Чөтгөр бурхдын домгууд [3]

Хорин найман хэмтэй Улаанбаатар хотоос шинэ зохиолын хэсэгтэй мэндчилж байна.
Канад, Орос, Япон, Солонгос, Турк улсаас уншиж байгаа гадаадад суугаа уншигчиддаа мэнд дэвшүүлье.

Левиафан

Сурталчилгаа
4 comments

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Чөтгөр бурхдын домгууд [3] – Шийтгүүлж зогссон нь

Не Ли-ийн хэлснийг сонсоод эгэл гаралтай сурагчидын нүд сэргэв. Тэд бүгд Ноён Е Мо-ийн тухай түүхийг мэднэ. Хүчтэй нөлөөтэй болохыг хүссэн хүмүүсийн гайхалтай нэгэн шүтээн тэр байлаа. Шэнь Сю-ийн хэлсэн зүйлс хэтэрхий хатуу гэдгийг тооцохгүй гэвэл сурагчид үнэн хэрэгтээ ихэд сэтгэлээр унасан байв.

“Чи…, Зуун жилд Ноён Е Мо бол Яруу алдрын хотын оргилд зөвхөн өөрийн хүчээрээ гарч ирсэн ганц хүн.” Шэнь Сю ихэмсэг царай гаргана. Тэрээр хурдхан хариу сонсох гэж чимээгүй болно.

“Гэхдээ багш үүнийг боломжгүй гэж хэлээгүй билүү? Та өөрийгөө яагаад ингэж их дөвийлгөдөг юм бэ?” Не Ли хүйтнээр асуулаа. “Ноён Е Мо бол маш тодорхой жишээ. Язгууртан байна уу, эгэл ард байна уу, ирээдүйн боломжууд нь хязгааргүй. Юу ч хэцүү биш. Хүн өөрөө зориглох л хүсэлтэй бол шүү дээ.”

Шэнь Сю бараг л тэсэрлээ. Энэ залуу үнэхээр увайгүй юмаа. Өөрийн нь үгний алдаа дээр ажиллаад үргэлжлүүлэн дайрч байна шүү. Ахмад хүмүүст ямар ч хүндлэлгүй юм! Тэрээр Не Ли уруу муухайгаар нэг харлаа. Не Ли олон хүмүүсийн өмнө түүнийг илт элэг барьлаа шүү дээ. Шэнь Сю дахиж ирээдүйд Не Лид сайнаар хандахгүй.

Холгүйхэн Ду Зө Не Ли уруу харж байв. Түүний нүд талархсан сэтгэлээр дүүрэн байлаа. Не Ли язгууртан хэдий ч Шэнь Сю багшийн эсрэг жирийн ардыг өмөөрсөн. Энэ түүнд машид нөлөөлөв. Өсвөр насны хүүхдийн зүрх маш тогтворгүй бөгөөд тэрээр Не Ли-г аль хэдийн өөрийн найз гэж үзсэн.

Шэнь Сю хүйтнээр инээгээд “Том амтаа, чи энэ байдлаар хатуу үнэнийг өөрчилж чадна гэж бодож банйа уу? Чи зөвхөн Ноён Е Мо-ийн тухай ярьлаа. Гэхдээ чи хэдэн хүн бүтэлгүйтснийг мэдэхүү? Чөтгөрийн сүнстэн болох ч яахав. Тулаанч болно гэдэг өөрөө хэцүү зүйл. Не Ли гэлүү? Чи бага язгуур угсааний хүн байж болно. Чи хэзээ ярьж, ярьж болохгүйгээ мэдэхгүйгээс хойш би чамайг ямар ур чадвартайг чинь харья”

Шэнь Сю толгойгоо доошлуулж гартаа байгаа журналаа харлаа. Агуулгыг хальж харж байхад “Не Ли : Улаан сүнсний тойрон, одоогийн сүнсний хүч 5, чадал 21. Энэ чадвараараа чи бүх амьдралдаа хүрэл зэрэглэлийн тулаанч л болж чадна. Чөтгөрийн сүнстэн болно гэдэг боломжгүй. Чи зарим жирийн ардаас ч дор юм. Чамайг ингэж ярьж байгаад чинь гайхах зүйл алга. Чи өөрийнхөө сул талаа нуухыг хүссэн байх нь!”

