүгээ нуран уналаа. Тас хийсэн дуугаар шүүгээ шалан дээр унаж долоогоос найман хэсэг болсон байв. Энэ бүх өрөөг тоос дарлаа. Тоосон дунд харин харагдахгүй байсан…

Шүүгээ олон хэсэг болсноос болоод харагдахгүй байсан модон шүүгээн доторх хар бөгж газар уналаа.

“Пүү, палалал” Линлэй хоёр үг урсган тоосноос дайжив.

“Ямар азгүй юм бэ. Миний бүх бие тоосонд дарагдсан байна. Дасгал одоо эхэлж байгаа даа. Би хурдан шүршүүрт орж шинэ хувцас өмсье!” Гараа өргөөд Линлэй хаалгыг түлхээд өрөөнөөс гарлаа.

 


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

1 comments on “Хуйларч буй луу [6]”

  1. Уншиж байгаа шүү… хүлээж байгаа дараа дараагийнхийг нь. Энэ хэр урт ном бэ? хэдэн бүлэг хэдэн хэсэгтэй вэ?

    Like

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s