Хуйларч буй луу [5]

Шинэ хэсгийг орчуулан гаргав. Оройтож гаргасанд уншигчдаасаа хүлцэл өчье.
Өнөөдөр хичээл, ажил, сургалт гээд орчуулах боломж олдсонгүй ээ.

Удахгүй кофе шопд суун амтат шэйк уун орчуулга хийхийг хүсч байна. Санал болгох гоё шэйктэй газар байвал сэтгэгдэл үлдээгээрэй.

Левиафан.

Advertisements
2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 1 – Бөгж

Хуйларч буй луу 5 – Өсөлт (хоёрдугаар хэсэг)

Цаг хугацаа хурдан өнгөрч, нүд ирмэхийн зуур өвөөгийн цаг арван нэгийг заалаа. Энэ өглөөний арван нэгэн цаг болсныг илэрхийлнэ.

“Хогг гэртээ байна уу?” Чангаар хүн асууна.Баручийн эдлэн хамгаалагчгүй учраас тэрээр эдлэнгийн голд аль хэдийн ирсэн байлаа.

Хоггийн царай хувиран урд байгаа зузаан номоо хураан “Линлэй өнөөдөртөө ингээд дуусгая.” Хөнгөхөн инээмсэглээд Хогг зочдын танхим уруу алхлаа.

“Хогг, хуучний анд минь. Би өглөө хэрээ гуаглах дууг сонслоо. Удахгүй сайхан зүйл тохиолдоно гэж би бодлоо. Гэтэл үнэхээр үд гэхэд өөрийн чинь зарлалыг уншаад би машид баярлалаа.”

“Хүндэт Филип, Өөртэй чинь уулзсандаа баяртай байна. Хиллман даруй надад “Хүчит арслан” чулуун хөшөөг аваад ир. Филип алив их танхимд орж хүлээе. Удахгүй чулуун хөшөө ирчихнэ.”

Энэ үгийг сонсоод Линлэйн зүрх эмтрэв.

“Бид гэр бүлийнхээ өмчийг дахиад л зарж байгаа юмуу?” Линлэй “Хүчит арслан” хөшөөг аавынх нь хамгийн дуртай гэдгийг мэднэ. Гэхдээ Вушан тосгоноос Баруч овог маш бага татвар авдаг учраас тэд үнэхээр санхүүгийн хэцүү байдалд орсон байлаа.

Аз болж Баруч овог үнэхээр эртний овог байлаа. Урт цагын аясад тэд олон үнэтэй нандин зүйлсийг цуглуулсан байлаа.

Харин харамсалтай нь хэдий маш олон эд зүйлс байсан хэдий ч олон жилийн дуудлага худалдаа болон арилжаанаас болж эд зүйлс нь дуусч байлаа. Энэ үед ховор нандин эд зүйлс нь бараг дуусах шахсан байв. Линлэй өвөөгийнхөө цаг уруу хараад “Энэ цаг зарагдахаасаа өмнө энд хэр удах бол?” гэж бодно.

Алтлаг үстэй язгууртан байрын дунд насны залуу их танхимд Хоггийн хажууд сууна. Линлэй энэ дунд эргэм насны залууг Филип гэдгийг гадарлаж байв.

“Өө, энэ эгдүүтэй хүүхэд чиний хүү юу? Тиймүү Хогг?” Филип маш дулаахнаас Линлэй уруу харснаа “Линлэй Баруч тиймээ? Чамайг Линлэй гэж дуудаж болхуу?”

“Нэр төрийн хэрэг болох болноо, эрхэмээ” Линлэй баруун гараа цээжин тус хэсэгтээ тавин хүндэтгэлтэй бөхийнө.

“Ямар хөөрхөн хүү бэ?” Линлэй машид сэтгэл хангалуун байв.

Хажууд сууж байсан Хогг инээв. “Филип хүүхдүүдтэй цагаа битгий гарздаа. Хараач чиний удаан хүсч байсан “Хүчит арслан” ирчихлээ.” Хэлж дуусмагц Хиллман маш хөнгөхнөөр томоохон хөшөөг танхимд оруулж тавьлаа.

Мянгаад паундийн чулуун хөшөө Хиллманы гарт яг л зүггүй хүүхэд тоглоомоороо тоглож байгаа мэт харагдана. Энэ Хиллманыг ямар их хүчтэйг харуулж байлаа.