Сүнсний тойргууд өөр өөр өнгөөр хоорондоо ялгаатай: улаан, улбар шар, шар, ногоон, хөх шар, яагаан болон номин ногоон. Долоон өнгөнөөс улаан хамгийн муу бөгөөд хамгийн сулд тооцогддог. Жирийн хүмүүс шар эсвэл улбар шар өнгөтэй байдаг. Харин ногоон юмуу хөх шар өнгийн сүнсний тойронтой бол гоц авьяастай. Харин номин ногоон ягаан хоёр өнгийн сүнсний тойрон зөвхөн домогт гардаг.

Шэнь Сю-ийн хэлсэн үгийг сонсоод зарим жирийн ардын хүүхдүүд Не Ли-г өрөвдөж байлаа. Язгуур угсааний хүний хувьд Не Ли-ийн чадвар хамгийн мууд тооцогдоно.Тэд түүнийг амьдралдаа амжилт олно гэдэг маш хэцүү гэдгээс айж байв.

Е Зы Юнь Не Ли уруу хараад зөөлхнөөс санаа алдсанаа. Хэдийгээр Не Ли-ийн тухай бодол тийм таатай биш ч гэсэн түүний ийм муу чадвартайг мэдээд түүнийг өрөвдөв.

Е Зы Юнь-ий хажууд сууж байсан Шэнь Юэ-ийн уруул харин муруйж инээмсэглэв. Хэрэв тэр Не Ли-г ийм муу чадвартайг мэдсэн бол тэр хэзээ ч Не Ли-г аюул гэж харахгүй байсан. Харин Не Ли ийм муу чадвараараа юу ч биш. Тэр Яруу алдрийн хамгийн доод зиндаанд амьдрана. Харин Шэнь Юэ гурван үндсэн гэр бүлийн нэгээс гаралтай. Ариун гэр бүлийн шууд залгамжлагчийн хувьд Не Ли өөртэй нь яаж өрсөлдөх билээ.

Хэрэв Е Зы Юнь-ий төлөө биш байсан бол тэр ийм хогийн ангид Не Ли-тэй цуг суухгүй байх байсан.

Шэнь Сю ууртайгаар үргэлжлүүлж “Ийм авьяасаар чи гэр бүлээсээ ч ямар ч анхаарал авч чадахгүй. Тэгсэн хэрнээ чи ахмад хүмүүст ийм бүдүүлэг хүндлэлгүй хандана гэнээ?”

Шэнь Сю-ийн үгс Не Ли-г өнгөрснийг бодоход хүргэлээ. Яруу алдрын хот сүйрэхээс өмнө Не Ли үнэхээр сул дорой байлаа. Шэнь Сю-ийн хэлснээр тэр гурван одтой хүрэл зэрэглэлд байгаад цааш хөгжих боломжгүй байв. Түүнд гэр бүлээс нь ч, сургуулиас нь ч анхаарал тавихгүй байв. Яг л тоосонцор мэт өөрийгөө мэдэрдэг байв.

Хэрэв Не Ли Е Зы Юнь-ийг амиа үл хайрлан авраагүй бол ийм дарь эхийн таалалд нийцэхгүй байсан биз. Е Зы Юнь аль хэдийн нэг одтой алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн тэр үед байсан. Тэр хоёрын зай яг л тэнгэр газар шиг байсан. Төгсгөлд нь Не Ли Е Зы Юнь-ий хажууд  ч тулалдах чадваргүй байж билээ. Тэр Е Зы Юнь-ийг араатанд алуулж элсэн цөлийн нэг хэсэг болохыг харахаас өөр юу ч хийж чадаагүй.

Энэ Не Ли-ийн зүрхэнд орсон өргөс мэт үргэлж байсаар ирсэн.

Харин тэр цэвэр азаар төгсгөлгүй цөлөөс амьд гарч нууцлаг олон зүйлстэй учирч “сүнсний авьяас” сайжирч болдогийг мэдсэн.

Хэрэв Не Ли-ийн өмнөх амьдрал байсан бол багшаасаа шүүмжлүүлэхэд дургүйцэхгүй. Харин одоо бол өөр. Тэр хэзээ нэгэн өдөр өөрийг нь юман чинээ бодоогүй хүмүүсийг төсөөлж чадахгүй өндөрлөгт хүрснээ мэдрүүлэх болно. Тэр эргэж ирсэн юм чинь бурхад эсвэл Буддаг алах хүртэл түүний замыг хааж чадахгүй.

Шэнь Сю багшаар дооглуулсан хэдий ч Не Ли-д ямар ч ичсэн байхгүй байгаад бүгд гайхаж байв. Не Ли нухацтай Шэнь Сю уруу хараад ” Шэнь Сю багш. Та хүний ирээдүйг хүний сүнсний тойрон шийддэг гэж боддог юм байна тиймүү? Tаны зан авираар бол та чадвартайг хамгаалж, чадваргүйг доромжлох юм байна. Тэгсэн ч та зарчим ярьж байна. Өөрөө өөрийнхөө үзэн ядмаар энэ зан авираа л та нуухыг оролдож байгаа юм бишүү?”

Не Ли-ийн үгийг сонсоод Шэн Сю-ийн бүхэл бие уур хилэнгээр дүүрнэ. Хэзээ ч ийм сурагчтай таарна гэж бодоогүй. Үнэндээ өөрийг нь машид эсэргүүцэж байна. Не Ли-ийн үгс түүний зүрхэнд нуугдах нуугдмал бодлуудийг цохиж өөрийг нь уурлууллаа. Өөрийн эрхгүй харааж “Амаа хамхи! Чи багшийгаа муулдаг өөрийгөө хэн гэж бодож байна?”

Не Ли-ийн уруул багахан инээмсэглэсэн хэвээрээ байв.

“Би тань шиг багштайдаа ичиж байна. Энэ ангид таны төсөөллийг давж гарах олон эгэл ардын хүүхдүүд байгаа гэж бодож байна. Таны итгэж ч чадахгүй амжилтанд тэд хүрэх болно. Тэдэнд тэвчээртэйгээр туслаж дэмжихийн оронд та хатуу үгсээрээ тэдний зүрхэнд дайрч өөртөө итгэх итгэлийг үгүй хийж байна! Та багш болох эрхгүй!  Миний чадвар сул байж болно, тэгээд юу гэж? Нэг өдөр би Ноён Е Мо шиг домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн болоод Яруу алдрын хотын хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйтэй гэрлэх болно.!”

Ярьж байх үедээ Не Ли хол суух Е Зы Юнь уруу харж байв. Түүний нүд үнэхээрийн өөртөө итгэх итгэлээр дүүрэн байв.

Не Ли өөр лүү нь харж байхыг мэдээд өөрийн мэдэлгүй зүрхээ хурдан цохилохыг Е Зы Юнь мэдэрлээ. Түүний хацар улайж хэзээ ч ингэж хэлнэ гэж бодоогүй Не Ли-г үнэндээ ийм зүрх зоригтой байна гэж төсөөлөөгүй. Не Ли-ийн харцтай тулгарснаар тэр түүний үгийн цаад утгыг мэдлээ. Харин гол нь түүний зүрхэнд Не Ли-г гэсэн сэтгэл байхгүй. Не Ли-ийн үгийг сонсоод тэрээр үгээр хэлэмгүй сонин мэдрэмж авлаа.

Е Зы Юнь-ий хариу үйлдэлд Шэнь Юэ-ийн царай улайв. Тэрээр Не Ли-тэй адил доод зиндааны хүн биш ч гэсэн түүнээс дахиад аюул мэдрэв.