“Ноён Хиллман, таны хүч чадал намайг алмайруулж байна. Би арван хоёр тосгон эзэмшдэг ч гэсэн миний өөрийн эдлэнд өөр шиг тань хүчтэй хамгаалалтын ахмад байхгүй.” Филип ярьж байхдаа инээмсэглэл тодруулж байв. Гэхдээ түүний хэлж буй зүйл цаанаа тэрээр Хиллманыг өөрийн дор ажлахыг урьж байгаа юм.

Хиллман хөндий өнгөөр “Вушан тосгон бол миний гэр эрхмээ”

“Намайг өршөөгөөрэй” Филип хурдхан уучлалт эрэв.

Филип Хогг уруу харж “Хогг хэдийгээр энэ “Хүчит арслан” чулуун сийлбэрийг би маш сонирхож байгаа ч гэсэн энэ сийлбэрчин тийм ч өндөр зэрэглэлийнх биш. Бусад агуу мастеруудын сайн бүтээлүүдтэй харьцуулах юм бол шүү дээ”

“Филип чи худалдаж авмааргүй байвал больж болно шүү” Хогг маш шулуухан хэллээ.

Филипийн нүд томсхийн ирж, хөхрөн инээснээ. “Хаха.. Хогг битгий уурлал даа. Би худалдаж авахыг хүсээгүй гэж хэлээгүй шүү дээ. Би үнэнийг л хэллээ. Ингэвэл яаж байна? Би энэ хөшөөг таван зуун алтан зоосоор авья. Юу гэж бодож байна?”

“Таван зуу?” Хогг бодлогошров.

Энэ үнэ Хоггийн хүлээж байснаас хамаагүй доогуур байлаа. Тэрээр дор хаяж найман зуу хүрнэ гэж найдаж байв.

Юлан тивд нэг алтан зоос арван мөнгөн зоостой тэнцүү бөгөөд мянган хүрэл зоостой тэнцдэг. Нэг жирийн айл хориос гучин алтан зоосын орлоготой. Дундаж армийн цэргүүд хүртэл зуугаад алтан зоос олдог.

“Энэ үнэ хэтэрхий доогуур байна” Хогг толгойгоо сэгсэрлээ.

“Хогг чи мэднэ шүү дээ. Юлан тивийн арван мянгаас олон жилд тоо томшгүй олон хөшөөг сийлснийг. Сийлбэрийн гол үнэ цэнэ сийлбэрчиндээ байдаг. Харин энэ сийлбэрийн үнэ цэнэ… юу гэж хэлмээр ч юм дээ. Надад энэ зүгээр л таалагддаг. Таван зуу бол миний өгч чадах хамгийн өндөр үнэ. Зөвшөөрөхгүй бол зүгээр март даа.”

Филип инээснээ танхимд байсан өвөөгийн цагыг харлаа. Түүний нүд гялтганаж “Хогг энэ цагыг харин зарвал би чамд мянган зоос өгч чадна шүү.”

Хоггийн царай хувирлаа.

“Ахем., Хоёр мянган зоол бол бас болноо. Энэ миний хэлж чадах хамгийн өндөр үнэ” Филип хурдхан хэллээ.

Хогг толгойгоо итгэлтэй сэгсрээд. “Өвөөгийн цагыг зарахгүй ээ. Харин сийлбэрийн хувьд зургаан зуун алтан зоос, авбал ав эсвэл үүнийг март даа.”

Хоггийг Филип удаан ажсанаа “За яахав, Хогг би чамд нэг нүүр өгье. Зургаан зуун алтан зоос болж байна. Алив гэрийн үйлчлэг надад зургаан зуун алтан зоос өгөөдөх” Түүний эдлэнгийн хариуцагч гадаа бүхий цагт хүлээж байлаа. Тэрээр хурдхан гүйж орж ирэн алтыг өглөө.

Зургаан уут шаргал алт.

“Зургаан зуун алт, Хогг чи хүсвэл тоолж болно шүү.” Филип инээмсэглэв.

Хогг гараараа уутнуудыг өргөж үзэв. Жингээр үзвэл үнэхээр зургаан зуун алтан зоос дотор нь байв. Нэг уутанд зуун зоос. Хогг инээмсэглэж толгой дохисноо. “Филип үлдэж оройн зоог барьвал яасан юм бэ?”