“Хахахаха! Миний сонсож байсан хамгийн тэнэг онигоо байна. Улаан сүнсий тойронтой хүн Домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн болохыг хүснэ гэнээ. Ноён Е Мо залуу байхдаа хүртэл гайхалтай авьяастай гэдэг нь мэдэгдэж байсан. Тэр хөх шар өнгийн сүнсний тойронтой байсан! Чи амжилт зөвхөн аз гэж бодож байна уу? Тэнэг юм.!” Шэн Жиү өршөөлгүй түүнийг өдөж “Ухаалаг амтай байснаас шаргуу суралцвал яасан юм?”

Не Ли-ийн дараачийн үгс илүү хүчтэй байлаа.

“Зүрх чинь жигшилээр дүүрэн байгааг мэдэж байна. Гэхдээ өөрийн чинь амийг би хатуу үнэнээр нэг өдөр таглах болно. Хүний уг гарал хүний амжилтыг тодорхойлдогүй. Бид сул хүнээр хүчтэйг ялж, тэнгэрийг давж гардаг. Бид тулаанчид аль хэдийн тэнгэрийн эсрэг замналаар явж байна.”

Не Ли-ийн хэлж буй үгс аль хэдийн ангид сууж байх сурагчидын цусыг хөөргөж байв. Сургуулилалт хийнэ гэдэг тэнгэрийн замналын эсрэг явна гэсэн үг. Хэрэв хүн тэнгэрийн эсрэг яваагүй бол яаж сургуулилт хийнэ гэж хэлэх билээ?

Не Ли үгээ хүчтэй өргөж, ” Тулааны зүрхгүй бол, нятаршгүй зүрх зориггүй бол гоц авьяастай байгаад хэрэггүй. Нэгэнт Не Ли  би энэ ертөнцөд төрснөөс хойш боломжгүйг сорих болно.Шэнь Сю багш надтай мөрийцвөл яасан юм бэ?”

Хэдийгээр олон хүнд даваатай Не Ли өмнөх амьдралдаа тулгарч байсан хэдий ч тэр хэзээ ч бууж өгөөгүй. Тэнгэр түүнд нэгэнд дахиж амилах боломж өгсөн юм чинь тэр энэ боломжоо төсөөлшгүй хурдаар дээш авирахад ашиглана.

“Ямар мөрий?” Шэнь Сю хүйтнээр инээв.

“Бид хоёр сарын дараа болох шалгалтаар мөрийцнө. Тэр үед би Хүрэл зэрэглэл хүрнэ. Хэрэв би бүтэлгүйтвэл энэ сургуулиас би гарна. Харин би Хүрэл зэрэглэл хүрвэл та сургуулиас гарна. Ямар байна даа?” Не Ли нүд салгалгүй Шэнь Сю-д хэллээ.

Не Ли-ийн юу хэлэхийг сонсоод алмайрлаа. Тэд бүгд Не Ли-г энэ мөрийг Шэнь Сю багшид тавьсанд гайхав. Тэд Не Ли-г ялаасай гэж хүсч байгаа ч тэр ялах ямар ч боломжгүй байв.

“Хахаха. Чи үнэхээр хүрэл зэрэглэлийн тулаанчид хоёрхон сарын дотор болно гэж итгээ юу? Чи өөрийгөө 5 аас 100 сүнсний хүчтэй болно гэж бодож байна уу?” Шэнь Сю-ийн царай гайхшралаар дүүрэн байв. Не Ли галзуураа юу?

“Би зөвхөн ганц асуулт асуусан. Тийм үү? Үгүй юу? Не Ли Шэнь Сю-ийн сая хэлснийг үл ойшоолоо.