“Зүгээр дээ. Гэрт хийх ажил байгаа.” Филип инээв.

Филипийн гэрийн үйлчлэгч хоёр булчинлаг дайчинд сийлбэрийг маш болгоомжтой авч явахыг тушаалаа. Тэд сийлбэрийг маш хэцүүхнээр өргөж харагдана.

Филип явсаны дараа Хогг зургаан уут алтыг хараад гунигт автав. Одоо тэр чулуун сийлбэрээ зарлаа. Дараа юуг зарах бол? Эдлэнд олон зүйл үлдсэн ч хэзээ нэгэн цагт тэд юу ч үгүй үлдэх нь.

“Ааваа, би сийлэхийг сурмаар байна!” Линлэй гэнэтхэн хэллээ.

Линлэй Юлан тивд алдартай мастер сийлбэрчид арван мянган алтан зоосны үнэтэй сийлбэрүүдийг хийж болохыг мэддэг байлаа. Зарим сийлбэрүүд бүр зуун мянган алтан зоос хүрдэг байв. Эд хөрөнгөнөөс гадна сийлбэрчид өндөр хэргэм зэрэгтэй байдаг.

“Би мастер сийлбэрчин болвол.. Тэр үед.. тэр үед аав минь гэр бүлийнхээ өмчийг дахиж зарахгүй” Линлэй үүнийг бодож байв.

“Сийлэх ээ?” Хогг Линлэй уруу хүйтнээр харав.

“Линлэй чи Гэгээн нэгдлийн зуун мянган хүмүүсээс дор хаяж хэдэн сая хүн сийлэхийг сурсан. Гэхдээ бүхэл Гэгээн нэгдлээс жинхэнэ урчууд ганц гарын хуруунд багтана. Нэмж хэлэхэд хэрэв чи сайн багшгүй бол өөрөө сурчихгүй.”

“Сийлбэрчдийн тойрог бол хэн дуртай нь ордог зүйл биш. Чи мастеруудын тэнгэр хадам өндөр үнэ харна. Гэхдээ дийлэнх иурчууд жилд хэдхэн алтан зоос олдогийг мэдэх үү?”

Хогг маш ширүүхэн хэллээ.

Линлэй ч ихэд айлаа. Тэрээр даруй өвдөг сөхөрлөө. Сая бодсон түүний бодол гэр бүлийн санхүүг сайжруулна гэж тэрээр л бодсон хэрэг. Тэрээр аавыгаа ингэж хатуу хүлээж авна гэж бодоогүй.

“Хангалттай. Өвөг дээдсийн танхимыг цэвэрлэх хэрэгтэй байна. Өдрийн хоолны дараа чи очиж цэвэрлээрэй..” Хогг хөндий өнгөөр хэллээ.

“Мэдлээ ааваа” Линлэй хүндэтгэлтэй хариулна.

Линлэй уруу Хогг хараад дотроо “Сийлбэр ээ, хүү минь дээ намайг өнгөрсөнд сийлбэрээр хичээллэдэг байсныг мэдэх үү? Би амьдралынхаа арван жил сурах гэж оролдсон. Гэхдээ миний сийлбэрүүд нэг ч зоос хүрээгүй шүү дээ.” Хогг ч тэр мөн гэр бүлийнхээ нөхцөл байдлыг мастер сийлбэрчин болж сайжруулна гэж багадаа мөрөөддөг байлаа.

Гэхдээ тэрээр дотроо үнэхээр гутарч байлаа. Арван жил суралцаны эцэст түүний сийлбэрүүд ямар ч үнэгүй байв. Сийлбэрчдийн салбарыг яг л пирамидээр зүйрлүүлж болно.

Пирамидын оройд байх алдартай сийлбэрчид өндөр хэргэм зэрэг, сийлбэр болгоноосоо хэдэн зуун мянган алтан зоос олно.

Харин Пирамидын дор байх олон сийлбэрчдийн сийлбэр ямар ч үнэ хүрэхгүй байв. Тэдний сийлбэрүүд хэдхэн мөнгөн зоосоор жирийн хүмүүст гэрээ чимэглэх зориулалтаар зарагддаг байв.

 


Өмнөх хэсэг

Дараагийн

 

2 comments on “Хуйларч буй луу [5]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s