“Хэрэв энэ нөхцөл нь юм бол яагаад үгүй гэж? Би чам шиг өөрөөрөө бардсан нусгай жаал амжилт олохгүй гэж итгэж байна. Чи өөрийгөө хэн уруу архирч байна гэж бодоов?” Шэнь Сю ууртай инээв.” Шэнь Сю ууртай инээв. “Багшдаа гаргасан энэ бүдүүлэг зан авираас чи дараагийн хоёр сар ангийн хойно чи зогсоод хичээлээ сонсох болно!”

Шэнь Сю бодлогоггүй гэдгээрээ алдартай.Не Ли зогсолтгүй Шэнь Сю уруу харж байв. Ангийн хойно зогссон ч яавал гэж. Не Ли-ийн хувьд энэ шийтгэл хэтэрхий энгийн зүйл.

“Нэгэнт Шэнь Сю багш мөрийг зөвшөөрсөн учир дараа битгий харамсаарай.” Не Ли ангийн хойно явж байхдаа хэллээ.

“Би харамсах аа? Энэ чинь ямар онигоо бэ? Дараа над дээр харин уйлж битгий ирээрэй!” Шэнь Сю хөхрөв.

Не Ли хойно зогсохыг хараад зарим язгууртнууд дооглонгуй хоорондоо шивнэлдэв.

“Ирээдүйн домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн хойно шийтгүүлж зогсч байна!”

“Цү цү, тэр сургуулиас гарахаасаа айж байгаа юм байна?”

“Чи дөнгөж саяхан өөртөө ямар бардам байлаа даа?”

“Хоёр сард 5-аас 100 хүртэл сүнсний хүчээ ихэсгэнэ гэнээ. Тэр өөрийгөө юу гэж бодсон юм бол? Ноён Е Мо залуу байхдаа хүртэл ийм хурдтай өөрийгөө хөгжүүлээгүй.”

Не Ли өөртөө бардам байлаа гээд яадаг юм? Шэнь Сю эрх мэдлийг ангид авсан байгаагаас хойш. Тэрээр Не Ли-ийн юу гэж ярьсанд их юм бодохгүй. Хоёр сарын дотор 5-аас 100 хүртэл сүнсний хүчээ ихэсгэнэ гэдэг Шэнь Сю-ийн хувьд бол зүгээр л онигоо байлаа. Энэ хэзээ ч болж чадахгүй! Тэр удахгүй Не Ли-г сургуулиас гарахыг хүлээх л үлдлээ.

Шэнь Сю багшаар ангийн хойно зогсох шийтгэл Не Ли-г авахыг хараад Ду Зө хэсэг зуур чимээгүй байв. Тэр шүдээ зуугаад суудлаасаа босон Не Ли-ийн хажууд зогслоо. Не Ли эгэл ардын хүүхдүүдийг өмөөрөн хойно зогссон. Тийм учраас тэр Не Ли-ийн хажууд хамт зогсохыг хүслээ.

Ду Зө-г Не Ли-ийн хажууд зогсохыг хараад Шэнь Сю-ийн нүд харанхуйлснаа. “Нэгэнт чи бас зогсохыг хүсч байгаа юм бол түүнтэй хамт зогсож болно”

Не Ли Ду Зө хоёр бие бие уруугаа харлаа. Тэр хоёр хөгжил баясалтайхан харж, хөнгөхөн бие бие уруугаа инээлээ.

Яг энэ үед өнгөрсөн амьдралдаа тэр Ду Зө-тэй сайн найзууд байснаа саналаа. Ду Зө тэр үеийн Ду Зө хэвээрээ байна шүү!

Ду Зө Не Ли-ийн хажууд зогссоны дараагаар Лү Пиао хэсэг зуур юм бодсоноо Не Ли-ийн хажууд мөн зогсов.

Не Ли инээмсэглэснээ “Чи яагаад энд байгаа юм?”

Лү Пиао сандарснаа. “Суух үнэхээр уйдратай юм. Би зогсвол илүү догь харагдах юм шиг санагдлаа. Би ингэхэд зогсч болохгүй гэжүү?”

“Хаха чамд зохиж байна” Не Ли инээлээ. Лү Пиао өнгөрсөн амьдралтайгаа яг адилхан байлаа. Тэрээр олон тэнэг юм ярьдаг ч гэсэн тэр маш үнэнч. Энэ шийтгэл Лү Пиао-тай ямар ч холбоогүй ч гэсэн Не Ли-г найзаа гэж бодоод тэр найзтайгаа хувь тавилангаа хуваалцаж байлаа.

Зоригтойгоор гурван эгэл ардын хүүхдүүд босч Не Ли-ийн хажууд зогслоо. Не Ли язгууртан айлын хүүхэд. Харин тэрээр сургуулиасаа гарах болзол тавьж өөрсдийг нь өмөөрлөө.

Энэ ахан дүүстэйгээ Не Ли шийтгүүлэх тийм ч муухан санагдахгүй харин ч сэтгэл санааны хувьд урамтай санагдаж байв.

Шэнь Сю үүнийг хараад түүний царай муухайгаар хувирав. Тэрээр хүйтэн царайлж  хичээлээ үргэлжлүүлэв.

“Шалгуулсаны дараа ангийн сурагчдаас Е Зы Юнь 86 сүнсний хүчтэй хөх шар, Шэнь Юэ мөн Сяо Нин Арь хоёул ногоон 78 сүнсний хүчтэй ногоон өнгийн сүнсний тойронтой байв.”Тэд удахгүй нэг одтой хүрэл зэрэглэлийн тулаанч болох нь баяр хүргэе!” Шэнь Сю хэлж байхдаа хальт Не Ли уруу харж байлаа. Энэ бол жинхэнэ авьяас. Яаж Не Ли-г тэд нартай харьцуулах билээ?

Шэнь Сю-ийн үгийг сонсоод ангийнхан уулга алдлаа. Хөх шар өнгийн сүнсий тойронтой. 86 сүнсний хүчтэй. Ямар гайхалтай хүн ангид нь байгаа юм бэ? Энэ авьяасаараа тэр домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнсий тулаанч болох боломжтой.

Харин Шэнь Юэ Сяо Нин Арь хоёул гайхам авьяастай байв Тэдний ирээдүйн амжилт хэмжээлшгүй байлаа.

Е Зы Юнь-ий гарал угсаа тодорхойгүй байв. Тэрээр нууцлаг уг гаралтай, гайхам ур чадвартай үзэсгэлэн төгс эмэгтэй байлаа. Энэ түүнийг ангийн хамгийн гайхалтай хүн болгож байв. Харин Сяо Нин Арь-ийн хувьд түүний гадаад үзэмж Е Зы Юнь-аас дутахгүй байлаа. Гэхдээ түүний чадвар Е Зы Юнь-аас арай муу байв.

Юу ч болсон жирийн хүмүүс тэднийг давж гарах ямар ч итгэл найдваргүй байв.


Өмнөх хэсэг                                                                                                              

Дараагийн хэсэг

4 comments on “Чөтгөр бурхдын домгууд [3]”

  1. hi Leviafon,

    Hiij baigaa ajil chini ih zugeer bolomjiin sanagdlaa. Harin negent tulaanii nom orchuulj bgaa yum chini nomii zurag ntriig oruulval iluu sonirholtoi boloh bhaa.

    Like

    1. Сайнуу Бадмаа,
      Саналыг хүлээж авлаа. Зураг оруулах дээр хичээнэ. Гэхдээ Чөтгөр бурхдын домгууд ерөнхийдөө тулааны өрнөл багатай ноm юмаа. Зохиолоо бичихдээ гарч буй тулаануудыг нүдэнд үзэгдэхээр бичсэн байдаг.

      Харин Хуйларч буй луу [Coiling Dragon] маш олон тулааны өрнөлтэй зохиол. Энэ тулааны хэсгүүдийг харин яаж нүдэнд үзэгдэхээр хүргэх талаар маш сайн ажиллана ирээдүйд.

      Сэтгэгдэл бичсэнд баярлалаа.

      Левиафан

      PS : Leviathan

      Like

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s